Pages

2006-05-30

Хүмүүс танд эдгээр номыг зөвлөж байна.

Уг нь би хүмүүсийн бичсэн номнуудыг нилээн олон болох байх гэж бодсон боловч санасанд хүрсэнгүй гэхдээ л төлөвлөснийхөө дагуу дараах хэдэн номыг бичлээ. Та уншсан сайн номныхоо талаар миний блогт бичлэг үлдээвэл өчүүхэн би тунч баярламой.

Ганбаатар
Uran zohiol talaas
- Gabriel Garsia Markes "Zohiolchiin neriig aldaatai bichsen bj medne" -iin ZUUN JILIIN GANTSAARDAL "orchuulga-n roman"
MCS-es gargasan Electron nom-oor ni unshij bsan yum. Unshij duusaad mash huchtei setgegdel turj baij bilee. Gol utga sanaag ni ta unshij baij l medne dee.

Ediin zasag niigmiin talaas bol
- Milton Freidman -ii HUVI ZAYAAGAA SONGOH NI "bas l orchuulga-iin nom"
Ene nom-g ta buhen hervee unshaagui baigaa bol zaawal olj unshih heregtei gej bodoj bna.

Hubi hunii hugjiliin talaas bol EMOS club-iinhenii gargasan UURIIGO HUGJUULEHUI gedeg nom-g ta buhend sanal bolgoy gej bodloo. Nadad ih taalagdsan nom bga yum

Хишигбаатар
1. Теодор Драйзерын "Америкийн эмгэнэлт явдал"
Үнэхээр гоёо зохиол капитализм гэж юу болохыг ойлгуулаад өгнө.
2. Анатолий Рыбаков "Арбатын хүүхдүүд"
Үнэн тасархай сталинзмын мөн чанарыг ойлгоход тань тусална. Бас хүний мөс, үнэнч нөхөрлөл, хайр сэтгэл
3. Гюго Парисын дар эхийн сүм
Үзэсгэлэнт Эсмералда, зэрэмдэг Квазимодогийн тухай кино, хүүхэлдэй киног зөндөө л үзээ биздээ. Тэгвэл тэр бүхний зохиолынхоо хажууд юу ч биш.
Жич: энэ 3-ыг уншсан хүмүүс Мангар бацаан биш тул Хишгээ ахын блогт тавтай морилно уу. khishgee.blogspot.com

Эрин Тулгат [блогоос нь тавилаа.]
1. Нитобэ Иназоо "Өөрийгөө төвшитгөсөн тэмдэглэл" / 新渡戸稲造 『自警録』
Одоогийн Нэгдсэн Үндэстний Байгууллага буюу дайны өмнөх Үндэстнүүдийн Холбооны 2-р нарийн бичгийн дарга байсан олон улсын зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч хүний бичсэн амьдрах ухааны ном.

2. Бэнжамин Франклин "Autobiography"
Анхны америк хүн гэгддэг, улс төрч, бизнесман, зохион бүтээгч, дипломат тэрээр өөрийнхөө намтрын тухай бичсэн ном. "Founding fathers" (Америкийг бий болгосон эцгүүд) нарын нэгд тооцогддог, Америкийн тусгаар тогтнолын хөдөлгөөнд гар бие оролцож, энэ орны суурийг тавилцсан хүн юм.

3. Хонг Зичэнг "Оюуны үндэс" буюу 『菜根譚』
Буддизм, Күнзизм, Таоизмын гурван шашныг нэвтэрхий судалсан Хятадын Мин улсын үеийн философич тэрээр энэ гурван ухааны охь дээжийг шүүрдэн байж маш товч хэллэгээр хүнд хүрэх хурц илэрхийлэлтэй бичсэн ном.

