Pages

2007-04-21

Гурван үгнээс гууль нь, таван үгнээс тар нь

Монгол Улсын төрийн дуулал
Дархан манай хувьсгалт улс
Даяар монголын ариун голомт
Дайсны хөлд хэзээ ч орохгүй
Дандаа энхжин үүрд мөнхжинө

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий чадлаараа
Хайрт Монгол орноо мандуулъя

Зоригт Монголын золтой ардууд
Зовлонг тонилгож, жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орноо мандуулъя

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий чадлаараа
Хайрт Монгол орноо мандуулъя

Орой харихаар гудмаар алхаж явтал хэсэг залуус хоолой нийлүүлэн Төрийн дууллаа дуулж байгаатай дайралдав. Гуйлга гуйж суугаа нэг хөлгүй хүнийг тойроод зогсчиж... Уутанд нь мөнгө хийж байгаа харагдаад хоолой зангираад цус хөөрөөд явчихлаа. Хажуугаар зөрөх хүмүүс Даяар монголын залуус байна гээд жиг жуг хийн өнгөрч байгаагаас өнөөх алдартай хөдөлгөөний залуус байна гэж мэдсэн юм. Зургийг нь авчаад би ч цаашаа мөрөөрөө алхалаа нөгөө хэд орилсоор... Автобусны буудал дээр ирээд түр зогсох хооронд өнөө хэдэн залуус хажуугаар өнгөрлөө. Шулуухан хэлэхэд надад огт эх оронч үзэлтэй залуус шиг харагдсангүй, өнөө мулзан толгойтнууд гээд байдгуудын монгол хувилбар бололтой... Чанга чанга орилоод л, хүмүүс рүү хараалын үг хашгачаад л... Харахад туяхан туяхан өндөр рок байрын цэл залуухан гарууд, эрүүл согтуу нь мэдэгдэхгүй, ёстой өнөө
Зовлонг тонилгож, жаргалыг эдлэж яваа бололтой... Хажуугаас нь эвгүйхэн харах юм бол хүрч ирээд шанаа өгчиж мэдэх онцгүй энергитэй байсан шүү!
Найзуудтайгаа нийлэхээрээ би ч гэсэн цус хөөрч дарвиж онгирдог л доо. Гэхдээ гудамжинд ингэж арай болохгүй байхаа. ТВ-ээр хас тэмдэг бүхий туг барьсан хэдэн хүн хэвлэлийн бага хурал хийж харагдсан. Ямар учиртайм бол доо?

2007-04-18

Онцлон танилцуулах 2 фото блог

Манай монгол залуучууд үнэхээр авьяастай чадалтай юм аа. Өнөөдөр мэссэнжэрээр надад ирсэн энэ хоёр фото блог дээр танилцуулсан Өсөхөөгийнхөөс дутах юм алга. Орж сонирхоорой.
http://agshin.mn/
http://www.suuder.com/

2007-04-14

Өөртэйгөө ярилцав

Ганбаатар: за яагаад өөртэйгөө ярилцах болов? Арай улс төрийн кареер хийх гэж байгаа юм биш биз дээ?

Ганбаа: за үгүй дээ, юу боллоо гэж дээ. Чи мэдэж л байгаашд, Шалтгаан маань нэгд чиний асуух асуултын эргэн тойронд өөрийн бодол санааг бага ч болтугай цэгцэлж авах, бүүр цаашилбал оюун санаандаа шинэ “эх газар нээх”, харааныхаа өнцгийг бага ч болтугай тэлэх, өөрийгөө ямар хүнийг мэдэж авах мөн бас бус зүйл хүссэн хэрэг. Ийм байдлаар өөртэйгөө ярилцсанаар тэгж болдог эсэхийг мэдэхгүй, гэхдээ л ямарч байсан үзье гэж бодлоо. Тэгж чаддаггүймаа гэхэд хожим өөрийгөө шоолж инээх нэг ч гэсэн хөгжилтэй дурсамж үлдээе дээ. Хүмүүс намайг нэвт шувт “уншаасай” гэж айхгүй байна. Учир нь би ганц хуудастай ном шиг мөртлөө байнга зохиолоо шинэчлэн өөрчилж байдаг болохоор тэр. Өөрөөр хэлбэл миний энд бичсэн үзэл бодол паблишдангуутаа 180 градус өөрчлөгдсөн байх магадлалтай тул та зөвхөн сонирхогчийн нүдээр хараад эмзэг тусгахгүй хөнгөн дүгнээрэй.

