Pages

2007-05-26

Спорт=Эрүүл мэнд

Спорт сонирхдоггүй хүн гэж байдаггүй байх. Яагаад сонирхдог болсон түүхүүдээсээ яривал бас л сонин сонин юм гарна байх шүү. Майкл Жорданы ур чадварыг харах гэж сагсан бөмбөг сонирхдог болсон ч юм уу, эсвэл Криштиану Роналдуд дурлаад МЮ-гийн эмблемийг хацартаа наагаад шар айраг шимсэн шиг олонтойгоо бужигналдаад явах гэсэн нэгэн байхад монгол тамирчидаа дэмжих гэж сумо гарах цагаар ажил дээрээ хулгайгаар зурагт үзээд суух нь ч байгаа байх. Тэгвэл зүгээр сонирхоод зурагтын өмнө кола уугаад суух биш харин хичээллээд явбал бидний эрүүл мэндэд ямар хэрэгтэйг усан спорт дээр аваад үзье гэж бодлоо л доо. Усан спортын гол онцлог бол ямар ч насны хүн яаж ч хичээллэж болох ховорхон спорт. Хүний биеийн 70 орчим хувь нь ус гэдгийг бид мэднэ. Тиймээс усанд живэхээс айдаг хүмүүст хэлэхэд сандрахгүй л бол яаж ч хичээгээд Архимедын хуулийг таны бие зөрчихгүй. Сэлэх явцад биеийн булчингуудруу очих хүчилтөрөгчийг нэмэгдүүлэх бөгөөд зүрх болон уушигний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдгийг эрдэмтэд баталсан байна. Зүрхний өвчнөөр америкт гэхэд өдөрт 2500 орчим хүн нас бардаг гэсэн тоо байна. Манайд харин ямар байдаг бол. Мөн хөлбөмбөг (хөлний булчинг дэндүү хөгжүүлнэ), сагсан бөмбөг&волейбол (намхан бол санахын ч хэрэггүй), чөлөөт бөх&бокс (эмэгтэйчүүдийг аймааар болгоно) гэх мэт спортуудтай харьцуулахад хүний биеийн бүхий л булчинг жигд чангаруулж өгдөг хамгийн бэртэл гэмтэл багатай спортод тооцогддог. Хэрвээ сэлэлтээр хичээллэж эхлэх гэж байгаа бол эхлээд мэлхий, дараа нь өврөөр даллалт, дараа нь араар даллалт тэгээд үсрэлт butterfly гэх мэтээр зорилго тавих хэрэгтэй боловуу. Мөн мэргэжлийн хүнээр заалгах нь чухал. Урьд Төв бассейн гэж л мэддэг байсан бол одоо монголд зөндөө бассейн шинээр бий болсон байна лээ. Хэрэглэлүүд нь ч хаа сайгүй байдаг болсон байна лээ. Өдөржин суугаа ажил хийдэг мануусын хөшсөн биед хөдөлгөөн хэрэгтэй гэдгийг бүгд л мэддэг ярьдаг. Тэгвэл зурагтын өмнө 2, 3 цаг суугаад хорхойгоо дарах биш хичээллэдэг болцгоовол яасийн бэ найзуудаа ..

2007-05-22

Гялс, ойр тойрон отготой мээжгин гижгин цахлай гижиг гожог

Ажил амжихгүй байгаа ч блогдмоор болоод гижиг хүрээд байх юм аа. Ажлаа барахгүй байж блог эргүүлэхгүй гэж бодохоор л... бүүр ч тэсэхгүй нь... Товчхон товчхон санаанд байгаа хэд гуруун үгээ гаргаж бичих минь...

...Саяхан болоод өнгөрсөн сэтгүүлчдийн эрх чөлөөний өдрөөр Ийглийн нэг сэтгүүлч залуу: - Сэтгүүлчид бусдаас илүү тэгш эрхтэй байх ёстой, гэж байгааг сонсож дэлдийв. Монгол Телевизээр бас нэг нөхөр: - Сэтгүүлчдийн өмнө бүх хаалга нээлттэй байх ёстой, гэж бас хэнэггүй авчийнөө. Ха ха... Энэ юу гэсэн утгатай болохыг мэргэн жуулчин сэтгэгдэл болгон үлдээж ажаамуу.

