Pages

2008-04-25

Карамазовын хөвүүд

...Зүгээр Зосима даянчийн амьдрал гэхэд л бүхэл бүтэн роман доторх роман явж байгаа юм. Зохиолчийн үнэнхүү цар хүрээтэй сэтгэгч, асар мэдрэмжтэй сэтгэлзүйч, амьдралын ухаантан гэдэг тэр чигээрээ илт. Өгүүлэмж бүхэн нь философи. Дүр болгон нь эсрэг тэсрэг амьдлаг бас Хүчирхэг.

Суут хүний тухай ойлголт надад нэгэнт бий болсон. Толстойн Анна Каренинаг уншсаны дараа хэн нэгэн хүний амьдралыг дайраад гараад ирэх мэт сэтгэгдэл төрж байсан бол Достоевскийн энэ романыг уншиж байхад тэрнээс хавьгүй өргөн, хавьгүй том... бүүр шал өөр сэтгэгдэл төрсөн. Миний бодлоор Хүн төрөлхтөн оюун ухааны хүч хүрч ойлгож чадахгүй зүйлээ “бурхан”-аар “тайлбарлаж” ард нь “нуугдаж” ирсэн, энэ сэтгэлгээг Достоевский ганц номоор гацааж орхижээ. Хүн төрөлхтөний түүхэнд Бурханыг байдаг юм бол гараад ир гэж аймшиггүйгээр дуудагсад олон байсан байх. Тэр дундаас “хамгийн гарч ирэхээс аргагүй” болгож дуудсан хүн бол Д.
Тэр гарч ирээгүй...

...Чи өөртөө худлаа хэлэхээ боль... Цаг ямагт худлаа хэлсэнээс болж бүхнийг үл хүндлэх болсонд чинь хамаг учир байна. Хүндлэхээ болихоор хайрлахаа болино. Нэгэнт хэнийг ч хайрлахаа болисон хүн ужид цэнгэл, зэрлэг тачаалаар цаг нөхцөөж юугч үл хайхардаг болно... Яг хажууд ном алга ямарч байсан Зосима даяанч ах дүү гурван Карамазовын эцэгт хэлсэн үг дунд ийм утгатай зүйл байсан.

Ерөнхийдөө мань мэтийн гар энэ мэтийн утгагүй тайлбар бичээд сууж байдаг ном ч биш л дээ. Саваагүй нохой саранд хуцна гэдэг болж байгаа хэдий ч ямар ч байсан "хуцах" эрхтэйгээс хойш гэж бодоод зүрхлэсэн нь энэ...

11 comments:

Bayasum said...

Ганбаа.. үргэлжлүүлэн хуцаарай.. хэ хэ..

Anonymous said...

Ganbaa, nomoo unshaad yag yu gej oilgoson yum be? Hervee bodloo bichchihvel hariu bichij boloh l yum. Ter ueiin oros oron, oros humuusiin dur turh, uls turiin bodlogo... ene tertei ni holbood yarival yamar ve?
Anarchismus , Nihilismus, Protestantismus , Kapitalismus, Liberalismus bas Kosmopolitismus ... ene teriig naad nuhur chin anhaarch uzej bsan yum bol uu? :P

Ulmedex

Anonymous said...

ganbaa cheers!


chamaig ene baituhai nomd review , shuumj ch bichih chadaltai gej boddog.

Dovtoevskii
oyun sanaa
pilosoop
setgel zui
setgelgee
uran zohiolchiin tovshind odoo ch hotsrogdoogui gaihamshig heveeree l dee.
gehdee oyun uhaanii ue ongorch, mergen uhaan, uhamsariin hogjil gej yarigdah tsag irjiiinn, Dostoevskiii ter tovshind gologdoh tsag ircheed bgaa, tsag uyee dagaad zohiolchin ooriin shinj zan tovoltei holbootoi hotsrogdol barag buh buteelees ni haragddag, huvirch oorchlogdoshgui, ono monhiin unet zuils deer battai suurilj chadaagui oorinh ni huvi shinjees ni shaltgaalaad ter shuu dee, uuruu gundee mash ikh zorchiltei hun ni haragddag, gehdee tiim ikh zolios gargaagui bsan bol bas hun torolhtnii tuuhend, uran zohioliin tuuhend iim gaihamshigt buteeluud uldehgui bsan l daa, za za ongorson ue ruugee yugaar buudval ireedui chamaig ikh buugaar buudn gedeg boloh ni shig bna, ingeed duusgaya, buh bichlegiig chin chin unshaal bgaa baingiin unshigch nana.

Anonymous said...

Ерөнхийдөө мань мэтийн гар энэ мэтийн утгагүй тайлбар бичээд сууж байдаг ном ч биш л дээ. Саваагүй нохой саранд хуцна гэдэг болж байгаа хэдий ч ямар ч байсан "хуцах" эрхтэйгээс хойш гэж бодоод зүрхлэсэн нь энэ...


aan tiin deerh ug chin taalagdaaguig heleh geed neeh olon yum yarichij, review-gee urgeljluuleerei, cheers.

Unknown said...

@Баясаа
энд өрөөндөө хуцаад эхлэсэн чинь манайхан гайхаад ... гээл солиороод унахгүй юу хэхэ. Чадахгүйм байлээ.
@Ulmedex
Мэдэхгүй ээ юу ч ойлгоогүй байж ч магадгүйм байна лээ. Яг бичих гэсэн чинь аймаар олон юм байх шиг байсан бүгд алга болчоод бичих хэрэггүй санагдаад байсн.

Unknown said...

@nana
Магтсанд, бас үнэтэй сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Нана.
Гэхдээ уран зохиол хоцрогдоно гэж, тэр тусмаа Д ах бол бүүр ч тэгнэ гэж байхгүй гэж боддийшд би.
Би нарийн харж чадахгүй байгаа байх л даа. гэхдээ л энэ бодолтойгоо нэг хэсэг явнаа :P
Урам орсон тул Үргэлжилүүлж бичнээ.

Bayasum said...

Ганбаа, Тулгат нар саваагүй нохой саранд гэчээл лаг лаг юм бичийшүү..
эсвэл саваагүй нохой тийм лаг болциймуу..

Anonymous said...

Ganbaa unshsan nomniihoo talaar bichij chadahgui bna gej uu ? hehe,
Hair setgel, " hunleg " eer uildegdsen buhen yos surthuunlag geheesee iluu shashinlag taldaa doo mun
hudal yarih heregtsee alga bval hudal heleeguinhee ashig tusiig olohiig l ermelzej bgaa biz !

Ulmedex

Anonymous said...

Ganbaa hutsahaasaa iluu ooroo ooriigoo garaaraa hangadag gevel tohirmoor met,LOL

erkhembayar said...

Ganbaa chinii shuumjiig unshaad ene nomiig unshihgui bol bolohgui yum baina gej bodood neeh goy setgegdel torloo. Thanks. Good luck!

Unknown said...

өө баярлалаа тэгвэл миний хэрэг олон юм бичсэн хэрэг бүтэх нь тэр ;)