Таны Аз жаргалын сагсанд юу юу байвал та өөрийгөө хангалттай аз жаргалтай болно гэж үзэх вэ? - Өөрөөр хэлбэл та хангалттай аз жаргалтай болохын тулд юу юу дутагдаад байна вэ гэсэн утгатай асуулт байлаа гэж...
Тэгэхээр санал асуулгад оролцогсодын маань 40н хүний 3аас бусадад нь нууц амраг хэрэггүй эсвэл байгаа, 13-аас бусдад нь гоё ном хэрэггүй гэж боддог эсвэл байгаа, 12-аас бусдад нь амттай хоол хэрэггүй эсвэл байгаа, 19-өөс бусдад нь үр хүүхэд хэрэггүй эсвэл байгаа, 7-оос бусдад нь агуу бүтээл хэрэггүй эсвэл бүтээчихсэн, 14-өөс бусдад нь сээгс хэрэггүй эсвэл ..., 27-оос бусад нь эрүүл мэндээ гаргуунд нь гаргачихсан эсвэл эв эрүүл, 18-аас бусдад нь боловсрол хэрэггүй эсвэл боловсорчихсон, 21-ээс бусдад нь дуртай ажил хэрэггүй эсвэл байгаа, 10-аас бусдад нь алдар нэр хэрэггүй эсвэл алдартан, 25-аас бусдад нь мөнгө хэрэггүй эсвэл хангалттай баян, 33-аас бусдад нь хайр дурлал хэрэггүй эсвэл учирчихсан байна гэсэн үг бололтой. Заавал ингэж тонгоруулж хэлдэг маань бидэнд хайр дурлал хамгийн их хэрэгтэй байгааг тодотгох гэсэн хэрэг юм.
Аан нээрэн бусад гэдэг дээр “бүгд” гэж ганц санал өгсөн хүн хүн төрөлхтөний тун ч бүрхэг төлөөлөгч санагджийхийн. (гальт өрөвдөв)
Аз жаргалын сагсаа та өөрийн хүчээр л дүүргэнэ. Чадна гэдэг итгэлийг чинь сэлбэхээр энэ линкийг байрлууллаа. Сагс дүүрэн явцгаагаарай найзуудаа. ;)
4 comments:
Сайн уу Ганбаа? Ойрд танайхаар зочлоогүй болохоор ч тэр үү, өнөөдөр энэ дайлсан цай хоол чинь амттай гэж жигтэйхэн байна шүү. ;))
Үнэхээр таалагдлаа, хүн нэг юм бодохоор бичсэн байна, тайлбарыг нь. Би лав юу гээд бөглөчихлөө дөөө гэж бодоод эргэж харахаар шийдэж сууна.
Дахиад ухаантайхан, өөд нь татчихаар ийм зүйлс олныг бичээрэй.
Амжилт хүсье!
Баярлалаа Док!
Link ni lag taalagdlaa, thanks
yamar geechiin philasophi be? Yer oisongui
Post a Comment