Pages

2007-11-24

Зөрчилтэй бичлэг

Зөө ойрд блогуудыг iGoogle дээрээс шагайх төдий нэг сар шахам болох нь... Харин өнөөдрийг блогуудаар нэг бүрчлэн тэнэж өнгөрүүлэхээр, энд тэндээс шинэ содон өөр мэдрэмжүүдийг олж scan-дахаар шийдчихээд сууж байна даа гэж. Гэхдээ юу ч гэсэн эхлээд өөрөө нэг пост оруулаад амьд мэнд гэдгээ мэдэгдчихье. :D

Өглөө гараад ирсэн дахиад цас орсон байна. Гадаа бүүдгэр хөнгөн гуниг төрмөөр хэн нэгнийг санаад ийш тийш гүймээр сэтгэгдэл төрж байхын... Тэгээд цасан дээгүүр нааш цааш хэсэг алхаж, мөрөө харж энэ тэр бодлогшров. Харсан хүн байвал хөөөөрхий зайлуул мэдрэл муутай залуу байна гэж бодохоор... (үнэндээ яг тийм ч байж мэдэх л юм)

Тракторын мөр гаргаж маргаа л...(нэг алхахдаа өргөсөн хөлийнхөө өсгийг нөгөө хөлийн дунд хавьд хажууд нь 5 см-ын зайтай перпиндикуляр гишгээд гэх мэт үргэлжлүүлээд явахаар тийм мөр гардийшд)...

Жоохон байхад найзууд Ганбаа гэдэг нэрийг маань гамбанз (гурил элддэг гавтгай мод, яаагаав), гамбанз нь нэг мэдсэн Салга гамбан(тракторыг манай нутагт тэгж нэрлэдэг байсан бололтой юм билээ), тэгсэнээ болиод трактор, трактор нь хэлэхэд хэцүү байсымуу яасийн бүүр солиороод Тараахай болж хэ хэ, найр тараадаг хүн юмуу хаашайм, тэгээд хүмүүс цасан дээгүүр тийм мөр гаргаж намайг шоолдог, тэрэнд нь учиргүй уурлаж энэ тэр сүйд болдог байсан маань санаанд ороод ганцаараа инээд алдсан шиээг хэсэг зогсов.

Энийг энд биччихдэг нь одоо буруу л юм байгаамшд уул нь гэхдээ яах вээ блог бичилгүй удсан болохоор нэг сайхан хамаа замбараагүй бичээтий л гэж бодсийм, намайг дооглож мооглуул одоо ч уурлаж энэ тэр сүйд болж мэдийшүү.

Зиа тэгээд ойрд чинь ажил ажил гэсээр яваад өвөл болсоныг ч анзаарсангүй, гэх нь ч хаашайм. Eclipse гээд програм бичдэг нэг эдитор байх... сүүлийн үед хамгийн ойр дотно байсан зүйл гэвэл энэ л eclipse шив дээ. Ууг нь өчигдөр блогтоо биччихмээр ганц хоёр санаа толгойд эргэлдсэн боловч одоо бичих гэхээр нээх утгагүй зүйлүүд шиг бодогдоод болдгүй, болилоо.

Бичсэн бичлэгээ эргээ харсан чинь өнөө боловсрол моловсролгүй л байгаа хэрэг л дээ гэдэг онигоо санаанд оров. Онигоо: Гадаадын нэг сэтгүүлч монголын ерөнхийлөгчөөс: -танай орны хүмүүс яриандаа үг болгоноо шахуу явж маваал, инэээж минээгээл гээд байх юм. Энэ тухай та тайлбарлаад өгөөч гэсэн чинь, ерөнхийлөгч: -Аан тэр ч боловсрол моловсролгүй л байгаа хэрэг л дээ, гэж хариулжээ.

Заа за энэ онигооноос болоод хэлээ хазаж “ярьдаг” хэдэн блогчин андуудадыг маань “шүүмжлэл” гэдэг сумаар битгий харваад унаарай даа хүмүүс минь. Үнэхээр эмзэглээд байгаа бол өөрөө л хичээгээд үлгэр дуурайлал үзүүлүүл хүмс даган дуурайх нь дамжиггүй гэж ном сударт бичсэн байх чинь билээ.

Миний муусайн найз нар гээд найрагчид өөрсдийгөө өмөөрч бичсэн шүлэг байдаг билүү юу билээ байз, тэрэн шиг блогчдыг өмөөрөхнүү дээ би чинь хэ хэ. Энэ хэдэн блогчид чинь өгүүлэх гэсэн утгаа л эмоцтой нь гаргаж бичих гээд хичээгээд байгаам шд. Байгаа юм шүү дээ гэж бичих гэсээр байтал ар талд нь жагсчихсан утга санаа толгой тархинаас үргэчих гээд байдагт л хамаг буруу байгаам болуу даа тэ?. Гэхдээ олны өмнөөс дүгнэлт хариулт энэ тэр бичээд байх ч бас дундуур бодолтойн маань шинж биздээ бодуул. Ямарч байсан миний хувьд л лав тийм. Аяндаа засрах талаар бодож үзнээ гсн.

Заа за энэ удаа ийгээд өндөрлөсү, сайхан баярлаарай хүмүүсээ... нэгдэх өдөр амарна, бөх үзээд гэртээ гэдсээ илээд гэвтэнэ гэхээс инээд хүрээ л байшүү, тусгаар улсын жаргалтай мангар бацкаанаа ай хө зээ юу. :D

Post a Comment