Pages

2007-05-09

Өглөөний мэнд

Ашигласан үг: гоё шанага - хурдан хурдан давтаад хэлээд
байгаарай, юу гэсэн үг болох нь аяндаа тодроно :P


Ажил эхлэхэд 30 орчим минут дутуу байгааг ашиглаад өчигдөр уншсан нэг блогчины бичлэгийн тухай бодож байсан зүйлээ буулгая гэж бодлоо. Учир нь миний хийсэн ажил хэн нэгний “гоё шанага”-ыг улайлгаж бас хавтгасан гэнэ үү? Хүний хийсэн юм харахаараа яахаараа тэгдэг байнаа? Юун ч амархан улайж хавдчихдаг “гоё шанага” юм дээ хэ хэ.

За тэр гоё шанага манага яахав, тэр хүний олон тоон дээр хэлээд байгаа инжэнэрүүд ямарч буруугүй, манай хэдэн инженер засвар үйлчилгээгээ хийгээд угсарч наагаад тохируулж суурилуудаг ажлаа мөрөөрөө хийгээд явж байгаа юм, харин хийсэн эзэн хэнгэрэгийн дохиур нь програмист би ба миний хэсэг нөхөд л дөө.

“...мань мэт нь 10 жилд байхдаа Эм Си Эст д орж ажиллах зорилготой байдаг байж билээ..Хөөрхийдөө сэтгэхүй ч жаахан байж…” Яаая миний сэтгэхүй ч жаахан л даа жаахан, энэ хүн харин одоо яагаад том сэтгэхүйтэй болчоод л гоё шанага нь хамааралгүй зүйлд улайгаад байгааг ойлгохооргүй жаахан сэтгэхүйтэй хөөн би.

За гол яриандаа орохгүй бол ажлын цаг эхлэх нь:

- http://www.mga.url.mn/administrator энэ сайтыг жуумла ашиглаж хийсэн нь үнээн, тэр ч байтугай хамгийн элбэг байдаг темплайт угсарсан нь ч үнэн. Тэгээд юу гэж? Хэрэглэгч талдаа мэдээ мэдээллээ оруулах бүхий л зүйлийг нь заагаад өгчихсөн. Өдий болтол контентжуулахгүй байгаа газрыг би одоо яахав дээ. Дашрамд хэлэхэд энэ хүн админ хэсэг рүү линк заасаныг бодвол дотор нь байгаа манай логог хараад улайсын байлгүй дээ. Доор нь байгаа жуумла-гийн Joomla! is Free Software released under the GNU/GPL License. Үгийг хараагүй бололтой. Харин хийсэн ажлууд гэдэг дээр манай маркетингийнхан ашигласан технологуудыг нь будилуулчихсан байна лээ. Засаарай гэдгийг нь хэлчихсэн бараг засаа байлгүй дээ.

- http://www.electronics.mcs.mn/ энэ манай компаны сайт л даа. Liferay Java Portal мөн ш дээ. Хөлс хүчээ урсгаж хийсэн үү хийсэн, нээлттэй эхийн код ашигласан уу ашигласан, өөрсдөө нэмж portlet хийсэн үү хийсэн. Юунд нь улайгаад байгаа тэнэг гоё шанага вэ энэ чинь айн? Гэснээ аймаар уурлаа наасан хэ хэ. Одоо дахиад олон ажлууд дээр j2ee, JSR168-ашиглана гэж бодож байгаа. Тэр хүн ч их болгоомжтой байхгүй бол шанагагүй болох байхаа даа ха ха. :P

Аа харин ICTA-ын ТАУС, Jiiva гэдэг нэр өгч энэ тэр бол манайд ямар хамаатай юм болоо? Бид хэдэн компонэнт янзлаж засаж өөрчлөөд хийж өгсөн, ашиглах зааварыг нь ч бичсэн. Тэгээ л болоо шдээ. Тэр хүний ачаар харин нэг сонин зүйл илрүүлсэн тэрийг харин блогдож болохгүй, маркетингийнханд ямар ч байсан хэлж анхааруулах болно.

