Pages

2011-07-04

Leadership and Management

Титаникийн сандлыг тэгшлэх гэж үг байдаг гэнээ. Манайхаар бол Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэдэг үгтэй ойролцоо, зөв гэж бодоод буруу зүйл хийхийг илэрхийлж байгаа хэрэг аж. Хаашдаа живэх гэж байгаа хөлөг онгоцны сандлуудыг тэгшлэхийн оронд амиа аврах завь хайх, эсвэл буцахдаа будаагаа арилжаад шороо биш мөнгө олоод ирэх замыг сонгох ухааныг манлайлал буюу leadership гэдэг байна.

Сандлыг мэргэжлийн түвшинд тэгшилэн өрж чаддаг ур чадварыг, эсвэл жин тээхдээ мундаг, тэмээнүүдээ сайн амрааж, хүчийг нь зөв зохицуулж чаддаг хүнийг бол менежер буюу менежмэнттэй хүн гэдэг байна. Живэхгүй хөлөг онгоц дээр, эсвэл буцахдаа мөнгө олоод явах боломжтой замаар явж байгаа үед бол энэ ур чадвар үнэтэй байдаг.

2 comments:

bbatzorig said...

Сонирхолтой зүйрлэл байна. Сургалт хийхэд ашиглавал татгалзахгүй биз дээ.

Unknown said...

Яалаа гэж татгалзах вэ, тэгж байгаад сургалтыг тань сонирхож харин болох уу?