2006-05-24

Амьдралын үнэ, цэнэ

Нэгэн алдартай уран илтгэгч 200 хүн цугласан том танхимд илтгэлээ тавьж байна. Гэтэл тэрээр гэнэт 20 долларын дэвсгэрт гаргаж ирээд хэн нэгэн үүнийг авахыг хүсч байгаа эсэхийг асуухад хүмүүс бүгд гараа өргөв. Илтгэгч “Энэ мөнгийг та нарын хэн нэгэнд өгөх болно. Харин тэгэхийн өмнө нэг зүйлийг хийх хэрэгтэй.” гэж хэлээд нөгөө 20 доллараа нугалж үрчийлгэн, базаж байснаа дахиад л авахыг хүсч байгаа эсэхийг асуухад хүмүүсийн гар мөн л өргөөтэй байлаа. Гэтэл илтгэгч маань нөгөө мөнгөө бүр газар шидээд дээрээс нь дэвсэж, үрчийлгэн бүр шороотой хольж хутгаснаа ахиад л нөгөө асуултаа давтав. Гэвч бүх хүн дахиад гараа өргөсөн ба тэр мөнгийг бүгд авахыг хүсч байлаа.

Гэтэл тэр хэлсэн нь:
-Энэ бүхний эцэст, бид нэг зүйлийг ойлгоно. Энэ бол үнэ цэнэ». Ингэж ярьж байгаагийн гол утга нь би энэ мөнгийг үрчийлгэж, базалж, дэвсэлсэн ч энэ бүхэн түүний үнэ цэнийг алдагдуулахгүй. Тэр одоо ч 20 доллар. Бидний амьдралд хэн нэгэн гомдох, өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж бодох, сэтгэлээр унах зэрэг янз бүрийн зүйл тохиолддог ч бид тэр бүр өөрийн үнэ цэнийг алдах ёсгүй. Хамгийн гол нь чамд хайртай хүмүүс үргэлж чиний хэр зэрэг үнэ цэнэтэй болохыг санаж байж болно. Амьдралын үнэ цэнэ гэдэг бол бидний юу хийсэн, хэнийг таньдаг зэргээр хэмжигддэггүй. Харин бидний хэн болохыг тодорхойлдог. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй гэв.

www.biirbeh.com -s

2006-05-16

Google Notebook & Web blogger

http://www.google.com/notebook/

Энэ тэмдэглэлийн дэвтэрийг сонирхож үзээрэй. Мөн Та Mozilla Firefox ашигладаг бол Blogger Web Comments -ыг сонирхож үзэх хэрэгтэй. Энэ таны блог бичих цаг хугацааг хэмнэнэ гэдэгт итгэлтэй байна. Инстолдож дууссаны дараа таны Мозила хөтөчийн баруун доод өнцөгт Commenter зураг үүснэ. "жижигхэн шүү" Амжилт хүсье.
http://labs.google.com/ Энэ линк-ийг бас сонирхоорой.

2006-05-12

Хундаганы үгийг эргэцүүлэхүй.

Өчигдөр орой боджээ суутал нэг ийм пост бичмээр санаа төрлөө. Манай ажлын газрынхан нэг удаа “ууж” байтал нэг ахмад ажилтан хундаганы үгээ “Өмнө нь монголчууд бүгдээрээ ижилхэн ядуу байсан болохоор баян хоосны ялгааг мэддэггүй байлаа. Харин одоо зах зээлд шилжээд зарим нэг нь баян болсоноор өөрсдийгөө ядуу гэдгийг мэддэг болжээ. Ирээдүйд бүгдээрээ ижилхэн баян болохын төлөө энэ хундагыг өргөе” гэж хэлсэн. Манайхан зарим нь яасан гоё үг хэлэв ээ ч гэж байсан, ёстой үнэн үг байна ч гэж байсан, ер нь бүх хүнд энэ үг их таалагдсан. Яагаад энэ тухай пост бичмээр санагдсан бэ гэвэл саяхан уншсан Айн Рэндийн номонд “Тухайн ниймгийн байгаа байдал нь тэр нийгэмд зонхилж буй философийн шууд тусгал байдаг” гэж бичсэнээс үүдсэн юм. Мэргэжил нэгт ахын тэр үг нилээд философилог шинжтэй байсан болохоор энэ үгний талаар өөрийн бодлоо “ө.х номноос уншсаны дагуу төрсөн сэтгэгдлээ” бичье гэж шийдлээ.

