Ганбаа: за үгүй дээ, юу боллоо гэж дээ. Чи мэдэж л байгаашд, Шалтгаан маань нэгд чиний асуух асуултын эргэн тойронд өөрийн бодол санааг бага ч болтугай цэгцэлж авах, бүүр цаашилбал оюун санаандаа шинэ “эх газар нээх”, харааныхаа өнцгийг бага ч болтугай тэлэх, өөрийгөө ямар хүнийг мэдэж авах мөн бас бус зүйл хүссэн хэрэг. Ийм байдлаар өөртэйгөө ярилцсанаар тэгж болдог эсэхийг мэдэхгүй, гэхдээ л ямарч байсан үзье гэж бодлоо. Тэгж чаддаггүймаа гэхэд хожим өөрийгөө шоолж инээх нэг ч гэсэн хөгжилтэй дурсамж үлдээе дээ. Хүмүүс намайг нэвт шувт “уншаасай” гэж айхгүй байна. Учир нь би ганц хуудастай ном шиг мөртлөө байнга зохиолоо шинэчлэн өөрчилж байдаг болохоор тэр. Өөрөөр хэлбэл миний энд бичсэн үзэл бодол паблишдангуутаа 180 градус өөрчлөгдсөн байх магадлалтай тул та зөвхөн сонирхогчийн нүдээр хараад эмзэг тусгахгүй хөнгөн дүгнээрэй.
Ганбаатар: за тийм байдаг байж, өөртэйгөө санал нэг байнаа гсн. Тэгвэл ингээд нөгөө асуултуудаасаа эхлэх үү дээ.
Ганбаа: за тэгье.
Ганбаатар: За ойрд яасан сул инээдтэй болчоов?
Ганбаа: Хэ хэ, ха ха ха. Хмммм! харин инээмээргүй юман дээр инээгээд байдаг тийм нэг хачин зуршилтай болчоод байнаа. Үгүй ер нь ийм юм гэж юу байсын? Бодоод байхад саяхан болсон айхтар сагсны тэмцээнээс, бас тэр тэмцээнд бэлдэж байна гэж цөмөртөл бэлтгэл хийснээс, бас ядаж хажуугаар нь gym-д явж эхлэсэн, бүгдээрээ дээр дааж авсан ажил олигтой ахиж өгөхгүй байгаа, ганцаараа нэг цэгийн үйлчилгээний төсөл дээр махийж байгаа, хугацаа нь ойртоод л байгаа, зурагт шатсанаас болж ном машиндах хобби сэдэрсэн, “алтан сүм” уншаад ертөнцийн утга учрыг бясалгачих гээд байдаг болсон, Цээгий гэж нэг юм сэрвэрээ тохируулж дуусгахгүй удаад байгаа, Дэмбээ ах зэрэгцэж инээгээд өгдөөгөөд байгаа гэх мэт олон олон стрэссор давхацсанаас болж бага зэрэг ядаргаанд орсон байж мэдэх юм. (зарим нь хоосон марзаганал байлаа хэ хэ хэ <- тээр). Манай ажлын хэд бүүр шүүмжлэх аястай болсон байна лээ. Би ч гэж би, анзаараагүй л инээгээд яваад байсан байгаам. Одоо ямар нэг асуудалд инээх үү, эс инээх үү гэж өөрөөсөө асууж байж шийдвэр гаргадаг болсон. Цаашдаа хамаа бус инээхгүй байх тал дээр ихэд хичээнээ. Хүмүүс юун сүртэй юм гэж бодож байж магадгүй. Үнэндээ бол ноцтой асуудал болчоод байна. Учир нь манай ажлын нилээд байр суурь сайтай тохьтой томоотой нэг ах намайг дагаад аймаар сул инээдтэй болчоод, зүгээр л инээгээ л байдаг болчихсон. Баримт:
- Гэртээ: ТВ-ээр гарч байгаа реалити шоун дээр үнээ сааж байгаа хүнийг хараад тачигнатал инээж байтал, миний 2 дүү ахыгаа аймаар өрөвдцөн харжийвал яахуу?
