Pages

2007-02-05

SaaS and Passion for All

Hosted application-ууд сүүлийн үед маш өргөн хэрэглэгддэг болох шинжтэй байна. Хүн бүр л интернэтэд тулгуурласан энэхүү үйлчилгээг ярьж, компаниуд аль хэдийнээ туршилтын хувилбаруудыг бүрэн тогтвортой хувилбар болгон шилжүүлээд эхэлсэнээрээ 2006 онд хамгийн их яригдсан зүйлсийн нэгээр SaaS буюу Software as a Service гэгдэх энэ үг тодрох нь дамжиггүй ээ. Сайн, саар олон талтай хэдий ч ямарч байсан өөрийн гэсэн ашигтай хэлбэр бүхий шинэ софтвейр архитектур юм. Энэ архитектурын хүрээнд хэрэглээнд нэвтэрсэн олон хэрэгсэл онлайнд бийгээс дурдвал: Google docs & Spreadsheets, 37-н сигнаалийн Basecamp, Salesforce.com гэх мэт мөн бидний сайн мэдэх Yahoo, MSN, Google-ын имайлын үйлчилгээг дурдах нь илүүдэхгүй бизээ. Өөрөөр хэлбэл манайханы тодорхойлох гэж оролдсон энд бас энд дурдсан зүйлүүд бол зөвхөн нэгээхэн хэсэг нь л юм. Зургийг арай холоос хараад хэлбэл SaaS бол нилээд том зураглалд хамаарах ойлголтоо.

Web 2.0 гэх ухагдахуун алдаршиж AJAX болон өгөгдөл синхрончлогдон, илүү үр дүнтэй дамжих болсонтой холбогдон хүчтэй яригдаж SaaS гэдэг нэрийг хүртэл олсон энэ архитектурыг хэрэглэгч болон хөгжүүлэгч талаас нь сайн ба муу талуудыг нь дараах байдлаар харьцууллаа.

Хэрэглэгч талаас авч үзвэл:

Сайн тал:

- Өөрийн програмыг ямарч компьютер дээрээс хандан авч хэрэглэх боломжтой.

- Суулгах тохируулах шаардлагагүй.

- Хяналт удирдлага хийх зардалгүй болно. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн талд Administrator-уудад зориулсан зардал үгүй болноо гэсэн үг.

- Броузер бүхий ямар ч комьютер дээр ажиллах бололцоотой.

Сөрөг тал:

- Хувийн нууцлалын чанартай зүйлс таны удирдлагаас гадна байх болно. Сэтгэлд чинь жоохон дарамттай байж мэднэ. Гэхдээ бүх SaaS-ын үйлчилгээнд ийм байдаг гэвэл худлаа.

- Offline үед ажил чинь зогсоно.

Хөгжүүлэгч талаас нь авч үзвэл:

Сайн тал:

- Үйлдлийн системд зориулан хийдэг байсан процедур тэр чигээрээ алга болно. Зөвхөн броузэрт зориулна.

- Засвар үйлчилгээ хийх, шинэ хувилбар гаргахад бүх хэрэглэгчид нэг дор зэрэг хүрнэ. Maintenance хийхэд олон хэрэглэгчтэй зууралдахгүй.

- Хулгайд алдахгүй.

Сөрөг тал:

- Тог цахилгааны байнгын зардал болон өгөгдлийн багтаамжын (storage) их нөөц шаардлагатай, мөн bandwidth их байхыг шаардана. Програмаа байнга хянаж түшиж байх хэрэгтэй гэдэг утгаараа тасралтгүй, найдвартай ажиллаж байх шаардлага гарч ирнэ.

- Потенциалны administration хэрэгтэйн дээр дэд бүтэцийн нэмэлт нөхцөл гарч ирнэ. Сүлжээ тасрахгүй байх гэх мэт.

- Ямар нэг жижиг доголдол гарахад нэг дор бүх хэрэглэгчидээ сандаргах аюултай. Систем хэсэг хугацаанд бүрэн доголдсон тэр үед конэц филма болох эрсдэл өндөр.

Сөрөг талуудаас айгаад, эсвэл хэрэглэгчид итгэхгүй байх гээд бариад авахад хэцүү санагдчихсан уу? Шийдэх гээд үзвэл яасийн бэ? Ямарч архитектурт сул тал болон давуу тал байсаар ирсэн бөгөөд сул талууд байгаа нь л танд бусадтай өрсөлдөх боломжыг олгодог байж мэдэх юм шүү.

1. Интернэтийн холболтоос хамаарах хүчин зүйлээс айх нь үнэндээ утгагүй юм. Газар хөдлөлт болон давагдашгүй хүчин зүйл тохиолдох нь аюултай юу гэвэл аюултай. Гэхдээ ашигтай загварыг ашиглахгүй байх шалтгаан болж чадахгүй. Тэр ч бүү хэл Газарзүйн хувьд тархсан байдлаар SaaS-ыг зохион байгуулж болох бөгөөд харин ч таны байгаа орчинд ийм эрсдэл үүсэхэд таны өгөгдөл дэлхийн хаа нэг аюулгүй газарт хадгалагдан үлдэхээр зохион байгуулах бүрэн бололцоотой.

