Pages

2007-12-29

Дүн - 2007 оны шилдэг блогчид

За хө арай гэж үсээ зулгаангаа алддагын даваан дээр дүнгээ гаргаж дуусгалаа. Гэхдээ Сэтгэл их өндөр байна ээ. Санал асуулгад маань идэвхтэй оролцсон блог андууддаа бүгдээрэнд нь маш их баярласанаа илэрхийлье. Ингээд уламжлал ёсоороо энэ оны шилдэг блогчдыг үзүүлье ээ.

эмэгтэй

mikarito.blogspot.com

17

эрэгтэй

amarsaihan.blogspot.com

12

IT

sanakae.blogspot.com

12

Дэбүүүт

addidea.blogspot.com

7

Амьд домог

amarsaikhan.blogspot.com

6

Мартагдсан аялгуу

togoruu.blogspot.com

7

Төрөлжсөн

gadaadhelblog.blogspot.com

6

Сэтгэгдэл

miniibodol.blogspot.com

6

Дизайн

deppsu.blogspot.com

6

Цахиур

addidea.blogspot.com

4

Цахиур

amarsaihan.blogspot.com

4


Хадагтай Микарито аргагүй олны талархал хүлээсэн хүчирхэг бүсгүй юм аа. Баяр хүргье.

Шилдэг Эрэгтэй, бас амьдаараа домог болсон, бас ч үгүй цахиур халах хүнээр тодорсон эрхэм ах Амарсайхан бол яалт ч үгүй орчин цагийн блог ертөнцдөө Идол болжээ гэдгийг ард түмэн андахаа ч байж. Блог гэж ийм байдаг байх гэж тодорхойлсон фэнийх нь үгтэй санал нэг байна.

Манай IT салбарынхан блог ертөнцөд өргөн хүрээтэй ажиллаж "амьдардаг" билээ. Тэдгээрээс олны санаанд нийцсэн Санакидаа нийт ажилчин ангийнханыхаа өмнөөс баяр хүргье ээ. :D


Хүч түрэн орж ирсэн энэ Idea хэмээх энэ хүн үнэхээр өргөн чөлөөнийх бололтойдогоо. Цахиур хагалах нь ойлгомтой дог. Баяр хүргье 2008 онд шилдэг эрэгтэй/эмэгтэй блогчин болоорой. :D (эрэгтэй эмэгтэйг нь мэддэггүү наасан сори шү.)

Мартагдсан аялгуу номинацийн эзэн Тогорууг олон хүн санан хүлээдэг бололтойм аа. Хорхойссон блогчид хүлээсээр л ... :D Ирэх онд дахин гарч ирэх болтугай гэж ерөөе.

Гадаад хэл сурах гэж буй хүмүүс энэ блогийн нэрийг алдаагүй зөв бичиж сурахаас хэл судлах анхны алхамаа тавиуштай юм шүү. Хэрэгтэй олон ч зүйл татаж авсан даа. Дашрамд нь баярласанаа илэрхийлээд орж нэг аяга "кофе" ууя даа. :D

Блог ертөнцийн бас нэг салшгүй хүчин зүйл бол сэтгэгдэл билээ. Энэ олон блогчид дундаас хүмүүсийн анхаарлыг татаж сэтгэлд нь үлдэнэ гэдэг чансаатай хүний л чадах ажил болов уу.
Баяр хүргье.


Сувдан охин Дэрсү Узала маань шилдэг дизайнтай блогоор шалгарчээ. Аргагүй ээ аргагүй. :D

За ингээд он онд нэг бужигнуулдаг ажил маань хоёр дах удаагаа амжилттай өндөрлөлөө. Цаашид програм хийж ашиглахгүй бол маний iq хүрэхээ байх шинжтэй юм байна гэж сая үсээ зулгааж байхдаа бодлоо.

Ийгээд Бийрбэх комоос авсан сайхан үгээр, гоё зургаар энэ оны блогдолтоо өндөрье өөө.

Будрах цасан гоёлтой орчлонгийн гоо улиралд
Буман оддыг шаргиулах тэнгэрийн мөнгөн заадаснаас
Болор эрдэнийн чимэгтэй сүлд ногоон модноос
Баярын жавхаа дүүрэн шинэ жил айсуй

Их хайр,жаргал баярын дуутай
Илбэ шидийн мэт тансаг ертөнц бэлэглэж
Хаан цэнгэл вальсийн аялгуу дундаас
Хасын туяа цацруулан шинэ он ирлээ... сайхан баярлаарай, аз жаргал хүсье !!!


22 comments:

Мика /美香/ said...

