Pages

2008-12-02

Шилдэг блогчин - 2008

Хүндэт блогчид оо,
2006, 2007 онд дараалан явуулсан Оны шилдэг блогчин шалгаруулалт маань энэ жил гурав дахь удаагаа үргэлжилж байгааг дуулгахад таатай байна.
Өмнөх 2 удаагийн шалгаруулалт тус бүрдээ онцогтой болсон бөгөөд эхний жил нэг хүнээс шууд арав арван санал авч шалгаруулсан. Дараа жилийнх нь буюу 2007 онд тодорхой номинацуудын дагуу явагдаж байсан бол энэ удаагийн шалгаруулалт ямар онцлогтой байвал дээр талаар нилээд бодож байгаад дараах байдлаар явуулахаар шийдлээ.
Та өөрийн шилдэг, мундаг, сайхан, хэрэгтэй, өвөрмөц, ирээдүйтэй гэж үзсэн хэдэнч блогийг санал болгож болох ба миний зүгээс аль болох тодорхой тайлбартай саналуудыг хүчинтэйд тооцно. Мэдээж зүгээр нэг хаяг орууллаа гээд саналд тооцогдохгүй шүү гэдгийг анхааруулая. Мөн таны өгсөн саналууд өөр хоорондоо хүртэл өрсөлдөх болохоор баахан блог санал болгоод байх нь таны шилдэг гэж үздэг блогт зохисгүй байх нь. Та зөвхөн шилдэг гэж үзсэн блогуудаа л санал болгоноо гэдэгт итгэж байна. Энэ удаагийн дүрэм маань ингээд гүйцээ. Харин бичигдэх хэлбэрийн хувьд эхлээд URL хаяг, доор нь тайлбар нь байхаар бичээд үлдээхэд хангалттай.
Дүнгээ шинэ оноос өмнө хэзээ ч хамаагүй нэг завандаа гаргачих болохоор эртхэн саналаа өгчвөл их зүгээр шүү.
Аа тийн, бас нэг юм мартах шахлаа, монгол хэл дээр блог бичигчид маань тун олон болсоны дээр олон олон блог сайтууд нээгдэж нэгэнт хязгаар нь мэдэгдэхгүй их далай болсон болохоор та бүхэн өөр өөрийн блог дээрээ энэ Шалгаруулалтын талаар нэг нэг бичкээн бичлэгүүд оруулчуул миний блогоор орж үзээгүй, энэ шалгаруулалтын талаар үзэж дуулж байгаагүй олон эрхэмийг татан оролцуулж улам илүү амжилттай шалгаруулалт болох нөхцөл бүрдэнэ гэдэгт итгэж байна.
Зиа ингээд нийтийн бүжиг ;)

105 comments:

3apaa said...

Сайн уу Ганбаа. Блог дээрээ шилдэг блог 2008-ын баннэр хийгээд тавьчихлаа. Дэмжиж байгаа шүү.

Unknown said...

Өө их баярлалаа, саналаа өгөхөө мартав. ;)

Unknown said...

Хүүе яасан чка баннэр вэ? би аваад ашиглачих уу?

Unknown said...

Аа тэхдээ блоггэр гэж болохгүй л дээ. Бүх блогчинг урьж байгаа юм шүү.

3apaa said...
This comment has been removed by the author.
3apaa said...

Янзалчлаа

Anonymous said...

blogspot, gblog, nlog, bbglog, miniih, blogmn, delhii, wordpress geed bugd uu te?

Jenni said...

saihan sanaa gargasan bn.

Anonymous said...

3apaa bugdiinh l logo g oruulchuul zugeer yum shig bna sh d

erkhembayar said...

Blogchid maani avragaa shalgaruulna. Banjigiinhan shine jilee temdeglej baigaa gesen blogspotiinhon temdeglehgui yum uu! hehehe

Од said...

За ямарч байсан өөрийгөө дэвшүүлчихнээ

Мика /美香/ said...

Бүх блогчиддоо амжилт хүсий. Би тэр баннерыг чинь бас тавьчихдаг юмуу..

3apaa said...

Бүх блогчидын шинэ жилийг зохион байгуулж байгаашт. Сайт харгалзахгүй блог бичдэг хүн болгонд нээлттэй. Миний блогоос орж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Anonymous said...

http://manga.delhii.net - мангаг монгол хэлээр.

Unknown said...

Баярлалаа анхны санал :D

Jenni said...

ingej comment-r sanal avah ontsgui yumaa. arai ondoo yum sanaachlaldaa. tegeed yahiin hun bolgon comment-r sanal uguh yumuu?? sonin sanagdaad bnaaaa.. arga hemjee avyaaa

Unknown said...

Jenni ямар хүнд санал өгч байгааг нь фенүүд нь хараад санал болгосон блогтой нь танилцаж энээ тэрээ, бас гарын дор амархан аргаар шалгаруулаад олон давуу талтай л даа уг нь...
Comment бичихээс залхуураагүй байлгүй дээ ;)

A.Амарсайхан said...

Би Банжигийн Алтарганыг нэр дэвшүүлж байна.

http://altargana.blog.banjig.net/

sanakae said...

Эндээс л сүрхий гуншинтай болсон түүхтэй. За амжилт хүсэе

Anonymous said...

Өвөрмөц :p www.bbaasanjargal.blogspot.com

gegeen said...

Hamgiin Olon zochidtoi - http://gegeen.wordpress.com

Jenni said...

amar ch yumuu daa? uuruu uursdiinhuu blogt sanalaa uguud...:P

М.Огоо said...

Шинэ мундаг мундаг блогчид ч тоймоо алдсан юм билээ. Бүгдийг нь гүйцэж уншина гэвэл нас гүйцэхгүй шинжтэй байсан. Хуучин уншдаг байснууд маань бүгд шинэчлэхээ байсан. Харин шинээр олж авч гайгүй уншдагууд нь гэвэл:
http://ajiglagch.wordpress.com/
Иргэний сэтгүүлзүйг жинхэнэ утгаар нь хөгжүүлж байгаа хүн гэж бодож байна. Баримттай дүгнэлттэй жинхэнэ утгаар нь анализ хийдэг юм билээ. Мэдээний сайтуутаас мэдээлэл авахаас эндээс уншчихсан нь хамаагүй амар.
http://enkhbayar.net/
Тун сайн update хийдэг. Тавьсан дуунууд нь их таалагддаг

Pearle Deppsu said...

Ганаа ахаа нэг ийм санал байна. Бүртгэгдсэн хүмүүсээс санал авбал ямар вэ? жишээ нь Анонимоор нэг хүн хэдэн ч санал өгч болно гэхээр арай л болохгүй байх.

