Pages

2007-04-03

Алтан сүм

Японы Кинкакужи хэмээх энэ гайхамшигт сүмийн дэлхий дээр өнө мөнхийн хоосон билэгдэл болон оршисон 500н жилийн төгсгөл хэрхэн ирсэн тухай Мишима Юкиогийн бичсэн Алтан сүм номыг эх хэл дээрээ арай гэж “уншиж” дуусгавай. Уншиж гэдэг үгийг онцолсон учир нь бүрэн ухаж ойлгоогүйгээ илэрхийлэх гэсэн санаа юм.

Номингийн монел зурагт мөн надад мөнхийн төгс төгөлдөр бус гэдгээ үзүүлж дэлгэц дээр дүрс үзүүлэхгүй болсоноос болж энэхүү номыг уншиж дуусгах төгс боломж олдсон нь эгээ л нэг сануулга шиг санагдаад байх юм. Гээ л солиороод унахгүй юу хэ хэ. За цааш нь:

Ном яг одоо хажууд байхгүй тул санаанд байгаагаа буулгалаа зөрүү гарах магад.

Төгс гоо сайхны мөн чанарыг хэрхэн үздэгийг харуулсан коан (буддын гүн ухааны таавар маягтай юм уу даа) болон түүнийг хурц ухаантан хүмүүс хэрхэн тайлж байгаа хэсэг үнэхээр таалагдав. Бас блог дээрээ тэмдэглээд үлдээе гэж бодсийм. Сонин байх болов уу.

Хашаанд өвс хадаж байсан хэсэг лам нарын дунд гэнэт маш өхөөрдөм хөөрхөн бяцхан муурын зулзага орж иржээ. Лам нар өхөөрдөн хөөрхийлж муурын зулзагыг би ч тэжээнэ би ч тэжээнэ болоод муудалцах дээрээ тулахыг харсан багш нь хүрч ирээд зулзагыг дээш нь өргөн хурц хадуур хоолойд нь бариад ингэж хэлэв: - энэ юу гэсэн утгатай болохыг тайлж чадсан нь муурын зулзагыг тэжээж болно гэв. Лам нар гайхан хэлэх үг олж чадсангүйд багш нь муурын зулзагыг хурц хадуураар 2 хувааж шидчихээд яваад өгч гэнэ.

Орой нь энэ тухай хоорондоо ярилцаж суутал тэнд байгаагүй нэг лам гутлаа толгой дээрээ тавьж гэнэ. Үүнийг харсан багш нь чи өдөр тэнд байхгүй яав даа гэжээ.

Энэ номонд энэ коаныг эсрэг тэсрэг 2 янзаар тайлбарлаж байгаа хүмүүс гарах бөгөөд 2 дах нь тайлбар нь надад таалагдсан тул би тэрс маягийн эрэмдэг сэтгэлгээтэй хүн байж магадгүйм даа гэсэн бодол төрүүлсэнийг нуух юун. Хэсэг хугацааны дараа нөгөө тайлбарыг нь би оруулах бөгөөд надад ямар тайлбар нь таалагдсаныг мэдэхийг хүсвэл энэ номыг олж унших хэрэгтэй болж дээ.

Ингэж номны борлуулалтанд нөлөөлөхийг увайгүй оролдсон маань урамшсан орчуулагч маань дараагийн Forbidden colors-ыг нь орчуулаад өгчих болов уу гэж горьдсоных л юм. Хэлгүй хүн гэцүү ч юм дөө. Хэлгүй хүн гэснээс Алтан Сүмийн гол дүрд ээрүү лам гардаг бөгөөд үг хэлэх гэхээр тагларчихдаг төрөлхийн эмгэгээсээ болоод хэлэх гэсэн үг нь утга жанцангаа алдчихдаг. Үүнээс болж маш өвөрмөц сэтгэлгээтэй болон хүмүүжсэн нөхөр сүмийг шатаасан хэргийн эзэн. Бас америк цэргийн үгэнд орж япон янхан хүүхний гэдсэн дээр дэвсээд тэрнээсээ таашаал авч байгаа зэргээр зохиолч жендэрийн хувьд Гоожуурархуу сэтгэлгээтэй хүн байсан боловуу гэж төсөөлөгдсөн шүү. Бөөн хэрүүл болох вий дээ. Ер нь энэ номыг уншсан хүмүүсийн тайлбарууд хоорондоо их зөрчилдөх маягтай санагдсаныг бас хэлье. Майга хөлтний хэрцгийдүү аймаар яриа гээд яриад байвал асар их хэрүүлийн тариалан байна лээ дээ энэ номонд... Элдвийг эргэцүүлэх дуртай саваагүй хүмүүс уншиж үзээрэй гэж зөвлье.

