Сурах гэсэн тэсгэлгүй их эрмэлзлэлээ
орхиод амьдарч эхэл... [номоос]
Амьдрал баян юм хойно сэтгэл зовоох зүйл бишгүй л гардаг шүү дээ. Тэгвэл тэр их сэтгэлийн зовлонг үүрэхүү яахуу гэдэг чинь бидний удирдлаганд байдаг юм байна. Ө.х асуудал байна уу байна, харин сэтгэл зовох уу эсвэл тайван байх уу гэдгээ хүн шийдэх бололцоотой.
Маш хэцүү зүйл дээр ингэж чадахгүй л дээ. Гэхдээ өдөр тутмын аахар шаахархан мөртлөө сэтгэл зовоогоод байдаг зүйлс бол биднийг туйлдуулдаг гол стрессор бололтой.
Жишээ нь: орой 7н цаг гээд гарвал замын түгжрэл ихтэй байх болов уу ямар байх бол, гэж бодох бол энгийн боддог л зүйлсийн нэг. Гэтэл бид үргэлжлүүлээд ...новш гэж түгжрэлд орчвол мөд харихгүй, гүүүмөн лайтай шүү... гэж ирээд л хэзээ нэгтээ түгжрээнд бухимдаж байснаа санан өөрийгөө зовоогоод эхлэх нь болоогүй зүйлд сэтгэл зовж байгаа буруу бодол гэж энэ номноос ойлгосоон.
Бага зэрэг интернэт ухаж байгаад 30 минутийн дараа гараад явахад түгжрэл гайгүй болчихсон байдаг, за түгжирлээ гэхэд англи хэлнийхээ сонсголыг эсвэл өнөөдөр татсан шинэ дуугаа сонссон шигээ явна даа. Гээд урам зориг орох өөр талаас нь харах боломж байж л байна.
Хүн сэтгэл зовоод л яваад байвал эрүүл мэндэд нь ч хортой гэдгийг олон судалгаа нотолсон, эмч нар ч хэлж л байдаг.
Ямар нэг юм хийх гээд чадахгүйгээ мэдэх үед их хүчтэй бухимдал үүсдэг. Гэтэл энэ ч бас өөрийгөө зовоож байгаа асуудал байжээ. Чадал хүрэхгүйгээ мэдсэн гэдэг чинь бухимдаж дээр нь өөрийгөө зовоох хэрэг юу байна? Чадалтай болохоороо хийх зүйл бол чадалтай болохдоо л анхаарна биз, тэ? Үнэхээр яагаад ч чадахгүйм бол эртхэн эвлэрсэн нь л өлзийтэй дэг.
Бас чадах байсан зүйлээ хийлгүй өнгөрсөнөөс болж араас нь харамсаж сэтгэлээ зовоодог. Боломжийг алдчихвал харамсана даа гэж бодсон зүйлдээ бууж өгөхгүй заавал амжилтанд хүрэхээр өөрийгөө дайчлах бол дараа нь амжилт авчрах гол хүчлүүр аж, зүтгээд зүтгээд алдсан ч бай чадлаараа л мачийсанаа мэдэж байгаа болохоор өөрийгөө зөвтгөж сэтгэл амар байх боломж ажээ.
Бурхан минь ээ, Үнэхээр чадахгүй зүйлтэйгээ эвлэрэх зүрх хийгээд чадах зүйлээ бол заавал чаддаг хүч, энэ хоёрыг ялгаж ойлгох ухаан хайрла гэсэн утгатай өгүүлбэр эл номд бий.
Дейл Карнегийн энэ номыг хүнээс авч уншаад таалагдсан. Бүүр MAP зураад тэмдэглээд авчихсан. Сүүлд бүүр олж авмаар бодогдоод номын дэлгүүрээр хайсан боловч олдсонгүй. Сураглаж явтал нэг худалдагч ах, тэр ном дээхнэ үед моодонд орж байсан ном. Одоо ч моодноос гараад дахиж хэвлэгдэхгүй байхөө дөө гэцэн сууж байсан. Тэр ахад хүний сэтгэл зүйн мөн чанар орвонгоороо өөрчлөгдчихдөггүй л юм бол энэ ном моодноос гарч хэрэггүй болно гэж байхгүй гэж хэлчиж чадаагүй л дээ. :)
10 comments:
Олон зүйлийг ойлгуулдаг мундаг ном шүү. Номын санд заавал байх ёстой ном гэж боддогийн. Олдохын хувьд олдох байхаа, та сайн яваагүй болтой. Би баруун 4 замын номын дэлгүүрээс авч байсан. Урт цагааны худалдаачдад байж л байгаа.
Нээрэн зав гарангуут хуучин номын худалдаануудаар явах хэрэгтэй юм байна шүү
Chadahgui baigaataigaa evlerevel yalagdsan medremj torohgui baina gej uu.
смайлик :) их учиртай тэмдэг шиг байгаан..
net orolgui ikh udsan chen manai ganbaagiin blog arisnii ongoo solichij :P
go go bolson bna.
Дейл Карнеги ч нээрээ дээр үед л супер моодонд орж байсан ном доо, би аягүй бол чамд бүх дэвтрийг нь ч яриад өгч мэднэ, гээл үү. Гэхдээ чи тэр "Хил Хязгаар" гэдэг номыг уншаарай, тэр хамаагүй дээр юм үиш санагдсан. Карнеги арай л механик санагдаад байдаг юм. тэгээд "Emotional Intelligence" Daniel Coleman гээд энэ бол бүр заавалийн заавал унших ном.
Tuvko:
Хүн ер нь бүтэшгүй зорилго тавьсанаа мэдэлгүй муйхарласан байх нь цөөнгүй байдаг бололтой. Тэр үед л ялагдсан мэдрэмж төрөхөөс айгаад муйхараар зүтгээд байлгүй орхиж сурах тухай л даа.
:)
tnx nana ;)
Damdaa:
Хүн надад ном зөвлөхөд би их дуртай хүлээж авдаг. Учир нь тун хэцүү :СОНГОЛТ:-н дунд төөрч яваа нэгэндээ туслах чинь сайн үйл шүү дээ.
Хоосонгүй толгой гэдгийг нь гадарлаж байгаа хүнээс номын сураг дуулах илүү үнэ цэнэтэй санагддаг.
Баярлалаа.
Post a Comment