Jenni said...

bi Deppsu-g demjij bn. 2 garaa 10n huruutaigaa gozoilgov....

Anonymous said...

Ee, uuniigee boli l doo. Shildeg shalgaruulah gedeg chini Mongold l baidag baih...

Anonymous said...

yostoi utgagui...

Anonymous said...

xarin tiin..nadad lav teneg sanagddag ..ter ni ch tiim ..ene ni ch tiim gex shig..shal xudlaa..xoorgoson yumnuud..

Anonymous said...

Shine jild oroltsmoor baina. Blogoo neeh bichdeggui haya humuusiin blog unshdag hun orj boloh uu? Aimaar ormoor sanagdaad b. Laguudiig oiroos harmaar b. please :D

Г.Ганбат said...
This comment has been removed by the author.
Г.Ганбат said...

Сүүлийн зарим анонимусуудад: Хүн өөрийнхөө блог дээр юугаа шалгаруулна ямар хамаа байна. Тэгээд ч дэлхий даяар шалгаруулж л байдаг шд. Худлаа гэвэл гүүглээр хайгаад үзэхгүй юу. Ганц блог ч биш, янз янзын есөн шидийн юм шалгаруулсан байгаа.
Ганбаад: Уламжлалаа алдахгүй авч яваад талархъя. Огоогийн хэлдгээр хуучны уншдаг байсан хэд маань шинэчлэхээ байгаад алга болцгоосон. Мэдээж бүгдийг нь унших барахгүй тул өөрийн уншдаг хэдээс л санал өгье дөө.

www.bolorcms.com/badaa – Их зүйл бодож сэтгэж, бүтээж яваа мундаг залуу, сайн програм хөгжүүлэгч дээ.
http://ajiglagch.wordpress.com/ - Дээхнэ үед fm ээр явуулдаг нэвтрүүлгийг их сонсдог байж билээ. Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байгаад нарийн ажиглалт хийдэг хүн.
http://ganga-cz.blogspot.com/ Чехээс бичдэг Гангаа эгч. Бичсэнийг нь уншихад цаана л нэг өөр, наалдацтай санагддаг юм.
http://igaa.blogspot.com/
http://togoruu.blogspot.com/
За Ига, Тогоруу хоёрт тайлбар илүүдэх биз дээ. (Гэхдээ нэг нэг санал шүү аваарай kk).

Anonymous said...

humuus mani metiigee hairlan, eh ornoo gsn setgeleer unegui nom bichij mani metiigee gegeeruulj bhad haayadaa ajliin hajuugaaraa unshilgui yahav dee, ur huuhed ehner nuhurtei hurtel humuus bidend zav gargaad bhad ,hundleh heregtei l dee, haha

Unknown said...

Anonymous-uudiig sanal uguhgui bolgoson.

М.Огоо said...

Ганбаа хөгшөөн анонимуудын атакийг тоохгүй шүү. хэхэ. Гэхдээ би энэ шилдэг блогчин ч гэдэг юм уу шалгаруулалтыг бусад олон янзын шилдгүүдээс арай ондоо гэж ойлгоод байгаа ш дээ.
Бүгдээрээ гэж байхад янз бүрийн блогуудаас бүүкмарк хийгээд байдаг байлаа. Одоо bookmark.mn гээд нэг сайт гарч ирсэн байсан. Программын хувьд дажгүй мөртлөө нэг л явахгүй байгаад байгаа юм шиг санагдсан (эсвэл би ашиглахгүй ч байгаа юм уу). Тэхээр энэ их дижитал контент дунд төөрч байхаар нэг газраас шилдгүүдийг нь түүгээд үзчих боломжтой гэдэг утгаараа уг нь аятайхан санаа л даа. Энэ нь тэр улиг болсон шинэ он болохоор л байгууллага болгон шилдгүүдээ шалгаруулж шагнадгаас арай өөр мотивтой гэж ойлгоод байгаа ш дээ.

БЭ said...

Шилдэг блоггерт санал нэмэрлэе

1. Ганга, Прага

http://ganga-cz.blogspot.com/

Түүний шивсэн үг, шившсэн бичлэг болгон үргэлж нэгийг бодогдуулж хоёрыг тунгаалгаж байдаг. Маш их зүйл уншисан хүнээс ийм сайхан ухаарал хайрлам бичлэгүүд урсан байдаг байх. Энэ нь түүний бие даан гаргасан хоёр номыг гарчиглан үзхэд л хангалттай. Түүнээс гадна Дотно-Алс Блогчидийн нэгдэлийг санаачлан аль хэдийнээ 4-5 дахь дугаараа хэвлүүлээд байгаа. Тиймээс энэ жилийн шилдэг блоггер заавал болох ёстой.

2. Т.Бум-Эрдэнэ, Чикаго

http://bumerdene.blogspot.com/

Саяхан л блог ертөнцөд хөл тавьсан мэт санагдавч хэдийнээ жил гаруй хугацаа өнгөрчээ. Бум ахын богино өгүүллэгүүд нь дэндүү энгийн гэмээр амьдралын хамаг ариун нандин болгоныг хэдхэн үгээр олоод илэрхийлчихдэг нь онцлог. Ганцан жилийн дотор Сэмэрч үл барагдана, Америкт зорчсон Жийжээ хэмээх 2 ном хэвлүүлээд амжсан мөн түүнчлэн Мобикомоос зарласан богино хэмжээний өгүүллэгийн уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн гээд тоочвол асар их. Бум ах энэ жилийн түрүү магнай бологээ.

3. А.Амарсайхан, Улаанбаатар

http://amarsaikhan.blogspot.com/

Зиа манай элэгний эмч Амраа ахын талаар олон зүйл бичээд юүхэв, уулаасаа тасархай. Өдөртөө нэг хальт ороод уншаад гархад үрчийсэн дух тэнийлгэж чаддаг асар увьдас дүүрэн блог. Цаашдын уран бүтээлийн амжилтыг хүсэн энэ жилийн шилдэг блогт ахин нэр дэвшүүлье.

Munkhbayar said...

http://altargana.blog.banjig.net/ ene blogiig nerlehgui bol aldas boloh bh aa ene jiljingee l unshsiin :)

Unknown said...

sanalaa ugsun, zuvluguu tailbar hiisen humuust bugdeerend ni ih bayarlalaa.

urgeljuuleed idevhtei oroltsoh tusmaa ulam sonirholtoi boldogson.
Ene jil humuus joohon hoirgo oroltsoj bgaa ni yuniih ve? Eswel bodoj bodoj bgaad boom boloh gej bna u? :D

БЭ said...

turuu jiliinh shig toroljuuleed sanal devshuulj baisan n ug n ih taalagdsan shd, ene jiliih joohon urgun hureeniih bolj baih shig.