2. Мэдээллээ хамгаалах шаардлагатай зүйлс бизнэст бишгүй олон бий. Энэ нь өөрийн үнэт мэдээллээ жишээ нь дансны дугаар зэргээ хэн нэгний сэрвэрт хадгалуулахад нэг л итгэх аргагүй гол харлам санагдах тохиолдол гарах нь мэдээж. Энэ тохиолдолд та үйлчилгээ үзүүлэгчид итгэх, байгуулсан гэрээ зэрэгт найдахаас өөр аргагүй. Гэхдээ тэд ихэвчлэн таны мэдээллийг амь шигээ хайрлах хүмүүс. Учир нь ийм эвгүй зүйл хийгээд баригдсан тохиолдолд юм уу эсвэл хэн нэг хакер таны мэдээллийг тэднээс салгачихсан тохиолдолд тэдний үйлчилгээ зах зээл дээр нэр хүнд нь навс унах хэмжээнд очно. Маш жижигхээн шалтгаан ч ийм нөхцөлийг үүсгэж болзошгүй тул тэд байдгаараа хичээх болно.

3. Сэрвэр зогсох үед бүх зүйл салхинд хийснэ гэж айж байна уу? Дээр өгүүлсэн газарзүйн хувьд мэдээллийг тархаан байрлуулах бололцоо бүрэн бий үед нэг сэрвэр унахад нөөцөндөх сэрвэр нь шууд ажиллах бололцоотой үйлчилгээ үзүүлэгчийг нь сонгох хэрэгтэй. Үйлчилгээ үзүүлэх гэж буй бол тийм боломж бий болгох хэрэгтэй. Ганц сэрвэрт найдаа л суужийдаг ч гэж юу байхав дээ.

4. Хэрэглэгч талд бус SaaS үйлчилгээ үзүүлэгч талд байнгын administrator ажиллуулах зардал гарна. Энэ тогтмол зардлаас болоод SaaS-ын prepaid үйлчилгээ бий болсон гэж ойлгоход болох байх. Энэ бол нэмэлт зардал. Гэхдээ хэрэглэгчид маш хямд тусах, танд маш өндөр ашиг авчрах хувилбар юм. Зардлын хувьд Үйлчилгээ үзүүлэгч та аль болох олон хэрэглэгчтэй байх, хэрэглэгч та аль болох олон хэрэглэгчтэйг нь сонгох хэрэгтэй л гэсэн үг.

Хэрэглээний програмын бүх загварт SaaS model тохирохгүй. Жишээ нь server-т маш их resource иддэг 3D Game-үүд, нүсэр тооцоолол хийдэг Autocad гэх мэтийг энэ архитектураар онлайнд босгох гэж оролдох хэрэггүй байх.

SaaS бол 30 гаруй жилийн тэртээх анхны терминал (одоо бол броузэр) төхөөрөмж маягтай архитектур гэж үзэж болох бөгөөд энэ нь магадгүй бид комьютерийн шинжлэх ухааны бүхэл бүтэн нэг тойргийг туулжээ гэж ойлгогдохоор байгаа юм.

Дараагийн тойрогт энэ архитектурт тохирох шинэ бүтээлүүд хэн түрүүлж хийхийг хүлээгээд зах зээл дээр бэлэн байж байна. Зөвхөн олоод, судлаад, бүтээгдэхүүн болгоод, үйлчилгээг гаргаад ирэх жижигхээн passion бидэнд хэрэгтэй байгаа тул оч үсэргэх зорилгоор орчуулан, нэмж сийрүүлэн бичлээ.

9 comments:

Anonymous said...

SaaS гэдэг чинь програм хангамжийн архитектур юм уу эсвэл програм хангамж тараах аргачлал юм уу?

Unknown said...

Ямартайч архитектур гэдэг үгийг би бараг дэмий сонгосон байж мэднэ. Бодож бодож ингээд хэлчвэл арай дээр юм уу гэж ойлгосон. програм хангамжийн архитектур юм уу? Тараах аргачлал юу уу гэхээр байнаа:
- талх юм уу эсвэл пүүлчик юм уу гэж асууж байх шиг байна. Уучлаарай SaaS бол хүнс юм. Нилээд өргөн хүрээний ойлголт гэж би бодсон. Жишээ нь ASP(Application service provider) гэж ойлголт бий. Мөн ямар нэг програм хангамжийн зөвхөн өөрт хэрэгтэй хэсгээ л худалдаж авч үйлчилгээг нь авах гэсэн бас нэг салбар ойлголт байна. SaaS бол энэ бүгдийг нийлүүлсэн том ойлголт нь юм байнаа гэж бодоод байгаа л даа. Сайтар судлаад намайг зөв чиглүүлээрэй хүмүүсээ.

bayarsaikhan said...

bichlegt bayarlalaa.

neg software bicheed, teriigee sain server deer hostlood saas-dval mongold her mungu oloh bol. aimar setgesen :D
Harin yamar software baij boloh vee gej? CRM bol boloh l baih.

Unknown said...

Wow CRM ch shuud hiine gehed hatuuhan aaruul bolno baih shu. gehdee hiij bolohgui gesen yum bol bhgu shde.

Unknown said...

aan bas neg ug: WWW gedeg chini delhii umnu chini neelttei bnaa gesen ug shu. Dan gants mongold mongold geed bval MWW bolno bidde :D Bas bodoh l asuudal bgaa yum...

Anonymous said...

CRM? belen bga ymiig ashigluulah gej zovj bga negen helj bn shuu, CRM-iig hiine gevel naya zuun myanga saya bum jivaa oor yu gedeg bilee ajil bolno shuu....

Unknown said...

he he end neg CRM-aas aichihsan hun bh shiv de. Zugeeree manaihaan.

bayarsaikhan said...

Sugarcrm-iig avaad suulgaad mongolchilj orchuulaad tegeed humuust account neegeed ugchihvul mungu bolno doo ain :)

Web hayag : http://www.sugarcrm.com/crm/

D said...

Шал далийсан юм асуух гээд. Баруун баганаа яаж хоёр ширхэг болгох вэ? Баруун зүүн талдаа баахан зай байжийж тэрнээсээ ашиглуулчихгүй энэ гүүгл зүгээр,,,