Pages

2007-04-21

Гурван үгнээс гууль нь, таван үгнээс тар нь

Монгол Улсын төрийн дуулал
Дархан манай хувьсгалт улс
Даяар монголын ариун голомт
Дайсны хөлд хэзээ ч орохгүй
Дандаа энхжин үүрд мөнхжинө

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий чадлаараа
Хайрт Монгол орноо мандуулъя

Зоригт Монголын золтой ардууд
Зовлонг тонилгож, жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орноо мандуулъя

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий чадлаараа
Хайрт Монгол орноо мандуулъя

Орой харихаар гудмаар алхаж явтал хэсэг залуус хоолой нийлүүлэн Төрийн дууллаа дуулж байгаатай дайралдав. Гуйлга гуйж суугаа нэг хөлгүй хүнийг тойроод зогсчиж... Уутанд нь мөнгө хийж байгаа харагдаад хоолой зангираад цус хөөрөөд явчихлаа. Хажуугаар зөрөх хүмүүс Даяар монголын залуус байна гээд жиг жуг хийн өнгөрч байгаагаас өнөөх алдартай хөдөлгөөний залуус байна гэж мэдсэн юм. Зургийг нь авчаад би ч цаашаа мөрөөрөө алхалаа нөгөө хэд орилсоор... Автобусны буудал дээр ирээд түр зогсох хооронд өнөө хэдэн залуус хажуугаар өнгөрлөө. Шулуухан хэлэхэд надад огт эх оронч үзэлтэй залуус шиг харагдсангүй, өнөө мулзан толгойтнууд гээд байдгуудын монгол хувилбар бололтой... Чанга чанга орилоод л, хүмүүс рүү хараалын үг хашгачаад л... Харахад туяхан туяхан өндөр рок байрын цэл залуухан гарууд, эрүүл согтуу нь мэдэгдэхгүй, ёстой өнөө
Зовлонг тонилгож, жаргалыг эдлэж яваа бололтой... Хажуугаас нь эвгүйхэн харах юм бол хүрч ирээд шанаа өгчиж мэдэх онцгүй энергитэй байсан шүү!
Найзуудтайгаа нийлэхээрээ би ч гэсэн цус хөөрч дарвиж онгирдог л доо. Гэхдээ гудамжинд ингэж арай болохгүй байхаа. ТВ-ээр хас тэмдэг бүхий туг барьсан хэдэн хүн хэвлэлийн бага хурал хийж харагдсан. Ямар учиртайм бол доо?

26 comments:

Anonymous said...

tanii blogt setgegdel bichih gej buun yum boloh yumaaa harin ene bichlegen deer chine neg ih bodson yum baidagguiee harin ter tani yariad bgaa ter hudulguunii zaluus gej surhii eh oron ch yum shig murtluu unen chanartaa hudalaa hoortson hetsuu humuus baidag yum bnleee shiruun doriun neleed buduuleg bairiin garuud bsan! aimaaar!!!
...............................

ingehed Ganbaa ahaa ta blog bichihdee dandaa zurag oruulah yum yaj oruuldag yum be? bi bas blog site aa neecheed zurag ntr oruulah gesen meddegguiee... ta zaagaad uguuch???

Anonymous said...

-uuriin blogig bainga unshdag shu, dajgui sanagddag zarim bichleg ni neleed medushtei yum bodogdulsan bichleg bdiin! bi bas blogoo hed honogiin umnu necheed zurag oruulah gesen yaj oruuldiin bol,

Unknown said...

За сайн уу?
"tanii blogt setgegdel bichih gej buun yum boloh yumaaa" <- энэ юуны учир бөөн юм болов?
Зургийн тухайд бол блоггэр маань зураг байрлуулах өөрийн гэсэн сэрвистэй л дээ. Бичлэг дундаа зураг оруулах талаар Энэ линкээр ороод сонирхоно уу... мөн
http://help.blogger.com/bin/answer.py?answer=42475&query=image%20upload&topic=&type=f
----
Олон гишүүнтэй болохоор дунд нь тиймэрхүү хөөрцөглөсөн гарууд байдаг л байх...