Ганбаатар: за тийм байдаг байж, өөртэйгөө санал нэг байнаа гсн. Тэгвэл ингээд нөгөө асуултуудаасаа эхлэх үү дээ.

Ганбаа: за тэгье.

Ганбаатар: За ойрд яасан сул инээдтэй болчоов?

Ганбаа: Хэ хэ, ха ха ха. Хмммм! харин инээмээргүй юман дээр инээгээд байдаг тийм нэг хачин зуршилтай болчоод байнаа. Үгүй ер нь ийм юм гэж юу байсын? Бодоод байхад саяхан болсон айхтар сагсны тэмцээнээс, бас тэр тэмцээнд бэлдэж байна гэж цөмөртөл бэлтгэл хийснээс, бас ядаж хажуугаар нь gym-д явж эхлэсэн, бүгдээрээ дээр дааж авсан ажил олигтой ахиж өгөхгүй байгаа, ганцаараа нэг цэгийн үйлчилгээний төсөл дээр махийж байгаа, хугацаа нь ойртоод л байгаа, зурагт шатсанаас болж ном машиндах хобби сэдэрсэн, “алтан сүм” уншаад ертөнцийн утга учрыг бясалгачих гээд байдаг болсон, Цээгий гэж нэг юм сэрвэрээ тохируулж дуусгахгүй удаад байгаа, Дэмбээ ах зэрэгцэж инээгээд өгдөөгөөд байгаа гэх мэт олон олон стрэссор давхацсанаас болж бага зэрэг ядаргаанд орсон байж мэдэх юм. (зарим нь хоосон марзаганал байлаа хэ хэ хэ <- тээр). Манай ажлын хэд бүүр шүүмжлэх аястай болсон байна лээ. Би ч гэж би, анзаараагүй л инээгээд яваад байсан байгаам. Одоо ямар нэг асуудалд инээх үү, эс инээх үү гэж өөрөөсөө асууж байж шийдвэр гаргадаг болсон. Цаашдаа хамаа бус инээхгүй байх тал дээр ихэд хичээнээ. Хүмүүс юун сүртэй юм гэж бодож байж магадгүй. Үнэндээ бол ноцтой асуудал болчоод байна. Учир нь манай ажлын нилээд байр суурь сайтай тохьтой томоотой нэг ах намайг дагаад аймаар сул инээдтэй болчоод, зүгээр л инээгээ л байдаг болчихсон. Баримт:

- Гэртээ: ТВ-ээр гарч байгаа реалити шоун дээр үнээ сааж байгаа хүнийг хараад тачигнатал инээж байтал, миний 2 дүү ахыгаа аймаар өрөвдцөн харжийвал яахуу?

- Утсаар: Ээж: - за 2 дүүгийн чинь хичээл ном сайн уу? би: -ха ха ха. Ээж лав асар гайхсан. Цаана чинь юу болоод байна гэж байна лээ.

- Ажил дээр: Өглөө ажилдаа инээсээр орж ирсэн Дэмбээ ахыг дагаад шалтгааныг нь асуулгүй л инээгээд байвал яах уу?

- Хоолны ширээнд: Ядаж байхад Батзориг ах онигоо яриад байхымаа. Заримдаа зүв зүгээр сууж байхад нь инээд хүрээд шоолмоор санагдаад байхын. За тэгээд манай ажлын хэдэн охидууд дагаж инээгээд би тэрнийн дагаж инээгээд тэгээд дараа нь юунаас болж инээсэн бэ гэхээр шалтгаан нь би зүгээр л шалтгаангүй инээснээс болсон байгаа байхгүй юу.

