Гадаа дулаараад л шороо манарахыг эс тооцвол гоё л байх шиг байна. Өглөө гараад шөнө харьж байгаа болохоор өдөр ямар байгааг үнэндээ цайны цагаар хальт, хажуу талын цонхоор мульт харж байх шив дээ. Зун болох ч сайхан даа. Бороо бороо ороосой, оросын маамуу ирээсэй. гсн :D Бичлэг бичих гэсэн чинь гэрэвшээд байгаамуу яагаад байгаан болж өгөхгүй оргиод байх чинь юу вэ.
Гадуур мод зүлэг ургаж байгаа болов уу яаж байгаа бол. Мод гэснээс сая Докын бичлэгийг хараад санаанд орлоо, Амьдрал гээд дууны клипийг үзээд буурай аавыгаа аймаар санасан шүү.
Тэр дуун дээрх өвөө (Ардын жүжигчин Очирбат) манай өвөөтэй үнэхээр адилхан харагдсан. Өвөө маань яг л тэгээд цонхоор хараад намайг хичээлээс ирэхийг хүлээж байдагсан. Тэр клип надад таалагдсан. Янз бүрийн зүйл их бодсон доо.
Миний өвөө ахмад дайчин байсан. Цэргээс ирэхдээ уншиж бичдэг болчихсон тэгээд нутагтаа үсэг таниулагч хийдэг байсан гэнэ лээ. Тэгээд намайг уншуулж сургасан хүн дээ. Бүүр дээр үеийн Үнэн сонин гаргаж ирээд л минутаар уншуулдаг байж билээ. Яагаад тэгдэг гэхээр би минутын уншлага хийх болохоороо Орос ардын үлгэрээ гаргаж ирээд л дуржигнуулж гарна. Тэгсэн нэг харсан хуруу хэлж байгаа үг хоёр нь тэс зөрчихсөөн тууж явсан гэдэг. Үлгэрийн номоо тэр дундаа Руслан баатар гардаг нэг үлгэрийг (одоо нэрийг нь хүртэл мартаж дээ) бүүр цээжилчихсэн, тэгээ л аймаар хурдан уншаад байгааг ойлгосон өвөө гэнэт уншиж үзээгүй сонин гаргаж ирээд намайг нэг сайн сандаргаж байж билээ.
Айхтар ёж үгтэй, хөгжилтэй, маш гүргэр, шагай тоглохоороо аймаар булхайтай, надтай сагсаар илжигддэг тийм л өвөө дөө. Өвөөгийн онигоо зөндөө, бид нар тэрийг нь яриулаад саваад саваад уначихдаг байж билээ. Аймаар гоё инээнэ, би дооглож дуурайж инээсээр байгаад одоо хааяа тэгж инээчээд байдын. Сая амралтаар аавтай юм ярьж байгаад инээсэн чинь аав буурай аавтайгаа адилхан инээлээ гээд гайхаад байсан.
Нэг удаа буурай аав Дарханд очиж л дээ. Нилээд бүрэнхий болж байхад очсон болохоор хүнээс газар асуух санаатай ийш тийш харсан 2 хүн сандал дээр зэрэгцээд сууж байна гэнэ. Дөхөж очоод “хээтэй хороолол”? гэж хаана байдаг вэ хүүхдүүдээ гэсэн чинь нөгөө 2 нь таг дуугай, дуугарахгүй байна гэнэ. Нилээн дөхөж очоод дахиад асуутал таг, хөдлөх ч үгүй байна гэнээ. Гайхаад бүүр дэргэд нь очоод харсан чинь хөшөө байсан гэсэн. Ганцаараа өөрийгөө шоолж нөгөө гоё инээдэгээрээ яаж инээж байсан бол гэж бодохоор л инээд хүрээд байдын.
Гэснээс нээрэн блог дээрээ өөртэйгөө ярилцсан бичлэгээ сая уншиж байгаад буруу бодож байсан бололтой санагдаад явчихлаа шүү. Юу гэхээр хүмүүсийн бас өөрийгөө секундийн зүү энэ тэр гэж хэлдэг маань явж явж буруу болж таарах нь шиг байна. Тэгж хэлсэнээрээ би хүмүүсийг гол нь өөрийгөө нэг л амьдрахаас цааш жаргаж л байвал яадгийм гялс хийх хооронд хамаа намаагүй амьдар гэж хэлсэн болж таарлаа. Тэгээд үүнийгээ үгүйсгэж юу гэж хэлэх вэ гэж бас бодсон шүү. Эцэст нь хүмүүс секундийн зүүг бугуйн дах цаган дээрээ харж чаддаг болохоор дэндүү хурдан гэдгийг нь мэддэг, харин өөрийн болон бусдын амьдралыг тийм тодорхой харж чадахгүй (Түүхийнхээ дунд өөрөө бас амьдарч байгаа болохоор гэхийму да) болохоор богино гэж хэлэх ямар ч боломжгүй ээ. Бид урт амьдрана.