Бидний өмнө байсан нийгэм бол ахын хэлсэнчлэн бүгдээрээ ядуу байхаас өөр аргагүй тийм философын үзэл сурталын тусгал байсан. Харин одоо бидний туулж буй Зах зээлийн эдийн засаг бол цэвэр хувь хүний хөгжлөөс хамаарах нийгэм юм. Жишээ нь Монголчууд нэг өглөө гэнэт бүх хүн адилхан баян боллоо гэж үзье. Зах зээлийнхээ зарчмаар бол хэдхэн жилийн дотор л эргээд баян хоосон гэх хүмүүс бий болно. Энэ нь хүн бүр харилцан адилгүй чадвартай учраас юм. Гэнэт орж ирсэн баялаг эдийн засагт (+) байдлаар нөлөөлөх ч гэсэн энэ бол бүгдээрээ ижилхэн “баян” болохгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл мэргэжил нэгт ахын хэлсэн дээрх үг “сайхан” боловч хэзээ ч биелэхгүй үг. Нийгэмд зонхилох философи иймэрхүү шинж чанарыг агуулж байх нь ямар аюултайг бид мэдэх билээ. Сүүлийн өгүүлбэрийг гэгээлэг дуусгахын үүднээс Ахын үгийг зөвтгөх маягтай гуйвуулая. Тодруулбал 1921-оны Монголчуудтай харьцуулахад Одоо бидний амьдарч буй “ядуу” хүн ямар их баян гэдгийг нэг саная. Тэр үед хамгийн баян хүнд ч байхгүй хананаас нь цэвэр ус гоождог, TV үздэг гээд л тоочоод барашгүй “баян” шүү дээ. Энэ утгаараа цэвэр өрсөлдөөнт зах зээлийн нөлөөгөөр бидний ирээдүй ч гэсэн одоотой зүйрлэшгүй “баян” болох нь гарцаагүй. Гэхдээ л би ядуу, тэр баян гэх сэтгэлгээ арилахгүй гэдгийг Аристотелийн сахлаар тангаргалая.

2006-05-09

Блог дээр Ө Ү гарч байна уу?

Би анх блог нээгээд Ө Ү үсэг гарахгүй байхаар нь гайхаад Unicode-оруулах гэж нилээн үзсэн. Тэгээд хайж хайж Шинэ Пост хийхдээ Font-ийг нь Arial дээр тавьж байж учир нь олдлоо. Энд тэнд блог үзээд явж байхад хүмүүсийн Ө Ү үсэг гарахгүй "таниагүй" байхыг хараад жижиг Пост бичлээ. Та бүхэн тийм асуудалтай учирвал блогийнхоо темплат дээр бүх фонтоо ариал болгоод, бичлэг нэмэхдээ ариалаар бичээд туршаарай. Амжилт хүсье