- Уулзалт: Саяхан Gobi Naranbayar 2-той уулзахад бас нэг л сул инээгээд байгаагаа анзаарав. Ажлынхантайгаа, найзуудтайгаа, гэрийхэнтэйгээ байхдаа анзаардаггүй байснаа тэгэхэд их айхтар мэдэрсэн шүү. Өчигдөрийн өдрийн унднаар ажиглаж байхад манай ажлын хэд ноцтой халдвар авсан бололтой байна лээ дээ.

- Мэссэнжэр: Хишгээ ахтай юм ярьж байснаа огцом wha ha ha ha гэж инээсэн чинь мань эр ихэд эмзэг хүлээж авах шиг болсон. Намайг дооглоод байгаа юм уу? гэснээ хариу бичихээ байгаад алга болчихсон. Тэрнээс хойш уучлал гуйж амжаагүй л явж байна. Далимд нь: Дүү нь энэ зуршилтайгаа дайн зарлаад байгаагаа хэлээд шоолж инээсэндээ уучлалт гуйж байна, хүлээж авна уу. ;)

За нэг иймэрхүү л хаваржиж байна даа.

Ганбаатар: за хүү минь! наадах чинь тун ноцтой хэрэг байна даа. Ахар сүүл мүүл бүтэн л байлээшд. Жоохон цэнзүүртэй инээж бай, сайн амарч сур айн!

Ганбаа: за

Ганбаатар: Ингэхэд би ер нь хэн юм бэ?

Ганбаа: Хэн ч биш зүгээр л статистик ч байж магадгүй, байдаг л нэг залуу. Том зорилго тавиад тэрнийхээ төлөө зүтгэвэл амжилтанд хүрнэ гэсэн нэг өгүүлбэр олж уншчихаад одоогоор өөртөө ахадсан том зорилго тавьчихсан, зүйрлэвэл өндөр даваа давахаар голын эргийн дов сондуулан дундуур чигээрээ хамаа замбараагүй дондогонуулан яваа трактор л гэсэн үг. Дунд нь эвдрэх хэмхрэх бинзэн дуусах үе зөндөө л таарах юм. Ер нь заавал ингэж зүтгэх хэрэгтэй эсэхийг би мэдэхгүй. Тэр уулан дээр гараад тэгээд хаачих вэ гэдгээ төсөөлж ч чадаагүй байгаа. Зүгээр л номноос уншсан жорын дагуу амьдарч байгаа байж мэднэ. Ингэхэд ер нь надад өөрийн гэсэн сэтгэх чадвар байгаа бол уу? Уулан дээр гарч байгаад байгаа эсэхээ үзнэ дээ. Ингэхэд яагаад зүгээр л хөдөө очоод мал маллаад л эрх дураараа айл хэсэж айраг уугаад давхихгүй, түм түжигнэсэн хотод газрын зураг ч байхгүй хаашаа ч юм зүтгээд байгаан бол?

Ганбаатар: уул нь Би асуулт асуусан юмсан. Бодоод байхад амьдрал гэдэг өчүүхэн санагдаад болохгүй юм. Гэхдээ энэ надад амьдрал хөнгөдөөд байгаа гэсэн үг биш л дээ. Буй чанар нь нэг л энгийн зүгээр л утгагүй санагдаад байх юм. Тэнэг загасхан аквариум дотороо л төрсөн. Ертөнцийг энэ аквариум л гэж боддог байх даа хөөрхий. Тэндээ л үхнэ. Загас аквариумаа аквариум гэж төсөөлж чаддаг болов уу? Бид амьдралыг төсөөлж чаддаг билүү? Бас хэн нэгний аквариум ч юм билүү. Гэснээс үхлийн тухай юу гэж боддог вэ?