Anonymous said...

urid setgegdel bichiheer boldoggui baisiin unuudur yasan yum bgaan boljil bn minii enend l uchir bgaa baih!
...............................
zuvlusund tani bayrllaaa! oilgoloo! harin ter ymar neg zurag blogiinhoo hussen gazar yaj bairluulah be???

Unknown said...

Туршаад үзүүл ойлгоноо хө

БЭ said...

haha toirch zogsood turiin duullaa duulaad gen uu, yooy, eleg avchlaa. eh oronch eh oronch gehde denduu eh oronch huuhduud uu gui yu. ene humuusiin tuhai ih l yum duuldah yum, tegeed bur iim il zadgai yavtsgaadag baihnuu, germand yag naaduul shig chin has temdeg gyalalzuulsan zaluus bas ih yavnaa, gehdee tedneesee busad ard irgediinh n 99% n ichdeg.

Anonymous said...

Ganbaa ahaa? ahiad l neg zuvlumj asuuh gesen uuchilaarai!
-minii blog deer numuus setgegdelee uldeeh gesen chine erduu bolohgui bn tegeed 0 hevreeree bgaad baihiimaa ene settings>>>comment dotor yun ni bolohgui bolhooroo tegdeg yum bol?

Б.Єсєннэмэх said...

sain bnu? tani blogiig shimten unshdag shuu! tsaashid mash ih zuiliig bicheerei bi blogoo neegeed udaagui ldee gehdee udalgui tani shig sain bichdeg bolno gej naidaj baigaa! _tanig link dee oruulj bolno bizdee?

Anonymous said...

Sain baina uu,

Doorh hayagaar orj sonirhono uu.

http://mongolian-agloco.blogspot.com/

Bayarlalaa.

Unknown said...

Тэлмэн: Энэ маягаараа яваад байвал би л лав ичих байх шүү хэ хэ.
Anony:
Who Can Comment? Anyone
Enable comment moderation? No
байхад сэтгэгдэл үлдээж болох ёстой доо. Айх юмгүй тохируулгаар нь оролдоод үзэхэд гэмгүй ээ. Турш турш бас дахин турш
Өсөннэмэх: Блогоор минь орж сэтгэгдэл үлдээсэнд, Листэндээ нэмсэнд чинь их баярлалаа. Би өөрийгөө сайн бичдэг ч гэж боддоггүй л дээ. Гхдэ хичээдэг шүү, чи ч гэсэн хичээгээрэй, амжилт!

Nana said...

ganbaa chi sain l bichdeg shtee (hehe,hoshgiruulav.)

Unknown said...

хиггг хогг! яг гошгорийшд

Nana said...

vimo gej yu ve?

Unknown said...

Вимо гэж үү? иих учиртай эд бий. Чамд нэг урилга явуулчихлаа. Ороод сонирхоно биз ээ.

Anonymous said...

naad nuhduud chine hitler ahynhaa tursun udriig temdeglesen yum bishuu. harin soninoos ter hujaad darluulj baigaad ereend irsen huuhnuudiin erhiig hamgaalj bosno temtsene geed duugarch baina lee. bi ene dayar mongolyn nuhduudiig esregeer ni oilgood baidag baisan. gaihsan shuu. guiee bas ovooshd gej bodoj bailaa.

Legacy

Unknown said...

Aan Gyatlaar huugiin tursun udur boloo yu?
Ter huuhnuudiin erhiig hamgaalahaar bolson ni unen bol sain l humuus yum shig bna.
Ene heden galzuu yumnuud ter hudulguunihun bish bsan yum bol uu? bi arai bas esreg surtalchilgaa hiichihseen suuj bgaan bish bgaa daa ain?