2006-05-06

Тас, бүргэд, сэг үү эсвэл хүн үү... 1

Ийм гарчгийн дор сэтгэгдэлээ бичсэн минь нь зөв эсэхийг уншиж үзээд саналаа бичээрэй.
Бүх мэргэжилтнүүд өөрийнхөө мэргэжлийг магтах өвчин туссан байдаг Айн Рэнд.
Гэхдээ би энд мэргэжлээ магтах гээгүй ээ. Өнөөдөр монголд компъютэрийн хэрэглээ улам бүр нэмэгдэж "айл бүрийг компъютержүүлэх" цаг хаяанд иржээ. Харин компъютэрийн худалдааг дагаж хийх ажил нь нэмэгдэх учиртай програм хангамжын мэргэжилтнүүд хаана юу хийж явнаа. Өнөөдөр дэлхий дахин интернэтэд "Даяарчлагдаж" - эдийн засгийн хамгийн том хөрөнгө оруулалтууд програм хангамжын зах зээлд жинхэнэ өрсөлдөөн жинхэнэ "гайхалтай" бүтээгдэхүүнүүдийг бий болгож байна. Монгол улсын хувьд Мэдээллийн Технологийн чиглэлийг хөгжлийн тэргүүлэх салбар болгон сонгосон маань маш чухал. Учир нь Эдийн засагт тулгуурласан [капиталт] нийгмийг босгох гэж байгаа л юм бол заавал газраа ухаад байх хэрэггүй. Монголд дэлхийтэй хөл нийлүүлж чадах 2-4 мэдээллийн технологийн корпорациуд байхад л хангалттай. Бид тэдгээр "гайхалтай" бүтээгдэхүүнүүдийг хийж сурах бүрэн чадавхи байгаа гэдэгт би үргэлж итгэж явдаг. Гэтэл монголд эдгээр "гайхалтай" бүтээлүүдийг жинхэнэ утгаар нь хулгайлж хэрэглээд заншжээ. Орос Хятад хоёр "Дээрэмчин улс" дэлхийг хууль бус програм хангамжаар хангаж байна. Энэ нь манай улсад "ашиг"-тай тусаж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ та програмист эсвэл энэ чиглэлээр амьдралаа холбосон бол энэ чиглэлийн хөгжлийн хамгийн том саад энд байна. Тийм ээ.
Монголын програм хангамжын мэргэжилтнүүд яагаад "бусад" шиг "гайхалтай" бүтээгдэхүүн битгий хэл хамгийн энгийн програм хийхдээ үргэлж хуулбарлан дуурайж байдаг вэ яагаад шаардлага хангахгүй програм хийдэг талаар та шүүмжлэх гэж байгаа бол би нэгэн логикын талаар санаагаа хэлье. Хамгийн эхний хамгийн том асуудал бол програм бичих үйл явцыг удирддаг прожект менежмэнтийн чадвар юм. Дэлхий нийт ямар ямар технологи ашиглан прожект менежмэнт хийдэг талаар манай байгууллагууд гадаад улсад мэргэжилтнүүдээ чамлахааргүй бэлтгэсэн байдаг л даа. Тэгэхээр бид энэ талаар харанхуй улс биш ээ. Хамгийн захын програмист л Програм хангамжын амьдралын цикл энэ тэр гээд л ярьж гарна. Харин гардаад хийж үзсэн хүн мэр сэр байхаас тийм баг байхгүй. Програм хангамж хөгжүүлэх үйл явц өөрөө "баг"-ийн тоглолтоос хамаардаг "спорт". Яагаад нэгч "баг" систем шинжилгээнээс авахуулаад хийх ёстой ёс горимоор нь ажиллаж үзээгүй байдаг вэ гэдэг дээр нэг л асуудал босож ирдэг. Энэ бол төсөв. Ихэнх "баг"-ийг цалинжуулж ч хүрэлцэмгүй төсвөөр "олдсон" ганц ажлаа хийхийн тулд юун систем анализ. Юун докумэнт менежемэнт. Юун Систем аналистыг хүлээж суух. Шууд л программистийнхаа чадалд найдаад нэг сарын дотор иймэрхүү юм хий гэдэг даалгавар өгдөг. Түүнээс хойш юу болдог нь ойлгомжтой.