Unknown said...

Ерөөсөө шилдэг шалгаруулна гэдэг чинь шал худлаа шүү дээ. Хэдэн биендээ санал өгөөд л байгаа юм шиг харагдахын. Би буруу бодож байж ч магад. Ямар ч байсан гурван блогт санал өгчихөе.
1.http://enkhbayar.net/
2.http://amarsaikhan.blogspot.com/
3.http://sanakae.blogspot.com/

Unknown said...

Миний үйлдлийг шүүмжлэхээс илүү оролцож, үр дүнг мэдрэхийг хичээгээрэй гэж гуйя.
Ямар нэг байдлаар шүүмжлэх сэтгэл төрсөн хүмүүст миний зүгээс :P гэж хэлье даа. :D

3apaa said...

http://ganga-cz.blogspot.com/ маш сайн бичлэгүүдтэй.
http://amarsaikhan.blogspot.com/ Элэгний эмгэг судлал :P
http://sanakae.blogspot.com/ АйТи-н гоё мэдээллүүдээр бөмбөгдөгч.

3apaa said...

Нөгөө логогоо хэрэглээгүй байгаамуу хө?

Unknown said...

Яг одоо авчих санаатай л суужийн

3apaa said...

http://damdaa.blog.gogo.mn/ энэ ёстой аятайхан бичлэгтэй блог байна.

Pearle Deppsu said...

Зиак хэлж өгнөө гаруудыг хэхэ

ganga-cz.blogspot.com - манай Ганга эгч бол үнэхээр гайхалтай. би шилдэг блоггэр гэж боддог

amarsaihan.blogspot.com - Амараа ах бол тодотгоод байх шаардлагагүй лаг.

amai.mn - зорилгынхоо төлөө тууштай явж, залууст урам хайрладаг төдийгүй улс үндэстний бидний мэдэхгүй олон мэдээллийг дамжуулдаг, халуунд халж хүйтэнд хөрч яваа Монгол залуу. бид дэмжих хэрэгтэй.

www.ogtorgui.blogspot.com - Монголын анхны блоггэр байх шүү бараг. 95 оноос хойш бичиж ирсэн. бас одон орон судлалаар бичдэг хүн. магадгүй дэлхийд хуучны гэж тодотгогдох архаг блоггэр байнаа.

ochko.blogspot.com - IT-ийн талаар туршлага дээр үндэслэн сонирхолтой бичлэгүүд оруулдаг.

vitaminjuulalt.com - нийгмийн толь

fashionmongolia.blogspot.com - загварын блог. хаанаас ч хуулаагүй, өөрийнхөө бодсоноо бичдэг

cphotos.tumblr.com - шилдэг зургын блог. ойрдоо харин таг чиг шүү.

tarchlaan.blog.banjig.net - зураг, шүлэг, өгүүллэг... сонин мэдрэмж... гэхдээ таалагддаг...

за төгсгөлд нь хүмүүс миний блогын шинэ дизайнд дуртай байна лээ. үнэн бол би дизайн төрөлд нэрээ дэвшүүлж халаадаг юм билүү хэхэ

Pearle Deppsu said...

өө тэр шинэ жилд орохыг хүссэн Аноним, нээлттэй шүү.

bloggers.blog.gogo.mn ороод мэдээллийг аваарай :D

N Tsene said...

http://tuvshin77.blogspot.com/
Түвшингийн блогоос маш их хэрэгцээтэй мэдээлэл авдаг.

N Tsene said...
This comment has been removed by the author.
N Tsene said...

http://erintulgatmn.blogspot.com/
Тулгат ахын бичлэгүүд бриллиант л гэсэн үг

http://bolorcms.com/badaa/
Энэ блогыг нэрлэхгүй бол ёстой алдас болох байх

Unknown said...

Сонирхолтой блогууд гарч ирээд л байна шүү. Блог рийдэр минь баяжиж байна даа. Сэтгэгдэлээ үлдээж байгаа та бүхэндээ их баярлаж байна. 20н 21-ны хавьцаа дүнг гаргачих байхаа. Амжаарай.

ganga said...

1.Шилдэгийн ШИЛДЭГт монгол ахуйг нүдэнд харагдтал бичиж, авьяасаараа С.Эрдэнэтэй садансдаг, америкийн О.Генри-г санагдуулам уран яруу бичдэг Бум-Эрдэнэ нэрийг дэвшүүлж байна.
bumerdene.blogspot.com

2.МУНДАГ блогт fдөрт хэдэн зуун хүн орж уншдаг, бичлэг бүр нь зуу орчим комент цуглуулдаг Банжигийн Алтаргана яах аргагүй орно.
altargana.blog.banjig.net

3.Үгээр урлахын гайхамшиг гэж юу байдаг тухай блогч бидэнд бэлнээ харуулсан "Бэлэн Сэнгэ" алдартай Адьяасүрэн ӨВӨРМӨЦ сайн блогт орно.
addidea.blogspot.com

4.Судалгаа сайнтай жинтэй бичлэгтэй ХЭРЭГТЭЙ сайн блогт манай анхны сайн блогчдын нэг, одоо болтол блогоо хөтөлсөөр буй доктор Ш.Баатарын блогыг нэрлэж байна.
shbaatar.blogspot.com

5.Хэвлэл мэдээллийн тоймыг базаж дүгнэдэг сэтгүүлч Цэрэнжавын блог яах аргагүй ХЭРЭГТЭЙ сайн блог.
ajiglagch.wordpress.com

6.Иргэний сэтгүүл зүйн жинхэнэ сайн дайчин Санакайн блогийн САЙХАН блогт нэр дэвшүүлж байна.
sanakae.blogspot.com

7. Мөн ХЭРЭГТЭЙ сайн блогт:
gadaadhelblog.blogspot.com
www.literature.mn

8.Уул нь юм бичдэг хүн ч блог нь шинэ тул Ч.Болдын блогыг ИРЭЭДҮЙТЭЙ сайн блогт нэр дэвшүүлье.
soronzon.blogspot.com


Жич:Ганбаатарын энэ шалгаруулалт сайн блог хаяг олж мэдэхэд л зориулагдсан гэж бодож байна. Зарим хүмүүс эгчмэд хүнд урам хайрлах гэсэн үү яасан надад санал өгчээ. Баярлалаа. Би тэр шилдэг энэ тэр нь яав ч биш. Цаагуур чинь олж уншиж завдаагүй, мэдээгүй өчнөөн олон сайн блогчин байгаа.

XaPXyH said...

Sain bnuu?
1 blogching shalgaruulax yumuu?
esvel olon nominats baig ayu?

Unknown said...

ehnii 10-g gej bodoj bgaa.

