Pages

2009-03-14

Хурцлагч

Хоёр дах санаагаа би Фенгшү Ганбаатар амьдаагийн нэг лекцээс бас л нилээн дээхнэ үед сонссоноо бичихээр шийдлээ.

Нэг өдөр өвлийн идэш хөдөөнөөс ирээд баахан мах янзлах болов оо хөөрхий. Манайх гэдэг айлын хутга гэж өвөөгийн буйлаа буйл. Юуу ч даахгүй юм. Нөгөө өвлийн идшээ жижиглэж янзлаад хөлдөөчихмөөр байдаг. Хутганы ир гэж авах юм алга. Гар авчих гээд лайтай юм аа. Муу эр эмд баатар, Мохоо хутга хуруунд баатар гэдэг дээ гээл үглээд сууж байтал Эхнэр нь: - Хөөе хөгшөөн гадаа байрнуудын дунд “хутга ирлэнэ” гэсэн хаягтай машин зогсоод байсан шүү дээ. Наад хэдэн хутгаа аваачиж өгөөд хурцлуулчихаачээ гэвэл гоё уу? Хэдхэн минутын дотор хутга заазуурыг чинь хутга, заазуур шиг болгоод өгдөг тасарцан үйлчилгээ.

Манай энэ гэж нэг юм хутга хурцлана гэж ирийг нь бүүр бөөрөнхийлөөд хаячих юм аа. Эр хүн байж хутгаа ч хурцалж чадахгүй энэ тэр гэдэг үг утгагүй болоод удсан шүү дээ. Эр хүн гэхээрээ л хутга сэлэмтэй найзлаж байдаг үе өнгөрөөд удаж байна. Харин үүнийг ажил хэрэг болгоод явах цаг ирсээн.

Улаанбаатарын хүн ам ихтэй хорооллууд дундуур яваад хүмүүсийн урдуур хойгуур тээгэлдээд байхад хэрэглэгч чинь болох айлууд бишгүй олдоноо. Гагцхүү чанартай үйлчилгээ. Мэргэжлийн зөвлөгөө өгөөд мөнгөө аваад бай. Дээрх санаанд дурдсан шиг бензин бага иддэг машин хэрэгтэй, машинаа хүн харангуутаа танихаар содон, ямар үйлчилгээ үзүүлэх гэж байгаагаа ойлгогдохоор болгож засах нь дээр байх. Мэдээж хутга сайн хурцлаж чадахгүй. Хутганы төмөрөөс хамаарч ямар ирлэгч ашиглахаа мэдэхгүй хүн бол мэдэж авах хэрэгтэй. Та үүнийг Ашиг хийчдэг ажил хэрэг болгож чадах уу?

Айн? Хутга ирлэдэг газрууд энд тэнд байгаа харагддаг шдээ гэж үү? Хутгаа бариад нэгдүгээр хороололын тийшээ явах хүн олон гарах уу? Гэрийнх нь гадаа байж байвал түвэгшээхгүйш дээ.

Айн? Өөрөө ирлэсэн нь аюулгүй ээ? Тэгвэл хутга ирлэгч машин олоод зар л дөө. Knife sharpener

5 comments:

Pearle Deppsu said...

хэхэ, баахна л санаатай хүн байх нь

би хямрахгүй байгаа болохоор мөрөөрөө л ажилаа хийгээд сууж байя. аягүйлол шатчихна гсн ккк

М.Огоо said...

мань наадахны чинь бас нэг хувилбарыг бодож байсан юм. Унадаг дугуйны гол төмрөөс билүү дүүжилчихдэг. Дугуйныхаа гинжийг салгаад билүүндээ зүүж байгаад жийхээр точилноос дутахгүй л ирлэнэ. Асар хэмнэлттэй хямдхан арга. Монголд даанч өвлийн цагт ажилгүй юм даа. хэхэ

Unknown said...

@dersu:
хэ хэ, дахиад хэд байгаа шүү, бичээд оруулаад байхаар чамд тохирох юм гараад ирж мэдэх л юм :)

@Ogoo:
дажгүй бодсон байна шүү, яагаад өвөл болохгүй гэж? байшин дотор дугуйгаа жийгээд байж болно шд.
Өөрөө жийнгээ ирлэж болохоор байх юм у тэ.

М.Огоо said...

Тийм нэг ёсондоо дамранд билүү зүүчихнэ гэсэн үг байхгүй юу. Гадуур дугуйтай явж байгаад л орцны гадаа ирээд гинжээ билүүнийхээ дамранд углаж байгаад дугуйгаа биш билүүгээ жийгээд унана гэсэн үг. Хутга ирлэхэд бол хангалттай torque (энэ үгийг монголоор мэддэггүй ээ) гаргана.
Өвөл монголд дугуй унаад хаа хүрэх вэ дээ. Байшин дотор тэгж жийсний оронд цахилгаан точил ажиллуулсан нь амар байлгүй. хэхэ

Anonymous said...

хэ хэ хэ, манай аав ер хутагаа ирлэж чадахгүй дан ээж хутагаа ирлэдэг юм. Манай гэрийн хутганууд гэж бас л өвөөгийн буйлаа өвөөгийн буйл, тэрийгээ санаад инээд хүрчихлээ. Манай ээж нээрээ шаазан аяганд хэд үрээд л янзын ир оруулдаг юм даа, хэ хэ хэ.