...Нөгөө нисдэг тэрэг унагаачихаад: - Явдаг газраараа яваад (нисдэг тэргээр яваад) ирдэг замаараа ирсэн (онхолдуулчихаад машинаар ирдэг яагаав) энэ тэр гэж онгироод байдаг нөхөр үнэн элэг авдаг гар юм даа ха ха... Гэхдээ одоо мартагдах гээдийнуудаа...

...Хамгийн ихдээ 9000 хүн солонгос явуулах боломжтой гэчихээд 15000 хүн бүртгээд хүн бүрээс 30000 төгрөг авбал хэдэн төгрөгний ашиг олох вэ? Бага ангийн дүү нараараа бодуулаарай, цаадуул аягүй л бол чадкуу дээ... Дашрамд хэлэхэд манайхан чинь амьдралын төлөө зүтгэж л байгаа биз дээ. Амар хялбар гээд солонгос явах гээд байгаа биш шүү дээ найз нараа. Зарим хүн шүүмжилээд л байгаа дуулдах юм.

... TM бүтээл төрөх агшин нэвтрүүлэг, Төмрөөр юм хийдэг дархан хүнээс утсаар холбогдсон хүн асууж байна: - Та энэ төрийн ордоны өмнөх Чингис хааны хөшөөний толгой нь жижигдчихсэн байгаа юм шиг харагдаад байгааг юу гэж үздэг вэ? – оролцогч: -уул нь хэмжээ дамжаа харьцаа нь зөв хийгдсэн юм л даа, гэхдээ хормой нь жоохон томдчихсон тал бий байх. Хэ хэ хэ. Толгой нь жижигдээгүй хормой нь томдсон юм байна шүү хэ хэ хэ ха ха ха.

...Дархан гэснээс Сайнбаяр минь дээ, wordpress дээр css-янзлаж янзлаж эргээд IE дээр харсан чинь эвдэрээд талын нэг тарчихсан байсан байнав шүү, Би ч гэж би... чи ч гэж чи :D Одоо би яанам бэ? (нусаа татах)

...”ёстой” гэсэн үг болгонтой тэрсэлдмээр ч юм шиг, Жим Кэрри шиг хамаа намаагүй далчиганаж үсэрч цовхорч орилж хашгирмаар ч юм шиг санагдаад байх чинь юуу вэ? Галзуурчийгаам байлгүү энэ муу чинь айн?

... Манай хажуу талын байшинд нэг өвөр монгол, нэг хятад 2 нөхөр ирсэн чинь ойр тойрон халуун ногооны үнэр нь яасан гэцүү юм бэ? Үнэрийг нь дарчих арга чарга байна уу таминь ээ? Өдөр болгон борц чанаж тэрсэлддэлтэй нь биш дээ, хэ хэ

... Жоохон байхад манайх аймгийн төвд хашаанд гэрт амьдардаг байлаа, тэр үед юмдаг: -нэг орой сууж байтал ээж хашааны хаалга цохив уу даа гэхэд нь үгүй би юм дуулаагүй гэтэл манай бага дүү: -Үнээн хаалга цохисон. Би: -та 2 хий юм сонсоо л...? Бага дүү: -Тэгвэл хуруудчий гэж билээ. Нулимсаа гартал инээсэн болохоор санаанаас еөр гардаггүйм. Дүү дөнгөж хуруудаж сурч байсан болохоор юм л бол хуруудах дуртай. Манай Их хурлынхан яг л ийм юм хийж байгаа харагдаад байхын. Хууль зөрчсөн. Зөрчөөгүй тэгвэл хуруудчих уу (санал хураачих уу). 51% хууль зөрчөөгүй гэж үзсэн болохоор хууль зөрчөөгүй болж таарлаа. Дөнгөж хуруудаж сурч байгаа болохоор аргагүй ч юм дөө.

