Pages

2007-11-24

Зөрчилтэй бичлэг

Зөө ойрд блогуудыг iGoogle дээрээс шагайх төдий нэг сар шахам болох нь... Харин өнөөдрийг блогуудаар нэг бүрчлэн тэнэж өнгөрүүлэхээр, энд тэндээс шинэ содон өөр мэдрэмжүүдийг олж scan-дахаар шийдчихээд сууж байна даа гэж. Гэхдээ юу ч гэсэн эхлээд өөрөө нэг пост оруулаад амьд мэнд гэдгээ мэдэгдчихье. :D

Өглөө гараад ирсэн дахиад цас орсон байна. Гадаа бүүдгэр хөнгөн гуниг төрмөөр хэн нэгнийг санаад ийш тийш гүймээр сэтгэгдэл төрж байхын... Тэгээд цасан дээгүүр нааш цааш хэсэг алхаж, мөрөө харж энэ тэр бодлогшров. Харсан хүн байвал хөөөөрхий зайлуул мэдрэл муутай залуу байна гэж бодохоор... (үнэндээ яг тийм ч байж мэдэх л юм)

Тракторын мөр гаргаж маргаа л...(нэг алхахдаа өргөсөн хөлийнхөө өсгийг нөгөө хөлийн дунд хавьд хажууд нь 5 см-ын зайтай перпиндикуляр гишгээд гэх мэт үргэлжлүүлээд явахаар тийм мөр гардийшд)...

Жоохон байхад найзууд Ганбаа гэдэг нэрийг маань гамбанз (гурил элддэг гавтгай мод, яаагаав), гамбанз нь нэг мэдсэн Салга гамбан(тракторыг манай нутагт тэгж нэрлэдэг байсан бололтой юм билээ), тэгсэнээ болиод трактор, трактор нь хэлэхэд хэцүү байсымуу яасийн бүүр солиороод Тараахай болж хэ хэ, найр тараадаг хүн юмуу хаашайм, тэгээд хүмүүс цасан дээгүүр тийм мөр гаргаж намайг шоолдог, тэрэнд нь учиргүй уурлаж энэ тэр сүйд болдог байсан маань санаанд ороод ганцаараа инээд алдсан шиээг хэсэг зогсов.

Энийг энд биччихдэг нь одоо буруу л юм байгаамшд уул нь гэхдээ яах вээ блог бичилгүй удсан болохоор нэг сайхан хамаа замбараагүй бичээтий л гэж бодсийм, намайг дооглож мооглуул одоо ч уурлаж энэ тэр сүйд болж мэдийшүү.

Зиа тэгээд ойрд чинь ажил ажил гэсээр яваад өвөл болсоныг ч анзаарсангүй, гэх нь ч хаашайм. Eclipse гээд програм бичдэг нэг эдитор байх... сүүлийн үед хамгийн ойр дотно байсан зүйл гэвэл энэ л eclipse шив дээ. Ууг нь өчигдөр блогтоо биччихмээр ганц хоёр санаа толгойд эргэлдсэн боловч одоо бичих гэхээр нээх утгагүй зүйлүүд шиг бодогдоод болдгүй, болилоо.

Бичсэн бичлэгээ эргээ харсан чинь өнөө боловсрол моловсролгүй л байгаа хэрэг л дээ гэдэг онигоо санаанд оров. Онигоо: Гадаадын нэг сэтгүүлч монголын ерөнхийлөгчөөс: -танай орны хүмүүс яриандаа үг болгоноо шахуу явж маваал, инэээж минээгээл гээд байх юм. Энэ тухай та тайлбарлаад өгөөч гэсэн чинь, ерөнхийлөгч: -Аан тэр ч боловсрол моловсролгүй л байгаа хэрэг л дээ, гэж хариулжээ.

Заа за энэ онигооноос болоод хэлээ хазаж “ярьдаг” хэдэн блогчин андуудадыг маань “шүүмжлэл” гэдэг сумаар битгий харваад унаарай даа хүмүүс минь. Үнэхээр эмзэглээд байгаа бол өөрөө л хичээгээд үлгэр дуурайлал үзүүлүүл хүмс даган дуурайх нь дамжиггүй гэж ном сударт бичсэн байх чинь билээ.