- Утсаар: Ээж: - за 2 дүүгийн чинь хичээл ном сайн уу? би: -ха ха ха. Ээж лав асар гайхсан. Цаана чинь юу болоод байна гэж байна лээ.
- Ажил дээр: Өглөө ажилдаа инээсээр орж ирсэн Дэмбээ ахыг дагаад шалтгааныг нь асуулгүй л инээгээд байвал яах уу?
- Хоолны ширээнд: Ядаж байхад Батзориг ах онигоо яриад байхымаа. Заримдаа зүв зүгээр сууж байхад нь инээд хүрээд шоолмоор санагдаад байхын. За тэгээд манай ажлын хэдэн охидууд дагаж инээгээд би тэрнийн дагаж инээгээд тэгээд дараа нь юунаас болж инээсэн бэ гэхээр шалтгаан нь би зүгээр л шалтгаангүй инээснээс болсон байгаа байхгүй юу.
- Уулзалт: Саяхан Gobi Naranbayar 2-той уулзахад бас нэг л сул инээгээд байгаагаа анзаарав. Ажлынхантайгаа, найзуудтайгаа, гэрийхэнтэйгээ байхдаа анзаардаггүй байснаа тэгэхэд их айхтар мэдэрсэн шүү. Өчигдөрийн өдрийн унднаар ажиглаж байхад манай ажлын хэд ноцтой халдвар авсан бололтой байна лээ дээ.
- Мэссэнжэр: Хишгээ ахтай юм ярьж байснаа огцом wha ha ha ha гэж инээсэн чинь мань эр ихэд эмзэг хүлээж авах шиг болсон. Намайг дооглоод байгаа юм уу? гэснээ хариу бичихээ байгаад алга болчихсон. Тэрнээс хойш уучлал гуйж амжаагүй л явж байна. Далимд нь: Дүү нь энэ зуршилтайгаа дайн зарлаад байгаагаа хэлээд шоолж инээсэндээ уучлалт гуйж байна, хүлээж авна уу. ;)
За нэг иймэрхүү л хаваржиж байна даа.
Ганбаатар: за хүү минь! наадах чинь тун ноцтой хэрэг байна даа. Ахар сүүл мүүл бүтэн л байлээшд. Жоохон цэнзүүртэй инээж бай, сайн амарч сур айн!
Ганбаа: за
Ганбаатар: Ингэхэд би ер нь хэн юм бэ?
Ганбаа: Хэн ч биш зүгээр л статистик ч байж магадгүй, байдаг л нэг залуу. Том зорилго тавиад тэрнийхээ төлөө зүтгэвэл амжилтанд хүрнэ гэсэн нэг өгүүлбэр олж уншчихаад одоогоор өөртөө ахадсан том зорилго тавьчихсан, зүйрлэвэл өндөр даваа давахаар голын эргийн дов сондуулан дундуур чигээрээ хамаа замбараагүй дондогонуулан яваа трактор л гэсэн үг. Дунд нь эвдрэх хэмхрэх бинзэн дуусах үе зөндөө л таарах юм. Ер нь заавал ингэж зүтгэх хэрэгтэй эсэхийг би мэдэхгүй. Тэр уулан дээр гараад тэгээд хаачих вэ гэдгээ төсөөлж ч чадаагүй байгаа. Зүгээр л номноос уншсан жорын дагуу амьдарч байгаа байж мэднэ. Ингэхэд ер нь надад өөрийн гэсэн сэтгэх чадвар байгаа бол уу? Уулан дээр гарч байгаад байгаа эсэхээ үзнэ дээ. Ингэхэд яагаад зүгээр л хөдөө очоод мал маллаад л эрх дураараа айл хэсэж айраг уугаад давхихгүй, түм түжигнэсэн хотод газрын зураг ч байхгүй хаашаа ч юм зүтгээд байгаан бол?