Jenni said...

blog hunting hiideg bn shde :) zarim bloguudiig n umnu n orj uzej bgagui bloguud bnshuu. sonirholtoi...unshnaa

Bayana said...

Өмнөх хүмүүс их сайхан яг бичие гэж байсан блогууд бичижээ.

Би давхардуулалгүй нэг блог санал болгое.

http://duduka.blog.banjig.net уран зохиолын чиглэлд Бумаа ах Алтаргана эд нартай нэлээд сайн өрсөлдөхөөр юм бичээд байгаа.

http://www.dulmandakh.com/ IT нээлттэй эхийн чиглэлээр бас их сайн бичдэг блог

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Манай Ганбаагийн жил болгон явуудаг “Шилдэг блог” шалгаруулах энэ сонголт явагддаг болоод уламжлал боллоо. Энэ жил яагаадыг бүү мэд ямарч байсан ганц нэг блог нэрлэмээр санагдлаа. Аль блог нь шилдэг болох нь харьцангуй ойлголт байх л даа. Яагаад гэвэл блог хөтлөх болон түүний хөгжил маань тийм хэмжээнд хүрчихэж л дээ. Би өөрийн хувьд уран зохиолын хүн биш ч гэлээ гэсэн бага зэрэг сонирхдогийн хувьд уран зохиол талын блогийг түлхүү хардаг юм. Блог хөтлөх нь эрх чөлөөтэй байж чаддагийн илрэл байх. Тэгэхээр тэр талаасаа л нэрлэе гэж бодож байна. Манай уран зохиолын архагуудын дунд блогтой хүмүүс бий. Байгаагаас: Мэнд-Ооёо, Энхболд, Номинчимэд, Ц.Түмэнбаяр, Баасансүрэн, Золбаяр гээд. Байхгүйгээс: Ж.Болд-Эрдэнэ, О.Дашбалбар гэх мэт. Гэхдээ би энэ удаад шинэ залуучууд, бүсгүйчүүдийнхээ блогийг нэрлэмээр байгаа юм.
1. Дээрхи Баянаагийнхаа хэлдэгээр Дудукаг нэрлэмээр байна.
http://duduka.blog.banjig.net/ Энэ охины яруу найргийн блогийг би мэднэ. Гэхдээ энэ хүүрнэл зохиолын блогийг би энэ оны шилдэгт нэрлэмээр байна. Түүний “Далд ертөнцийн мэдрэмж энд хэрэгтэй юу” гэдэг тууж (яваандаа нэгэн шинэ үеийн роман болж мэдэхээр) энэ зохиол нь уншсан мэдсэнээ маш энгийн үгээр орчин цагийн залууст ойлгомжтойгоор гаргаж ирсэн байна лээ. Мөн одоо байгаа болон далд ертөнцийг эгэл жирийнээр хослуулан гаргаж ирсэн учраас би энэ блогийг нэрлэмээр байгаа юм.
2. Алтарганыг нэрлэмээр байна.
http://altargana.blog.banjig.net/ Энэ блогийг мэдэхгүй хүн бараг байхгүй байх. Америк улсад ирсэн хийгээд өөртөө болон ойр тойрныхоо найзуудад тохиолдсон сэтгэл догдлом үйл явдлуудыг сэтгэл харамгүй хүргэдэг нэгэн бодлын нэвтэрхий толины тайлал мэт блог юм
3. Ганга эгчийн блог.
http://ganga-cz.blogspot.com/ Энэ блогийн мөн чанарыг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Яагаад ч юм надад хуучны, гэхдээ үнэ цэнэтэй “гүүр” мэт санагддаг. Яагаадыг та нар блогт нь орж үзээд мэдэх бизээ.
4. Эрхцасын блог нэрлэхгүй байж болохгүй.
http://erhtsas.blog.banjig.net/ Хүний өдөр тутмын амьдралын тохиолдож буй болон тохиолдож болох тэр л эгэл жирийн үйл явдалуудаас бодол, ухаарал болон тийм нэг хөвсөлзсөн, намуухан, аялгуулаг уянгыг түүний тэмдэглэлээс мэдэрч болно.
5. Сиенна гэдэг охины блогийг нэрлэмээр байна.
http://sienna.blog.banjig.net/ Энэ блогийн өгүүллэгүүдээс та час хийсэн драмыг мэдэрч болно. Уран зохиол оролддог хүмүүс бол мэдэх байх. Аливаа өгүүллэг, тууж за тэгээд романд дур дурслэлээс гадна драм гэж нэг юм байгаа юм. Үүнийг энэ охин их аятайхан гаргаад байгаа юм л даа. Хэрвээ та нар ийшээ ороод харвал Бумаа гэж энэ баагий чухам юу яриад байгааг мэдэрч магад.
6. Болжморыг хэлэхгүй бол үнэхээр болохгүй ээ.
http://boljmor.blog.banjig.net/ Түүний зогсолтгүй мэт үргэлжлэн ар араасаа хөврөх өгүүллэг туужуудыг гайхахгүй байхын аргагүй. Мэдээж засаж залруулах юм хэн хэнд маань байгаа. Гэхдээ энэ гайхамшигт бүсгүйн зохиолууд улам бүр чангарч байгааг (тийм итгэл их байгаа) хэлэхэд таатай байна. Мөн түүний блогт зочлогчидын тоо нь үнэхээр гайхалтай шүү.
7. Баатар гэдэг хүний блогийг хэлмээр байна.
http://shbaatar.blogspot.com/ Хэрвээ “чанар” гэж юм байдаг бол энэ блог тийм байж чадна. (Миний бодлоор шүү дээ) Яагаад ч юм энэ хүн блогтоо өөрийнхөө эрдэм мэдлэгийн зах шижүүрээс л гаргаж байгаа мэт санагддаг. Мэдэхгүй ээ. Би өөрөө ч мэдэхгүй байна. Залуучууд та нар энэ хүнтэй ойр дотно байхад нэг их буруудахгүй л болов уу.
8. Соронзонгийн блог.
http://soronzon.blogspot.com/ Энэ хүний блог нь шинэ. Гэхдээ энэ блогийг сахиад байхад залуучууд минь мөн ч их юм мэдэж авч магадгүй блогдоо. (Яваандаа) Ай даа сайн юмнаас, сайхан юмнаас хоцорч болохгүй шүү.
9. Тэлмэнгийнхээ блогийг нэрлэхгүй бол болохгүй.
http://telmen.blogspot.com/ Хүүхдийн ертөнц юу вэ гэдгийг энэ блог харуулж чадна. Гэхдээ нэг онцлог энд бий. Яагаад гэвэл энэ блогийг хөтлөхөд ээж аавын оролцоо байдаг учраас хүүхэд, томчуудын харьцааг маш хөөрхөн эгдүүтэйгээр гаргаж ирсэнд байдаг юм. Би Улаак энэ тэр гээд хөөрхөн блогийг мэднэ л дээ. Гэхдээ энэ удаад Тэлмэнгийнхээ блогийг нэрлэж байна.
10. Амьдрах хүслэн блогийг нэрлэх хүсэл байна.
http://lovelife.delhii.net/ “Үр дүнтэй блог” гэж шалгаруулдаг бол би энэ блогийг нэрлэнээ. Та нар эхнээс нь аваад сайн уншаарай. Ер нь эцсийн эцэст хүний амь аврахаас илүү сайн, сайхан үйл гэж бидний амьдарч байгаа энэ ертөнцөнд байгаа билүү. Тэгвэл энэ блогт (жаахан хуучин ч гэсэн) хүний амь аварч байгааг бодитоор өгүүлэх болно. Тэр тусмаа нэгэн сайхан монгол охиныг.
11. Адъяа гэж нэг адтай амьтан бий.
http://addidea.blogspot.com/ Энэ охин сэтгүүлч байх. Гэхдээ блог дээрээ чухам юу амьлуулдагийг та нар орж үзээрэй л дээ. Гэхдээ элэгээ баадагнахаа мартаваа.
За тэгээд хөвгүүдийнхээ блогийг нэрлэмээр байвч нэрэлсэнгүй ээ. Манай Гамп, Артнъян, Зараа, Саарал, Эрхэмээ гээд чанга гарууд бий л дээ. Тэд тэртээ тэргүй мундагууд хэн ч, хаана ч хэлнэ.

