Pages

2006-08-15

Би хааяа төсөөлдөг юм...

Асууя хэзээ нэгэн цагт гурав дахь булангын камераар та өөрийгөө харж байсан уу? Юун камер билээ гэж гайхаж байна уу. Энэ бол төсөөлөл юм. Таныг хүрээлэн байгаа хана таазан дундаас та аль ч цэгийг гурав дахь өнцгийн камераар сонгож болно. Энэ камераар юу харах гээд байгааг та бараг таасан биз ээ. Өөрийгөө. Та төсөөлөөд үз, бяцхан туршилт, бяцхан мэдрэмж. Дуран авайд эргэн тойрныхоо эд юмс дунд та амгалан суугаад блог-дож буй. Таны харж байгаа зүйлсийн дундах энэ “хүн” бол таны далд ухамсарт байдаг “та” мөн үү. Гадна төрхөөсөө авахуулаад тодор хүнтэйгээ нийлээд энэ бол таны гайхалтай судалгааны “обьект”. Энэ “обьект” амьдрах хугацаатай, зүрх сэтгэлтэй, дадал заншилтай гээд олон сая шинж чанаруудыг агуулсан. Цаг хугацаа хаашаа ч юм урсан өнгөрч байна... чаг чаг чаг..., таны зүрх эхлэл шиг төгсгөлөөс төгсгөл шиг эхлэл рүү түг түг түг..., Харьцангуйн онолоор бол цаг хугацаа урсаж байна гэж хэлж ч болно. Цаг хугацааны хувьд бид урсан өнгөрч байна гэсэн ч болно. Ямарч гэсэн энэхэн урсгалын эгшинд та камераар өөрийгөө харж байна. Миний энэ бичлэгийг уншин суухдаа та гурав дахь булангын камераараа өөрийгөө харж байгаагаар төсөөлж байгаа даа гэж би төсөөлж бичлээ. Би хааяа төсөөлдөг юм...

3 comments:

Unknown said...

Энэ хоёр бичлэг хүмүүст нэг их сэтгэгдэл төрүүлж чадсангүй бололтой. Ямарч коммент үлдээсэнгүй. Тоолуур болохоор хүн уншаад өнгөрсөн гэдгийг мэдээлээд л байдаг... Улам илүү сайн бодож байж бичих хэрэгтэй юм болов уу да.

Battur Sanchin said...

Би тэгж бодохгүй байна, анд минь. Хувьдаа мундаг болжээ л гэж бодлоо, бусад хүмүүс ч мөн адил сэтгэгдэлтэй байгаа биз ээ. Харин блог үлгэрийн фонтыг жаал өөрчилдөг юм уу да, нарийхан үсэгтэй, дээр нь урт бичлэг бол уншихад баахан төвөгтэй байж мэдэхээр л юм байна. Амжилт хүсье.

Unknown said...

Урам хайрласан баярлалаа хө. Фонтын хувьд арай тод эвтэйхэн болгох гээд үзнээ. коммент үлдээсэнд tnx