Ганбаа: Үхэл үү? Өмнө нь бодож байхдаа нэг аймаар хар нүх шиг төсөөлөгдөөд байсан чинь энэ удаа бичих гэтэл арай өөр мэдрэмж төрөөд байх юм. Чиний аквариумны тухай ярианаас л болсон байх. Бавуугийн Лхагвасүрэнгийн "Одоо хэдий ингэж нэгэн гүүний унага мэт ижилдэн байвч Овоон дээр тавьсан алиныхаа яснаас үргэж явах бол доо хөөрхий " энэ үгийг Галаарид ахын блог дээрээс анх уншаад л тархинд гүнзгий шингэчихсэн.

Миний толгойд үхлийн тухай их олон салаа мөчир бүхий аврага мод бий. Тэндээс ганц хоёр мөчрийг нь энд үзүүлье.

Заримдаа би Баабарыг үхээсэй гэж боддог юм. Учир нь Телевиз Радио Сонин дээрээс талийгаач нараа хэрхэн дурсаж байгаа тухай олонтаа уншиж байсан. Үхсэнийх нь дараа л гэнэт ямар хүн байсныг нь санаж байгаа юм шиг л амтай болгон зүлгүүрдэж гарна. Үхэл ямар зүлгүүр юмуу? Үнэхээр зүлгүүр юм бол Баабар үхээсэй. Ирээдүйд хэлэх үгнүүд нь хайран хэдий ч нэгэнт хэлчихсэн үгнүүдийг нь хүмүүс магтаж бусдадаа хэлж өгөөсэй, тоогоосой гэсэндээ л ...

Бас нэг мөчир: секундийн зүү байраа сэлгэх тэрхэн агшин ямар хурдан билээ дээ. Гэтэл хүний амьдрал тэрэнтэй харьцуулахад яасан ч урт юм бэ. Төсөөлөх аргагүй урт биз дээ? Гэтэл бид өлгийнөөсөө авс рүү байраа сэлгэх тэрхэн хугацаа хүн төрөлхтөний туулсан хугацааны дэргэд бол эгээ л секундийн зүү байраа сэлгэх тэрхэн агшин гэсэн үг мөн биз дээ? Гэтэл бид бүхэл хүн төрөлхтөний түүхийн турш амьдрах юм шиг аяглаад л, өөрийн амьдралын тэрхэн секундийн зүү шиг гялс хийх мөчид л амьдрана шүү дээ. Би хүртэл нэг л их ирээдүйн амьдралд бэлтгэсэн хүн. Гэтэл энэ чинь амьдрал үргэлжилж л байна шүү дээ секундийн зүүнүүд (хүмүүс) минь.

үргэлжилнэ

2007-04-07

Шал завхарсан юм зүгээр

Өчигдөр орой ажлын нөхөдтэй пиво ууж баахан инээж, ханиаж байгаад харьсан чинь өнөө өглөө толгойд руу ус юүлчихсэн юм шиг цүл цал гээд л байна. Ажил дээрээ ганцаараа байгаа болохоор хэт төвлөрөөд, улайраад цаг хэд болж байгааг ч анзаарсангүй өдрийн ундны цаг өнгөрөөд талийжээ хөөрхий. Бичкэн шартцан болохоор ходоодны алерт ажиллахыг анзаараагүйм байлгүй. Гарч хоол идье гэтэл ажлын өрөөг гаднаас нь түгжчихэж, шал завхарсан юм зүгээр. Шууд өлсөөд явчихдаг гэжийшд. Эргэж орж ирээд блог руугаа дэмий нэг шагайсан чинь шинэ сэтгэгдэл алга. Дэмий юм хийхээ боль, гэсэн тэр нэг хүний үгэнд ордог ч байж уу. Шал завхарсан юм зүгээр.

Шууд өлсөөд явчихдаг гэснээс өчигдөр биднүүс дэвэн дэлхийн юм ярьж байгаад хүн үнэхээр итгэвэл хүйтэн усанд түлэгддэг, үнэхээр итгүүлбэл хий цавчаад хүний толгойг тасалж болно гэх зэргээр баахан маргалдаж бие биенээ шоолов. Шал дэмий юм яриад завхарсан юм зүгээр.

