Транс хөгжмийн хэмнэлтэйгээ ижил пижигнэсэн их хотын нүргээнт амьдралаасаа түрхэн зуур ч гэсэн холдохоор зорин очдог чив чимээгүй клуб байдаг бол гоё уу?
Тэнд орохын тулд tax-тай, мөн ороод ганц ч үг дуургарахгүй, чимээ гаргахгүй гэж хүлээн зөвшөөрсөн байх ёстой байдаг. Хүмүүс огт ярилцдаггүй, зөөгч барментэй цаасан дээр бичиж харилцдаг. Гадны ямар нэг дуу чимээг бүрэн тусгаарласан орчин.
Нэг зун амралтаараа нутаг явж байгаад замдаа шөнө зогсож нуруу туруугаа тэнийлгээд түр амарсан юм. Маш чимээгүй, мөн ч гайхалтай сайхан санагдаж байсан даа. Бас борооны дараах чийгтэй сэрүүхэн агаар үнэртээд л... Яг л тийм орчинг бүрдүүлж чадвал тийм газарт очоод суухыг бүгд л хүснэ гэж бодож байна. Та үүнийг Ашиг хийчдэг ажил хэрэг болгож чадах уу?

4 comments:
Харин л дээ. Хээнцэр л юм. Гэхдээ тийм юм байх хэрэг байгаа юм уу дөө? Тэгээд ч ашиг олохгүй л байх аа даа.
Хүмүүсийг бужигнуулж хуйлруулж ухаан мэдрэлийг нь угааж байж л бизнесийн ашиг гэдэг юм олддог юм шиг санагдаад байдаг шд :D
Шог зураачдыг харандааг нь бариулаад оруулаад суулгачихвал таарах газар юм санаж. Гэхдээ бодож сууснаа гоё санаа олоод, өөрийн мэдэлгүй "түс" хийтэл ганцаараа инээд алдаад хөөгдөж гараад байх золиг байна.
Neegdsen baival medegdeerei, pls. Oroh yumsan
Мөнхбаатар:
Тийм ч биз, үгүй ч биз :D
Амарсайхан:
Сайн уу Амраа ах. Шог зураачид болон еврейчүүдийг оруулахгүй гээд хаяг хадчих хэрэгтэйм байна хэхэ.
Талбар дээрх охин:
За :D
Post a Comment