Pages

2009-03-16

Микро театр

Гурав дахь санаа маань ebay дээр нэг нөхөр өөрөө хийсэн жижиг төхөөрөмжөө зарж байхыг хараад орж ирсэн юм.

Машинд суурилуулдаг жижигхээн LCD дэлгэцнүүд янз янзаараа байдаг даа. Тэрний дэлгэцийг аятайхан гэрнээс нь гаргаад асаахаар дэлгэц дээрх дүрс нь шилэн дээр гарч байгаа мэт нэвт харагддаг юм байна. Түүнийхээ араас маниусын багад цэцэрлэг сургуульд үзүүлээд байдаг байсан диафильмийн аппарат асаагаад тусгачихаар хялбархаан бас хямдхаан projector-той болчих нь тэр дээ. Тийм LCD дэлгэц хятадаас авахад 100-300$ байх болов уу гэж бодож байна. Диафильм бол олдоно бизээ.

Микро автобус маягийн бүхээгтэй тэргийг сайхан янзалж кино театр хийх тухай хэлэх гээд байгаа юм. Машин дотроо хэдэн хүнд, нөгөө projector-оороо кино үзүүлээд сууж байвал догь уу? Цаг нь 5, 10, 20 мянга байхад нээх үнэтэй санагдахгүй л байх. Гол нь цэвэрхэн. Гадны чимээг тусгаарлаж чадсан байх хэрэгтэй. Тэгээд хаана очиж зогсохоо мэдэж байхад нэг ажлын байр топ гээ л явчихна гэж бодож байна. Орой болохоор гаднаа дэлгэц дээр тусгаад арай олон хүнд үзүүлж болох нь л дээ. Та үүнийг Ашиг хийчдэг ажил хэрэг болгож чадах уу?

Том LCD дэлгэцийг бас тэгж салгаж байгаад дээр үед ашиглаад байдаг байсан кодскооп ч билүү подскооп ч билүү слайд үзүүлэгч дээр тавиад хананд тусгаад томоо гэгчийн экрантэй болж болдог гэнэ лээ. Таазан дээрээ тусгачихөөд гэртээ ажилаа хийж болно. Хийгээд ашиглаж чадвал бахархалтай юм даа тэ.


3 comments:

М.Огоо said...

Наадахыг чинь бас арай өөрчлөөд ачааны машины тэвшин дээр том дэлгэц суурилуулаад явуулын рекламны самбар байлгаж болно.
Эсвэл бүхээгтэй машин дотроо киноны оронд сурталчилгаа явуулаад томоохон компаниудын бүтээгдэхүүний дээжээс энэ тэр авч явдаг, орж ирсэн хүнд амсуулаад зарахыг нь зардаг ч юм уу. Маркетингийн өдөрлөг маягийн юм уу даа. хэхэ. Бичсэн хойноо уншсан чинь юу ч биччихэв дээ

Unknown said...

Өнгөрсөн сонгуулиар нэг нэр дэвшигч үүнийг хэрэгжүүлж байхыг харсан юм байна.
Портер дээр 2 LCD дэлгэц 2 тийш нь харуулаад тэрний тэрийг сонгоорой энэ тэр гээд энүүгээр тэрүүгээр яваад байсан. :)

otgoo said...

xuue genethen hesej yavaad yamar dajgui sanaanuutai um ruu orood irev ee he he.sayhan 1 kino uzej baisan chin stesterleg ch um uu neg zadgai talbaid tom delgest bairluulchihsan humuus end tend um delgej taviad idej uuh um toiruulaad tavichihsan kino uzej bgaa haragdsan picnic-rhuu ch um shig.ter ih dajgui snagdsan.gehdee manaid uliraliin chanartai boloh baih l da.chinii blog taalagdaj bna hu.amjilt husie.