БОРОО said...

Юу байцгаана даа. Сайхан сайхан блогуудын тухай мэдээлэл авлаа.

ЧАНАР МАНАЙ ЗОРИЛТ гэдэг шиг чанартай чанартай, хайрлаад хайрлаад явчмаар блогууд зөндөө байна шдээ.

Миний бодлоор уншдагаас хөгжилтэй блог Гампын блог,
Дизайн сайтай нь Дэпсүгийн блог,
Блог шиг блог Мика
Ай Ти блогоор Санакае
Дебют блог Үлэмж гого.мн-ийх

Unknown said...

Хүмүүс болчих шиг боллоо тэ?

Dr.love said...

Iim yum bolj baigaa yum uu.

hund heregtei medeeleltei http://seniorexpert.blogspot.com gedeg blog baidag yum

Unknown said...

Sanalaa ugsund bayarlalaa Dr.Love

Javkhlan said...

www.mongolhorde.blogspot.com
dajgui bichleg hiideg zaluu.

бж said...

Hojuu orj irsend uuchlaarai.

Soronzongiin blog:
soronzon.blogspot.com

Tsegmeegiin:
tsegmee.com

Bumaagiin:
bumerdene.blogspot.com

gesen 3 blogiig shildeg blogt ner devshuulj baina.

Legacy said...

Энд уламжлалт шалгаруулалт болж байгаан байна. Дуугүй өнгөрвөл санал дутаад ялагдчихдаг юм билээ. Цайны хэдэн блогоо нэрлэчихвэл нэмэр болох ч билүү гээд жагсаачья (хатуугынхаа тэмдэгийг олсонгүй уучлаарай) даа.
1. Эрхэмбаяр.блогспот.ком
2. Бумэрдэнэ.блогспот.ком
3. Идеа.блогспот.ком
4. Ганга.блогспот.ком
5. Амай.ком
6. Дөлгөөн.блогспот.ком ( Энэ хүн уул нь хар нялхаасаа л блог бичиж ирсэн. Овоо л эр юмсан. 3 жил дараалаад байнд ч үгүй банзанд ч үгүй хоцроод байх юм. Түмэн олон үнэлвэл үнэлэх цаг уул нь нэг болсон л баймаар.

BB said...

minii huvid nileed heden blog shagaigaad udjiina. uunees hoyoriig ni l devshuulchii.

ganga-cz.blogspot.com
addidea.blogspot.com

Unknown said...

jaa... uchuuhen bi uuriihoo sanaliig heliye...
gump - http://gump.bblog.mn
idea - http://addidea.blogspot.com
altargana - http://altargana.bblog.mn
erdenebolor - http://berdenebolor.blogspot.com
tserenbat - http://ajiglagch.mn

geh met nuhduud bol unen mundag.

aa, hervee shagnal ene ter uguh gej baigaa bol uuriihoo muu blogt bayan hodoodnii shagnaliig n guichihii, daraa jil shildeg boloh gej baigaan, ke ke. minii blog: http://www.bayarhuu.com

Unknown said...

Ийм санал асуулга явагдаж байгаа юм бий вий. Би яг хоцрох гэж байна. Энэ блог шалгаруулах арга хэмжээг дараа жилээс бүүр өргөн хүрээтэй мөн эртнээс хүмүүсээс санал аваад шалгарсан болгуудыг нь сайт санал асуулгын сайт нээгээд шалгаруулбал ямар вэ ?
За хөө байнга ордог, бичлэгүүдийг нь унших дуртай хэдэн блогчиддоо саналаа өгчий.
Овоо муу гар - Зарааг ахын блог
Үнэн сэрглэн гар - Микагийн блог
Уран цэцэн бичээч - Idea http://addidea.blogspot.com/
Юм дуулгах охин - Өнөрөө http://unuruu.blogspot.com
Шилдэг ая ти блог - Дусал http://blogmn.net/dusal
Бас Снакагийн блог http://sanakae.blogspot.com/
Хөдөлмөрч залуу - Бадаа http://bolorcms.com/badaa/
Дөлмандах http://www.dulmandakh.com/
Үнэн хөөрхөн блог - Бэк жэнни http://erdenekhuu.blogspot.com/
Байнга шагайдаг блог - Дээпсий

A.Амарсайхан said...

Арван хүнийг нэр дэвшүүлж болох байсан юм уу?

Жа би дээр хэлсэн дээрээ нэмээд есөн хүний нэрийг бичье ээ.

Зараа, блогспотын
Бум Эрдэнэ, блогспотын
Мика, блогспотын
Гамп, банжиг
Санакае, блогспот
Витаминжуулалт, банжиг
Марал, блогспот
Ганбаатар, блогспот
Тэлмэн, блогспот

Unknown said...

хэ хэ дүн гаргасан чинь санал авсан бүх хүн эхний 10н байранд орчлоо. Дахиад жоохон хүлээдийн билүү хэхэ.

Unknown said...

tegvel ingecheech, umnu n shalgarch biasan humuusiig bugdiig n hasaad, 5-iig shalgaruulchaach. heden jil boltson arhaguud shagnal goridohgui bailgui dee, shinekovuudad uram uguhgui yu....