Уул нь эргэж ирээд Гансүх ахын захиасыг жоохон хийж туслая гэж бодож байсан чинь түлхүүргүйм чинь худлаа боллоо л доо. Шал завхарсан юм зүгээр.

За за завхарсан бичлэгээ дуусгачихаад ресефшний текен дээгүүр даваад гарахаас, дараа нь загнуулнаа хаашд, шал завхарсан юм зүгээр. Өө паблишдах гээд блогруу гаа орсон чинь Док сэтгэгдэл бичцэн байшд, шал завхарсан юм зүгээр. :D

2007-04-06

Таны Аз жаргалын сагсанд юу юу байвал та өөрийгөө хангалттай аз жаргалтай болно гэж үзэх вэ?

Санал асуулгын дүн ингэж гарлаа. Мэдээж дүгнэлт хийх хэрэгтэй байх гэж бодоод чадан ядан бичив.

Таны Аз жаргалын сагсанд юу юу байвал та өөрийгөө хангалттай аз жаргалтай болно гэж үзэх вэ? - Өөрөөр хэлбэл та хангалттай аз жаргалтай болохын тулд юу юу дутагдаад байна вэ гэсэн утгатай асуулт байлаа гэж...

Тэгэхээр санал асуулгад оролцогсодын маань 40н хүний 3аас бусадад нь нууц амраг хэрэггүй эсвэл байгаа, 13-аас бусдад нь гоё ном хэрэггүй гэж боддог эсвэл байгаа, 12-аас бусдад нь амттай хоол хэрэггүй эсвэл байгаа, 19-өөс бусдад нь үр хүүхэд хэрэггүй эсвэл байгаа, 7-оос бусдад нь агуу бүтээл хэрэггүй эсвэл бүтээчихсэн, 14-өөс бусдад нь сээгс хэрэггүй эсвэл ..., 27-оос бусад нь эрүүл мэндээ гаргуунд нь гаргачихсан эсвэл эв эрүүл, 18-аас бусдад нь боловсрол хэрэггүй эсвэл боловсорчихсон, 21-ээс бусдад нь дуртай ажил хэрэггүй эсвэл байгаа, 10-аас бусдад нь алдар нэр хэрэггүй эсвэл алдартан, 25-аас бусдад нь мөнгө хэрэггүй эсвэл хангалттай баян, 33-аас бусдад нь хайр дурлал хэрэггүй эсвэл учирчихсан байна гэсэн үг бололтой. Заавал ингэж тонгоруулж хэлдэг маань бидэнд хайр дурлал хамгийн их хэрэгтэй байгааг тодотгох гэсэн хэрэг юм.

Аан нээрэн бусад гэдэг дээр “бүгд” гэж ганц санал өгсөн хүн хүн төрөлхтөний тун ч бүрхэг төлөөлөгч санагджийхийн. (гальт өрөвдөв)

Аз жаргалын сагсаа та өөрийн хүчээр л дүүргэнэ. Чадна гэдэг итгэлийг чинь сэлбэхээр энэ линкийг байрлууллаа. Сагс дүүрэн явцгаагаарай найзуудаа. ;)

2007-04-03

Алтан сүм

Японы Кинкакужи хэмээх энэ гайхамшигт сүмийн дэлхий дээр өнө мөнхийн хоосон билэгдэл болон оршисон 500н жилийн төгсгөл хэрхэн ирсэн тухай Мишима Юкиогийн бичсэн Алтан сүм номыг эх хэл дээрээ арай гэж “уншиж” дуусгавай. Уншиж гэдэг үгийг онцолсон учир нь бүрэн ухаж ойлгоогүйгээ илэрхийлэх гэсэн санаа юм.