Ганбаатар: уул нь Би асуулт асуусан юмсан. Бодоод байхад амьдрал гэдэг өчүүхэн санагдаад болохгүй юм. Гэхдээ энэ надад амьдрал хөнгөдөөд байгаа гэсэн үг биш л дээ. Буй чанар нь нэг л энгийн зүгээр л утгагүй санагдаад байх юм. Тэнэг загасхан аквариум дотороо л төрсөн. Ертөнцийг энэ аквариум л гэж боддог байх даа хөөрхий. Тэндээ л үхнэ. Загас аквариумаа аквариум гэж төсөөлж чаддаг болов уу? Бид амьдралыг төсөөлж чаддаг билүү? Бас хэн нэгний аквариум ч юм билүү. Гэснээс үхлийн тухай юу гэж боддог вэ?
Ганбаа: Үхэл үү? Өмнө нь бодож байхдаа нэг аймаар хар нүх шиг төсөөлөгдөөд байсан чинь энэ удаа бичих гэтэл арай өөр мэдрэмж төрөөд байх юм. Чиний аквариумны тухай ярианаас л болсон байх. Бавуугийн Лхагвасүрэнгийн "Одоо хэдий ингэж нэгэн гүүний унага мэт ижилдэн байвч Овоон дээр тавьсан алиныхаа яснаас үргэж явах бол доо хөөрхий " энэ үгийг Галаарид ахын блог дээрээс анх уншаад л тархинд гүнзгий шингэчихсэн.
Миний толгойд үхлийн тухай их олон салаа мөчир бүхий аврага мод бий. Тэндээс ганц хоёр мөчрийг нь энд үзүүлье.
Заримдаа би Баабарыг үхээсэй гэж боддог юм. Учир нь Телевиз Радио Сонин дээрээс талийгаач нараа хэрхэн дурсаж байгаа тухай олонтаа уншиж байсан. Үхсэнийх нь дараа л гэнэт ямар хүн байсныг нь санаж байгаа юм шиг л амтай болгон зүлгүүрдэж гарна. Үхэл ямар зүлгүүр юмуу? Үнэхээр зүлгүүр юм бол Баабар үхээсэй. Ирээдүйд хэлэх үгнүүд нь хайран хэдий ч нэгэнт хэлчихсэн үгнүүдийг нь хүмүүс магтаж бусдадаа хэлж өгөөсэй, тоогоосой гэсэндээ л ...
Бас нэг мөчир: секундийн зүү байраа сэлгэх тэрхэн агшин ямар хурдан билээ дээ. Гэтэл хүний амьдрал тэрэнтэй харьцуулахад яасан ч урт юм бэ. Төсөөлөх аргагүй урт биз дээ? Гэтэл бид өлгийнөөсөө авс рүү байраа сэлгэх тэрхэн хугацаа хүн төрөлхтөний туулсан хугацааны дэргэд бол эгээ л секундийн зүү байраа сэлгэх тэрхэн агшин гэсэн үг мөн биз дээ? Гэтэл бид бүхэл хүн төрөлхтөний түүхийн турш амьдрах юм шиг аяглаад л, өөрийн амьдралын тэрхэн секундийн зүү шиг гялс хийх мөчид л амьдрана шүү дээ. Би хүртэл нэг л их ирээдүйн амьдралд бэлтгэсэн хүн. Гэтэл энэ чинь амьдрал үргэлжилж л байна шүү дээ секундийн зүүнүүд (хүмүүс) минь.
үргэлжилнэ
33 comments:
Hahaha hamaagui hun shoolood gancaaraa ineegeed baival nad shig bolno shuu.
Ганцаараа инээхийн гайхамшиг оршвой...
Инээмээр байна гэвч хvмvvс хажууд
Инээх шалтгаан даанч алга
Байж ядан байдгаараа мушилзана
Байсхийгээд л тэсрэх шахна...
Тэнэг юм шиг ганцаараа инээлтэй биш
Тэр хавийн хvмvvсээc эмээн хялайна
Тэгтэл ашгvй Дагваа барилдаж
Тэнийсэн олон уухайлан хашгиралдав
Тэнхээ мэдэн нvргэлэн орилолдов
Тэнд нь бас ЭА инээв...
