Pages
2006-07-29
Бачимдуулсанд баярлав.
Миний гарт Баабар "Дори идэр дүүдээ хандах нь" гэх ном байна. Өнөөдөр л уншиж буйдаа үнэн голоосоо ичиж, харамсаж байна би. Эрин Тулгатын хэлсэнээр "Номыг уншина гэдэг бичсэн мэргэн хvмvvнтэй уулзан хvvрнэх лугаа адил." гэсэнтэй дүйж Баабар ахтай "уулзлаа." Миний боловсролыг "нойль" гэж дүгнэж байх юм. Үнэндээ тийм гэдэг нь туйлын үнэн байгаад бачимдав, бачимдуулсанд баярлав. Энд бичсэн ном, зохиол, зураг, кино, намтар түүх гэх зэргийг 10 жилд багтааж талыг нь судалж чадвал сая "Хүн" болох мэт сэтгэгдэнэ. Юу ч гэхэв дээ дээхнэ үед Баабар гуайн компъютер-ийн үйлдлийн системийг нь засж өгч байхдаа саваагүйтээд ч болов докумэнтүүдийг нь гүйлгээд харчих ухаан даанч байсангүй дээ. Энэ номны эх байсан ч юм билүү. "Буруу зүйл сурталдаж байгаа биш энэ номыг тэр үед уншчихсан бол дээрх 10 жил 8 байх байсанд харамссандаа юм шүү." Юутай ч хэдэн ном тэмдэглээд авлаа. Үгүй ер нь олддог болов уу. Интернет ухая бас бусыг нь хүн амьтнаас ч асууя байз. Энэ номыг Та уншаагүй бол Интерномд 1200 төгрөг гээд байж байна лээ шүү. Уншсан бол уншаагүй хэн нэгэн найздаа дуулгахаа мартаагүй биз.
Subscribe to:
Post Comments (Atom)
7 comments:
"Дори идэр дүүдээ хандах нь" тун дажгүй ном. Гэхдээ уг номонд бичигдсэн зүйлсийг бүгдийг нь уншиж танилцах ёстой биш байх аа. Сонирхолтой санагдсан номнуудаа Баабарын хэлснээр "тухай"-г нь гүйлгээд харчихад зүгээр л байх. Тэгээд өөртөө хэрэг болохуйцыг нь сонгон уншиж судалсан нь дээр гэж бодож байна.
Амжилт хүсье.
Зоригтын хэлдэг үнэн л дэ. "тухай"-г нь гүйлгээд харахад л болох байх. Олон зүйлийн талаар уншсан мэдсэн байлаа гээд ямар нэгэн зүйлээр мэргэшиж, ажил хийж эсвэл ажиллуулж чадахгүй бол нь тэр их олон ном зохиолын уншсаны хэрэг гарахгүй биз гэж бодох юм. Stars know a a lot about little гэсэн үг байдаг.
inter nomiin delguurin web site-iig medekhgui biz?
www.internom.mn
Би бас Баабарын идэр дүү нь шд..
HEY ENE DORI IDER DUUDEE GEED NOMIIG BATSAAN BHDAA HE HE BATSAAN CH GEJ DEE 9 BILUU 10 ANGID BHDAA AIMGIIHAA NOMIIN SANGAAS AVCH UNSHIJ BSIIN BODOHOD 2005-2006 ON BJ DEE AGUU NOM GD L BISHIRCH BLAA GEHDEE MANAI ZAVKHANIIHAN BOL AGUU HUMUUS GEDGIIG HELMEER BN CHI HAANAHIIH BE HEHE ZA AM HALCHIJ EEE SORRY BI BATLAN HELEH BN JINHENE AGUU NOM OLON HUN UNSHIJ UZEESEI DEEEEEE
HEY ENE DORI IDER DUUDEE GEED NOMIIG BATSAAN BHDAA HE HE BATSAAN CH GEJ DEE 9 BILUU 10 ANGID BHDAA AIMGIIHAA NOMIIN SANGAAS AVCH UNSHIJ BSIIN BODOHOD 2005-2006 ON BJ DEE AGUU NOM GD L BISHIRCH BLAA GEHDEE MANAI ZAVKHANIIHAN BOL AGUU HUMUUS GEDGIIG HELMEER BN CHI HAANAHIIH BE HEHE ZA AM HALCHIJ EEE SORRY BI BATLAN HELEH BN JINHENE AGUU NOM OLON HUN UNSHIJ UZEESEI DEEEEEE
Post a Comment