Pages

2007-12-20

Шилдэг блогчин - 2007

За хө 2007 он дуусахаас өмнө амжуулах нэг ажил байна. юУ гэВэл:

Блогчид оо, блог уншигчид аа энэ онд хэн хамгийн шилдэг байснаа тодруульяаа!

Өнгөрсөн жил оны өмнөхөн шилдэг 10н блог бичигч шалгаруулж маш олон хүн идэвхтэй оролцсонд урамшсан болохоор ийнхүү дахин энэ жил шалгаруулья гэж шийдлээ л дээ. Гэхдээ дүрмээ бага зэрэг өөрчилнөө.

Тэгэхээр дараах номинацуудыг зарлаж байнаа:

1. Шилдэг эмэгтэй блогчин
Түлхүүр үг: эмэгтэй

2. Шилдэг эрэгтэй блогчин
Түлхүүр үг: эрэгтэй

3. Шилдэг IT блогчин
Түлхүүр үг: it

4. Шилдэг дэбют буюу шинээр хүч түрэн орж ирсэн блогчин
Түлхүүр үг: дэбют

5. Амьд домог буюу жинхэнэ idol блогчин
Түлхүүр үг: amid domog

6. Мартагдсан аялгуу буюу хуучин цагт блогдож явсан боловч...?
Түлхүүр үг: martagdsan ayalguu

7. Төрөлжсөн шилдэг блогчин
Түлхүүр үг: expert

8. Шилдэг коммэнтор буюу энд тэндгүй үнэтэй сэтгэгдэлээ үлдээн явагч блогчин
Түлхүүр үг: commentor

9. Хамгийн гоё дизайнтай блогын эзэн
Түлхүүр үг: design

10. Цахиур хагалах блогчин буюу ирээдүйд Шилдэг эрэгтэй/эмэгтэй блогчин болох нь илт харагдаад байгаа хүн.
Түлхүүр үг: tsahiur

За тэгээд та 10-г бичсэн ч болно. 1-г бичсэн ч болно. Гол нь бяцхан дүрмийг минь анзаарсан байх, дараах зааврыг тогтоод нэг харчихаарай.

Заавар:Санал өгөхдөө дараах хэлбэрээр бичиж өгвөл би дүн гаргахаар маш хөгжилтэй, сэргэлэн цовоо ажиллах болноо гсн:

<Түлхүүр үг>: <блогийн хаяг>
<Таны тайлбар>

Жишээ нь:
эмэгтэй: dulmaa.blogspot.com
Би Ганц л юм хэлье, Дулмаа бол эмэгтэй блог бичигч нар дотроо бол яаалтчгүй Тооопппп шдээээ

Эрэгтэй: medlegjuulegch.bblog.mn
Ёстой тасархай бичдэг хүн дээ. Хүмүүсээ Мэдлэгжүүлэгчдээ саналаа өгөөрэй.

It: programmer.delhii.net
За энэ хүн бол үнэхээр хакер юм билээ. Та бүхэн мэдэхгүй бол ороод үзсэнийхээ дараа саналаа өгнө бизээ

Гэх мэтээр бичих юм шүү. Хэцүү биш байх гэж найдаж байна. Дээрх Дулмаа, Мэдлэгжүүлэгч, Програмист нар бол зүгээр би сонгож авсан зохиомол нэрнүүд шүү, орж үзэх гэж оролдов доо :p.

blogger.com, wordpress.com, blogmn.net, delhii.net, blog.banjig.net, blog.gogo.mn –гэх мэт блог вендорууд дээр блог бичдэг хүмүүсийг, мөн энд тэнд өөрийн гэсэн блог бичээд суудаг хүмүүсийг ч бас ер нь блог бичдэггүй ч бай хамаагүй таныг миний явуулж буй санал асуулганд идэвхтэй оролцохийг урья. За тэгээд дүнгээ би он гарах алдад нэг завандаа гаргая гэж бодож байгаа. Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Нийтийн бүжиг :D

Post a Comment