Pages

2009-03-29

Бохир сорогч

...Монгол улсын хүн ам 2005 оны байдлаар 2,56 саяд хүрч, эдгээрийн 60.2 хувь нь хотод, 39.8 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна.
Монгол улсын нийт хүн амын 65.3 хувь буюу 1.6 сая хүн зөвхөн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод амьдарч байна. Үүнээс Улаанбаатар хотын хүн ам нэг саяд хүрээд байна.
Манай улсын нийт өрхийн 22 хувь нь халаалт, халуун хүйтэн ус, бохир усны шугам сүлжээнд холбогдсон нийтийн зориулалттай орон сууцанд, 24.8 хувь нь сууцны тусдаа байшинд, 53.2 хувь буюу 317.7 мянган өрх үндэсний гэр сууцанд амьдарч байна. Гэрт амьдардаг өрхийн 43.4 хувь нь ядуу, хүнд амьдралтай өрх байна... http://udrcmon.org

Хашаанд амьдардаг айлууд бүгд жорлонтой, тэр жорлон нь нүх ухаад дээр нь шовгор пүүтэг барьчихсан нэг тийм зүйл.
Миний дараагийн санаа бол айлуудын жорлонг, муу усны нүхийг дүүрээд ирэхээр нь соруулаад авчихдаг үйлчилгээ. Гэр хорооллын айлуудаас гадна зуслангийн жорлонгууд гэж хар мянгаараа бий шүү . Ёонкстой, сордог ноцоосогтой машин хэрэгтэй л дээ. Гэхдээ л энэ бол овоо мөнгө хийж чадах бизнэс юм шүү. Ийм үйлчилгээ явж байхыг би л лав хараагүй, дуулаагүй.
Өчигдөрхөн ТВ-ээр өөрийн гэсэн багажтай хүнээр хөлдүү жорлон ухуулна гэсэн зар явж л байна лээ.
Намайг багад манай нутагт жорлон хуушаан гээд нэг хужаа амьдардаг байв. Хүмүүс жорлон хуушаан пааах пэээх айлын жорлон ухаж өгөөд амьдардаг юм гэнэ лээ. Балиар амьтан салхин доогуур нь гарамгүй энэ тэр гэдэг байж билээ. Одоо бодохнээ өөрсдийнхөө бохирыг цэвэрлэж өгдөг хүнийг тэгж хэлж байхдаа ичдэггүй үе байж дээ.

Одоо цагт юм хөгжөөд заавал хүн биеээрээ ороод ажиллаад байхгүй машин төхөөрөмж ашиглаад явж болох юм чинь дажгүй ажил гэж бодоод байна шүү.

Ингэхэд айлуудаас сорж аваад төв цэвэрлэх байгууламжид л хаях ёстой шүү, голын ус, гуу жалганд урсгаад эхлэвэл ёстой долоон дор юм болно. Та үүнийг Ашиг хийчдэг ажил хэрэг болгож чадах уу?

2009-03-23

Жүжигчин

Сүхбаатарын талбай дээр дагуулж яваа хэдэн жуулчиндаа Их хааныхаа тухай яриад явж байтал өөдөөс чинь хаан өөрөө морилж ирээд мэндэлвэл гоё уу?

Солиороогүй ээ, ердөө л хааны дүрд хувилсан хүн талбай дээр хэрэгтэй байна л гэсийн. Та ажилгүй суугаад яадаг юм билээ гэж бодож байгаа бол өөрийгөө толинд нэг хараарай. Чингис хаан шиг биш юм аа гэхэд хувиргаадахвал Далай ламтай эсвэл Obama-тай ч адилхан болж болох юм шүү. Тэгвэл зүсээ хувилгаж хувцас олж өмсөөд нэг зурагчинтай тохиролцоод (гэрээ хийсэн ч болно) хөөрхөөн ажилтай болчих боломж цаана чинь байж л байна. Москваад Ленин явж л байдаг юм гэх чинь билээ. Улаанбаатарт Сүхбаатар, Чойбалсан байж яагаад болохгүй гэж? Einshtein, Chaplin, Hitler, Napaleon... гээд хүний таалалд нийцэж зураг авахуулах сонирхолыг нь татахуйц байвал хэн байсан ч яахав дээ. Гол нь жоохон судалгаатай хандахад болоод явчихна. Жирийн зураг авахуулдагаас өөр тарифтай байж болно. Заавал гадаад жуулчинд зориулах ч юу байхав монгол хүмүүст ч сонин байна байх. Та үүнийг Ашиг хийчдэг ажил хэрэг болгож чадах уу?