Яагаад ийм байдалд хүрдэг вэ? Муу програмистуудтай болохоор энэ үү? Үгүй гэж би бодож байна. (уншиж буй програмистууд өмөөрсөнд баярлах хэрэггүй. Танаас юу шалтгаалж буй талаар жич дурдана.) Намайг яагаад "Үгүй" гэж гүрийсэн бэ гэдгийг та бараг ойлгоо байлгүй. Гэхдээ Бид тэр програмд тийм л төсөв гаргах чадалтай байсан гэж хэрэглэгч өөрийгөө зөвтгөж байгаа байх. Магадгүй л юм. Та хэрвээ миний блогыг Windows үйлдлийн систем дээр уншиж буй бол та энэ үйлдлийн системийг MicroSoft-оос хэдэн доллараар худалдаж авсан бэ? Та гайхаж байна уу (Саяны асуултанд ямар нэг үнэ хэлээгүй бол та гайхаж байгаа биз. Гэхдээ л таны ашиглаж буй үйлдлийн систем дэлхийн хамгийн үнэтэй үйлдлийн систем шүү. )Таныг тас шиг үнэгүй сэгээр хооллож байна гэсэнд та битгий уурлаарай. Та Microsoft-ийн сайтад ороод тэднийхээс хэдэн доллар дэлссэнээ тооцоод үзвэл ичих биз. (Үнэндээ би бүүрч ичиж байна.) Хэлэх гээд байсан санаа минь гэвэл зах зээлд програм хангамж бол хямдхан эд гэсэн сэтгэхүйг төрүүлсэн Орос Хятад хоёр "анчин бүргэд"-дээ гомдох уу. Япон Солонгос мэтийн IT өндөр хөгжилтэй улсууд энэ талаар бидэн шиг хэцүүдэж явсан гэдэг гэхдээ тэд сэгээр хооллогч байхаас татгалзах нь юунд хэрэгтэйг олж хараад сэгээр хооллож буй Улсаа, Компаниудыг, хувь хүмүүсийг "ичээж" жинхэнэ хүн болж бусдаас арилжааний зарчмаар үнэтэй чанартай хоол олж идэх нь жинхэнэ "эрүүл мэндийн төлөө" юм байна гэдгийг ойлгуулж чаджээ. Мөн Мундагаа? Монголчууд ядуу юм чинь үнэтэй програм хангамж хэрэглэж чадахгүй гэж та бодож байна уу. Тэд нарч гэсэн тэгж бодож байсан гэхдээ л эрүүл мэнд хамгаас чухал гэдгийг маниусаас илүү мэддэг байсан бололтой. За да монголын програм хангамжын хөгжил ч энэ замаараа яваад байх нь тун ч алсын "хараа"-гүй хэрэг болж байж мэдэх юм. Програмистуудад жич: бид нар л интернэт ухаж кракдсан програм ашиглах боломжыг хангасан улс шүү дээ. Тэгэхээр дээр өгүүлсэн "муу програмист" гэдэг нэрийг бид өөрсдөө олж авсан байна. Энэ талаар миний блогд санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэхийг хүсээд урт сунжруу санаагаа өндөрлье.

2006-05-01

Аз жаргалын түлхүүр

Нэгэн худалдаачин аз жаргалын нууцыг олж мэдүүлэхээр хамгийн мэргэн ухаантай хүн рүү хүүгээ явуулжээ. Залуу хүү 40 хоногийн турш элсэн цөлийг гатлан туулж явсаар толгодын дээр сайхан харш байхыг олж хараад тийшээ очжээ. Хайж явсан мэргэн нь энд амьдардаг байв.

Мэргэнтэй уулзах гэсэн хүмүүс харшаар дүүрэн байлаа. Энэ харш хүүгийн бодож байсан шиг тийм сайхан үзэсгэлэн төгс харагдахгүй л байлаа. Хүү бүтэн 2 цаг хүлээж байж сая мэргэн ухаантантай уулзах завшаан олжээ. Хүүгийн зорьж ирсэн хэргийг анхааралтай сонссон ухаантан асуултанд хариулах тийм их цаг алга гээд хүүг харшийг үзэж танилцаад 2 цагийн дараа ир гэжээ. Гэхдээ “Өөрөөс чинь нэг зүйлийг хүсье!” гээд хүүгийн гарт бага зэрэг шингэн тостой халбага өгөөд “Ордноор зугаалж байхдаа халбагатай тосоо асгаж болохгүй” гэж анхааруулжээ.

Хүү ч ордны шатаар өгсөж уруудан өнцөг булан бүрээр явжээ. Гэвч халбагатай тосноосоо нүд салгасангүй. Хоёр цагийн дараа мэргэн ухаантан дээр эргэж ирэв. Мэргэн ухаантан “За хүү минь ордноор зугаалж байхдаа хоолны өрөөний хажуугийн уран гоё хийцтэй хивсийг, цэцэрлэгчийн маань 10 жилийн хүч хөдөлмөрөө зарж босгосон цэцэрлэгийг, номын санд байгаа сайхан илгэн цааснуудыг маань харав уу? гэж асуужээ. Хүү ч санаа зовон, халбагатай тосоо асгачихгүйн тулд өөр юу ч анзаарч чадаагүйгээ хүлээжээ.

