Pages

2007-11-09

Эрдмийг эрхэмлэх ухаан

Япон, Мэйжигийн шинэчлэлийн үеийн Фүкүзава Юкичи (1835-1901) хэмээх энэ самурай уг номоо эхлээд захидал хэлбэрээр бичиж нэгэн бүлгээр төгсгөе гэж бодож байсан боловч хүмүүсийн сонирхлыг ихэд татсанд урамшин 17 бүлэг болгон үргэлжлүүлсэн гэнэ.

Энэ номны сургийг анх орчуулагдсаных нь дараахан сонсож байсан боловч Тулгат андын бичсэн танилцуулгыг үзэх хүртэлээ мартсан байжээ. Номын дэлгүүрүүдээр өнгөрсөн хойно нь хэдэнтээ бэдэрсэн боловч олсонгүй нь харамсалтай. Харин энэ зуны нэг өдөр блоггер анд Ганбат: - ganbaa.blogspot.com мөн үү, ganbat.blogspot.com байнаа гэсээр мэссэнжэрээр орж ирээд Аристотелийн Дээд суртахууныг надаас авч уншмаар байгаагаа хэлсэн юм. Би ч яахав хариуд нь ямар ном өгөх вэ гэж ирээд л наймаачин зангаараа олзуурхан хүлээж авсан нь сургаар нь шохоорхоод байсан өнөөх номоо олж унших боломжтой болов оо хөөрхий.

Энэ номоос тусгаж авсан зүйлүүдээсээ хоёрхоныг энд сонирхуулая гэж бодлоо.

Эхнийх нь: - Сурах чигийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтноо гэж. Энэ япон хүн яг ингэж хэлсэн юм биш л дээ гэхдээ үзэл санаа нь явж явж манай өвөг дээдсийн хэлсэн дээрх сургаальд яв цав дүйж байна. Гэхдээ энэ япон хүн хуурай сургааль айлдаад өнгөрөөгүй байна.

Ер нь миний ажиглаж бас энэ номонд дурдсан ёсоор бол ард түмнээ удирдан залахад зүгээр нэг ийм байдаг тийм байдаг гэх мэт сургааль үглэх замаар биш, хөрөнгө мөнгө, эрх хүчээр дагуулахдаа ч биш, ө.х зүгээр нэг хөндлөнгөөс нөлөөлөхдөө бус харин өөрийн үйл хэрэг, бахархан дуурайхуйц ухаалаг амьдрал, зарчмуудаасаа ухрахгүй ямагт зарчимч байх, аливаа учир зүйг шинжлэн эрүүл саруул урт настай дүгнэлтүүдээ түгээн дэлгэрүүлэх нь жинхэнэ удирдахуй, жинхэнэ залахуй юм байнаа гэж.

Энэ хүн насан туршдаа Кэйо их сургуульдаа ажиллаж эрдэм номд шамдан суралцаж, зааж сургаж ном зохиол бүтээлүүдээрээ төрөлх япон улсаа өдий зэрэгт хүрэхэд маш хүчтэй нөлөө үзүүлсэнийхээ төлөө 10 мянгатын еэн дээр заларсан япончуудын бахархалт нэгэн хөвгүүн нь болон мөнхөрсөн юм байна.

Удаах нь: Хууль эрхэмсэг болох тухай, Төр засгийн газар ард түмний төлөөлөл болохын хувьд ажил хэргийн эрх мэдлийг атгаж буй тул, засгийн явуулж буй хэрэг шууд л иргэдийн тусын тулд байх ёстой бөгөөд үүний учир ард иргэд засгийн хуулийг дагахгүй бол болохгүй. Энэ ч бас засаг, иргэд хоёрын гэрээ юмаа гэж энэ номд дурдсан буй. Үүнээс ургуулан бодохул: - Дээрх өгүүлбэрт зөвхөн ард иргэд л хууль мөрдөх ёстой гэсэн утга өгүүлээгүй юм. Засаг төрийг бүрэлдүүлэгч нар иргэдээс сонгогдож тэдний итгэлийг хүлээж, төлөөлөл нь байхын тулд өөрөө хууль ёсыг ягштал сахин мөрдөж үлгэрлэн дуурайхуйц хүн байх хэрэгтэй. Юун түрүүнд үүнд анхаарлаа хандуулаад бодоод үзэхэд өнөөгийн манай Монголын улс төрчид, төрийн албан хаагчид дунд сахин хамгаалах ёстой хуулиа завхаруулагчид захаас аван олдоод байх нь нэн эмгэнэлтэй.

Төрийн гурван өндөрлөг нь хүртэл замын хөдөлгөөний дүрмийг үл мөрдөн, өглөө бүр улаан гэрлээр давхин өнгөрдөг нь тэднийг огт эмзэглүүлдэггүй бололтой юм. Ерөнхийлөгч бол биднийг төлөөлөгч төдий болохоос хэн нэгэн уруу яарагч түргэний тэргийг хүртэл түгжрүүлэн байж ордон уруугаа очиж байх ёстой өөр ангилалын бурханлаг зүйл биш билээ.

Аа гэхдээ нэгэнт бидний төлөөлөл тул хэн нэгэн согтуу жолооч давхиж ирээд осолдуулах, эсвэл түгжрэл дунд хараал урсган сууж байхуйц хямдхан үнэлэмжтэй хүн биш нь ч бас ойлгомжтой л доо.