Айн? Ичмээр юм аа? За боль дөөө, амьдрал шүү дээ энэ чинь.

2009-03-18

Чив чимээгүй

Транс хөгжмийн хэмнэлтэйгээ ижил пижигнэсэн их хотын нүргээнт амьдралаасаа түрхэн зуур ч гэсэн холдохоор зорин очдог чив чимээгүй клуб байдаг бол гоё уу?
Тэнд орохын тулд tax-тай, мөн ороод ганц ч үг дуургарахгүй, чимээ гаргахгүй гэж хүлээн зөвшөөрсөн байх ёстой байдаг. Хүмүүс огт ярилцдаггүй, зөөгч барментэй цаасан дээр бичиж харилцдаг. Гадны ямар нэг дуу чимээг бүрэн тусгаарласан орчин.
Нэг зун амралтаараа нутаг явж байгаад замдаа шөнө зогсож нуруу туруугаа тэнийлгээд түр амарсан юм. Маш чимээгүй, мөн ч гайхалтай сайхан санагдаж байсан даа. Бас борооны дараах чийгтэй сэрүүхэн агаар үнэртээд л... Яг л тийм орчинг бүрдүүлж чадвал тийм газарт очоод суухыг бүгд л хүснэ гэж бодож байна. Та үүнийг Ашиг хийчдэг ажил хэрэг болгож чадах уу?

2009-03-16

Микро театр

Гурав дахь санаа маань ebay дээр нэг нөхөр өөрөө хийсэн жижиг төхөөрөмжөө зарж байхыг хараад орж ирсэн юм.

Машинд суурилуулдаг жижигхээн LCD дэлгэцнүүд янз янзаараа байдаг даа. Тэрний дэлгэцийг аятайхан гэрнээс нь гаргаад асаахаар дэлгэц дээрх дүрс нь шилэн дээр гарч байгаа мэт нэвт харагддаг юм байна. Түүнийхээ араас маниусын багад цэцэрлэг сургуульд үзүүлээд байдаг байсан диафильмийн аппарат асаагаад тусгачихаар хялбархаан бас хямдхаан projector-той болчих нь тэр дээ. Тийм LCD дэлгэц хятадаас авахад 100-300$ байх болов уу гэж бодож байна. Диафильм бол олдоно бизээ.

Микро автобус маягийн бүхээгтэй тэргийг сайхан янзалж кино театр хийх тухай хэлэх гээд байгаа юм. Машин дотроо хэдэн хүнд, нөгөө projector-оороо кино үзүүлээд сууж байвал догь уу? Цаг нь 5, 10, 20 мянга байхад нээх үнэтэй санагдахгүй л байх. Гол нь цэвэрхэн. Гадны чимээг тусгаарлаж чадсан байх хэрэгтэй. Тэгээд хаана очиж зогсохоо мэдэж байхад нэг ажлын байр топ гээ л явчихна гэж бодож байна. Орой болохоор гаднаа дэлгэц дээр тусгаад арай олон хүнд үзүүлж болох нь л дээ. Та үүнийг Ашиг хийчдэг ажил хэрэг болгож чадах уу?

Том LCD дэлгэцийг бас тэгж салгаж байгаад дээр үед ашиглаад байдаг байсан кодскооп ч билүү подскооп ч билүү слайд үзүүлэгч дээр тавиад хананд тусгаад томоо гэгчийн экрантэй болж болдог гэнэ лээ. Таазан дээрээ тусгачихөөд гэртээ ажилаа хийж болно. Хийгээд ашиглаж чадвал бахархалтай юм даа тэ.


2009-03-14

Хурцлагч

Хоёр дах санаагаа би Фенгшү Ганбаатар амьдаагийн нэг лекцээс бас л нилээн дээхнэ үед сонссоноо бичихээр шийдлээ.

