Pages

2007-02-17

Greeting

Хүр хүр дуутай
Хүнс юмаа хадгалуулдаг
Хүний өөрийнийг ялгадаг
Хүдэр нэртэй нохой жил улирч
Хөө хар биетэй
Хорчигнох сонин дуутай
Хөрст газрыг урвуулах
Хүч ихтэй гахай жил айсуй

Хамгийг номхотгогч гал гахай жилдээ Хамба торгоор гэрээ дүүргэж
Халзан хониор хотоо бялхуулж
Гэр дотроо ширдэгтэй
Ширдэг дээрээ олбогтой
Ширээн дээрээ сархадтай байхыг ерөөе.

P.S: Арван хоёр жилийн магтаалаас

2 comments:

khuder said...

Тэр ерөөл бат оршиг. Чамд ч гэсэн амжилт хүсье!
Хүдэр нэртэй нохой жил байсан юм уу? дууссан хойно нь мэдлээ. Мэдсэн бол ч...

Anonymous said...

Сар шинийн мэнд!