Woooow..
Баярласандаа болоод хэлэх үг олдохгүй боллоо. (нулимас унагав. :-))
Маш чадварлаг блогчидтой мөр зэрэгцүүлж, нэр дэвшүүлэн, гаргаад ирсэнд хэдийгээр баярлаж байгаа хэдий ч бага зэрэг санаа зовоод л байна.

Ганбаа ах жил бүрийн шилдэг блогчдыг шалгаруулдагт, мөн энэ хүндтэй нэрийг зүүхэд саналаа харамгүй хайралсан хүмүүстээ баярлалаа.

Энэ 2007 оны шилдэгт оролцсон, шалгарсан бүх блогчдод баяр хүргэе. 2008 онд блог ертөнцийг илүү их хөгжүүлж, энэ талбартаа агуу амжилтыг олоорой гэж ерөөе.

Хүндэтгэсэн: Мика
http://mikarito.blogspot.com/

Anonymous said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

hi..Mikad bayar xyrgii..:-)..Chadlaaraa garaad irsend, mon shine ondoo ulam ix amjilt gargaxiig erooe..

Anonymous said...

Nudee olson shalgaruulalt bolloo. Minii bodoj baisan humuus yr ni l baina daa.
Bayar hurgii,

Anonymous said...

Ert uyed buh hun udur tutmiin amdral, niigmiin asuudliin tuhai blogddog baisn-g Mikarito ohin uurchilj entertaiment gedeg tsoo shine chiglliig gargaj irsen gej bi dugnedeg.Tuunees gadna blog-g blogdoh tal deeree meregshsen gehed hilsdehgui shu.Tiimees ch Mika duu unuudur shildeg gedeg neriig uureh erhtei.
Amarsaihan bol yasnii aviyastai
blogchin hun shig. Eregteigee avaad tsahiuraa uur hund ugsun bol ih sonin baih baisn shuu.Gevch meddegt mergen tsoohor gegcheer ih medlegtei nuhur baigaa ym.
IT deer Sanakae geed huurhun huu garaad irj. Unuudurjin blogoor ni tenlee. yostoi l meregshij yavaa huuhed shig baina.chadvartai ch ym ho.
Debut Idea gej ohin ih ontsgoi bichlegtei huuhed yum.Ugiin songolt, utgiin nairuulga, zuv bichgiin durem tal deer ni uuluh zuil hovor bailaa. Ireeduitei blogchin ym daa.
Turuljsun gedeg ugnii utgiig chadvarlag gargasan gadaad heltei blogchin ch hel suragchdad aihtar tus hurgej bui hun gej dugnelee. Iim tusarhag, sain heltei hun baina gedeg mongoliin mine hugjild uragshaa neg alham nemj baigaa hereg shu.
Za ingeed bugdend ni daraa jil dahin suudlaa avah yeruul taviya.
Uhaan tungalag, Ug mergen baig..

Boldbaatar.

бж said...

Blog yertuntsud hul taviad udaagui ch olon saihan naiz nuhudtei, "huurai" ah duustei bolsondoo bayarlaad hanashgui.
Ene shalgaruulaltand namaig ner devshuulj demjsen, minii haltar blogiig gololgui zochilj, saatan tuhaldag blogchin anduud bolon unshigch nartaa bugdeerend ni chin setgeleesee talarhaj baigaagaaa ilerhiilyee.

Legacy said...

Олны үг ортой гэж орж гарч байхаар овоо хэдэн блог хаяг мэдэж авлаа. Мартсанаас мал мэндүү гэж танидгаас Тогоруу минь байх шиг байна. 2 жил дараалаад шилдгийн шилдэг болсон муу найздаа super short магтаал гэхүү ерөөл гэхүү хэлье дээ.
Зээ хөө
Түрүү жилийн түрүү магнай
Энэ жилийн эргэн дурсахуй
Ирэх жилийн итгэл найдвараа гэж...
Манай Ганбаа ч аль ч төрд нүүр алдхааргүй сүүхэйтэй эр юмаа. Аргагүй л үстэй толгойгоо зулгааж шар махтайгаа хатаж байж дүнгээ гаргасан бололтой. Эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй мэргэн шийдвэр гаргажээ. Санал авсан бүх хүмүүсээ төрөлжүүлээд жагсаачихаж. За тэгээд шилдгийн шилдгүүд болоод шилэн хүзүүдсэн, аман хүзүүдсэн түүнчлэн ширхэг санал авсан нийт блогчдод баяр хүргээд ирэх жилийнхээ сунгаанд уяа сойлгоо тааруулаад эрч хүчтэй, амжилт бүтээл арвинтай уралдаарай гэж ерөөеөө.