Мэргэн “тэгвэл яваад ордны бүх сайхныг хараад ир.” гэв. Санаа нь амарсан хүү халбагатай тосоо аван ордонтой дахин танилцахаар гарчээ. Энэ удаа явахдаа хананд өлгөсөн, зурсан урлагийн сайхан бүтээлүүдийг анхааралтай харж хэчнээн сайхан болохыг нь мэдэрч байлаа. Үзэсгэлэнт сайхан цэцэрлэг, уран гоё хийцтэй сайхан бүтээлүүдийг харж нүд, сэтгэл баясгажээ. Танилцаж дуусаад хүү харсан үзсэн бүх сайхан зүйлээ мэргэн ухаантанд ярьжээ.

Түүнийг анхааралтай сонссон мэргэн ухаантан хүүгээс “чамд өгсөн халбагатай тос хаана байна?” гэж асуухад хүү сандран гар луугаа хартал тос нь аль хэдийнээ асгарсан байлаа. Юм харж алмайрсан хүү гарт байгаа халбагатай тосоо мартсан байжээ.

Үүнийг харсан мэргэн ухаантан хүүд хандан, “Чамд өгөх ганцхан зөвлөгөө байна: Аз жаргалын түлхүүр нь “халбагатай тосоо асгалгүйгээр бүх юмны сайхныг нь олж харах юм” гэжээ. Орчин үед аз жаргал нь итгэл үнэмшил, амжилт, албан тушаал, алдар нэр, гэр бүл, асуудалгүй жигд амьдрал гээд бодит болон хийсвэр олон ойлголтоор хэмжигддэг. Гэвч мартаж болохгүй хамгийн чухал зүйл бол “халбагатай тос” буюу хүний мөн чанар юм.


www.biirbeh.com - s

Залуусаа орчуулаад байгаарай.

Every action must be due to one or other of seven causes:
chance, nature, compulsion, habit, reasoning, anger or appetite.
Aristotle.

Drive thy business, or it will drive thee.
Benjamin Franklin.

Everybody's business is nobody's business, and nobody's business is my business.
Clara Barton.

PR-ийн талаар интэрнэтээс...

7 хоногийн дотор стратеги PR-ийг хэрэгжүүлэх нь


Таны болон таны бизнесийг нэг өдрийн дотор цаг тухай бүрд нь бусдад таниулж, ил тод болгож чадах аргачлал


Асуулт: Би өөрийн бизнесийг бусдад таниулж, сурталчлахыг маш их хүсч байгаа боловч яг хаанаас нь эхэлж, яаж хэрэгжүүлэх талаар сайн мэддэггүй. Надад туслаач?

Хариулт: Доор дурдсаны дагуу 7 хоногийн дотор өөрийн бизнесийг бусдад яаж хүргэж, таниулах талаар мэдэж болох юм.


Өдөр 1 - Зорилгоо тодорхойлох

Өөрийн зорилгод хамаарах зах зээлийн хүрээнд орших мэдээллийн хэрэгслүүдийг хайж олон тэмдэглэх. Үүнд ихэвчлэн сонингууд, ялангуяа долоо хоног тутмын сонин, өдөр тутмын сонин, орон нутгийн бизнес сэтгүүл, хотын сурталчилгааны чөлөөт самбар, худалдаа арилжааны мэдээллийн танхим зэрэг мэдээллийн хэрэгслүүд орно. Хэрвээ танд үндэсний хэмжээний шуугиан тарихаар мэдээлэл хэрэгтэй эсвэл олон нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй холбоогүй бол энэхүү асуудлаас татгалзаж болно. Дараа нь өөрийн зах зээлийн хүрээнд багтах телевиз болон радио станцуудыг тодорхойлно. Энэ нь AM, FM, орон нутгийн радио, коллежийн радио станц болон бусад адил хэрэгслүүдийг багтаана.