Нэг өдөр өвлийн идэш хөдөөнөөс ирээд баахан мах янзлах болов оо хөөрхий. Манайх гэдэг айлын хутга гэж өвөөгийн буйлаа буйл. Юуу ч даахгүй юм. Нөгөө өвлийн идшээ жижиглэж янзлаад хөлдөөчихмөөр байдаг. Хутганы ир гэж авах юм алга. Гар авчих гээд лайтай юм аа. Муу эр эмд баатар, Мохоо хутга хуруунд баатар гэдэг дээ гээл үглээд сууж байтал Эхнэр нь: - Хөөе хөгшөөн гадаа байрнуудын дунд “хутга ирлэнэ” гэсэн хаягтай машин зогсоод байсан шүү дээ. Наад хэдэн хутгаа аваачиж өгөөд хурцлуулчихаачээ гэвэл гоё уу? Хэдхэн минутын дотор хутга заазуурыг чинь хутга, заазуур шиг болгоод өгдөг тасарцан үйлчилгээ.

Манай энэ гэж нэг юм хутга хурцлана гэж ирийг нь бүүр бөөрөнхийлөөд хаячих юм аа. Эр хүн байж хутгаа ч хурцалж чадахгүй энэ тэр гэдэг үг утгагүй болоод удсан шүү дээ. Эр хүн гэхээрээ л хутга сэлэмтэй найзлаж байдаг үе өнгөрөөд удаж байна. Харин үүнийг ажил хэрэг болгоод явах цаг ирсээн.

Улаанбаатарын хүн ам ихтэй хорооллууд дундуур яваад хүмүүсийн урдуур хойгуур тээгэлдээд байхад хэрэглэгч чинь болох айлууд бишгүй олдоноо. Гагцхүү чанартай үйлчилгээ. Мэргэжлийн зөвлөгөө өгөөд мөнгөө аваад бай. Дээрх санаанд дурдсан шиг бензин бага иддэг машин хэрэгтэй, машинаа хүн харангуутаа танихаар содон, ямар үйлчилгээ үзүүлэх гэж байгаагаа ойлгогдохоор болгож засах нь дээр байх. Мэдээж хутга сайн хурцлаж чадахгүй. Хутганы төмөрөөс хамаарч ямар ирлэгч ашиглахаа мэдэхгүй хүн бол мэдэж авах хэрэгтэй. Та үүнийг Ашиг хийчдэг ажил хэрэг болгож чадах уу?

Айн? Хутга ирлэдэг газрууд энд тэнд байгаа харагддаг шдээ гэж үү? Хутгаа бариад нэгдүгээр хороололын тийшээ явах хүн олон гарах уу? Гэрийнх нь гадаа байж байвал түвэгшээхгүйш дээ.

Айн? Өөрөө ирлэсэн нь аюулгүй ээ? Тэгвэл хутга ирлэгч машин олоод зар л дөө. Knife sharpener

Хямралын эсрэг хамтдаа

Хямралын эсрэг хамтдаа гээд аян МҮОНТ-ээр орой бүр л гарч байна. Өчигдөр хүмүүсийн хандив өгсөн жагсаалт урсаж байхыг харсан чинь 100 төгрөгнөөс өгсүүлээд л чадах чинээгээрээ эрвийх дэрвийхээрээ оролцож байх шиг байна даа цаана чинь. Би энд хүмүүсийг нээх уриалах гэж бичлэг оруулаад байгаа юм биш, өөрийн хувь нэмрээ юу ч гэсэн оруулах гээд үзэхээр шийдээд байна л даа.

Ааль оюутан байхдаа уншиж байсан Бодо Шеферийн Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам ном дээрээс надад таалагдсан нэг санаа байсан нь шинэ санаа сэдэх тухай хэсэг юм. Тэнд нэг хүн: -би өч төчнөөн шинэ зүйл сэдсэн, санаачилсан. Гоц гойд байж намайг амжилтанд хүргэсэн санаанууд ч бий, Зарим нь үнэхээр тэнэг санаанууд ч байсан. Гэхдээ хамгийн гол нь би шинэ зүйл сэддэг өөрийнхөө “фабрик”-ийг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж дадсан нь л миний амжилтын нууц юм гэсэн байсан.

