Зиа байз энэ номыг яагаад уншия гэж шийдсэн гэхээр орчуулагч нь ТВ-р (SBN байхаа) энэ номныхоо тухай ярилцлага өгч байхыг үзсэн юм. Дараахан нь манай компани дээр ирж нэг сонирхолтой програмын захиалга өгсөн. Тэгэхэд ер нь сүрхий залуу санагдсан тул аятайхан ном орчуулсан байж мэднэ гэж бодоод өнгөрсөн. Удалгүй Трампын Шилдэг туслах шоу-г монгол хэлээр үзэх боломж гарсанаас болж энэ номыг заавал уншия гэж шийдсийм.
Ерөнхийдөө бизнэс хэлэлцээр тохиролцоо хийх, гэрээ байгуулах, борлуулалт хийх, сурталчилгаа явуулах зэрэгт тус болохоор ном гэж хүмүүс ярьж байгаа хэдий ч хүн бүр энэ тухай (хэн нэгэнтэй ойлголцох шаардлагатай байдаг бол шүү дээ) энэ номыг уншиж үздэггүй юм аа гэхэд бодоод үзэх ёстой сэдэв юм. Тэр ч нэг тийм хүн дээ ингэж яриул буруу ойлголт авчихгүй байгаа даа гэх зэргээр бодож байсан уу? Тэгвэл иймэрхүү зүйл бизнэст жинхэнэ сонгодог утгаараа явагдаж байдаг. Энэ номонд байх нэг гол санаа бол ойлголц => итгэлц => хамт амжилтанд хүр гэсэн зарчмыг тогтоож аваал ургуулаад бодоорой. ;)
Дэлхийн тэргүүн баячуулын нэг алдартай бизнэсмэн (үнэндээ би энэ номыг уншихаас өмнө мэддэггүй л байсан. Энэ ном шоу хоёр нь ийн дэлхий дахин алдаршуулахад нөлөөлсөн биз.) Доналд Трампын арга барил болон өөрийнхөө ажиглаж мэдсэн арга техникүүдээ бусадтай илэн далангүй хуваалцаж байгаа Трампын зөвлөх хуульч Жорж Россын бичсэн ном юм.
Хүнтэй бүрэн ойлголцож чадаагүйгээс, өөрийгөө бүрэн илэрхийлж чадаагүйгээс олон олон боломж бололцоог хажуугаараа өнгөрөөснөө бид дотроо адгаад л өнгөрдөг. Энэ номыг уншсан хүн ямар нэг хэлэлцээр уулзалтанд хэрхэн бэлтгэх аргыг чадах чинээгээрээ боловсруулахад хэрэг болохуйц мэдлэгийг олж авах бөгөөд энэ ч байтугай бизнэс эрхлэхэд хэрэг болох чухал арга тактикуудыг бодитой хүний жишээн дээрээс тун ойлгомжтой “хэлээр” олж авах бололцоотой.
Надад уншиж дуусахаас өмнө шууд л хэрэг болсон ном. Яг юунд хэрэг болсоныг бичиж болохгүй хэдий ч ямарч байсан уг номд өгүүлсэн POST аргын дагуу бэлтгэсэнээр би жижигхэн ч гэсэн амжилт үзүүлж чадсандаа ихэд урамшсан хэрэг л дээ.
Хэн нэг хүнтэй ямар нэг ажлын талаар ярилцахаас өмнө энэ People Objective Strategy Tactic аргаар чадах чинээгээрээ нарийвчлан бэлдэх нь их чухал юм билээ. Дээрх дөрвөн үг тус бүрт хамаарах ойлголтуудыг цуглуулж толгойгоо ажиллуулсанаар ... За ер нь сонирхол төрсөн бол энэ номыг аваад уншаарай. Интэрномд 12000T гэжийлээ. Англи нэр нь: Trump-Style Negotiation.