Өдөр 2 – Эхний өдөр олсон мэдээлийн бааз дээр тулгуурлан цааш түүнийг дэлгэрүүлэх

Таны мэдээлэл болон сурталчилгаанууд чухам аль мэдээллийн хэрэгсэлтэй илүү нийцэхийг тодорхойлно. Үүнийг хийсний дараа энэхүү мэдээлийн төлөөлөгчдийн дундаас хэн нь гол, ерөнхий сэтгүүлч, хянагч байхыг хайж олно. Энэ нь хааяа онцлог содон, удирдлагын хүрээний хүмүүс байж болдог. Байнгын харилцагч нараа цааш нь түлхэж болзошгүй хэвлэл нийтлэл түгээж болохгүй. Яг радио телевизийн найруулагч шиг зүйлийг хийх хэрэгтэй. Хэн агаараар цацах мэдээллийг бэлддэг, хэн мэдээг нэвтрүүлэхэд бэлддэг гэдгийг хайж олдог байх хэрэгтэй.

Өдөр 3 – PR-ийн ямар түүхийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээ тодорхойлох

Brainstorm-ийн PR сэдвүүд. Та шинийг эрэлхийлсэн, өөрчлөлт хийж болохуйц мэдээ мэдээлэл, харилцаа холбооны хэрэгслийг ашиглаж байна уу? Танд үндэсний түүхэнд өөрийн гэсэн эзлэх байр суурь бий юу? Таны мэдээлэл үнэ цэнэтэй, мөн урамшууллын ямар нэг аргыг хэрэглэдэг эсэх? Танд жилийн турш сард нэг удаа хэвлэл бэлдэхэд дунджаар нийт 12 сэдэв хэрэгтэй. Хэдийгээр ийм ч гэсэн энэхүү хуваарийг мөрдөнө гээд хэвлэл мэдээлэл гаргах, мэдээлэл бэлдэх ажлын гүйцэгэлийг алдагдуулж болохгүй.

Өдөр 4 – Жинхэнэ хэвлэлийн эх бэлтгэж бичих

Хянагчдид өөрсдийнх нь хэлээр яридаг хүмүүст дуртай байдаг. Нэг хуудсан дээр нь хэнд, юу, хаана, хэзээ, яагаад аз жаргал авчирч, тэдний хэвлэл мэдээлэлд орох боломжийг нэмэгдүүлэхийг илэрхийлсэн нийтлэл бэлтгэнэ. Зарим нэгэн ар талын мэдээлийг агуулна, тухайлбал таниас болон байгууллага дахь өндөр албан тушаалтай хүний тухай мэдээлэл мөн түүнчлэн мэдээллийн харилцаа холбоог тусгаж өгнө. Ингээд хэвлэлд бэлдэхэд бэлэн боллоо. Энэ нь тийм ч урт сэдэвтэй байх албагүй. Мөн үүнд бүх жижиг хэсгийг тусгасан байх шаардлагагүй.Хэрвээ сэтгүүлч энэхүү түүхийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл, цаашид дэлгэрүүлэх талаар харилцан тохиролцоно.

Өдөр 5 – Хоёр дахь өдөр өөрийн мэдээлийн бааздаа оруулсан хүмүүс рүү хэвлэлээ илгээх

Хэдийгээр электрон шуудангаар мэдээлэл авах чиг хандлага хөгжсөн үед ч зарим нэгэн хянагчид факсаар мэдээлэл авахыг илүүд үздэг байсан. Маш ховорхон тохиолдолд л, тухайлбал дотор нь зураг багтсан үед электрон шуудангаар л хэвлэлээ дамжуулдаг. Хянагчид, сэтгүүлчид болон мэдээлэл авагчидтайгаа сайн ойлголцоу чадсанаараа цаашид олон нийттэй харилцах холбоогоо сайжруулах боломжтой.