Миний муусайн найз нар гээд найрагчид өөрсдийгөө өмөөрч бичсэн шүлэг байдаг билүү юу билээ байз, тэрэн шиг блогчдыг өмөөрөхнүү дээ би чинь хэ хэ. Энэ хэдэн блогчид чинь өгүүлэх гэсэн утгаа л эмоцтой нь гаргаж бичих гээд хичээгээд байгаам шд. Байгаа юм шүү дээ гэж бичих гэсээр байтал ар талд нь жагсчихсан утга санаа толгой тархинаас үргэчих гээд байдагт л хамаг буруу байгаам болуу даа тэ?. Гэхдээ олны өмнөөс дүгнэлт хариулт энэ тэр бичээд байх ч бас дундуур бодолтойн маань шинж биздээ бодуул. Ямарч байсан миний хувьд л лав тийм. Аяндаа засрах талаар бодож үзнээ гсн.

Заа за энэ удаа ийгээд өндөрлөсү, сайхан баярлаарай хүмүүсээ... нэгдэх өдөр амарна, бөх үзээд гэртээ гэдсээ илээд гэвтэнэ гэхээс инээд хүрээ л байшүү, тусгаар улсын жаргалтай мангар бацкаанаа ай хө зээ юу. :D

12 comments:

бж said...
This comment has been removed by the author.
бж said...

Bayariin mend. Buh uzeed l gedsee ileed l hevteh geed bayasaad baina uu, Traktor aa, aa bish gem dee, Taraahai...za medehgui ee, medehgui ih l olon nertei harhuu yum, uurlachihav uu, yav...
Sain tanihgui baij uuriig chini hurgesend uuchilna biz dee. Bolohgui shuu geheer oroldoj uzmeer sanagdaad baidag neg muu zantai zolig baigaa yumaa, bi...

Uunee said...

Ганбаа андын блогоор аялах үнэхээр сонирхолтой шүү. Нэр хочны тухайд бол трактор, тараахай ч гайгүй байна аа. Бага байхад мөн ч их бие биенээ хочилно шүү дээ. Тэгээд л жишээ нь чи манай ангид байсан бол багш хичээл ярьж байгаад трактор гэдэг үг оруулаад л хэлэх юм бол хүүхдүүд инээлдээд бөөн юм болно. Багш нар ойлгохгүй баахан гайхна. Сүүлдээ бидний занг мэддэг болсон юм шиг байгаа юм. Гайхахаа ч больсон.

Anonymous said...

chi ineeheeree lag huurhen yumaa, haraad l baimaar... :)

Anonymous said...

bayriin mend shuu, gambuuxai
http://youtube.com/watch?v=GdGmHXVreSg

Б.Єсєннэмэх said...

Улс тунхагласны 83-н жилийн ойн баярын мэнд хүргэе! :D

Unknown said...

ганаа_бж: Өө яаг уурлах гэсэн чинь ард нь учирласан байхыг үзээд болилоо :D
uunee: Баярлалаа хө. Харин тийм ээ яаг тиймэрхүү юм их болдог байсан шүү, би ч бас хүн дооглохдоо мөчөөгөө өгдөггүй байсан болохоор үзэж тардаг байж дээ гэж
anonymous:Намайг хаана инээлгээд хэн нь хараад байнаа хөөе,
anonymous:баярын мэнд шүү, хүний хочыг яагаад шал ондоо болгох гээд байна хөөш :P youtube-г чинь үзэх гэсэн интэрнэт мөлхөж байна өө, дараа үзэхээс юуу л авчирч орхисон бол гэхээс байж ядааад байхымаа
Б.Єсєнннннэмэх өрнөнннннн дэлгэрэх залуу сайн уу? Чамд бас 83-ын баярын мэнд хүргэе ээ...

Nana said...

ganbaa neeree huurhon zaluu shuu, neeree l guitseej bichih geheer hamag yum martagdiisht.

Unknown said...

Өө за энэ хүмүүс чинь намайг сансарт нисгэх гэжугам байна даа гсн :D

gegeen said...

za oilgoloo. sanaa avah yum ch baih shig bn shoo

Anonymous said...

Hi! 'Ta' bagagui emotstoi hun bololtoi. Blog chini sonirholtoi shuu. Shildgeer shalgardag bolohoor chini baharhdag shuu!
Udahgui shine on garah ni ee. Ingeed SHINE ONDOO SANASAN BUHENDEE HURCH, SARVAISAN BUHNEE AVAARAI gej zahiya. Ajlyn undruus undur amjilt husiye!

Best regards,
B_882000

Unknown said...

hi, B_882000Блогоор минь зочилсонд баярлалаа, Захиас Ерөөлөөр болог ээ, баярлалаа. 'Чамд' ч гэсэн сайн сайхныг хүсье, сайхан баярлаарай.