За за ийм орооцолдсон юм бичих хэрэг байсан ч юм уу бүү мэд. Хүмүүст инээдтэй санагдах байлгүй. Хожим унших өөртөө зориулж хэлэхэд зүгээр л дооглож инээ. Ертөнц олон өнгөтэй байдаг шиг миний бодол ч гэсэн олон өнгөтэйн баталгаанаас цааш хэтрэхгүй гэе.
Та ч гэсэн олон өнгийн бодлоо блог дээрээсээ уншаад инээх ичих өдөр бишгүй л гарах байлгүй дээ. Харин амьдарч буй улсын маань олон өнгийг фото зургийн аппаратаар гайхалтай буулгасан The Colors of Mongolia CD-г CD чигээр нь авч хадгалаад хожмын өдөр баясан суугаарай гэж хүсье.
11 comments:
hamaagui savj unajiigaad tarhi dagz chiny gaigui yuu,ho;/oor ooriinhoo ongoor egshigluulsen, olon goyo blog hesej yavahad yanzan buriin sonin saihan nud bayasgaj, bodol nemeed zugeer yumaa(barag shuleglechihvuu, yaav)..
Tumee33-т: Уучлаарай, харсан чинь нээрээ сэтгэгдлийг нь устгасан хүн та байна ш дээ.
Ганбаа, манай өвөө бас хөөрхөн өвөө ш дээ ;))
тэр үлгэрийн зузаан 10 төгрөгийн үнэтэй ном байдаг бол нэгийг олж хадгалаад хүүхдүүддээ уншуулахсан гэж боддог юм, хэхэ нүдэнд харагддаг байна шүү. Нурман баатар Матюша, Пийшин Иван энэ тэр гээл...
Монголын өнгө гэснээс АНУ-д амьдарч байгаад ирсэн найз маань "Яанаа, Монголд бүх юм саарал өнгөтэй байна аа, шороо бужигнаад л хүмүүс ч гэсэн..." гээд их үглэдэг байж билээ. Одоо дасаад тэгэхээ больчихсон
hi. ovoo emee nar ch saihan humuus bdg sh dee ugiin.
emeegee sanachihlaa.
neeree haaya blogoo harj suuhnee ineeh ue bdg shuu.
gadaadad bgaa humuus mgldoo ochihoor buh yum ni har baraan ongoor tusdag yum shig bgaan. humuus ni uurlaj utsaarlasan, haraal helsen, ger dotorh ch baraan baraan ongiin hivseer goyostoi.
bi ch anh jpnd ireed 8 sar bolchood gertee ochij bhad buh yum l har haragdaad bj bilee.
gehdee neg ih udalgui daschihdag yum bna lee dee.
Сайхан хаваржиж байна уу Монголчуудаа!
Та бүгдийн чөлөөт цаг, мэдлэг боловсрол, чөлөөт сэтгэлгээнд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулах, мөн Монголын нийгмийг эрүүлжүүлэх үйл явцад хувь нэмэр оруулах үүднээс http://baabar.blogspot.com-ыг 2007 оны 2 сарын 1-нээс нээн ажиллуулсан билээ. Баабарын гайгүй гэсэн нийтлэл ярилцлагуудыг уг сайтанд тавьж байх болно. Түүний албан ёсны хуудас нь байнга шинэчлэгддэггүй, Өдрийн сонингийн вэбсайтад тавигддаг Баабарын булангийн нийтлэл нь олонд хүрэхдээ тааруу (хэрэглэгчид хялбар олдох түвшинд програмчлагдаагүй) мөн одоо болтол түүний Фэн Клуб байхгүйг бодолцож энэ вэбийг нээснийг дашрамд дурдая.
Та бүгд энэхүү сайтанд Баабарын нийтлэлүүдтэй танилцаж болохоос гадна түүнд санал бодлоо хүргэж, мэтгэлцэх, түүнийг шүүмжлэхэд тань чөлөөт индэр байх болно. Түүнийг зөвхөн магтан сайшаахаас гадна түүний алдаа дутагдлыг харж, түүнтэй ухамсартайгаар, соёлтойгоор мэтгэлцэж, шүүмжлэхийг Монгол залууст уриалж байна :))
Хэрэвзээ Баабар гуай өөрөө http://baabar.blogspot.com домэйн нэрийг авахыг хүсч, Google-ийн блог армид элсэхийг хүсвэл түүнд уг дансыг дуртайяа шилжүүлэн өгч, түүний блог стилтэй бичлэгийг шимтэн унших болно.
Энд хэн нэгэн нь Баабарыг сохроор шүтсэнгүй, түүнийг даган баяссангүй. Харин түүнийг Монгол сэхээтнүүд дундаас дэмжүүштэй хүн, үгийг нь бас сонсууштай хүмүүсийн нэг хэмээн Монгол хүний угаас дэмжиж, түүний бичлэгийг олон түмэнд илүүтэйгээр түгээхийг зорьсон болохыг энд зориуд цохон тэмдэглэе.