Anonymous said...

mongolchuud fast food idej targalah durtai ni ilt haragdaj baina doo,lol

Tsegmee said...

Ganbaataraa niitdee hichneen blogchin ene sanal asuulgand oroltsson baina aa. Toog ni gargaval bas sonirholtoi doo.
Za saihan bayarlaarai!

БЭ said...

shildeguuded bayar hurgeed shine ony mend bugded n!
Aлбан: vitin e ri
Aраб: كل عام وانتم بخير
Англи: Happy New Year!
Aрмен: շնորհավոր Նոր տարի
Баск: urte berri on
Беларус: З Новым годам
Босни: Srećna Nova Godina, Sretna Nova Godina
Болгар: Честита Нова Година
Виетнам: Chúc mừng năm mới
Герман: Ein Frohes Neues Jahr, Ein gutes neues Jahr, Fröhliches neues Jahr, Guten Rutsch, Guten Rutsch ins neue Jahr, Gutes neues Jahr
Грек: ευτυχισμένος ο καινούριος χρόνος
Голланд: Gelukkig Nieuwja
Гүрж: გილოცავ ახალ წელს
Дани: godt nytår
Индонез: Selamat Tahun Baru
Ирланд: Athbhliain faoi mhaise, Athbhliain faoi shéan is faoi mhaise
Испан: próspero año nuevo
Исланд: farsælt komandi ár, gleðilegt nýtt ár, gleðilegt ár
Итали: felice anno nuovo
Каталан: Feliç Any Nou ^; Bon Any ^
Латин: felix sit annus novus
Латин Америк: Feliz Año Nuevo
Латви: laimīgu jauno gadu
Литв: laimingų naujųjų metų
Mацедон: Среќна Нова Година
Mалта: Is-sena t-tajba
Норвег: godt nytt år
Орос: С Новым годом!
Перс: سال نو مبارک باد
Польш: Szczęśliwego nowego roku
Португал: Feliz Ano Novo
Румин: la mulţi ani, un an nou fericit
Серб: Среħна Нова Година, Srećna Nova Godina
Словак: šťastný Nový rok, šťastlivý Nový rok
Словен: srečno novo leto
Солонгос: 새해 복 많이 받으세요
Tахити: 'ia ora na i te matahiti api
Tайланд: สวัสดีปีใหม่
Tурк: yeni yılınız kutlu olsun
Унгар: boldog új évet
Украйн: З Новим роком
Урду: نیا سال مبارک
Фароен: gleðiligt nýggjár
Финлянд: hyvää uutta vuotta, onnellista uutta vuotta
Франц: bonne année
Хавай: hau'oli makahiki hou
Хинди: नया साल मुबारक
Хорват: sretna nova godina
Хэбрэй: שנה טובה
Хятад: 恭喜发财, 恭喜發財
Чех: šťastný nový rok
Швед: gott nytt år
Шотланд: bliadhna mhath ùr
Эсперанто: feliĉan novjaron
Эстөн: head uut aastat
Япон: よいお年を, 明けましておめでとう

Nana said...

ganbaadaa hodolmoriin gaviyaani odon dahiad zuuj ogii, (bitii neheed bgaarai ;-D )
Shine ondoo shijger amjilt gargaarai. sain saihan buhniig husie, heregtei goyo bichleguudee tasraltgui oruulaarai geed ubaa- unsie.

3apaa said...

Happy New Year! I wish you all the best coming 2008!

sanakae said...

Шинэ оны мэнд. Амарч амарч баярлаж баярлаж байгаад ирлээ. Зөндөөн юм болсон байх чинь.
IT блогт нэр дэвшүүлсэнд баярлалаа.:)
Илүү сайн бичлэг хийж байнаа.

Pearle Deppsu said...

За баярлаж байна гэж жигтэйхэн. Миний муу блог тийм царайлаг байсан гэж би яаж санах билээ. Баярлалаа_ анд нөхдөө.

Idea said...

Шинэ оны ажлын эхний өдрийг ийм сайхан мэдээгээр эхлэнэ гэж санасангүй. Намайг дэвшүүлсэн блог найзууддаа болон цаг зав, оюунаа шингээж шалгаруулсан Ганбаадаа баярлалаа.

Дээр үед алдарт эхийн 1-р одон авсан нэг эмэгтэй зурагтаар ярихдаа "Олон түмнийхээ буянаар олон сайхан хүүхэдтэй боллоо" гэж байсийн гэнэ лээ.

Тэрэн шиг олон түмнийхээ буянаар энэхүү нэр хүндтэй шалгаруулалтад нэр багтав. Цаашид илүү сайн бичихсэн гэх эрч хүч амтлав.

