Ааль оюутан байхдаа уншиж байсан Бодо Шеферийн Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам ном дээрээс надад таалагдсан нэг санаа байсан нь шинэ санаа сэдэх тухай хэсэг юм. Тэнд нэг хүн: -би өч төчнөөн шинэ зүйл сэдсэн, санаачилсан. Гоц гойд байж намайг амжилтанд хүргэсэн санаанууд ч бий, Зарим нь үнэхээр тэнэг санаанууд ч байсан. Гэхдээ хамгийн гол нь би шинэ зүйл сэддэг өөрийнхөө “фабрик”-ийг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж дадсан нь л миний амжилтын нууц юм гэсэн байсан.
Би энэ зарчмийг өөртөө мөрдлөгө болгоод хэвшүүлчих санаатай шинэ соргог юм юу сэдэж чадах вэ, энэ нэг юмыг яавал ашиг тустай зүйл болж хувирах бол гэж өөртөө асуулт тавьдаг зуршилтай болсон л доо. Заримдаа мартчаад байдаг болохоос Лаг байна уу айн :) Шинэ юм сэднэ гэдэг чинь өөрөө бас их зовлонтой гэжугаа.
Тэр номноос хойш сэдсэн анхны маань санаа бол yahuu.mn гэдэг сайт хийх тухай байлаа. Сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг сайт хийх тухай бодож, нилээн бясалгаж үзсэн. Болмоор санагдаад цээжинд багтаад болдоггүй, тийм санаа төрөхөөр чинь хүн байж суух аргагүй болчдын билээ... Би гэж нэг юм хийж гаргаж амжилгүй явсаар нэг жил тойрчихвоо... Тэгээд л нэг өглөө yah-uu гэдэг нэртэй шар айраг гарч байгаа тухай дуулсан даа. Би санаагаа хүн амьтанд алдсан уу, эсвэл хэн нэгний толгойд энэ санаа зурс хийснүү бүү мэд. Ямартайч байсан алдчихсан л юмдаг. Гэхдээ үнэндээ чадахгүй юм сэдээд шаналж явсанаас алдчихсан чинь сэтгэл онгойгоод явчих шиг болсон шүү хэхэ. Заа одоо бүүр хадуураад явах нь, гол зүйлдээ ороё.
Тэгээд өөрөө хаашдаа хийж амжихгүй санаануудаасаа хэд гурвыг нь блог дээрээ бичихээр шийдээд байна. Та нөхөд ухас хийж аваад хэрэгжүүлнэ үү, байна уу, шоолно уу, магтана уу өөрсдийн чинь л асуудал. Бас та санаагаа нэмэрлээд засаад сайжруулаад өгсөн ч болно. Бүх зүйл НЭЭЛТТЭЙ. Яг л opensource шиг. Энэ санаануудыг маань ашиглалаа гээд би ямар ч хориг садаа учруулж, ашиг горьдохгүй. Мөн ургуулаад өөр илүү дээр санаа танд төрөх ч юм билүү...
Ингэх болсон шалтгаан:
Нэгд. Би өөрөө санаануудаа илэрхийлж бичиж сурая, илүү сайжруулж чаддаг болмоор байна.
Хоёрт. Хэн нэг хүн бизнесээ болгоод явчвуул бүүр ч сайн. Хямралын эсрэг аянд нэмэр болох ч юм билүү.
Гуравт. Миний толгойд байж байгаад алга болсоноос блог дээр минь бичээстэй байжийг дээ.
Дөрөвт: Хэн нэг хүн бас хөрөнгө оруулчих салбар, санаа хайж байгаа ч юм билүү.
Тавд. Тавд одоогоор хэлэх үг алга гсн :P
Эхний энэ санааг 2 жилийн өмнө entrepreneur.com дээрх нэг артиклаас олсон.
Хавар болж байна, ирж яваа цаг, удахгүй зун болно. Хаа сайгүй халуу шатаад ажил дээр ч, гэртээ ч суухад хэцүү болчдог доо. Тэр үед чинь гадаа чинь зайрмагны машин ирээд зайрмаг хийгээд зарвал гоё уу? Янз бүрийн сонголттой, амттай тасарцан зайрмаг.
Том оффисууд манайд их олон болж байна, тэдний гадаа цайны цагаар ирээд зогсож байхад хүмүүс авахгүй өнгөрч чадна гэж үү?
Хамгийн чухал нь брэнд болох учиртай зайрмаг чинь юм. Хүмүүс дахиж авахгүй байхын аргагүй гоё, амттай хийж, сайхан үйлчлэх хэрэгтэй. Бас бензин бага иддэг багахан юм аччихаж чаддаг машин хэрэгтэй. Машинаа дажгүй өнгө будагаар будаад засварлаад авбал хаа сайгүй л хүмүүс явуулахгүй дээ. Амралтын өдрүүдээр 3, 4-р хороолол мэтийн хөл хөдөлгөөн ихтэй газарт очоод зогсчихно. Та үүнийг Ашиг хийчдэг ажил хэрэг болгож чадах уу?
Айн? Өвөл яах вэ гэж үү? Кофе, сүүтэй цай, пирошки зарахгүй юу ;)
4 comments:
Хэрэгжүүлчмээр ч юм шиг санаанууд байх чинь ээ.
yamar goy uguumur yum be ta. nadad naadaharhuu chini sanaa bdg l daa gehdee maruujingyn bish ugluuny tsainy. yag l gadaadyyd zam zyyrtaa neg jijken yum avchaad tgd ajil deeree ch yum uu zamdaa idehed bolmoor gj boddyn naad mashiny chini tuhai unheer bodjiisongui shuu. amjilt.
Миний санаа чинийхтэй төстэй юм байна. Би бүүр анх нээх муухай дуутай хогны машин Улаанбаатарт орж ирж байх үед үүн шиг дугараад явдаг зайрмагны машинтай бол сайхнаа гэж боддог байсан. Зунд айлууд хоолоо идчихээд аав ээж нь салхилаад, хүүхдүүд нь тоглож байхад нээх гоё амттай юм идмээр санагдах үед нь дуу дуугаргаад яваад очвол сайхна гэж бодож байсан. Худалдагч нь ч гэсэнг нээх хөөрхөн Улаан малгайт шиг ч юм уу Унагалдай шиг ч юм уу хувцас өмсөөд суувал бүүр ч хөөрхөн.
Санааны сан гэж байдаг даа.
Би оюутан байхдаа /80-аад он/ нэг найзтайгаа бугуйн цаганд цаг хугацаа заахаас өөр ямар ямар үүрэг фунцийг шингээж болох талаар цувруулж бичсэн юм.
1. компас
2. сэрүүлэг
3. зажигалка
4. радио
5. сахлын хутга /лазер/
гэх мэтээр хорин хэд хүргэж билээ.
Одоо бол GPS, TV, гар утас,зургийн болон видеокамер гээд
их боломжтой болжээ.
Санаагаа ажил хэрэг болгож чадахгүй бол чаддаг хүнд нь зарах хэрэгтэй ч юм шиг, эсвэл хөрөнгө оруулалтын тэдэн хувь гээд хөрөнгө оруулалт хийдэг ч юм уу, ашигтай л болгох хэрэгтэй.
Post a Comment