Pages

2008-03-16

Бүтэн сайнд

www.ITZone.mn/lenovo гээд нэг жижиг хуудас хийхээр болж бүтэн сайнд ажиллах онцгой нөхцөл гарав аа.. Нэгэнт хийх зүйлээ хийчихсэн болохоор блог дээрээ нэг бичлэг шидчээд харихаар шийдлээ. Өнөөдөр 3н өөр бүсгүйтэй мэссэнжэрдэв. Тус бүрдээ их сонирхолтой сэдэв хөндсөн тул энд оруулчья.

Өдөр сууж байтал нэг танил бүсгүй хаалга тогшиж орж ирээд амралтын өдрөөр ажиллаж байгаа юм уу гэхээр нь тиймээ л гэлээ. Тэгсэн эхнэр чинь амралтийн өдрөөр гэртээ байсангүй гэж гомдоллохгүй байна уу гэжийн (намайг эхнэргүй гэдгийг мэднэ л дээ гэхдээ ямар учиртай асуулт гэдгийг нь ойлгов) тэхээр нь үгүй чиш мөнгө олж байгаа нөхөртөө гомддог эхнэр гэж юу байхав гэсэн чинь за ер нь IT талын хүнийг нөхрөө болгохгүй байсан нь дээр юм байна гэж авдийн байна. Хүүе яав ийв яажийгаан гэсэн чинь ингээд гэртээ үзэгдэж харагдахгүй ажлаа хийж байгаа нь энэ гээд PC-ныхээ ард гагнагдчихдаг, гэр орноо цэвэрлэж үр хүүхдэдээ анхаарал тавихгүй байх нтр гэжийн. Тэхээр нь жоохон зөрүүдлэмээр санагдаад: -хүүхэд хүмүүжүүлэгч гэр цэвэрлэгч хөлслөөд авчихгүй юу, юуны төлөө мөнгө олсон билээ дээ гээд хэлчихвээ. За тэгээ л цаашаа өөр өөрийн хэлсэн үгээ хамгаалж баахан бла бла болов. Тэгээд эцэст нь би мэргэжлээр нь ангилж нөхрөө сонгоно гэж (За байз ингэж хэллүү яалаа) байхгүй байлгүй. Ингэх дээрээ тулбал манай IT талыханаас хэцүү ажил хийдэг хүн зөндөө байгаа, жишээ нь ээлжийн ажил хийдэг хүмүүс шөнө орой эргүүлд гардаг цагдаа түргэний эмч хөдөө гадаагүй явдаг геологч гээд л олон хүн чиний филтэрт шүүгдэж хоцрох бололтой. Миний найз шүүлтүүрээ дахин нэг бодож үзээрэй л гэв. Үгүй ер нь тийм биз дээ та минь?

Бас нэг найз маань мэссэнжэрт ороод ирлээ. Нөхөртэйгөө JP явахаар хөөцөлдөж байгаам. Ойр зуурын мэнд усаа мэдэлцэж элдвийн сонин хачин ярьж байгаад нэг мэдсэн надаас асууж байна. Чи бөөд итгэдэг үү гэж. Би хэнд ч итгэдэггүй л гэлээ. (мэдээж хошигнох аядаж байгаа царай нь) тэгээд гэнэт нэг инээдэмтэй яриа санаанд ороод арай чи JP явахын тулд бөөд хандсан юм биш бээз гэсэн чинь тийм гэж авдийн. Сандалтайгаа нурж ойчихоо шахав. Дээхнэ манай нэг ах солонгос явах гэж байгаа хүмүүст бөөлж өгдөг бөө байна гэж ярьж байсан юм. Ёстой элэг хөшмөөр инээдэмтэй хэрэг биз дээ. Мань бүсгүй ч зүгээр JP явах талаар бөөд хандаагүй гэж байна лээ л дээ. Зүгээр ямар нэг юманд итгэж байх нь хэрэгтэй байдаг юмшиг байна гэж ярих гэснийг нь ах хадууруулаад инээдэм ханиадам болгочихсон юм билээ.

Карамзовын хөвүүдийг уншаад үзсэн чинь манай шашин шүтлэг үнэхээр хадуураад мухар сүсэг болчихсон нь яг илт мэдрэгдэж байхымаа. Тэр номонд Буддын талын юм гарахгүй л дээ. Гэхдээ тэд шашин гэдгээ юу гэж ойлгож хүндэтгэдэг энэ тэр нь манайханы шүтээд байгаагаас тэс өөр. Ухаалаг, бодолтой байгаа юм. Эсвэл би өөрийхөнийгөө ойлгодоггүй биз. гэхдээ л Манайхан бол нэг ламд хадаг аваачиж өгөөд баахан мэдэхгүй хэлээр дүнгэр дангар гэсэн юм сонсож байгаад л зиааа болсон гэээл гараад гүйчихдэг биз дээ? Энэ талаар өмнө нь би энэ бичлэгтээ хөндөж байсан удаатай л юм. Тэгээд тэр найзтайгаа хэсэг мэдэмхийрч байгаад өндөрлөсөн дөө.

Харин гурав дах бүсгүй надад шинэ хайлтын систем танилцуулав. Хайгаад үзэхээр гоогл шиг л ажиллана. Гэхдээ гол нь олоогүй зүйлээ цааш нь хүнтэй холбогдож асуугаад олдог гэхийм. Сонин байгаа биз? Туршаад үзээрэй.


Post a Comment