Pages

2007-12-29

Дүн - 2007 оны шилдэг блогчид

За хө арай гэж үсээ зулгаангаа алддагын даваан дээр дүнгээ гаргаж дуусгалаа. Гэхдээ Сэтгэл их өндөр байна ээ. Санал асуулгад маань идэвхтэй оролцсон блог андууддаа бүгдээрэнд нь маш их баярласанаа илэрхийлье. Ингээд уламжлал ёсоороо энэ оны шилдэг блогчдыг үзүүлье ээ.

эмэгтэй

mikarito.blogspot.com

17

эрэгтэй

amarsaihan.blogspot.com

12

IT

sanakae.blogspot.com

12

Дэбүүүт

addidea.blogspot.com

7

Амьд домог

amarsaikhan.blogspot.com

6

Мартагдсан аялгуу

togoruu.blogspot.com

7

Төрөлжсөн

gadaadhelblog.blogspot.com

6

Сэтгэгдэл

miniibodol.blogspot.com

6

Дизайн

deppsu.blogspot.com

6

Цахиур

addidea.blogspot.com

4

Цахиур

amarsaihan.blogspot.com

4


Хадагтай Микарито аргагүй олны талархал хүлээсэн хүчирхэг бүсгүй юм аа. Баяр хүргье.

Шилдэг Эрэгтэй, бас амьдаараа домог болсон, бас ч үгүй цахиур халах хүнээр тодорсон эрхэм ах Амарсайхан бол яалт ч үгүй орчин цагийн блог ертөнцдөө Идол болжээ гэдгийг ард түмэн андахаа ч байж. Блог гэж ийм байдаг байх гэж тодорхойлсон фэнийх нь үгтэй санал нэг байна.

Манай IT салбарынхан блог ертөнцөд өргөн хүрээтэй ажиллаж "амьдардаг" билээ. Тэдгээрээс олны санаанд нийцсэн Санакидаа нийт ажилчин ангийнханыхаа өмнөөс баяр хүргье ээ. :D


Хүч түрэн орж ирсэн энэ Idea хэмээх энэ хүн үнэхээр өргөн чөлөөнийх бололтойдогоо. Цахиур хагалах нь ойлгомтой дог. Баяр хүргье 2008 онд шилдэг эрэгтэй/эмэгтэй блогчин болоорой. :D (эрэгтэй эмэгтэйг нь мэддэггүү наасан сори шү.)

Мартагдсан аялгуу номинацийн эзэн Тогорууг олон хүн санан хүлээдэг бололтойм аа. Хорхойссон блогчид хүлээсээр л ... :D Ирэх онд дахин гарч ирэх болтугай гэж ерөөе.

Гадаад хэл сурах гэж буй хүмүүс энэ блогийн нэрийг алдаагүй зөв бичиж сурахаас хэл судлах анхны алхамаа тавиуштай юм шүү. Хэрэгтэй олон ч зүйл татаж авсан даа. Дашрамд нь баярласанаа илэрхийлээд орж нэг аяга "кофе" ууя даа. :D

Блог ертөнцийн бас нэг салшгүй хүчин зүйл бол сэтгэгдэл билээ. Энэ олон блогчид дундаас хүмүүсийн анхаарлыг татаж сэтгэлд нь үлдэнэ гэдэг чансаатай хүний л чадах ажил болов уу.
Баяр хүргье.


Сувдан охин Дэрсү Узала маань шилдэг дизайнтай блогоор шалгарчээ. Аргагүй ээ аргагүй. :D

За ингээд он онд нэг бужигнуулдаг ажил маань хоёр дах удаагаа амжилттай өндөрлөлөө. Цаашид програм хийж ашиглахгүй бол маний iq хүрэхээ байх шинжтэй юм байна гэж сая үсээ зулгааж байхдаа бодлоо.

Ийгээд Бийрбэх комоос авсан сайхан үгээр, гоё зургаар энэ оны блогдолтоо өндөрье өөө.

Будрах цасан гоёлтой орчлонгийн гоо улиралд
Буман оддыг шаргиулах тэнгэрийн мөнгөн заадаснаас
Болор эрдэнийн чимэгтэй сүлд ногоон модноос
Баярын жавхаа дүүрэн шинэ жил айсуй

Их хайр,жаргал баярын дуутай
Илбэ шидийн мэт тансаг ертөнц бэлэглэж
Хаан цэнгэл вальсийн аялгуу дундаас
Хасын туяа цацруулан шинэ он ирлээ... сайхан баярлаарай, аз жаргал хүсье !!!


Post a Comment