Би энэ зарчмийг өөртөө мөрдлөгө болгоод хэвшүүлчих санаатай шинэ соргог юм юу сэдэж чадах вэ, энэ нэг юмыг яавал ашиг тустай зүйл болж хувирах бол гэж өөртөө асуулт тавьдаг зуршилтай болсон л доо. Заримдаа мартчаад байдаг болохоос Лаг байна уу айн :) Шинэ юм сэднэ гэдэг чинь өөрөө бас их зовлонтой гэжугаа.

Тэр номноос хойш сэдсэн анхны маань санаа бол yahuu.mn гэдэг сайт хийх тухай байлаа. Сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг сайт хийх тухай бодож, нилээн бясалгаж үзсэн. Болмоор санагдаад цээжинд багтаад болдоггүй, тийм санаа төрөхөөр чинь хүн байж суух аргагүй болчдын билээ... Би гэж нэг юм хийж гаргаж амжилгүй явсаар нэг жил тойрчихвоо... Тэгээд л нэг өглөө yah-uu гэдэг нэртэй шар айраг гарч байгаа тухай дуулсан даа. Би санаагаа хүн амьтанд алдсан уу, эсвэл хэн нэгний толгойд энэ санаа зурс хийснүү бүү мэд. Ямартайч байсан алдчихсан л юмдаг. Гэхдээ үнэндээ чадахгүй юм сэдээд шаналж явсанаас алдчихсан чинь сэтгэл онгойгоод явчих шиг болсон шүү хэхэ. Заа одоо бүүр хадуураад явах нь, гол зүйлдээ ороё.

Тэгээд өөрөө хаашдаа хийж амжихгүй санаануудаасаа хэд гурвыг нь блог дээрээ бичихээр шийдээд байна. Та нөхөд ухас хийж аваад хэрэгжүүлнэ үү, байна уу, шоолно уу, магтана уу өөрсдийн чинь л асуудал. Бас та санаагаа нэмэрлээд засаад сайжруулаад өгсөн ч болно. Бүх зүйл НЭЭЛТТЭЙ. Яг л opensource шиг. Энэ санаануудыг маань ашиглалаа гээд би ямар ч хориг садаа учруулж, ашиг горьдохгүй. Мөн ургуулаад өөр илүү дээр санаа танд төрөх ч юм билүү...

Ингэх болсон шалтгаан:
Нэгд. Би өөрөө санаануудаа илэрхийлж бичиж сурая, илүү сайжруулж чаддаг болмоор байна.
Хоёрт. Хэн нэг хүн бизнесээ болгоод явчвуул бүүр ч сайн. Хямралын эсрэг аянд нэмэр болох ч юм билүү.
Гуравт. Миний толгойд байж байгаад алга болсоноос блог дээр минь бичээстэй байжийг дээ.
Дөрөвт: Хэн нэг хүн бас хөрөнгө оруулчих салбар, санаа хайж байгаа ч юм билүү.
Тавд. Тавд одоогоор хэлэх үг алга гсн :P

Эхний энэ санааг 2 жилийн өмнө entrepreneur.com дээрх нэг артиклаас олсон.
Хавар болж байна, ирж яваа цаг, удахгүй зун болно. Хаа сайгүй халуу шатаад ажил дээр ч, гэртээ ч суухад хэцүү болчдог доо. Тэр үед чинь гадаа чинь зайрмагны машин ирээд зайрмаг хийгээд зарвал гоё уу? Янз бүрийн сонголттой, амттай тасарцан зайрмаг.

Том оффисууд манайд их олон болж байна, тэдний гадаа цайны цагаар ирээд зогсож байхад хүмүүс авахгүй өнгөрч чадна гэж үү?

Хамгийн чухал нь брэнд болох учиртай зайрмаг чинь юм. Хүмүүс дахиж авахгүй байхын аргагүй гоё, амттай хийж, сайхан үйлчлэх хэрэгтэй. Бас бензин бага иддэг багахан юм аччихаж чаддаг машин хэрэгтэй. Машинаа дажгүй өнгө будагаар будаад засварлаад авбал хаа сайгүй л хүмүүс явуулахгүй дээ. Амралтын өдрүүдээр 3, 4-р хороолол мэтийн хөл хөдөлгөөн ихтэй газарт очоод зогсчихно. Та үүнийг Ашиг хийчдэг ажил хэрэг болгож чадах уу?

Айн? Өвөл яах вэ гэж үү? Кофе, сүүтэй цай, пирошки зарахгүй юу ;)