... Өчигдөр оройны C1 - Вакцин нэвтрүүлэг: Хөтлөгч: - Эрчим хүчний сайд маань хөдөөний айлуудыг сэргээгдэх эрчим хүчээр яагаад хангаж өгөхгүй цааргалаад байгаа юм бол? Жүжигчин Дооёо (нэр нь хэн ч билээ байз): - Цаагуураа хүн амын нарийн бодлоготой юм гэнэ билээ. Цахилгаангүй байхаар чинь эрт ажлаа дуусгачихаад хоолоо хийж идчихээд тэгээ л харуй бүрий болонгуут хийх юмгүй улсууд чинь ойлгомжтой шдээ. Гэж наасан, үнэн гоё хариулт өгсөн шүү, ха ха. Баярлалаа Эрдэнэбат сайдаа та шүү. Одоо лааны импортын татварыг нэмчихвэл ч :P

... Гадаа богд уул шатаад утаандаа харагдахгүй, машинууд гэрэлээ асаасан явж байгааг харж байна. Хажууханд нь байгаа болохоор битүү угааранд толгой жоохон мансуураастай сууна даа. Саяхан ч билүү нилээд дээр ч билүү мэдкүү, нилээд орой болсон хойно харьжээ явтал: Хийморийн овооны хавьд гал дүрэлзэж байгааг нь харж нэг гайхав. Ув улаан сартай байсаныг хэлэх үү MJ-Triller дээр гардаг шиг чөтгөр шумнасууд гараад ирэх юмшиг арзас гээ л явчихсан шүү. Шатаад дуусах нь дээ хөөрхий минь.

Түймэр!!!

2007-05-17

Халуун элгэн нутаг

Сая бүгдээрээгийн линкүүдээр тэнэж яваад Буриад үндэстэний Тоонот сайтыг олж үзлээ, Энд тоншигтий, -> http://www.toonto.mn
Тэнд нэг шүлэг байгааг уншиж үзээд их таалагдсан болохоор блог руугаа чирээд ирлээ гэж.


Буриад Монголын тоонот нутаг

Байгаль нуурын эрэгт балар эрт цагаас идээшсэн ард түмэн
Барга буриадын баатарлаг өвгөдийн түүх хүүрнэсэн орон
Баатар Модун шаньюйгийн албат Хүннүгийн үлдэгдэл аймаг
Баавай Чингис хааны туган дор байлдаж явсан баатар зон
Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг
Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон
Барга баатарын үр сад мянга мянган жил сууж өнөржсөн орон
Бавж барс баатарын суу алдар мандсан баялаг түүхтэй нутаг
Буриадын алдарт Шэбшэй баатарын сүнс үүрд шингэсэн орон
Бусдын дарлалыг эсэргүүцсэн баатарлаг өвгөдийн амин нутаг
Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг
Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон
Байгаль далай нуурыг тойрон суурьшсан Хорь түмэд аймаг
Баргужины хөндийд таван хошуу мал багшран бэлчсэн орон
Хонгоодор, Булагад, Эхирэдийн Баруун Буриадуудын нутаг
Хори, Сонгоол нар таран суурьшсан Зүүн Буриадын нутаг
Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг
Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон
Сэлэнгэ, Ангар мөрний хөндий сэтгэлийн чанадад огшсон орон
Сэрүүн тунгалаг булаг рашаан бургилсан ариун дагшин нутаг
Зүлхэ, Хёлго, Эрхүү, Үд голын тунгалаг ус мяралзсан oрон
Зон олны сэтгэл санаа тэнийсэн зол жаргалын алтан өлгий нутаг
Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг
Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон
Байгаль, Тарь, Галуут нуурын цэнгэг усанд жараахай наадсан
Баруун алс хязгаарт Ойхон арал манан дунд хөвсөн нутаг
Баргужины хотгорт буурал дээдсийн шарилыг тавьсан газар
Балчир нялхсын хүй дарсан чулуу оршиж өнөржсөн орон
Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг
Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон
Шивэртийн ширэнгэ ой бүрхсэн Хамар давааны нуруу оршиж
Шижир алт эрдэнэс газрын гүнд тунарсан баян тансаг орон
Саяаны нуруу тэнгэр тулсан уулстай хангай сайхан нутаг
Сүрлэг сайхан Мөнх сарьдаг, Бархан уул сүндэрлэсэн орон
Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг
Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон
Хорилардай мэргэний нүүдэллэсэн уужим сайхан тал нутаг
Хорийн арван нэгэн хөвгүүд хойш урагш нүүдэллэсэн орон
Хамгийн суут Ану хатны хараа бэлчсэн алтарганатай нутаг
Хайрхан өндөр уулс хаа холоос харагдсан үзэсгэлэнт газар
Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг
Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон
Наян Наваа уулын бараа намтар цадигт мөнхөрсөн нутаг
Заян Заваа голын урсгал өвгөдийн чихэнд хоногшсон орон
Баатар дайчин залуусын уухай хадсан Байдан Ёгоо нутаг
Балжин хатан ижий буцаж ирсэн буурал дээдсийн эх орон
Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг
Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон
Хөвч ширэнгэн ойн чөлөөнд хөхөө шувуу донгодсон орон
Хөх манхан тэнгэрт жигүүртэн шувууд халин ниссэн нутаг
Хөндий тал, хүрэн тайгад араатан гөрөөс сүлжилдсэн орон
Хөрс дэлхийн шим бүрдсэн дөрвөн улирал ээлжилсэн нутаг
Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг
Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон
Халх Монгол ахан дүүстэйгээ харилцсан харгуй дардан зам
Харийн түрэмгийлэлээс дайжиж их нүүдэл цуварсан газар
Халуун аминд минь түшээ болсон Халхын нутагт суурьшсан
Хайлаар мөрнийг гаталж Хөлөнбуйрын хөндийд нутагласан
Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг
Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон
Хун шувуун гарвалтай Буриад Монгол зон үеийн үед суусан
Хус модон цэрэгтэй хурдан хүлэг уралдсан тэнэгэр орон
Хатан Онон мөрнөөр ундаалж Улз голоор нутагласан зон олон
Халуун зүрхний гүнд Ага гол, Алхана уул оршсон омогшил
Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг
Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон
Хожмын нэгэн сайн өдөр эрх чөлөөний салхи сэвэлзсэн орон
Хори Түмэдийн нутагт буриад зоны дуу хоолой эгшиг нэмж
Холын хамаатан нар эргэн уулзалдах хөгшдийн голомт нутаг
Хойчийн ирээдүйд Буриад Монголчууд энхжин жаргах орон
Хотол олон Буриад Монгол зоны тоонот нутаг
Хори Түмэдийн ашид мөнхийн сайхан орон