Уг блог, фэнсайтыг хамтран хөтлөх блогчид байвал dori.ider@gmail.com-ooр харьцана уу. Хамтран ажиллах бололцоо хэнд ч нээлттэй. Харин модерэйторын багт ажиллах хүмүүст тодорхой хэмжээний шалгуур тавихийг анхаарна уу.
Та бүгдийг хүндэтгэсэн,
Дори Идэр
(Блог, вэбсайтынхаа холбоосдоо оруулж энэ сайтыг дэмжицгээнэ үү!)
>>>ta chine bichihgui aimaaar udaad baisanaa genet neg yum oruultsan baih yumaa bi ug ni bainga udur bur l shagaidag yumsan hediidee bichchihvee! :)
___uvuu nariin tuhaid neg ih dursah zuilgui bolhoor bas setgeld sain buuj ugduggui gehdee ih goy yumaa!
___harin ter uurteigoo yarisan bichlegiig chine unshij baihad ih l yum bodogdoj baisan! hund hurgeh bodoluud (bichleg) heteruulge ymar neg tuilshirsan utgaaraa bish engiin murtuu "unen"-g l uguulsen baival ter ni busdin (unshigchin) setgeld iluu hurdeg yumshig baigaan! bichij duusaad terhen zuuraa bish ch heseg hugatsaanii daraa uuruu ajihad neleedgui zuiliig oilgomjgui, uuriin sanaagaar buulgasaniig busad hun uuruur oilgohoor tiim zuils neledgui baidag yumbnlee! .,etsestee bichsen bichlegend unen boditoi zuil l iluu tussan baival hen negen buruu zuruu oilgoson ch tuhain sanaag yag ymar utgaaraa helj buig unen chanartaa gadarladag yum shig sanagdsan! za za het yvtsuurhaad yahav surhii helj medehgui l yum gehdee ter bichleg chine ih goy bichlege baisanshuu, tand amjilt husey! bichlege oruulku udhaar chine gaihaj baila ;D
Хөх өвгөчүүдээс ч их юм сонсоно шүү. Миний нагац болдог Адиа лам ах гэдэг лут эрдэмтэй хөгшин байж билээ. Ертөнцийн тухай, залуудаа Да хүрээ орж явснаа, жин тээснээ ... гээд л ярьдаг. /Алт шиг хүнээр их юм яриулж авах минь яалаа даа гээд л би одоо боддог/
Бурханы номын учир холбогдлын талаар их ярина. Нэг орой миний уншиж байсан номыг булааж аваад, "Сая чи энэ хуудсыг уншиж байсан уу? Надад одоо уншаад орхи" гэсэн. Би наад номыг чинь цээжлэх гэж уншдаггүй гээд лекцдэх гэсэн чинь, өөрөө яг нэг хуудсыг чангаар дуудан уншаад, надад буцаагаад "байна, байсан"-г ч зөрүүлэлгүйгээр цээжээрээ дуржигнатал уншаад өгчихсөн гээд л бод. Турших гээд хоёр хоногийн дараа нөгөө номоо яриад өг гэсэн чинь, хоёрхон удаа "сан сэн"-г зөрүүлээд уншаад өгчихсөн.
Агуу толгой шүү. Компьютерийн ч хэрэггүй байж дээ.
70 гарсан хөгшин шүү дээ.
Алт шиг хөгшчүүддээ сөгдөн мөргөмү.
Нээрээ өвөөгийхөө нэг онигоог саначихлаа.Манай өвөө Төв аймгийн Лүнд суманд байдгийн. Хотод ирчээд автобусны буудал дээр зогсож байсан чинь "Хархорин зуугаар" гэсэн микро орилоод байхаар нь ямар хямдхан юумбэ замдаа Лүн дээр буучья гээд суучихсан гэж байгаа...Тэгээд яахав хөөрхий хархорин зах дээр очоод хөөгдөөд буусан гэсэн.
Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа,
@tumee 33: дажгүй ээ зүгээр хэлц үг байлаа гэж :P, Хөл толгойг нь холбочуул шүлэг болох нээ янз нь ;)
@Док: манай өвөөг гүйцэхгүйм чин, Өө одоо л саналаа, Эрэлхэг хүчит баатар Еруслан Лаваревич гэдэг байсан байхаа тэ?, Харин яг одоо бол монгол маань хамгийн гоё өнгөөрөө алаглаж байх шиг ээ, @byambaa: зөндөө хүн үглэсээр байгаад л дасаж байхыг харж байлаа гэж... @Dori Ider: Okay, tnx for Your Spam :P, @Б.Өсөннэмэх: сайн уу, чи яаг миний бодож явдагийг хэлчих шиг боллоо. @A.Амарсайхан: Гансүх ах бас нэг PC шиг толгойтой лам өвөөгийн тухай ярьж байсан, та 2 арай хамаатан, нэг хүний тухай яриад байгаан биш биз? @Oonoo: ха хаха, хөгжилтэй юм болсон байна шүү.
Post a Comment