Эрхэс said...

Хөөрхий Монголын маань хаягдсан үрс.
Хийх юм аа олж ядсандаа нийлж хөөрөөд хэрэгтэй хэрэггүй юм хийж доргиод л. Энэ гэхдээ ганцхан тэд нарын буруу биш л дээ. Одоогийн нийгмийн хохирогчид гэдэг нь л байх.
Бурхан өршөөг гэж...

Цогоо said...

Эх оронч үзэл гэж юу вэ гэж бодоход хүргэсэн нэг блогийг би Цахим Өртөөн дээрээс уншиж байсан юм байна. Хэрвээ та нар бас иймэрхүү асуулттай тулж байсан бол Цахим Өртөөнөөс ороод "Дээд Монгол" гэсэн хайлт хийгээд үзээрэй. Магадгүй нүүр хуудсан дээр нь байж ч болно. Юм бодогдож байна лээ шүү.

Баасандаваагийн ДӨЛГӨӨН said...

Ийм залуусыг би ойлгодоггүй юм. Юу чаддагтаа тэгж орилоод байгааг бүр ойлгох хэцүү. Баабар нэгэнтээ хэлсэн байдаг "-Би залуучуудад хэзээнээс л хэлдэг. Юун түрүүний асуудал бол өөрсдөө хөл дээрээ босч ирэх юм шүү гэж. Тэрнээс биш проблем бол хорвоогоор дүүрэн байна. Монгол улс буруу яваад байна, удирдагчаа буруу сонгочиж, Хятадын колони болох уу, за цаашилбал агаар мандлын озон цоорлоо, дэлхийд дулаарлын аюул нүүрэллээ ч гэдэг юм уу, түмэн проблем байна. Гэхдээ залуу хүний нэгдүгээр асуудал бол чи өөрөө хөл дээрээ л босох. Хөл дээрээ босоогүй байхдаа чи тэр олон асуудлын ядахнаа ганцыг нь ч шийдэж чадахгүй. Баялгийг яаж бүтээх, нийгэмд байраа яаж олохоо л хамгийн түрүүнд бод. Солих оймсгүй байж озон цоорчлоо, яанаа гээд хамаг урьдах ажлаа орхиод гүйгээд байх хэрэггүй. Оймсоо нөхчих, дараа нь санхүүгийн хувьд эцэг эхээсээ хамааралгүй болчих, дараа нь тэднийхээ ачийг нь хариулж тэжээчих чадалтай бол. Ингээд системтэй явсаар байгаад нэг мэдэхэд чи Билл Гэйтс шиг баян болсон хойноо тэр озоноо янзал. Тийш нь мөнгө төгрөг өг, сансарт пуужин нисгэ, тийм үү. Төр засаг болохоо больчихлоо гээд тэрнээс болж сургуулиа хаяж, гутарсандаа болж архи ууж, догдолсондоо болж шүлэг бичээд хэрэггүй. Түүнээс өмнө нийгэм дэхь өөрийн байраа олох нь чиний тэргүүн зорилт шүү. Би ийм л юм хэлдэг, тэрийгээ л хэлье."

Энийг бичиг үсэг гаргадаг бол тэдэнд уншуулах юмсан. Өөрсдийгөө авч явж чадахгүй байжийж яаж тэр Эрээнд байсан хүүхнүүдийн эрхийг хамгаалж босох гээд байгаам болдоо. Зайлуул...

Жаагий said...

Yostoi doo neeree. Oimsniihoo asuudliig shiidcheed ozon eder gej duugarah heregtei gedeg. Baabariin negentee helsen ene vgiig tedend hedentee umshuulah yumsan.

Unknown said...