Хууль ёс гэдэг нийт хүмүүс бүгд мөрдөж байна уу үгүй юу гэдгээрээ үнэ цэнэ, хүч чадал нь тогтоогддог бололтой юм. Гэтэл хэн нэгэнд эсвэл ард түмний ямар нэгхэн хэсэгт үйлчилдэг, эсвэл үйлчилдэггүй хуулиудтай болоод ирэхээр бүх шударга зүйл самууран будилж эх захгүй, замбараагүй байдал ноёлоод ирэх бололтой юм. Саяхан Бүгдээрээ.мн дээр блогчдын орон зай бол улс төрөөр буртаглагдаагүй үлдсэн гэх маягийн гарчигтай бичлэг харагдсан нь хууль ёс үүсгэгч, мөрдүүлэгч давхрагынхан оролцсон бүгдээ буртагладаг гэсэн сэтгэхүй их бага хэмжээгээр байгааг илэрхийлнэм.

Надад болохоор, Эх орныхоо төлөө өглөө эртхэн босоод замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хамгаалалтын машинуудаараа хамгаалуулаад л ажилдаа ирчихээд байх боломж бий мэт сэтгэгдээд байна.

За нэг мэдсэн номын тойм бус хууль зүйн тойм болоод шал далийж орхижээ. (хэ хэ энийг яг бичиж суутал хажууд телевизээр засгийн газрыг огцруулах тухай Парламентийн санал асуулга гарч байна. Огцруулахгүй гэж санал өгсөн эрхэм гишүүн Сономпил гэгчээс сурвалжлагч: -та яагаад огцруулах асуудалд эсрэг санал өгсөнөө бидэнд тайлбарлахгүй юу? Гэтэл өөдөөс нь юу гэсэн гээч? Инээмсэлгэж байгаад “Би коноф андуурсан байна лээ” гээд хээв нэг яваад өглөө шүү дээ. Ийм хүнийг чинь одоо үнэхээр “Wow Cool!” гэж хэлэхээс өөр яахав дээ тэ?

Бүх түвшинд энэ мэт аймшигтай хариуцлагагүй байгаа байдал маань сэтгүүлч хүнийг “аааан тэгвэл та уг нь дэмжсэн юм байна, тийм үү” гэж асуулгах дээр нь тулгажээ. Цаадах нь ч толгой дохиод одов. Монгол улсыг бурхан ивээг, Таны андуурсан конофны цаана ард түмний хувь заяа явж байгаа гэдэгт та итгэдэг үү гээд асуучихсан бол юу гэх байсан бол.. ) За за цааш нь үргэлжлүүлээд бичих ямарч сонирхолгүй болчихлоо.

Эрдмийг эрхэмлэх ухаан гэх энэ ном дахин хэвлэгдвэл заавал унших ёстой номын жагсаалтдаа оруулаарай гэж та бүхнээс хүсье.

6 comments:

ganga said...

Япончуудын зарчимтай хуулиа эрхэмлэдэг, ажилсаг чанар таалагддаг. Энэ менталите эртний соёл уламжлалаа хадгалаад, орчин үеийн техник технолог эзэмшин манлайлахад нөлөөлж байгаа болов уу. Манайхан бас л эртний сайхан уламжлалтай улс л даа. Гэхдээ социализм гэж хамаг унаган соёлоо сэгсрээд, одоо социализмын үед олсон юм эртнээс үлдсэн жаахан юмаа сэгсрээд цоо шинэ юм байгуулна гээд байх. Гэхдээ япон ертөнцийг ойлгоход хэцүү санагдсан. Би нэг удаа долоо хоног аялаад алмайрсан шүү. "Хэлгүй хүний тэмдэглэл" миний блогт ganga-cz.blogspot.com бий, завандаа орж сонирхоорой.

Unknown said...

ganga: Сэтгэгдэл бичсэнд баярлалаа, өнгөрсөнөөс эс суралцагч ирээдүйгээ бүтээж үл дийлнэ гэж хэлж болох юм шүү.
"хэлгүй хүний тэмдэглэл"-ийг уншсан шүү, их сайхан бичсэн байна билээ.

Unknown said...

Anonymous: Линкийг чинь эргэлзэх зүйлгүй байрлуулах болноо. Авилгачидтай блогоор тэмцэх ямар нэг арга олсон байх гэж найдаж байгаагаа илэрхийлье.

Anonymous said...

Ein Buch muß die Axt sein für das gefrorene Meer in uns

Ich glaube, man sollte überhaupt nur solche Bücher lesen, die einen beißen und stechen. Wenn das Buch, das wir lesen, uns nicht mit einem Faustschlag auf den Schädel weckt, wozu lesen wir dann das Buch? Damit es uns glücklich macht, wie Du schreibst? Mein Gott, glücklich wären wir eben auch, wenn wir keine Bücher hätten, und solche Bücher, die uns glücklich machen, könnten wir zur Not selber schreiben. Wir brauchen aber die Bücher, die auf uns wirken wie ein Unglück, das uns sehr schmerzt, wie der Tod eines, den wir lieber hatten als uns, wie wenn wir in Wälder vorstoßen würden, von allen Menschen weg, wie ein Selbstmord, ein Buch muß die Axt sein für das gefrorene Meer in uns.

Franz Kafka an Oskar Pollak, 1904

Gesammelte Werke. Briefe 1902-1924, S. 27 f. Frankfurt: Fischer 1958.

Unknown said...

Үгүй энүүгээр нэг гярмаан хэлтэй учир битүүлэг хүн яваад байхымаа. Спам ч юм бол уу?

Anonymous said...

Du hast Recht! :)