Мика /美香/ said...

За миний санал яг үлдэх гэж байсан байна шдэ. Эхнээс нь өгөө өгөө явчий..
http://tagnai.blog.banjig.net/- Тагнайн блог. Сүүлийн жилжингээ энэ блогыг хуудсыг харамгүй эргүүлж суусым шүү.
http://gadaadhelblog.blogspot.com/- Гадаад хэлний блог. Энэ бол хэзээ хуучрахгүй, хэзээ ч гологдохгүй үнэхээр хэрэгтэй, гайхалтай блог.
http://gump.blog.banjig.net/- Гампын блог. Энэ хүнийг бичлэг хийж үү үгүй юү гэж хүлээгээд, хийхгүй удвал уур хүрдэг л юм даа.
http://ganga-cz.blogspot.com/- Ганга эгчийн блог. Угнаасаа, яснаасаа бичих авъяас, чадвар нь цогцолсон хүн гэж боддог шдэ.
http://blogmn.net/obod- Ободын блог. Блогмн-н сор гэж бодоод байгаа. Үнэхээр сайхан сэтгэлтэй, хүнлэг залуу шиг санагддаг.
http://ulemj.blog.gogo.mn/- Үлэмжийн блог. ШИнэчлэнэ гэж үзүүлж өгдөг хүн дээ. Зарим бичлэг нь үнэхээр сайн байдаг шүү. Заримыг нь ойлгоход миний айкү дутаад байдийн гсн.хэхэ

Мика /美香/ said...

http://sanakae.blogspot.com/- Санакаегийн блог. Ай-Тигийн талаар элдэв бусын сонин хачин мэдээлэл хайх болуул шууд л эднийхрүү зүглэдэг.
http://altargana.blog.banjig.net/- Алиарганы блог. Зүгээр энгийн амьдралаа хүүрнээд, бичээд байгаа хэдий ч уншихад цаанаа л нэг таатай, сайхан байдаг юм.
http://ajiglagch.wordpress.com/- Ажиглагч блог. Найзыгаа санал болгосноос хойш шинэ соргог юм юу нэмжүү, ямар асуудалд судалгаа, шинэжилгээ хийжүү гэдгийг нь унших дуртай болсон.
http://addidea.blogspot.com/- Адъяагийн блог. Аргагүй л сэтгүүля хүний уран цэцэн үгс, алдаагүй найруулга нь өөрийн эрхгүй татдаг.
http://igaa.blogspot.com/- Игагийн блог. Олон үг нурших хэрэг байдиймуу үгүймүү. Ига бол Ига шүү дээ..
http://www.amai.mn-Амайн блог. Энэ бол агуу тэсвэр хатуужилтай, зорилгодоо тэмүүлдэг залуу шиг байна лээ. Явсан газруудыг нь цуг яваа юм шиг л харж суудаг. Хүмүүс харин нээх үнэлэхгүй л байх шиг санагдаад байдийм.
http://saaralblog.blogspot.com/- Саарал блог. Энийг ер нь шинэчлэгдэх болгонд нь орж уншдийн. Их таалагддаг.
http://yukisan.blog.banjig.net/-Юкигийн блог. Манай Юки бол Банжигийн 3 синдромын нэг лайтай бичдэг гар байгаам шдэ.
http://vitaminjuulalt.blog.banjig.net/- Витаминжуулагч блог. Яааг л амьдрал дээр байдаг, хүмүүсийн боддог юмыг аваад хаядаг хүн байгаам даа.

За ингээд бараг бичий гэж бодож байсан блогууд дуусч байх шиг байна. Дахиад санавал дахиж орж ирээд бичээ бичээ явчинаа.

А said...

Бичнэ гээд бодоод явж байсан мартчихаж, дутаж л болдгүүм шүү энэнэээс.

1. Санаахайн блог - Шилдэг АйТи блог. http://sanakae.blogspot.com

2. Айдаагийн блог - http://addidea.blogspot.com

3. Дэлгээн анаагийн блог - Цэцэг тарих хоол хийх миний хоббий гэчихсэн, үнэхэээр халуун дулаан илч энергитэй блог шүү. http://delgeen.bblog.mn

4. Анжигайн блог - Байнгын ажиллагаатай, чанартай уншууштай мэдээллээр дүүрэн. Бас уншигчидтайгаа амьд харьцаа хамгийн сайн үүсгэдэг гэж боддог юм. http://www.anjigai.com

5. А бас ердөөсөө орхиж боломгүй нэг блог байна. Энхбаяр нэт. http://enkhbayar.net

6. Манай Ободын блог. Та нар ороод уншаад л үз. http://obod.blogmn.net

За үлдсэн гурвыг нь эргэж орж ирээд бичье.

iga said...

санал өгвөл оройтоогүй байгаа?

саяхан миний муусайн найз нар гэдэг тоглолт үзсийн, ийгээд миний муусайн блогчид /юу юугүй настолжидсан :D/

1. Марал zereglee.blogspot.com
2. Бодрол bodrol.org
3. Ажиглагч ajiglagch.wordpress.com
4. Идеа addidea.blogspot.com
5. Гамп gump.blog.banjig.net
6. Мика mikarito.blogspot.com
7. SE enkhbayar.net
8. Дөлмандах dulmandakh.com
9. Тагнай tagnai.blog.banjig.net
10. Баяабага 2046fan.blogspot.com

Unknown said...

оройтоогүй, саналаа өгч байгаа хүмст их баярлалаа.

Чепак said...

1. bumerdene.blogspot.com
2. amarsaihan.blogspot.com
3. mikarito.blogspot.com
4. shbaatar.blogspot.com
5. 3apaa.blogspot.com
6. deppsu.blogspot.com
7. duraaraa.wordpress.com
8. sienna.blog.banjig.net

за байнга орж уншдаг хэдээ л бичлээ энэ хїмїїсийн санал болгож байгаа шилдэгїїдийг сонирхоно оо

Bayasum said...

http://nasaa-nana.blogspot.com -ихэнхи лаг бичлэгүүд нь байхгүй байна лээ.. гэхдээ лаг..
Гамп, Артанъяан хоёр
Бодрол блог
Юки - blogmn - ний юки шүү
гамбаа, хундага, игаа ..

Anonymous said...

хэнч хамаагүй санал өгж болхын бол таалагддаг хэдэн блогчингоо нэрлэсүү би.

1. Артянан deeplybluesky.wordpress.com/ tagnai.blog.banjig.net/ гэсэн 2 блогтой хүнд гардаа.
2. Ига мэдкүү хүн байхгүйз
3. Идяа addidea.blogspot.com/
3. Алтаргана
4. Амарсайхан ах
5. Зараа
6. Мика
7. SE enkhbayar.net
8. Обод
9. Конпи dulguun.blogspot.com
10. Юки yukisan.blog.banjig.net ууг нь блогмн дээр байсын
Сүүлийн 2-г нь уншиж шүтэж блог сонирхож ажилаа алддаг болсын

Anonymous said...