Сэтгэгдэл үлдээсэн та бүхэнд талархая.
to эрхэс: орхигдсон үрс гэж хэлж арай болохгүй залуучууд харагдсан шүү. Харваас ажил хийж амьдралтай тэмцэж үзээгүй хөөрцөглөсөн гарууд шиг санагдсан.
to цогоо: Дээд монголыг уншиж байсан, ёстой хамар шархируулсан шүү. Хүмүүс олж унших хэрэгтэй дээ. Линк нь миний өмнө оны бичлэг дунд Нулимс гаргасан илтгэл гэж нэртэй бичлэг дотор байгаа санагдаж байна.
to Confi: Чухамаа чухам, яг үнэн.
to Жаагий: хэлээд юуухэв.

Оюунбодол said...

hehe, has temdegtei tugtai zaluus bas zuragtaar garaad bgamu,, hmm. ter aimar energitei garuud chin nuguu heterhii olon bolood bas davraad bga hyatad solongoschuudiig joohon aigachih yum hiichih yum bish bizde harin.. hamaagui hunii erhiin asuudal hunduud ter ulsuudtai haritsah hariltsaand sev suulgachihgui l bol, bas iimerhu garuud bgaag n ashiglaad tiimerhuu undeserheg ajil bas joohon hiilgej baival..hehe.

Mongoliin buh zaluuchud uurdiiguu hugjuuleh zamiig songohguigees hoish, zarim neg iim zamiig songoson garuudiig tiimerhu yumand ashiglahad gemgui bailgui de.

Anonymous said...

Doorh link-eer orj sonirhooroi:
http://mongolian-agloco.blogspot.com/

steppemoon said...

Xmmm, Dayar Mongoliinxon gej neg xiitei garuud bna aa. Udirdaj bgaa xumuus n xaanaas n ch xarsan xachin amitad. Ted tegj soliorch demii tenej yavaxiin orond gudamjnii xog tseverlevel iluu ex oronch ajil bno doo...

Док said...

Манай ажлынхан хавар хятад хоол идэх гээд нэг газар очсон чинь гаднаа байгаа хаягийг нэг хүн будаж байсан, тухайн үедээ анзаараагүй ч тэр нь хятад ханзаар бичсэн хэсгээ дарж байсан юм байна л даа.
Тэгсэн чинь 22 цагийн үед "Уучлаарай манайх хаах цаг боллоо" гэсэн.
Бас л сүүлд учрыг нь олсон чинь 22 цагт хаагаагүй хятад, солонгос хоолны газруудыг Даяар Монголынхон ирж дарамталдаг ч гэх юм уу, түйвээдэг ч гэх юм уу тэгдэг гэсэн. Тэд өөрсдөө тэгж хэлсэн байна лээ.

AD said...

Тиймээ эвгүй л юм. гэхдээ бас Докийн хэлдгээр сайн тал байгаад л байгаам ;) хэхэхэ
Ер нь бол манай хуулинд тэгж байдаг юм байна л даа. Мань мэт нь ч мэдкүй байхад тэр хужаа, солонгосууд яаж мэдэхэв дээ. Цагдаа нар нь ч мэдэж шаардлага тавихгүй байгаа юм чинь. Ядаж тэд нар тэгж дарж л байх хэрэгтэй... Уг нь хужаа нараар гуанз бариулаад, тэнд нь орж хоол идээд байна гэдэг Монголчууд бид өөрснөө л буруутай. Уг нь Хүний ХҮН идэхээр өөрийн нохой ид гэдэг үг байдаг даа.. Хэдий Монголчууд хуушуурнаас өөр юм хийж чадкүй, муухай ааштай ярдаг нохой шиг байлаа ч гэсэн...

Конф-н бичсэнтэй, Баабар гуайн тэр бичсэн тийм ч их санал нийлдэггүй, ядаж хэрвээ өөр нарийн утгаар бичсэн бол тэрийгээ мань мэтэд ойлгогдохоор бичмээр юм даа... За ямар ч гэсэн энэ талаар блогтоо бичих санаа төрлөө... Сэтгэгдэлд бичсэн сэтгэгдэл гээд...