Далим авахуулж баахан л инээв
Дараа нь бас баясаж инээв
Дагваа мундаг гэж дахин инээв
Дахин давтахад нь бас л инээв...
Ёooх гэж...
Бичсэн юмаа уншиж инээнэ
Бичиг цаасанд дарагдаж инээнэ
Баахан ангалзаж инээнэ
Ганцаараа инээх энэ буюу...
Єрєєний ах юм ярихад нь
Єнєєх ЭА шууд л инээнэ
Юy ярисний нь нэг л ойлгоогvй ч
Юун тvрvvнд инээхээ л бодно
ганцаараа инээхийн гайхамшигаа гэж
энэ буюу...(by EA hahahahaha)
Legacy
Legacy чи яаж ийм урт шүлэг зохиочвоо. Сайн ойлгоогүй ч гэсэн Шалан дээрээ татаж унав. :D
Ганцаараа инээх гэснээс би бас тэгээд байнаа яах уу? Өчигдөр орой gym-aaсаа харьж явсан чинь замд 2 охин аймаар том овчарка дагуулчихсан явж таарахгүй юу. Ах нохойноос аймаар айдаг болохоор (Чингис шиг) жоохон жийрхэх байртай зөрөх гэсэн чинь нохой нь над руу ухас хийгээд хуцдаг гэжийшд. Яг цус харвах шахав. Тэгээд цаашаа явж байхдаа өвдөг чичирсэн хэвээрээ байжийж өөрийгөө яаж огло харайснаа бодохоор инээд хүрээд гудамжаар нэг л сайхан happy залуу явлаа шд. Нохой хуцах зуур аймаар олон юм зэрэг толгойд орж ирж байгаам чинь... ха ха би ер нь явж унтлаа... Сайн амарч авах хэрэгтэй бололтой.
bi zohiogooguiee. namaig ineed muutai bolohoor EA nadad zohioj ugsiin. olon jiliin umnu saya chinii bichlegiig unshaad genet sanaand orj uhaj gargaj ireed EA's blogt hiilee. tegengee end tavisyn.
Legacy. yooh ene blogspotod burtguulehiimsan. araas ni neree bichih gej buun tuvug boloh yum.
Аан. Хүүе тэр EA-тай чинь танилцах юмсан. Инээд муутай хүнд шүлэг зохиож өгдөг хэрэг үү. Линкийг нь өгөөч, найзаа. Чи Блоггэрт, би блогмн-д бүртгүүлэх юмсан даа.
http://blogmn.net/myfriend/
hahaha naizaa maizaa geed chi neeree ih huurhun aashtai yumaa. deer uyiin kino sanagduulmaar. L.
Ээ миний хөөрхөн ааш ч дээ мэдкүү. Линк үлдээсэнд баярлалаа. Л. Их сонин бичлэгүүдтэй юм байна. ТЭгж байгаад нэг уншияа!
ganbaatar ganbaag gijigdihee bolioy oo!
hi hi
yagaad oorteigoo yariad bna. gursed tolind harj bgaad oorteigoo yaridag heseg bdg daa. teren shig tolind harj bgaad yarisan uu.
hi hi.
Зураг дээрх наранцэцэг бол Ганбаа юм байна. Толинд байгаль дээр байгаагаасаа хамаагүй агуу том болж тусдаг байх юм.
Үүнээс ургуулан судлаад үзэхүл "Ганбаа биенээсээ асар их энерги цацруулж явдаг, тэр нь түүнийг их том харагдуулдаг аж" гэсэн гепотез гарч ирж буй.
/судалгаа үргэлжилж байна/
Таминь ээ... Сайтар харвал толь биш буйзаа. Бас би цэцэг бус буйзаа. :D
amarsaikhan ahtai sanal neg bn. ih zov tailbarlaj bn, tsetsegeer ooriigoo durleed l ...
