Сая бүгдээрээгийн линкүүдээр тэнэж яваад Буриад үндэстэний Тоонот сайтыг олж үзлээ, Энд тоншигтий, -> http://www.toonto.mn
Тэнд нэг шүлэг байгааг уншиж үзээд их таалагдсан болохоор блог руугаа чирээд ирлээ гэж.
Буриад Монголын тоонот нутаг
Байгаль нуурын эрэгт балар эрт цагаас идээшсэн ард түмэн
Барга буриадын баатарлаг өвгөдийн түүх хүүрнэсэн орон
Баатар Модун шаньюйгийн албат Хүннүгийн үлдэгдэл аймаг
Баавай Чингис хааны туган дор байлдаж явсан баатар зон
Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг
Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон
Барга баатарын үр сад мянга мянган жил сууж өнөржсөн орон
Бавж барс баатарын суу алдар мандсан баялаг түүхтэй нутаг
Буриадын алдарт Шэбшэй баатарын сүнс үүрд шингэсэн орон
Бусдын дарлалыг эсэргүүцсэн баатарлаг өвгөдийн амин нутаг
Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг
Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон
Байгаль далай нуурыг тойрон суурьшсан Хорь түмэд аймаг
Баргужины хөндийд таван хошуу мал багшран бэлчсэн орон
Хонгоодор, Булагад, Эхирэдийн Баруун Буриадуудын нутаг
Хори, Сонгоол нар таран суурьшсан Зүүн Буриадын нутаг
Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг
Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон
Сэлэнгэ, Ангар мөрний хөндий сэтгэлийн чанадад огшсон орон
Сэрүүн тунгалаг булаг рашаан бургилсан ариун дагшин нутаг
Зүлхэ, Хёлго, Эрхүү, Үд голын тунгалаг ус мяралзсан oрон
Зон олны сэтгэл санаа тэнийсэн зол жаргалын алтан өлгий нутаг
Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг
Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон
Байгаль, Тарь, Галуут нуурын цэнгэг усанд жараахай наадсан
Баруун алс хязгаарт Ойхон арал манан дунд хөвсөн нутаг
Баргужины хотгорт буурал дээдсийн шарилыг тавьсан газар
Балчир нялхсын хүй дарсан чулуу оршиж өнөржсөн орон
Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг
Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон
Шивэртийн ширэнгэ ой бүрхсэн Хамар давааны нуруу оршиж
Шижир алт эрдэнэс газрын гүнд тунарсан баян тансаг орон
Саяаны нуруу тэнгэр тулсан уулстай хангай сайхан нутаг
Сүрлэг сайхан Мөнх сарьдаг, Бархан уул сүндэрлэсэн орон
Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг
Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон
Хорилардай мэргэний нүүдэллэсэн уужим сайхан тал нутаг
Хорийн арван нэгэн хөвгүүд хойш урагш нүүдэллэсэн орон
Хамгийн суут Ану хатны хараа бэлчсэн алтарганатай нутаг
Хайрхан өндөр уулс хаа холоос харагдсан үзэсгэлэнт газар
Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг
Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон
Наян Наваа уулын бараа намтар цадигт мөнхөрсөн нутаг
Заян Заваа голын урсгал өвгөдийн чихэнд хоногшсон орон
Баатар дайчин залуусын уухай хадсан Байдан Ёгоо нутаг
Балжин хатан ижий буцаж ирсэн буурал дээдсийн эх орон
Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг
Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон
Хөвч ширэнгэн ойн чөлөөнд хөхөө шувуу донгодсон орон
Хөх манхан тэнгэрт жигүүртэн шувууд халин ниссэн нутаг
Хөндий тал, хүрэн тайгад араатан гөрөөс сүлжилдсэн орон
Хөрс дэлхийн шим бүрдсэн дөрвөн улирал ээлжилсэн нутаг
Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг
Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон
Халх Монгол ахан дүүстэйгээ харилцсан харгуй дардан зам
Харийн түрэмгийлэлээс дайжиж их нүүдэл цуварсан газар
Халуун аминд минь түшээ болсон Халхын нутагт суурьшсан
Хайлаар мөрнийг гаталж Хөлөнбуйрын хөндийд нутагласан
Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг
Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон
Хун шувуун гарвалтай Буриад Монгол зон үеийн үед суусан
Хус модон цэрэгтэй хурдан хүлэг уралдсан тэнэгэр орон
Хатан Онон мөрнөөр ундаалж Улз голоор нутагласан зон олон
Халуун зүрхний гүнд Ага гол, Алхана уул оршсон омогшил
Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг
Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон
Хожмын нэгэн сайн өдөр эрх чөлөөний салхи сэвэлзсэн орон
Хори Түмэдийн нутагт буриад зоны дуу хоолой эгшиг нэмж
Холын хамаатан нар эргэн уулзалдах хөгшдийн голомт нутаг
Хойчийн ирээдүйд Буриад Монголчууд энхжин жаргах орон
Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг
Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон
Зохиосон: Дөш /Бодонгууд/
2007 оны 5 дугаар сар 1-ны өдөр
Бичлэгтээ яагаад Халуун Элгэн Нутаг гэж нэр өгсөн бэ гэхээр байнаа, тэр дууг дуулж байхдаа бидэнд эх монгол нутаг минь нүдэнд харагддаг бүлгээ, тиймээс бүгдээрээ цаашид тэр дууг дуулахдаа энэ шүлгийг, мөн Хамар Лодонг төсөөлдөг болоё, Хамар Лодон гэж юу вэ гэдгийг мэдэхгүй байгаа бол энд Тоншигтий -> http://www.emosclub-naranbayar.blogspot.com/
6 comments:
хэхэ тоншигтий тоншигтий
Хүүхээ, яахан хайхан өдөрөв гээш
;))
>>>Cainuu? tanaas HTML-iin talaar zuvluguu avah gesen yuma! blogoo oor template ruu nuulgesen chine iimerhuu asuudaltai tulgarchlaa ta zuvluj tus bolooch!
http://www.uuskuu.blogspot.com/
"Энэд тоншигтий" хэмээх шинь ихэд эгдүүтэйнь сонсогдоно шив. Ээ хүүхээ ши манай буриад зоной зан ааши гээшийг мэдэхэ гүй ш.
"Энэд тоншигтий" гэсэн газар дээр шинь сүхээр тоншибол яанав ший.
Ай хөөрхий сүхээр тоншисон хүний хохь гээш нь болох, хайран дэлгэс ... хэ хэ
HTML-ын талаар зөвлөгөө өгмөөр л байна. Гэхдээ чи Нэтээс хайгаад үзвэл миний заахаас хамаагүй илүү эрдэм тэр Нэт-д байдаг гэнэвш.
Post a Comment