Зохиосон: Дөш /Бодонгууд/

2007 оны 5 дугаар сар 1-ны өдөр

Бичлэгтээ яагаад Халуун Элгэн Нутаг гэж нэр өгсөн бэ гэхээр байнаа, тэр дууг дуулж байхдаа бидэнд эх монгол нутаг минь нүдэнд харагддаг бүлгээ, тиймээс бүгдээрээ цаашид тэр дууг дуулахдаа энэ шүлгийг, мөн Хамар Лодонг төсөөлдөг болоё, Хамар Лодон гэж юу вэ гэдгийг мэдэхгүй байгаа бол энд Тоншигтий -> http://www.emosclub-naranbayar.blogspot.com/

2007-05-09

Өглөөний мэнд

Ашигласан үг: гоё шанага - хурдан хурдан давтаад хэлээд
байгаарай, юу гэсэн үг болох нь аяндаа тодроно :P


Ажил эхлэхэд 30 орчим минут дутуу байгааг ашиглаад өчигдөр уншсан нэг блогчины бичлэгийн тухай бодож байсан зүйлээ буулгая гэж бодлоо. Учир нь миний хийсэн ажил хэн нэгний “гоё шанага”-ыг улайлгаж бас хавтгасан гэнэ үү? Хүний хийсэн юм харахаараа яахаараа тэгдэг байнаа? Юун ч амархан улайж хавдчихдаг “гоё шанага” юм дээ хэ хэ.

За тэр гоё шанага манага яахав, тэр хүний олон тоон дээр хэлээд байгаа инжэнэрүүд ямарч буруугүй, манай хэдэн инженер засвар үйлчилгээгээ хийгээд угсарч наагаад тохируулж суурилуудаг ажлаа мөрөөрөө хийгээд явж байгаа юм, харин хийсэн эзэн хэнгэрэгийн дохиур нь програмист би ба миний хэсэг нөхөд л дөө.

“...мань мэт нь 10 жилд байхдаа Эм Си Эст д орж ажиллах зорилготой байдаг байж билээ..Хөөрхийдөө сэтгэхүй ч жаахан байж…” Яаая миний сэтгэхүй ч жаахан л даа жаахан, энэ хүн харин одоо яагаад том сэтгэхүйтэй болчоод л гоё шанага нь хамааралгүй зүйлд улайгаад байгааг ойлгохооргүй жаахан сэтгэхүйтэй хөөн би.

