Pages

2011-07-08

Наадмын дурсамж

Тээр жил наадам үзэхээр хэдэн найзтайгаа аймгийн стадионд сууж байтал аав хүрч ирээд аманд гарах бөхчүүдийн тоо хүрэхгүй байна та нар бүгдээрээ гарч барилд гээд нэг нэг зодог шуудаг, заримд нь хромон гутал, заримд монгол гутал авчраад өмсгөчвөө. Ингээд бидний хэдэн нөхдүүд аймгийн наадмын нэгийн даваанд гарах боллоо. Манай хэд надаас арай биерхүү болохоор дайралдсанаа л өмсөөд өмсөөд бэлдчихлээ. Би үзэж үзэж жижгээс сонгож өмсөөд хамгийн сүүлд нь гараад зогсчвоо. Том том бөхчүүд хөшилдөөд л нэгийн даваа эхлэхээр боллоо. Наадамд барилдах нь бүү хэл зодог шуудаг барьж үзээгүй бид хэд ичиж сандарсан, дээр нь сүрдсэнийг ч хэлэх үү доожоо муутайхан дагаад л дэвээд гарлаа. Зүүдлээд ч байгаа юмшиг, сэрүүн ч байгаа юм шиг сонин санагдаад байж билээ. Одоо бодоход өмнө нь би дэвж үзээгүй байсан шиг санагдаж байна. Баруун жигүүрийн хамгийн доор очоод зогссон хүн зүүн жигүүрийн хамгийн тэргүүний бөхтэй таардаг юм хойно засуулч намайг хөтлөх нь холгүй нэг бөхийн өмнө авчраад тушаачихлаа. Аймгийн арслан Юнрэн гээд бүдүүүүн сайхан бөхтэй очиж очиж шүдэнзний мод шиг чөрчийсөн би таарчвөө. Манай дүү нар ээж аавтай хамт суугаад Ганбаа ах барилдана гээд дуран бариад хүлээж байсан юм байх, сүүлд нь хэлж байх нь Атгасан нудрага, чигчий хуруу хоёр шиг л харагдаж байсан гэж. За тэгээд эрийн хугархай юм хойно айхгүй зоригтой үзнэ дээ ухааны юм толгойд эргэлдэж байнаа. Арслан ташаагаа тулчаад намайг харах ч үгүй л сүртэй зогсоод байхын. Гайхасхийгээд ах хажууд нь очоод дөнгөж зогсох гэтэл сэнжигнээс гаанцхан атгаж дугтарчихаад явчихдаг гэнээ. Өвдгөөрөө зүлэг муутай халцархай газар чирэгдчихсэнийг хэлэхүү, юу юугүй хамгийн түрүүн ойчоод өгснийг хэлэх үү ичиж сандарсан би босоо л гүйчиж билээ. Тухайн үедээ ичээд хүнд ярьдаггүй л байлаа. Одоо ч эргээд дурсахад тэр алдартай нэр хүндтэй сайхан аймгийн арслан надаар нэг даваад явсан гэж бодохоор сайхан шүү.

5 comments:

Bayasum said...

нүдэнд харагддаг байшд.. хаха..

Док said...

Хүүе Ганбаа сайн уу? хэхэ, чи ёстой жинхэнэ утгаар нь наадсан юм байна ш дээ ;))

Bayasum said...

Ганбаа хажууд нь очоод
- за барилдах уу? гэхгүй.. кк

Unknown said...

Сайн уу 2 оо?
Манай нэг над шиг найз Цэрэнпунцагтай таарчихаад нэг хавирч үзсэнээ за за ахаа танд буугаад өгчий гэсэн гэжугаа бас хэхэ

Anonymous said...

Ganbaa chi khuviin amidralaasaa blogtoo bicheech??? Chinii amidral, ur khuukhed khani ijiliinkhee tukhai...