>:P
Үе үе миний сум хөдөлдөгийг мэдийшд тэ? Цэцгийг илүү үзээд байгаан бол аваад хаячихьёө... Гэснээс нээрэн Өлзийтөгсийн Тэр цэцэг үхчихлээ - санаанд оров. (гальт ирклаам хийн асуудлыг бултуулав)
Харчаад ороод ирэх хооронд цэцэгнүүд үхээд алга болчихдог байна шүү, хурдан юм аа
Ганбаа чи ажлаа хий л дээ, би ажлын цагаар харах хооронд зургийг нь сольчиж байгаа юм чинь чи бас ажлын цагаар блогдож суунаа гэсэн үг, ажлаа хий л дэээ ;))
За яахав, тэр цэцэгнүүдийг би харж амжсан.
Үхэл амьдралын тухай бичсэн нь үнэхээр таалагдлаа.
Харин тэр инээд хаврын синдром биш биз?
Хүн ажил хийлгэхгүймаа энэ Док :D
Хариу бичихгүй бол сэтгэгдэлүүдээр булахнуу намайг :) Инээд ч хаврын синдром байх өө. Гэснээс та өөрөө нөгөө Tomcat-ыхаа учрыг олчихсон болоод энүүгээр эргэлдээд байна а даа янз нь?
хэхэхэ, тий ш дээ, тэгсэн гээд оффлайн үлдээсэн алга уууууу, гачин юм аа.
к к, та л харин ажил хийлгэхгүй элдэв юм ганцаараа яриад, тэгээд айгаад зүгээр ү гэж асуух гэж найз нь санаа зовоод...
бас ажлаа хийхгүй...
хэхэ, баярласан шүү
АМЖИЛТ!
tsetsegnii sedeviig aiiimaaar oorchilson bn sh d, tomcat ene ter getsen...
hahaha hehehe. Neeree hogjiltei boljee. Bi bas ineediin haldvar avaad office deeree gantsaaraa ineegeed unalaa hahaha hehehe
Харин тиймээ. Цэцэг->Том Жэрри болтолоо өөрчлөгдлөө шүү. ^_^
Эрхэмээ минь наадах чинь бага дээр нь арга хэмжээ авахгүй бол хорьж дийлэхгүй юм болдийн байлээ шүү найзаа ;)
pooh, чамайг өөртэйгээ ярьсан юм байх гэсэн энд ориг chat явуулж байсийм бий.
хэ хэ. сайн уу Конфи!
Уг нь өөртэйгөө ярьж "суусан" чинь хүмүүс орж ирээд бөөн яриа боллоо шүү, баярлаж явдаг шүү та нартаа :D
BAABARAAS busad deer ni aimaar sanaa niilev.
"...Гэтэл бид бүхэл хүн төрөлхтөний түүхийн турш амьдрах юм шиг аяглаад л, өөрийн амьдралын тэрхэн секундийн зүү шиг гялс хийх мөчид л амьдрана шүү дээ. Би хүртэл нэг л их ирээдүйн амьдралд бэлтгэсэн хүн. Гэтэл энэ чинь амьдрал үргэлжилж л байна шүү дээ секундийн зүүнүүд (хүмүүс) минь"
ganbaa uneheer olj harj, setgej helehiig uzuuljee, shuten bishrev.
Ireeduin amidrald beltgesen humuus gesnees hunii zorilgo neeh everestiin
ch yum uu altai tavan bogdiin orgild ch yumuu garahdaa bish, zugeer l amidarch bgaa zam mur maani uuruu zorilgo yum uu gej bododgiin,tegvel jargaltai, uuriiguu hairlaj hundleed, neg tiim gegeeleg saikhan amidraliig much bur medreel... hun chanar Burhan 2-oos uur hund saad horig bolokh huchin zuil baih yosgui, aimaar henheglev.
Сайн уу Нана.
