Pages

2009-03-29

Бохир сорогч

...Монгол улсын хүн ам 2005 оны байдлаар 2,56 саяд хүрч, эдгээрийн 60.2 хувь нь хотод, 39.8 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна.
Монгол улсын нийт хүн амын 65.3 хувь буюу 1.6 сая хүн зөвхөн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод амьдарч байна. Үүнээс Улаанбаатар хотын хүн ам нэг саяд хүрээд байна.
Манай улсын нийт өрхийн 22 хувь нь халаалт, халуун хүйтэн ус, бохир усны шугам сүлжээнд холбогдсон нийтийн зориулалттай орон сууцанд, 24.8 хувь нь сууцны тусдаа байшинд, 53.2 хувь буюу 317.7 мянган өрх үндэсний гэр сууцанд амьдарч байна. Гэрт амьдардаг өрхийн 43.4 хувь нь ядуу, хүнд амьдралтай өрх байна... http://udrcmon.org

Хашаанд амьдардаг айлууд бүгд жорлонтой, тэр жорлон нь нүх ухаад дээр нь шовгор пүүтэг барьчихсан нэг тийм зүйл.
Миний дараагийн санаа бол айлуудын жорлонг, муу усны нүхийг дүүрээд ирэхээр нь соруулаад авчихдаг үйлчилгээ. Гэр хорооллын айлуудаас гадна зуслангийн жорлонгууд гэж хар мянгаараа бий шүү . Ёонкстой, сордог ноцоосогтой машин хэрэгтэй л дээ. Гэхдээ л энэ бол овоо мөнгө хийж чадах бизнэс юм шүү. Ийм үйлчилгээ явж байхыг би л лав хараагүй, дуулаагүй.
Өчигдөрхөн ТВ-ээр өөрийн гэсэн багажтай хүнээр хөлдүү жорлон ухуулна гэсэн зар явж л байна лээ.
Намайг багад манай нутагт жорлон хуушаан гээд нэг хужаа амьдардаг байв. Хүмүүс жорлон хуушаан пааах пэээх айлын жорлон ухаж өгөөд амьдардаг юм гэнэ лээ. Балиар амьтан салхин доогуур нь гарамгүй энэ тэр гэдэг байж билээ. Одоо бодохнээ өөрсдийнхөө бохирыг цэвэрлэж өгдөг хүнийг тэгж хэлж байхдаа ичдэггүй үе байж дээ.

Одоо цагт юм хөгжөөд заавал хүн биеээрээ ороод ажиллаад байхгүй машин төхөөрөмж ашиглаад явж болох юм чинь дажгүй ажил гэж бодоод байна шүү.

Ингэхэд айлуудаас сорж аваад төв цэвэрлэх байгууламжид л хаях ёстой шүү, голын ус, гуу жалганд урсгаад эхлэвэл ёстой долоон дор юм болно. Та үүнийг Ашиг хийчдэг ажил хэрэг болгож чадах уу?

Post a Comment