За гол яриандаа орохгүй бол ажлын цаг эхлэх нь:

- http://www.mga.url.mn/administrator энэ сайтыг жуумла ашиглаж хийсэн нь үнээн, тэр ч байтугай хамгийн элбэг байдаг темплайт угсарсан нь ч үнэн. Тэгээд юу гэж? Хэрэглэгч талдаа мэдээ мэдээллээ оруулах бүхий л зүйлийг нь заагаад өгчихсөн. Өдий болтол контентжуулахгүй байгаа газрыг би одоо яахав дээ. Дашрамд хэлэхэд энэ хүн админ хэсэг рүү линк заасаныг бодвол дотор нь байгаа манай логог хараад улайсын байлгүй дээ. Доор нь байгаа жуумла-гийн Joomla! is Free Software released under the GNU/GPL License. Үгийг хараагүй бололтой. Харин хийсэн ажлууд гэдэг дээр манай маркетингийнхан ашигласан технологуудыг нь будилуулчихсан байна лээ. Засаарай гэдгийг нь хэлчихсэн бараг засаа байлгүй дээ.

- http://www.electronics.mcs.mn/ энэ манай компаны сайт л даа. Liferay Java Portal мөн ш дээ. Хөлс хүчээ урсгаж хийсэн үү хийсэн, нээлттэй эхийн код ашигласан уу ашигласан, өөрсдөө нэмж portlet хийсэн үү хийсэн. Юунд нь улайгаад байгаа тэнэг гоё шанага вэ энэ чинь айн? Гэснээ аймаар уурлаа наасан хэ хэ. Одоо дахиад олон ажлууд дээр j2ee, JSR168-ашиглана гэж бодож байгаа. Тэр хүн ч их болгоомжтой байхгүй бол шанагагүй болох байхаа даа ха ха. :P

Аа харин ICTA-ын ТАУС, Jiiva гэдэг нэр өгч энэ тэр бол манайд ямар хамаатай юм болоо? Бид хэдэн компонэнт янзлаж засаж өөрчлөөд хийж өгсөн, ашиглах зааварыг нь ч бичсэн. Тэгээ л болоо шдээ. Тэр хүний ачаар харин нэг сонин зүйл илрүүлсэн тэрийг харин блогдож болохгүй, маркетингийнханд ямар ч байсан хэлж анхааруулах болно.

За нэг иймэрхүү зүйл бичье гэж бодож байлаа. Ажлын цаг эхлээд явчиж, манайхаан урагшаа!!!

2007-05-03

The Colors of Mongolia

Гадаа дулаараад л шороо манарахыг эс тооцвол гоё л байх шиг байна. Өглөө гараад шөнө харьж байгаа болохоор өдөр ямар байгааг үнэндээ цайны цагаар хальт, хажуу талын цонхоор мульт харж байх шив дээ. Зун болох ч сайхан даа. Бороо бороо ороосой, оросын маамуу ирээсэй. гсн :D Бичлэг бичих гэсэн чинь гэрэвшээд байгаамуу яагаад байгаан болж өгөхгүй оргиод байх чинь юу вэ.

Гадуур мод зүлэг ургаж байгаа болов уу яаж байгаа бол. Мод гэснээс сая Докын бичлэгийг хараад санаанд орлоо, Амьдрал гээд дууны клипийг үзээд буурай аавыгаа аймаар санасан шүү.

Тэр дуун дээрх өвөө (Ардын жүжигчин Очирбат) манай өвөөтэй үнэхээр адилхан харагдсан. Өвөө маань яг л тэгээд цонхоор хараад намайг хичээлээс ирэхийг хүлээж байдагсан. Тэр клип надад таалагдсан. Янз бүрийн зүйл их бодсон доо.