Албан бус боловч бид итгэл сэтгэлээр энэхүү блог хэмээх бодлын тэнгист цугларч, өрсөлдөж, бие биедээ урам хайрлаж, дэмжиж, шүүмжилж яваа Монголын жирийн сайхан залуус билээ.

Бүгдэд аз жаргал инээд хөөр бэлэглье. Шинэ ондоо шижгэр амжилт гаргаж, шижир алт өнгөлөг, шинэхэн цас мэт тунгалаг яваарай гэж ерөөе.

Anonymous said...

Тоон доторх үсэг шиг миний муу халтар дэвтэр ганц нэг санал авцан ичкүү тууж явхын.

Шалгаруулалтаас гадна уншуустай хүн амьтанд хэлүүштэй олон сайхан блог мэддэг боллоо шүү дээ.

За баярын мэнд шүү

A.Амарсайхан said...

Наян хэдэн хүний саналыг тоолж, өөрийнх нь хэлдгээр "Үсээ зулгааж сууна" гэдэг их хөдөлмөр. Ганбаадаа баярлалаа.

Санал өгсөн бүх хүмүүстээ их баярлалаа. Би 26 наас хойш нэвт "ёолохдоод" санал асуулгад оролцож чадаагүйдээ ичмээр ч юм шиг. Өнөө өглөө ажил дээрээ иртэл баахан номинацид шалгарчихсан тууж явна.

Блогчид болоод, уншигчдадаа гялайлаа. Та бүхний минь мэлмий тунгалаг, үг хурц байх болтугай.

Unknown said...

Hi, Шинэ оны мэнд, Сэтгэгдэл үлдээсэн хүмүүст бүгдээрэнд нь баярлалаа.
Би ч гэсэн олон шинэ блог мэдэж авсан шүү. Аятайхан л ажил боллоо.
L: Тээээр жил 11 12-дугаар байранд орсон хүмүүсийн фээнүүд гомдол гаргаад сүйд хийхээ шахсанаас болоод ингэж гаргая гэж бодсон хэрэг л дээ. Аан тийм үсээ арай ч зулгаачаагүй л дээ. Зүгээр гэрийхэн дуудаад яарч сандарсандаа л зулгаангаа алдсан хэрэг. Түүнээс хэдэн хялгасаараа оролдоогүй шүү хүмүүсээ :P
Tsegmee: Бүү мэдээ одоо дахин юм тоолмооргүй байна. Залхуу хүрээд л ... Дараа сайхан зантай завтай үедээ тоолж үзнэ. Бас нийтдээ хамгийн олон санал авсан нь гээд шалгаруулбал бас арай өөр дүн гарах л байх. Тэгж байгаад болоё.
Nana: Чи одоо жил болгон л хүнд медал амлаад явахын, өгье гэсэн мөртөө нэхээд байвуузай гэдэг чинь одоо хаанахын хэл вэ? Чамд ерөөсөө "ерөнхийлөгч" гэдэг хоч өгнөө. :D
Idea: Хэ хэ олон түмний буянаар би ч бас санал асуулгаа аятайхан дуусгасан шүү, чамд амжилт хүсье!
Амарсайхан ах: Таныг TV5-р харсан шүү, нэг хүн нөгөө түүхий нүүрс түлүүлэхгүй гэсэн журмаас болоод тогоондоо нүүрс чанаж байна гэдэг онигоо яриад байсан яагаав, дүү нь гэртээ "савж унаа" л сууж байлаа шүү дээ :D Таныг блогийнхоо тухай ярихаар чинь нэвтрүүлэгт чинь нэг холбогддог юм уу гэж бодсоооор байтал байтал нэвтрүүлэг дуусчихсан л даа гсн :D

Jenni said...

wow. bugdeeree l uneheer goy bloguud bn..

Anonymous said...

Suuder.com
Agshin.mn
Goojuur.com
hunlegsetgel.blogspot.com
fashionmongolia.blogspot.com

g.m gazruud nileen huchtei garch irsen, hund yum ugdug gej boddog.
Edgeer hayguudiig arai dutuu unelsen yumuu gej bodogdloo.

bayarsaikhan said...

Shalgarsan blogchiddoo bayar hurgey.
Ene shalgaruulalt ingeed ulamjlal boldog baijee. Goy sanagdaj baina. Ireh onii shalgaruulalt ulam ih ursulduuntei baih boltugai gej yuruuye. Hudulmur gargasan Ganbaa-daa bayarlalaa.

Unknown said...

Баярлалаа хүмүүсээ