Pages

2008-03-19

АААА"АХА" ХА ХА

Сандал суудал дээрээ олсоор даруулаад ч болсон бөх сууж байгаад уншаарай.

Юу гэхээр ТВ-ын АХА гээд нэг хөөрхөн нэвтрүүлэг байхымаа. Олон хүн цувж зогсож байгаад хөтлөгчийн асуултанд хурдан хариулах ёстой. Нэг хүнд алдах эрх 3 л бий. Тэгээд 3 дахь удаагаа буруу хариулт өгвөл хасагдаж явсаар байгаад нэг хүн үлдсэн нь аварга болдийм л даа. Янз бүрийн л хүмүүс оролцох юм. Хүмүүс тулгамдсандаа л ингэж хадуурдаг байх гэж бодож байна. Заримдаа хөтлөгчийн асуулт нь үнэн ёооёоотой байх нь ч бий. Жишээ нь:

Тэмүүжин юунаас айдаг байсан бэ? Юунаас айдаг байсныг одоогын хүмүүс яаж мэдэхэв дээ. Тэгсэн хүмүүс: нохой, морь, аянга, Жамуха гэх мэт хадуурч гарна. Тэгсэн зөв хариулт нь Өүлүн эх. Ха ха.

Асуулт хариултаар нь орчин үеийн онигооны шинэ төрөл үүсгээд ном гаргамаар шүү. За тэгээд цаашаа:

Хөтлөгч: Түнтгэр өвгөн түмэн жадтай тэр юу вэ? гэж асуутал 1А ангийн нэг хүү хариуд нь: Чингис хаан гэж авдаг байгаа.

Хөтлөгч: Монгол ардын үлгэрт гардаг хамгийн том уулыг юу гэдэг вэ? - Дээрх жаал тэгсэн мөн л Чингис хаан гэж авсан. Би бүүр савж унаваа хөөрхий. Чингисийн тухай хичээл үзчихсэн байсан бололтой.

Хөтлөгч: Майга бор гэж ямар амьтныг хэлдэг вэ? гэтэл нэг нөхөр урдаас нь Хонь гэж наасан. Нэг майга бор хонь таньдийн байлгүй өөлкий.

Хөтлөгч: Хоол боловсруулах эрхтэний нэг? хүмүүс мэддэг болгоноо хэлээд байдгүй ээ. Нэг хүн дэлүү гэсэн чинь дөхөж байна гэхдээ биш байна гвэ. Тэгсэн арынх нь баагий шууд шпи авчихсан бололтой гарч ирэнгүүтээ хэлүү гэсэн гэнэ лээ.

Хөтлөгч: Чингис хаан ямар аймгийнханыг тэрэгний бултай чацуулж хядсан бэ? гэсэн нэг нөхөр эргэлзэх юмгүй шууд Архангай. А үсэгнээс эхлээд аймгуудыг буудаж байгаам байлгүй чааваас.

Хөтлөгч: Альваа юмны хэлбэр дүрсийг ямар эрхтэнээрээ мэдэрдэг вэ гэтэл өөдөөс нь Хамар гэсэн хариу ирэв.

Хөтлөгч: ... цагаан хөлгөөрөө дүүлж явнаа хө гэж дуу байдаг. Ямар хүлэг вэ? гэтэл төмөр хөлөг, аргамаг хүлэг, хурдан хүлэг, ажнай гэх мэтийн сонин хариу сонсов.

Хөтлөгч: манай гариг хэдэн эх газартай вэ гэж асуутал нэг нүдний шилтэй жаахан хүү айймаар бодол болж байснаа Зуууууун хорин зургаа байхаа гэж наасан. Арынх нь хүүхэд тэгсэн гарч ирэнгүүтээ Зуууун хорин долоо гэв. хахаха Манай гариг гэнгүүт л аймаар том тоо хэлэх байх гэж ойлгосон бололтой.

Саяхан болсон нэг баяр дээр манай ажлынхан АХА явуулаад: Хөтлөгч: Богд хааны их хатаны нэр гэсэн чинь манай ажлын нэг бүсгүй Жавзанпагма гэж хэлсэнээсээ болоод одоо нэр нь Пагма болчихоод л явж байна.

За өөр та бүхний санаанд иймэрхүү хөгжилтэй асуулт хариулт байвал бичээрэй. Хаврын инээдмийН сизон нээгдсэнийг мэдэгдье.

Post a Comment