Номингийн монел зурагт мөн надад мөнхийн төгс төгөлдөр бус гэдгээ үзүүлж дэлгэц дээр дүрс үзүүлэхгүй болсоноос болж энэхүү номыг уншиж дуусгах төгс боломж олдсон нь эгээ л нэг сануулга шиг санагдаад байх юм. Гээ л солиороод унахгүй юу хэ хэ. За цааш нь:

Ном яг одоо хажууд байхгүй тул санаанд байгаагаа буулгалаа зөрүү гарах магад.

Төгс гоо сайхны мөн чанарыг хэрхэн үздэгийг харуулсан коан (буддын гүн ухааны таавар маягтай юм уу даа) болон түүнийг хурц ухаантан хүмүүс хэрхэн тайлж байгаа хэсэг үнэхээр таалагдав. Бас блог дээрээ тэмдэглээд үлдээе гэж бодсийм. Сонин байх болов уу.

Хашаанд өвс хадаж байсан хэсэг лам нарын дунд гэнэт маш өхөөрдөм хөөрхөн бяцхан муурын зулзага орж иржээ. Лам нар өхөөрдөн хөөрхийлж муурын зулзагыг би ч тэжээнэ би ч тэжээнэ болоод муудалцах дээрээ тулахыг харсан багш нь хүрч ирээд зулзагыг дээш нь өргөн хурц хадуур хоолойд нь бариад ингэж хэлэв: - энэ юу гэсэн утгатай болохыг тайлж чадсан нь муурын зулзагыг тэжээж болно гэв. Лам нар гайхан хэлэх үг олж чадсангүйд багш нь муурын зулзагыг хурц хадуураар 2 хувааж шидчихээд яваад өгч гэнэ.

Орой нь энэ тухай хоорондоо ярилцаж суутал тэнд байгаагүй нэг лам гутлаа толгой дээрээ тавьж гэнэ. Үүнийг харсан багш нь чи өдөр тэнд байхгүй яав даа гэжээ.

Энэ номонд энэ коаныг эсрэг тэсрэг 2 янзаар тайлбарлаж байгаа хүмүүс гарах бөгөөд 2 дах нь тайлбар нь надад таалагдсан тул би тэрс маягийн эрэмдэг сэтгэлгээтэй хүн байж магадгүйм даа гэсэн бодол төрүүлсэнийг нуух юун. Хэсэг хугацааны дараа нөгөө тайлбарыг нь би оруулах бөгөөд надад ямар тайлбар нь таалагдсаныг мэдэхийг хүсвэл энэ номыг олж унших хэрэгтэй болж дээ.

Ингэж номны борлуулалтанд нөлөөлөхийг увайгүй оролдсон маань урамшсан орчуулагч маань дараагийн Forbidden colors-ыг нь орчуулаад өгчих болов уу гэж горьдсоных л юм. Хэлгүй хүн гэцүү ч юм дөө. Хэлгүй хүн гэснээс Алтан Сүмийн гол дүрд ээрүү лам гардаг бөгөөд үг хэлэх гэхээр тагларчихдаг төрөлхийн эмгэгээсээ болоод хэлэх гэсэн үг нь утга жанцангаа алдчихдаг. Үүнээс болж маш өвөрмөц сэтгэлгээтэй болон хүмүүжсэн нөхөр сүмийг шатаасан хэргийн эзэн. Бас америк цэргийн үгэнд орж япон янхан хүүхний гэдсэн дээр дэвсээд тэрнээсээ таашаал авч байгаа зэргээр зохиолч жендэрийн хувьд Гоожуурархуу сэтгэлгээтэй хүн байсан боловуу гэж төсөөлөгдсөн шүү. Бөөн хэрүүл болох вий дээ. Ер нь энэ номыг уншсан хүмүүсийн тайлбарууд хоорондоо их зөрчилдөх маягтай санагдсаныг бас хэлье. Майга хөлтний хэрцгийдүү аймаар яриа гээд яриад байвал асар их хэрүүлийн тариалан байна лээ дээ энэ номонд... Элдвийг эргэцүүлэх дуртай саваагүй хүмүүс уншиж үзээрэй гэж зөвлье.