Витаминжуулалт...
http://vitaminjuulalt.blog.banjig.net/

Гаамп...
http://gump.blog.banjig.net/

Тагнай... энэ хүн гурван блогтой.
http://tagnai.blog.banjig.net/
http://deeplybluesky.wordpress.com/
http://amtathool.blog.banjig.net/

Хөхтолбот...
http://huhtolbot.blog.banjig.net/

Анжигай...
http://anjigai.blog.banjig.net/

Кула...
http://kula.blog.banjig.net/

Хүү...
http://blogmn.net/xvv

Зараа...
http://3apaa.blogspot.com/

Идеа...
http://addidea.blogspot.com/

Anonymous said...

Юүки...
http://yukisan.blog.banjig.net/

Bayana said...

Уран зохиол төрөлд маш олон сонголтууд байна.

1.Холдон олдож байгаа Монгол ахуйг харуулсан Бум-Эрдэнэ андын бичлэгүүд. Үнэхээр сэтгэлд нэгийг бодогдуулдаг

http://bumerdene.blogspot.com

2. "Далд ертөнцийн мэдрэмж энд хэрэгтэй юу" гэсэн ретро роман бол бичлэг их сайтай маш сайн зохиол байгаа
http://duduka.blog.banjig.net/
3. Эр хүн гэх мэт цуврал зохиолуудаар нь та бүхэн мэдэх байх....хүн бүр орж уншдаг болжмор охины блог
http://www.boljmor.com/
...тэгээд цаашаа зөндөө явахаар байна.

Мэдээллийн технологи

Маш олон хүн блог бичиж байгаа хэрэгтэй маш их мэдээллийг бичдэг мэргэжил нэгтэй андууд минь байгаа юм.

1.http://dulmandakh.com

Хошин шог
http://amarsaihkan.blogspot.com

Аль төрөлд оруулах уу...

http://chandmani.blogspot.com гээд унших дуртай маш сайн бичлэг хийдэг нэг ах байгаа шүү



Тэгээд өмнө авсан хүмүүстээ ахин өгөөд яахав гэсэн саналтай санал нийлж байгаа тул өмнө шалгарсан мундаг блогчидоо түр орхилоо

Anonymous said...

ер нь бол шилдэгүүдийг уже бичжээ.
Дөлгөөнийг нэр дэвшшүүлсэн хүмүүсийг дэмжиж байна оо, хэзээний л Дөлгөөн, сайн бурна даа харин ч..
Хэд хэдэн хоолны блог байх шиг байна, өөрөө бас хоолны блогоор хааяа шагайдгийн хувьд Gal-togoond.blogspot.com-д саналаа өгчихье, үнэн тасархай, олон олон хоолны жор байдгыг, бодуул шилдэг төрөлжсөн гэж явах болвуу..

Anonymous said...

Зиак, энд ийм шалгаруулалт болж байгааг саяхан л сонслоо. Угаасаа би архаг блогчин биш л дээ. Эхлэн суралцагч. Ингээд уншдаг хэдийгээ биччье.
Idea-Энэ бүсгүй их мэдрэмжтэй, алиа бас уран цэцэн. Блогыг нь уншихаар монгол хэл ямар баялаг юм бэ гэж бодогдохоор.
http://addidea.blogspot.com
Igaa-Энэ бас "тас" блог. Уншаад л баймаар. Товчивтор мөртлөө донжтой бичлэг олон.
http://igaa.blogspot.com
Амарсайхан: Нуль инээд ханиад цацарсан блог. Хөгжилтэй гоё. Энэ номинацид бас Гамп хамаарна.
http://amarsaikhan.blogspot.com
http://gump.banjig.blog.com
Эцэст нь ухаарал уянга хайрладаг Бумэрдэнийн блогийг нэрлэхгүй бол алдас болно.
http://bumerdene.blogpot.com
Өөр бас уншдаг зөндөө блог бий. Гэхдээ эд нараар өдөртөө нэг эргэдэг гэжуга.

Anonymous said...

2008 onii shildeg blogchoor czechees bichdeg Gangaa egchdee ugch bainaa.Gangaa egchdee tsaashid ulam saixan zuiliin tuxai bichij bidniixee ound xurungu oruulalt xiij baixiig xusen eruue.

Аттила said...

1. Ганга http://ganga-cz.blogspot.com/
2.Т.Бум-Эрдэнэ
http://bumerdene.blogspot.com/
3. А.Амарсайхан http://amarsaikhan.blogspot.com/

Erkardo said...

erintulgatmn.blogspot.com
igaa.blogspot.com
dulguun.blogspot.com
emosclub-naranbayar.blogspot.com
ganga-cz.blogspot.com
gump.bblog.mn
after.gblog.mn

за эднүүсийг оруулахгүй бол энэ шалгаруулалт чинь ямар ч үнэ цэнэгүй болно шүү. хэхэ лаг сүрдүүлсэн.

За ийм сайхан юм хийж байгаа ганбаадаа баярлалаа

anjigai said...

Энэ сурталчилгаагаа бүх блог сайтуудын нүүрэнд байрлуулахгүй бол мань мэт нь ингээд л мэдэхгүй өнгөрөх гэж байна. Зохион байгуулагчид энэ тал дээр анхаарахгүй бол орж ирсэн хэдхэн хүний санал л тойрох гээд байх шиг байна шүү.

Алтаргана
Болжмор
Зараа
Хөхтолбот
Тагнай
Сторми
Ууганцэцэг сэтгэл судлаач
Битмин
Юки
Мэдээж Анжигай

Unknown said...

to anjgai
Ууганцэцэг сэтгэл судлаач gedeg huniig meddeggui ee, link ene teriig ni avchraad chuluudchihaarai

Unknown said...

Зул сарын мэнд

Ганзо said...

Саналаа хэлье ээ.

-soronzon.blogspot.com
-amai.mn
-bumerdene.blogspot.com
-azkas.blogspot.com-Энэ Шведэд амьдардаг 16 настай охины блог.

Anu's said...

http://ganga-cz.blogspot.com/

Зул сарын мэнд

Anu

artagnan- артаньян said...

Sainuu Gambaa! Hotsorchoogui baigaa. Kirilleer baidgui ee uuchlaarai. Minii huvid blog bichigchiin setgeh, medreh, donjii n oloh aviyasuudyg iluu hardagaa. Mergejil, medeelleer dagnah amarhan.
1. Gump. Umnu n hezee ch baigaagui bichlegiin helber.
2. Iga. Bogino bichdeg. Bogino bol aviyasiinm dvv
3. Yukisan.bblog.mn. Yamar ch zovlongui bichdeg.
Uur olon mundaguud baigaa. 3-g l bichne gesnuu tee?

