Pages

2011-06-28

Proactive vs. Reactive

“Гал унтраах” гэж манайхан ярьдаг даа. Ямарваа асуудал гэнэт босч ирэхэд түр зуур ч болтугай намжаахыг ингэж хэлээд байгаа юм. Тухайн асуудал тулгарах магадлал өндөр гэдгийг мэдсээр байж шийдвэрлэх, зайлсхийх арга чарга хайхын оронд асуудал тулгарахгүй гэдэг жижигхэн магадлалд нь найдаад суух нь амар санагддаг, түүнийгээ “сүх далайтал үхэр амар” гэх хөгжөөнтэй үгний ард нууж орхих үе байж л байдаг. Хүн төрөлх араншингаараа аль болох хамгийн бага хүчин чармайлтаар зорилгодоо хүрэхийг хүсдэг хандлагатай байдаг тул бид бүгдэд ийм чанар их бага хэмжээгээр бий. Асуудал босоод ирэх хүртэл нам жим сууж байгаад, асуудлыг нэгэнт нүүрлэсэн үед нь шийдэхийг хичээх энэхүү хандлагыг reactive гэдэг аж.

Proactive нь харин эсрэгээрээ, асуудал тулгарахыг урьдчилан бодож олох, эерэгээр зайлсхийх төлөвлөгөө зохиож хэрэгжүүлэх, хэрэв тулгарвал зохицуулах, шийдвэрлэх арга чаргыг мэдэж авах, гүйцэтгэхээр төлөвлөх бодлоготой хүнийг ингэж тодорхойлдог. Дээрх хоёрын аль нь ирээдүйд амжилт гаргахад илүү нөлөөлнө гэж санагдав? Proactive хүн ч мөн адил аль болох хамгийн бага хүчин чармайлтаар зорилгодоо хүрэхийг хичээгч төрөлх араншинтай хүн шиг л хүн. Гэхдээ гол ялгаа нь бол proactive хандлагын хувь нь давамгайлсан байдаг. Ө.х reactive хандлагаа бууруулж чадсан хүн. Амьдралын бүх л зүйлд ийм хандлага чухал болохыг ойлгож авахын тулд хүн болгонд их бага хэмжээний хугацаа хэрэгтэй, ойлгож авалгүй дуусах хүн ч байх магадлалтай тул эрт ойлгож тодорхойлсон нэгнийхээ санааг дамжуулж буй минь энэ.

4 comments:

Bayasum said...

яг хугацаа нь тулаад, хоолой дээр хутга тавьцан үед хүн бас маш чадварлаг болдог тээ?.. кк

маааш их ажлыг ганцхан шөнө нугалцан байдаг шд.. дараа нь өөрөө гайхмаар.. хэхэ

Unknown said...

Нохой хамартаа хүрэхээр усч гэж үү? Хугацаа тулаад ирэхээр бүүр сандраад тагларчихдаг хүн бас байнаа байна :)

Анхаа said...

Урьдчилаж харж сэргийлэхийн тулд заримдаа асар их туршлага хэрэгтэй.

Бас дээр нь хувийн зохион байгуулалт муу мань мэт шиг нөхдүүл л үргэлж гал гаргаж төвөг болж байдаг дөө.

Unknown said...

Бага багаар ч болтугай ийшээ зорих хэрэгтэй Анхаа :)