Магтсанд гялайлаа. ...Сүүлийн амьсгаагаа татахдаа "би ч бас сайхан амьдарлаа даа, харамсах юм ч алга даа" гэж бодох хэмжээнд байхад л болох байх гэж би боддогийм. Гэхдээ цаг хугацааны явцад энэ бодол өөр болохыг үгүйсгэхгүй... Юутай ч чадахын хэрээрээ таниж мэдэх, шинийг эрэлхийлж л явьяа.
Baabaryg harin ch mash goyo helj.
hunii hudulmur zutgeliig uneleh gej baigaa bol uhehees ni umnu heleech, helj chadahgui bol uhuulj baigaad ch gesen erthen heltsgee gesen sanaa helsen baina.
Legacy
Баярлалаа Л.
Бүртгүүлээгүй л явна уу?
"...Гэтэл бид бүхэл хүн төрөлхтөний түүхийн турш амьдрах юм шиг аяглаад л, өөрийн амьдралын тэрхэн секундийн зүү шиг гялс хийх мөчид л амьдрана шүү дээ. Би хүртэл нэг л их ирээдүйн амьдралд бэлтгэсэн хүн. Гэтэл энэ чинь амьдрал үргэлжилж л байна шүү дээ секундийн зүүнүүд (хүмүүс) минь"
Харин тэр уулын оройд гарах зорилгыг тавьж амьдарснаар л амьдрал сонирхолтой шүү дээ. Нэгэнт л уруугаа харагдаж байгаа юмыг хараад л таваргах юм бол өнөөдөр үхчихсэн ч ямар ялгаатай юм бэ? харин ч ядаж үхэхдээ ямар нэг өндөрлөгөөс эргээд амьдралаа харвал сайхан байх гэж боддог.. эсвэл нэг л замаар гэлдэрсээр үхэх болсон байвал ёстой л харамсмаар юм даа...
Эйнштэйн харьцангуйн онолоо, Мендлеев үелэх хүснэгтээ, Нобель тэсрэх бөмбөгийг, Бенц машинаа, Билл Гейтс Windows-ийг нээсэн тэр нэг секунд хүн төрөлхтний 1000 жилийн тэр олон хугацаанаас илүүтэйгээр хүн төрөлхтөнд, аз завшаан, гай түйтгэр болоогүй гэж үү? Харин тэр секундыг хэн бүтээх ёстой вэ?
xvv: -Би хэн бэ?
Тахиа: Чи хүү л байна.
хүү: -Үгүйээ би ер нь яг юу юм бэ? яах гэж амьдраад байнаа? Би хаана байнаа? би акваруманд амьдарч байгаа нэг муу загас юм гэж үү?
Тахиа: Мэдэхгүй юм даа. Ямар ч гэсэн чи өөрийгөө акваруман дахь загас гэж бодож байгаа бол заавал тэнд тэгээд л байгаад байх хэрэг юу байгаам бэ? Тэртээ тэргүй чиний маргаашууд үхэх хүртэл чинь адилхан л үргэлжлэх болно шүү дээ. Тэгснээс ядаж үсрээд шалан дээр унаад үзээч. Би бол тэгэх л байсан. Тиймдээ ч би энэ уулын цаана юу байгаа бол гээл мацаж явна.
хүү: Чи мацаж байгаа юмуу? байрандаа л байгаа харагдаад байхын ;)
Тахиа: харин тиймээ санаа байвч сачий жоохон дутаад л байна. Тэхдээ зүгээрээ ямар ч байсан мм мм-ээр урагшлаад л байгаа. Заримдаа ч дунд нь ядраад зөндөө удаан амарчдын...
За уучлаарай манай эфирийн цаг дууслаа. Энэ 2 ер нь уулзаж ярихаараа дуусдаггүймаа яриад л байдаг нөхдүүд байгаа юм...
Legacy www.gmail.com дээр майл хаягтай болчих. тэгээд л шууд тэрийгээ ашиглаад нэвтрээд байж болно. gmail-н мэйлийг ашиглахад ч ер нь их зүгээр шүү.
@Taxna: Сайн уу Хүү минь, Тэр уулан дээр гарсаны дараа цаана нь юу байгааг нь мэджийвал яахуу?
Post a Comment