Миний өвөө ахмад дайчин байсан. Цэргээс ирэхдээ уншиж бичдэг болчихсон тэгээд нутагтаа үсэг таниулагч хийдэг байсан гэнэ лээ. Тэгээд намайг уншуулж сургасан хүн дээ. Бүүр дээр үеийн Үнэн сонин гаргаж ирээд л минутаар уншуулдаг байж билээ. Яагаад тэгдэг гэхээр би минутын уншлага хийх болохоороо Орос ардын үлгэрээ гаргаж ирээд л дуржигнуулж гарна. Тэгсэн нэг харсан хуруу хэлж байгаа үг хоёр нь тэс зөрчихсөөн тууж явсан гэдэг. Үлгэрийн номоо тэр дундаа Руслан баатар гардаг нэг үлгэрийг (одоо нэрийг нь хүртэл мартаж дээ) бүүр цээжилчихсэн, тэгээ л аймаар хурдан уншаад байгааг ойлгосон өвөө гэнэт уншиж үзээгүй сонин гаргаж ирээд намайг нэг сайн сандаргаж байж билээ.

Айхтар ёж үгтэй, хөгжилтэй, маш гүргэр, шагай тоглохоороо аймаар булхайтай, надтай сагсаар илжигддэг тийм л өвөө дөө. Өвөөгийн онигоо зөндөө, бид нар тэрийг нь яриулаад саваад саваад уначихдаг байж билээ. Аймаар гоё инээнэ, би дооглож дуурайж инээсээр байгаад одоо хааяа тэгж инээчээд байдын. Сая амралтаар аавтай юм ярьж байгаад инээсэн чинь аав буурай аавтайгаа адилхан инээлээ гээд гайхаад байсан.

Нэг удаа буурай аав Дарханд очиж л дээ. Нилээд бүрэнхий болж байхад очсон болохоор хүнээс газар асуух санаатай ийш тийш харсан 2 хүн сандал дээр зэрэгцээд сууж байна гэнэ. Дөхөж очоод “хээтэй хороолол”? гэж хаана байдаг вэ хүүхдүүдээ гэсэн чинь нөгөө 2 нь таг дуугай, дуугарахгүй байна гэнэ. Нилээн дөхөж очоод дахиад асуутал таг, хөдлөх ч үгүй байна гэнээ. Гайхаад бүүр дэргэд нь очоод харсан чинь хөшөө байсан гэсэн. Ганцаараа өөрийгөө шоолж нөгөө гоё инээдэгээрээ яаж инээж байсан бол гэж бодохоор л инээд хүрээд байдын.

Гэснээс нээрэн блог дээрээ өөртэйгөө ярилцсан бичлэгээ сая уншиж байгаад буруу бодож байсан бололтой санагдаад явчихлаа шүү. Юу гэхээр хүмүүсийн бас өөрийгөө секундийн зүү энэ тэр гэж хэлдэг маань явж явж буруу болж таарах нь шиг байна. Тэгж хэлсэнээрээ би хүмүүсийг гол нь өөрийгөө нэг л амьдрахаас цааш жаргаж л байвал яадгийм гялс хийх хооронд хамаа намаагүй амьдар гэж хэлсэн болж таарлаа. Тэгээд үүнийгээ үгүйсгэж юу гэж хэлэх вэ гэж бас бодсон шүү. Эцэст нь хүмүүс секундийн зүүг бугуйн дах цаган дээрээ харж чаддаг болохоор дэндүү хурдан гэдгийг нь мэддэг, харин өөрийн болон бусдын амьдралыг тийм тодорхой харж чадахгүй (Түүхийнхээ дунд өөрөө бас амьдарч байгаа болохоор гэхийму да) болохоор богино гэж хэлэх ямар ч боломжгүй ээ. Бид урт амьдрана.

За за ийм орооцолдсон юм бичих хэрэг байсан ч юм уу бүү мэд. Хүмүүст инээдтэй санагдах байлгүй. Хожим унших өөртөө зориулж хэлэхэд зүгээр л дооглож инээ. Ертөнц олон өнгөтэй байдаг шиг миний бодол ч гэсэн олон өнгөтэйн баталгаанаас цааш хэтрэхгүй гэе.

Та ч гэсэн олон өнгийн бодлоо блог дээрээсээ уншаад инээх ичих өдөр бишгүй л гарах байлгүй дээ. Харин амьдарч буй улсын маань олон өнгийг фото зургийн аппаратаар гайхалтай буулгасан The Colors of Mongolia CD-г CD чигээр нь авч хадгалаад хожмын өдөр баясан суугаарай гэж хүсье.