Өдөр 6 - Өөрийн хэвлэл мэдээллээ өөр зүйлд хэрэглэх

Хэдийгээр олон тооны мэдээлэл хэвлэлд бэлтгэгддэг ч бүгд хэвлэгдэн гарч олны хүртээл болох нь ховор юм. Холбоо тасарч болох бүхий л арга замыг таслан зогсоох хэрэгтэй ба олон нийтийн харилцаа холбоог бэхжүүлэх нь ач тустай. Мэдээллийг бэлтгэхэд өөр олон зүйлийг хамт хийж болдог. Web site-аар media өрөөг ашиглан тэдэн рүү захиа бичиж болно. Хэрэглэчид болон судлаачдад тэднийг ашиглан шууд mail-н зарим нэг хэсгийг илгээх боломжтой. Мөн Та тэднийг дуудлага худалдаа болон сурталчилгааны хэрэгсэлд өргөнөөр ашиглаж болно. Энд өөрийн бодит төсөөлийг ашигла. Тэгснээрээ та ер бусын арга замаар олон нийтийн анхаарлыг татаж чадах ба өөрийгөө болон өөрийн бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэх асар их боломжтой юм.

Өдөр 7 – Редактор, сэтгүүлч, мэдээлэл түгээгч нартай тогтоосон харилцаа холбоогоо цааш нь үр дүнтэй үргэлжлүүлэх

Өөрийн мэдээллийн харилцагч нартайгаа илүү их харилцаа холбоотой байх хэрэгтэй бөгөөд ингэж чадсанаараа та олон нийттэй харилцах холбоогоо өргөтгөх боломж илүү ихээр нээгдэнэ. Үүнийг хэрэгжүүлэх цаг нь мэдээлийн цагийг үгүй хийж болохуйц цаг хугацаатай давхцах ёсгүй. Өөрийн цагаа энэхүү үйл ажиллагаанд үр дүнтэйгээр зарцуулах хэрэгтэй. Ямар нэг мэдээллийн гажуудал үүссэн тохиолдолд та хэнийг энэхүү асуудалд илүү зохицуулж, PR-ийн томоохон өөрчлөлтийг хийж чадах вэ гэдгийг мэдэх чадвартай болно.


Өдөр болгон дээрх 7 алхамыг хэрэгжүүлэхийн тулд түүнд бага ч гэсэн анхаарлаа хандуулж хугацаа зарцуулж чадвал та PR-ийн хүрээн дэх жинхэнэ мэргэжилтэн болж чадна. Энэхүү олон төрлийн PR-ийн стратегийн хүрээнд яригдах хамгийн чухал асуудал бол зардал юм. Маркетингийг үр ашигтай хэрэгжүүлэхийн тулд хамгийн гол нь цаг зав, эрч хүч болон төсөөллөө хамгийн сайн ашиглах хэрэгтэй.

Орчуулсан Ариунаа. (http://www.entrepreneur.com)

Google-ээс хvссэнээ...

Блог дээрээ юуч гэсэн www.mnbsd.org дээр бичсэн нэг артиклаа тавилаа. Хэн нэгэнд хэрэг болох болтугай.

Google
бол хамгийн хүчирхэг хайлтын систем бөгөөд хайлт хийдэг сан нь хэт нүсэр хэмжээтэй тул яг хүссэн мэдээллээ олох нь их хэцүү байдаг. Иймд интэрнэтээс олсон google.com-оос хайлт хийх чухал түлхүүрүүдийг та бүхэнд хүргэж байна. Мэдээллийн технологийн сайн мэргэжилтэн гэж интернэтээс хүссэнээ олдог мэргэжилтэнг хэлнэ.


Заавар: Доор дугаарласан түлхүүрүүдийг хуулж аваад (дугаарыг нь хэрэггүй шүү) google-ээр шууд хайна уу?

1. inurl:java

2. inurl:"*.oreilly.com"

3. phonebook:smith ca

4. intitle:java

5. java intitle:"directory of"

6. ?intitle:index.of? pdf "java"

7. java site:edu

8. cache:http://www.yahoo.com

9. java filetype:ppt

10. related:google.com


Амжилт хүсье

Анхны бичлэг

Монголчуудынхаа үүсгэсэн олон сайхан блогуудыг хараад би ч гэсэн хувийн блог нээе гэж бодлоо. Харин энэ блогдоо өөрийн олж харсан "ертөнц"-ийн талаар өөрт болон хэн нэгэнд хэрэг болно гэж үзсэнээ бичиж байя гэж шийдлээ.