10 comments:

A.Амарсайхан said...

Тайллыг нь хийх гээд бодоод бодоод бодын шийр дөрөв гарчихаад болдоггүй ээ.
Нээрээ юу ч гэж тайлж болмоор юм шиг ээ. Ёстой нэг япон "та та тунгаа" байна даа

Unknown said...

хэ хэ гэцүү гэцүү.

tuvko said...

Өөө. Дүргүй хүргэсэн дурак вэ. Хөөрхий муужгайг яагаад алчихваа. Тайлбарыг нь бичээрэй.

Док said...

хэрүүлийн тариалан гэдэг чинь яг оносон үг байна Ганбаа.
тайлбарыг хүлээж байна.

Unknown said...

Тайлбарыг нь бичнээ, гэхдээ болоогүй. Бодож байгаад ултай суурьтай юм бичихийг хичээгээд байгаам. :D

khuder said...

Муужгай хөөрхөн боловч мэдэлгүй хэрчээд хаясан бол тэр өхөөрдөм хөөрхөн чанар нь тэр дороо алга болно, юманд туйлын чанар байхгүй энтэр гэсэн юм байгаа болов уу гэж мунхаг ухаандаа тунгаав гсн. Мэдэхгүй юм аа. Энэ ном сонирхолтой санагдаад өчигдөр авч орхилоо. Эхний хуудсыг нь шагайсан чинь нил мэдкү ханз гарч ирээд шууд унтаад өгсөн. Дуустал нь уншиж чадахнуу үгүй юу.

Unknown said...

Хүдэр сан биччих шиг боллоо. Мундаг ойлгожээ.

Togoruu said...

Altan sumiig unshsanaas bolood bi hereg gargaj Kyotod ochij sumiig uzej blaavshd. ih l saihan altadsan hanatai sum bnlee geh shig.
yamar ch bsn eniig unshsanaas bolj Mishimagaar heg heseg haluurch bsniig bodhod tend neg huniig (nadiig)tatah yum bsn boltoi dog bsn gej bodsondog geed balairaad bhgui yu. mgl-r n neg umshij uzeh yumsan. yadjiihad nomiin delguur haa bdgiig medkum. utga sanaa n bolboos; Tuiliin goo saihan gej bhgui, haritsanguin huuuli buh yumand uilchilne gej bgaa bhaa. eeruu lamiin aavd Altan sum orhclongiin deed goo saihan bsn bolovch, bagaasaa ene tuhai sonssoor het ondor huleelttei bolson huud n ogt tegj sanagdaagui gedgiig l helkeed asar olon yum toochood tooruuleed hayachihdiim shig. uugeer tolooluuleed amidrald yer n yund ch het ondor ach holbogdol buu og oo gej surgamjlaad bur tsaashilbal Danzanravjaagiin hooson chanariig l jpn maygaar tailbarlaad bgaa boluu gej munhaglah yum. hed gurvan jiliin omno umshsan bolhoor yag tag sanahgui bnaa.togsgold n uhehees butsahgui gej ooriigoo boddog bsn Mizoguchi lamhai amid uldsenee medenguut tamhi sorchmoor ch yum shig eder gej shunahairaad uldej bgaa eder n asar setgemj saitaig ilerhiilj bgaa gej bi boddog. ooroor helbel uregljleliig unshigch tand daatgaj bgaa gesn ug bhaa. yutai ch gesn Mishimagiin zohioluudaas Altan sum hamgiin ih gadaad hel deer orchuulagdsan bdgiinbnle, ter dotor mgl hel nemegdeed ashtai yu daa.

Unknown said...

Мишима монголд байсан бол нөгөө пөмбөгөрийг шатахад асаррр их таашаал авах байсан байх гэж бодсий шүү. Ер нь тэдгээр худалдаачид дунд нь монгол Мишка байсын бишүүз дээ гсн. :D гэснээс номын дэлгүүр этэр мэдэхгүй байгаа бол нэрэлхэлгүй асуугаарай. цөөхөн хэдийгээ бол андахгүй шүү. Энэ номыг монголоор уншиж үзээд нэг бичлэг бичээрэй хө. Интерном гээд хуучинаар (одоо IT park гэдэг болсон) шинжлэх ухаан мэдээллийн төвийн яг урд нь (байгалын зүгээр) байрладаг нэг номын дэлгүүрт одоо болтол зарагдаж байна лээ. Togoruu, Tnx for comment.

Bayasum said...

хальт хуучин бичлэг уншсан чинь хүмүүсийн архив ухаал суудаг байсан цаг санагдаад сайхан байх чинь.. Ганбаагаа дахиж уншмаар болчижээ гсн..