За нэг иймэрхүү зүйл бичье гэж бодож байлаа. Ажлын цаг эхлээд явчиж, манайхаан урагшаа!!!

11 comments:

Anonymous said...

Ganbaa ahaa setgeleer bitgii una, tanid buruu baihgui yum baina shuu

Док said...

Ganba, chi shu
:-)

Unknown said...

to anonymous: setgeleer unah hun bishee ax ni :P

to Dok: he he bi ni ch bi l dee, harin joohon ongirchihson yum shig sanagdajiinuu ta nart? ene bichleg-g suuld dahij unshij uzeed ichmeer sanagdwal avch haynaa yadiin.

Жаагий said...

Anonymous-n heldeg vnen shvv.

Dok:
Harin tiin Ganbaa chi shvv. Chinii daraa Dok biter shvv. He he :).

Unknown said...

he he Tnx Jaagii!

A.Амарсайхан said...

Эм Си Эсийг мөн авч өгч ээ.

Гэхдээ манайд нэг сонин юм байна аа. Том компаниудыг л сайн гээд бодчихдог. Хажуугаар нь тэдний зарж байгаагаас хэд дахин чанартайг нь хэдэн хувь хямд санал болгоод байхад л тэр томчуудынхаа нэрийг маань мэгзэм болгож уншаад л цангасан мал шиг дайраад байдаг.

bayarsaikhan said...

joomlaag, liferay-iig ashigla gej deerees zarlig buulgasan udirdlaguudiin l buruu biz.
bid uursduu joomla liferay-ees iluug ni buteej chadna gedgiig medej baigaa yum chini teee?
uul ni manaihnii 2 huntei IT kompani ch gesen adilhan joomlaadaad chadaad l baigaa yumiig zaaval tom kompaniud hiideg sonin shuu. neeree tuilshral bainaaa. buur aihtar tehdee.

Nana said...

ganbaa bichleguudee bitgii avch hayaarai,guiya, za yu (uvdgiig ni teverch suhurch unah) goyo shtee,
Bi lav daraa ni ichmeer baisan ch bailgaal bdgiin, ter ued bi neg tiimerhuu bj... gsnees bi bas chamtai adilkhan ...urgelj huvirch uurchlugduj bdag hun dee. tuilbartai bgaa ni ene ged neg bodol setglgeegee
uurchluhgui baij yaj boloh.

Unknown said...

Сэтгэгдэл үлдээсэн та нартаа их баярлалаа, зав зай багатай блогоороо орж гарч амжихгүй л явна.
@A.Амарсайхан: Хэлээд юухэв, @bayarsaikhan: Найз нь ойлгосонгүй э, яахаараа том компани заавал хүнд хэцүү замаар явах ёстой гэж? Хөнгөн шингэн ажлуудаа гялс хийж л байвал барав биш үү? :P @Nana: хэ хэ, энэ Нана дандаа хүн ичээжаахий! "...tuilbartai bgaa ni ene ged neg bodol setglgeegee uurchluhgui baij yaj boloh" гэдэг чинь яааг оносон үг байна хө, @Anonymous: blog танилцуулсанд баярлалаа, завтай болохоороо заавал орж уншинаа.

baynaa said...

Сайн байна уу? Би JBoss AS дээр portlet project үүсгээд ажиллуулах гэсэн чаддаггүйээ. Би уул нь судлаад 1 жил гаран болж байгаан. хэрвээ та боломтой бол надад жаахан тус болооч. хэдхэн үг тань л миний амьдарлийг өөрчлөх гээд байдаг. миний yahoo messenger id: baynaa_sk@yahoo.com phone: 91693961

baynaa said...

Сайн байна уу? Би JBoss AS дээр portlet project үүсгээд ажиллуулах гэсэн чаддаггүйээ. Би уул нь судлаад 1 жил гаран болж байгаан. хэрвээ та боломтой бол надад жаахан тус болооч. хэдхэн үг тань л миний амьдарлийг өөрчлөх гээд байдаг. миний yahoo messenger id: baynaa_sk@yahoo.com phone: 91693961