3apaa said...

http://gal-togoond.blogspot.com/ миний хамгийн хайртай блог байгаамдаа.
Гаамп бол эвгүй гардөө.
Артаньян гэж нэг өвчтэй гар байна бас.
Юки бол эмэгтэй синдром.
За тэгээд хамаагүй бичвэл олон байнөө.
ГоГо-д бол хэдэн сайн бичдэг нөхдүүд бий шүү. Сторми, Үлэмж, Бороо, Навч гэх мэт...

Өө тийм Зул сарын баярын мэнд хүргье!

Unknown said...

Бүгдээрэнд нь зул сарын мэнд хүргье, Мэйри криссмааас!

Ганзо said...

Танд Зул сарын мэнд хүргэе..

Урьд жил шилдэг авч байсан хүмүүсийн оронд өөр блогчидыг шалгаруулаарай гэж хүсч байна.

Anonymous said...

1. shildeg blogchin yum uu shildeg blog yum uu? shildeg blog shalgaruulsan ni deer bish uu?
2. shildegiig ni shalgaruulaad bgaamuu tanidagiigaa todruulaad bgaamuu? sanalaa ogj bgaa zarim humuusiin zarim sanaliig uzehed oligtoi bichleggui hernee ambitstai commentchinguudiin ner ch yawj baih shig. shalgaruulah durem ni todorhoigui bolohoor argagui ch yum uu. shildeg geheer mass-d zoriulsan news-rhuu yum bichdeg garuud bas shildeg bolchih uu. tsoohon hun unshdag ch gesen shildeg bichleguudtei bloguud zondoo bgaa ch tedgeerees ner ni durdagdahgui bgaani haramsaltai sanagdaj bn

Anonymous said...

Ovormogts mash sonirholtoi blog hotoldog Gangaa-iin toloo sanalaa ogch baina. Byh blogchid-doo shine onii bayariin mend devshyyleed ireh jiliin shildeg blogch-r shalgarahiig hysen erooe!
http://ganga-cz.blogspot.com/

castiinh said...

http://ganga-cz.blogspot.com/
2garaa 2holteigee orgood demjij bainaa.

castiinh said...

todruulga gesen biluu?sonirholtoi bichlehttp://ganga-cz.blogspot.com/guudiig ni unshig turtai.
buh blogchidoo amjilt husye.shine jiliin mend hurgeye

Unknown said...

Сайн уу Нэрээ нууцалсан Anonym гуай.
>> 1. shildeg blogchin yum uu shildeg
>> blog yum uu? shildeg blog
>> shalgaruulsan ni deer bish uu?
гэж та асуужээ. Жаа би хариульяаа:
- Блогчин блог аль нь ч болно шүү дээ. Блогчин чинь блог дээрээ л бичдэг болохоор хүмүүс блогийн хаяг үлдээгээд байгаа хэрэг л дээ. Үүнийг асуудал болгох хэрэг байна уу? Нэг блог бичдэг хэдэн хүний нэг нь мундаг байх юм бол блогийг нь л хэлж байж тэр хүнийг олно шүү дээ. Харин санал өгөхдөө тодорхойлж бичихэд л хангалттай.
>> 2. shildegiig ni shalgaruulaad
>> bgaamuu tanidagiigaa todruulaad
>> bgaamuu? sanalaa ogj bgaa zarim
>> humuusiin zarim sanaliig uzehed
>> oligtoi bichleggui hernee ambitstai
>> commentchinguudiin ner ch yawj baih
>> shig. shalgaruulah durem ni
>> todorhoigui bolohoor argagui ch yum
>> uu. shildeg geheer mass-d zoriulsan
>> news-rhuu yum bichdeg garuud bas
>> shildeg bolchih uu. tsoohon hun
>> unshdag ch gesen shildeg
>> bichleguudtei bloguud zondoo bgaa ch
>> tedgeerees ner ni durdagdahgui
>> bgaani haramsaltai sanagdaj bn
гэж та мөн л асуужээ. Жаа би үүнд чинь бас л хариульяааа:
- Хүмүүс өөрийнхөө таньдаг мэддэг уншдаг блогууд дундаасаа шилдэгээ нэрлэж байгаа юм шүү дээ. Олигтой бичлэггүй блогийг санал болгож байгаа хүмүүсийн санал ч бас санал шүү дээ, учир нь тэд таны мэддэг тэр "шилдэг"-үүдийг мэдэхгүй л байхгүй юу даа. Шалгаруулах дүрэм нь муу байгаа шалгаруулалтын маань зорилго таны мэддэг шилдэгүүдийг л үнэхээр шилдэг байна уу гэдгийг хүмүүс мэдэж авахын тулд гэж мөхөс би мунхагламой.
За за эцэст нь хэлэхэд сэтгэгдэл үлдээж өөрийгөө чилээсэнд тань их баярлалаа. Шилдэг гэж үздэг хэдийгээ та л санал болгохгүй бол болохгүй шүү, Саналаа үлдээхийг чин сэтгэлээсээ хүсье.

Anonymous said...

Дүн нь гарав уу? гэж 101 дэхь коментор би асууж байнаа. хахаха

Unknown said...

>> Дүн нь гарав уу? гэж 101 дэхь коментор
>> би асууж байнаа. хахаха
Заа та Дүн нь гарав уу гэж 101 дэх коментоор асуужээ, би 102 дахь коментоор хариульяаа:
- Гараагүй ээ, учир нь маргааш тоолнооо.

Anonymous said...

Dalaid amjaad dusal nemerlechiy.

http://igaa.blogspot.com
http://addidea.blogspot.com
http://emosclub-naranbayr.blogspot.com
http://amarsaikhan.blogspot com
http://zereglee.blogspot.com

Jich; Dan blogspot bolchuu yav. Za amjuul ergej orj irj banjigchuudaas gants 2 hun nerlenee.

Алта said...

- баябага
- хундага
- ганга
за байз өөр га-гаар төгссөн блог юу билээ гэсэн.эргээд харсан га-нууд болчихож.

Dini said...

1. Gangaa: ganga-cz.blogspot.com - tansag, tasarhai
2. Tagnai: tagnai.blog.banjig.net/ - ovoo gar shuu
3. Togoruu: togoruu.blogspot.com/ - she's cool

Unknown said...

Gangaagiin blogiin baingiin zochin bi "Shildeg blogchin-2008"-nd amjilttai oroltsohiig eruuj ooriin sanalaa ogch baina. Amjilt.