Саяхан гарсан энэ хөөрхөн киног хулгайлж үзэв. Marley & Me гээд нэгэн сэтгүүлч болон түүний гэр бүлийн нохойтойгоо өнгөрүүлсэн 13н жилийн амьдралыг харуулсан кино байлаа. Нийтийн жишгээр энэ кино ч бодит амьдралаас бичсэн номоор хийж. Сэтгүүлч эр ерээд оны эхээр дөнгөж гэрлэчээд байхдаа нэгэн гөлөг авч л дээ. Тухайн үед ямар блог млог байх биш. Өдөр тутмынхаа амьдралаа бичээд ажилладаг сониндоо хэвлүүлдэг байж л дээ. Ингэхдээ нохой нь "ер бусын" сахилгагүй, хүмүүжилгүй, замбараагүй нэгэн байж түүний тарьсан хэрэг болгон нь нийтлэлийн гол хэсэг нь болдог. Тэгээд 13н жилийн дараа нохой нь ч өнгөрч ном нь ч хэвлэгдэж бэстселлэр болжээ. Ерөнхийдөө нэгэн сэтгүүлч гуай арав гаруй жил хөтөлсөн блогоо ном болгоод хэвлүүлээд мөнгө олоод алдаршсан гэсэн үг. Онцлог нь гол баатар нь нохой. Хаа очиж нохойнд тэнэг юм шиг хайртай хүмүүс олон юм даа. Надаас авхуулаад. Үүнийг үзсэний дараа ганц хайртай байсан нохой минь оройжин бодогддийн байна. Арваад жилийн өмнө аав маань нэг бүлтгэр, мангар урт чихтэй, дөрвөн нүдтэй банхар шиг гөлөг авчирдийн байна. Их санамсаргүй манай гэрт нэгэн гишүүн нэмэгдэж билээ. Багаас нь хэт эрхлүүлцэн учраас байнга орон дээр минь хөлд наалдаж унтана. Зарим өглөө найз гүайн ass нүүрэн дээр л явжийна. Маш урт чихтэй, бүлтгэр учраас хүмүүс гудамжинд гөлөг байхад нь явуулдаггүй байж билээ. Энэ яг чихээ дэвээд нисэхнээ нэсэх нь, Дамбоо гээл оролдоод байхад найз гүай тоохгүй шүү дээ. Анч үүлдрийн жижиг нохой байсан ч биенээсээ том дуутай, зоригтой. Нохойгоо салхилуулах болгонд байнга л сонор сэрэмжтэй байдалд шилжинэ. Аль булангаас ямар нохой гараад ирэх бол гээд л тагнуултай кинонд тоглож байгаам шиг хэдэн тийшээгээ аймар огцом огцом харах шаардлагатай. Бас газар ямар идчихмээр юм харагдажийна гээд л нохойноосоо түрүүлж хавийн газрыг сканнердана. Манай найз том жижиг хэнийг ч ялгалгүй нохой л гараад ирүүл зодоон, идэж болох л юм байвал аман дотор. Зодооныг нь дунд нь хамт орж байж салгадаг ажилтай. Нохойгоо чи ийм жижиг биетэй гэж толинд харуулах гэж мөн ч олон удаа оролдсон доо. Ухаарахгүйн байна лээ. Харин нэг удаа тугал шиг биетэй нохойруу гүйж очиж зодуулчаад ирсэнээсээ хойш намба суусан. Харин хог олж иддэгээ ерөөсөө болиогүй. Нэг удаа бүр аргаа бараад аймар хушуувч зүүлгээд ингээд чи юм идээрээ гээд гаргасан чинь хавийн хүмүүс зуудаг нохой явжийна гээд шоолоод явуулдаггүй. Аргагүй л дээ нээх жижигхэн нохойнд мангар том хушуувч зүүлгэцэн нөгөөдөх нь явж байхдаа чихэн дээрээ гишгэж тээглэх гээд. Би хаашаа л явна нохой маань хамт. Оройхон сургууль орохдоо ангийнхантайга нийлж байгаад нохойгоо юманд ороогоод дундаа хийгээд, хавчаад ангидаа орчихоно. Жижүүрээ олон ч мунхруулсан даа. Нэг хэсэг ч нохой судлаач болдог дээрээ тулаад гацсан л даа. Бүр их сургуульд орчоод нэг харилцааны билүү хичээл дээр таван минут чөлөөт сэдвээр юм ярь гэхэд нь нохойны тухай бараг л лекцэрхүү юм ярьж билээ....
7 comments:
hehe nohoi ch huurhun amitan shd ene kino g chine yaj uzeh u
Хэ хэ хэ киноноос үүдсэн чиний нохойны тухай дурсамж их хөгжилтэй байлаа, ганцаараа баахан инээлээ.
Өглөө гадуур хөөцөлдөх чухал ажил байсан болохоор нохойгоо салихлуулаагүй орхисон юм, өдөр ирээд Жони-гоо гаргах санаатай их л яарсан хүн хаалгаа онгойлговол нөхөр хэдийн хүндээр бие засчихаад хөөрхөн нуугдаад, өрөө өрөөнд ороод алга болоод байсан, харсан чинь хөөрхөн санагдсан гэж.
Өмнө нь би нохойнд дургүй талдаа байсан харин одоо энэ нохойгоо харахаар хөөрхөн байдаг юм, яг л хүн шиг ухаантай.
Өнөө орой үзнээ энэ киног
hi chi haanaas vzsen yum be vzmeer sanadchihlaa
hehe, sayahan bas shallow hal gedeg kino garsiin. tegeed yagaav nogoo jijhen suultei zaluu ni nohoind durtai huuhentei taniltsaad togsdog heseg ni ayagui ineedtei, heheh. nohoinii toloo amia ogohod ch belen huuhnuud suultei zaluug ulam ni ontsgoi goyo gej bodoh yum baihdaa, hehe. zaluugiin jijhen suul ni bayarlahaaraa bas godgonodog gejugaa, hahahaha
тэгж таарнаа.. миний кино алга болцон байсын..
Нохойныхоо талаар нээрээ л бүтэн лекц биччихсэн байна шүү.
Хөгжилтэй дурсамж байна.
Post a Comment