Саяхан нэг сайт дээр “амьдрал бол хэтэрхий богинохон, уран зохиолын ч бай биш ч бай ном уншина гэдэг хайран цагаа дэмий үрж байгаа хэрэг шүү дээ” гэсэн байна лээ, Энэ нь амьдралаас суралцсан тэрбумтаны хэлэлцээр хийх нууцыг олж мэдэхийн тулд заавал явсан замаар нь замналгүй, бас заавал тэр бумтан болох албагүйгээр ойлгож авах боломжтой гэдгээр хялбархан няцаагдах өгүүлбэр ажээ. Харин ямар ч хэрэгцээгүй урхи занга мэт олон сая ном байгааг дурьдахгүй байж бас болохгүй бөгөөд иймдээ ч өөрт таалагдсан номны тухай бусдад дамжуулах нь зүй ёсны хэрэг гэсэндээ ийн бичвэй.
13 comments:
энэ номныхоо аргыг хэрэглэжээдээ.. шууд л авмаар санагдчлаа..
ав ав лав харамсахгүй ;)
ganbaa argaa heregleed huleej suuhaa bolison yum baina tee ;)
xaxa
Donald Trump-ийг дэлхий дахинд танигдахад New York-д барьсан хэдэн байшин нь нөлөөлсөн гэж боджийно.
'You are fired' нь монгол хэлбэрээрээ 'Global CEO' гэж гарч байгаа гэж сонссон.
Аан тийн. Би Ганбаатай санал нэг байна. Зарим хүмүүс сайн виног эрэгтэй хүнтэй харьцуулдаг. Тэгвэл миний бодлоор сайн ном бол сайн вино л гэсэн үг. Муу ном бол муу вино л гэсэн үг. Монголд зардагдаа 3, 4 мянган төгрөгний спирт үнэртсэн винонууд. Уухдаа боддог шиг уншихдаа бодвол зүгээр ;)
db shig ih iddeg humuusd bol bodohod ni hurtel problem uusdeg biz gesnees chinii tsamts chinii bodoltoi yamar adilhan yum be, lol
hi DB
Aa Trump tower Taj mahal ene ter geed mundag yum barisan nuhur gene lee.
Yor ni Sain nom olj unshih hetsuu shu dee. Ali bie bienee magtsan nomnuud bhiig ter gehev.
@anony
neree nuuj hun luu buduuleg ug heleh bol tiim ch engiin hereg bish shu hun guai!
Ganbaa, Zagvar omsogch, jujigchin bolox xusleer ni humuusiig yalgavarlax bol buduuleg yavdal. keke, :P
Надад энэ хүний шоу их таалагддаг. Залуучуудад их боломж олгодог нэвтрүүлэг. Чи хэрэв өөрийгөө чадвартайг харуулж чадсан бол тэмцээнд ялагдсан ч хамаагүй, чиний араас ажил санал болгогчид ангуучилах болно. Харин эсрэгээр нэг л алдаа хийвэл дахин ажилд орно гэдэг хэцүүхэн даваа байх болов уу
HEY DAJGUI NOM YUM SHIG BN UNSHINAAA NADAD HEREGTEI NOM BSAIIIN BN ORCHUULAGDASAN BGAA BHAAA GEHDEE ANGLI HEL DEER NI UNSHVAL ILUU DAJGUI BHAAA DAA
Apprentice nevtruulgiig ni uzdeg baisan. neleen heden nomiig ni avch unshsan. manaihan her orchuulsan baidgiin boldoo. bi english-r ni ih avch unshij baigaa. 44aud gej baisan. 9000 tugrugoor avch unshaad oilgoogui yumaa 5 dahin ih uneer, oor hel deer unshihaar arai iluu oilgood baih yum? hehe
Ямарч гэсэн уншаад үзэхээр юу гэх гээд байгаа нь ойлгогддог болохоор орчуулгын ном уншаад сурчихсан. маньд бол дажгүй л байх шиг байсан.
Монгол хэлээрээ уншихыг зөвлөе! ;)
Post a Comment