Pages

2010-07-22

Монгол Гүн Ларсон


Энэхүү сонирхолтой сайхан номыг төрсөн
өдрөөр маань бэлэглэсэн ажлынхандаа их баярлалаа.

Франц Август Ларсон (1870-1957) гэх энэ эрхэм Швед хүн 1893 оноос эхлэн 35 жилийн турш Монголчуудын дунд амьдарсан бөгөөд энэ үеийнхээ тухай дурдатгал номоо 1920иод оны сүүлээр Англи Герман хэлээр Европд хэвлүүлж байжээ. Европ тивийнхэндээ өөрийн энэхүү дурдатгалаа хүргэсэн нь тухайн үедээ түүхийн шоронд мартагдсан Монгол орны тухай бодитой ойлголтыг хүргэх гэсэн зорилготой байсан бөгөөд хожим комунист дэглэм дор өөрсдийгөө ч мэдэхээ байсан бидэнд бүр их үнэтэй эх сурвалж болон ирэх тавилантай байжээ.
Надад энэ ном яагаад маш их таалагдсан бэ гэхээр ерөнхий агуулга нь тухайн үеийн манай орны аж байдал, амьдрал ахуйн тухай бөгөөд тэр үеийн тухай миний төсөөлж байснаас хамаагүй илүү гэрэл гэгээтэй сайхан дурдатгал байсан юм. Маш их олзуурхан унших болсон бас нэг шалтгаан нь энэ ном ямар нэгэн улс төрийн үзэл сурталаар буртаглагдаагүй байх магадлалтай маш цөөхөн эх сурвалжуудын нэг байж мэднэ гэж бодлоо.


23 настай идэр залуу Ларсон Монгол орныг зорих болсон шалтгаан нь Христийн номлогчдийн шугамаар шинэ газар оронтой танилцаж, шашнаа номоо дэлгэрүүлэх байсан хэдий ч Монголд ирснийхээ дараа манай орны аж амьдралд бүрэн дурлан татагдсан бололтой. Хувьсгал гарч гадаад хүмүүс амьдран суухад хүнд болж ирсэн болохоор л 1920иод оны сүүлээр манайхаас гарсан гэнэ.
Номонд Монголын язгууртан, түүх, ард түмэн, сүм хийд, хурим ба баяр ёслол, таван хошуу мал, цаг уур газар зүй гээд өргөн хүрээтэй авч үзсэн нь аргагүй судлаач хүний бүхэл бүтэн туурвил ажээ.
...“Монгол язгууртан ноён хэмжээгүй эрхтэй... Би өрнөөс дорно, өмнөөс умардыг хүртэл аялж, газар бүрийн эрхэм дээдсээр зочлуулж үзсэн. Олон аймаг хошууг аавынх нь үеэс эхлээд хүүгийнх нь ноён суух үеийг хүртэл мэдэх билээ. Бас ирээдүйд ноён суух жаал хүүг нь ч танина. Бүх орон, аймаг хошуугаар явах зуураа би амин хувийнхаа сонирхлыг ард түмнийхээс дээгүүрт тавьсан гуравхан ноёнтой дайралдсан билээ.”
...
Энэ номоос гоё хэсгүүдийг нь хэсэглэн бичнэ гэвэл бараг бүгдийг нь бичих байх.
Жишээ нь Богд хааны тухай дурсамж их сонин, мань мэт шиг хар багаасаа үзэл суртлын нөлөөнд автсан хүмүүс Богд хааны шогч, хүүхдийн гэмээр гэнэн үйлдлүүдийн тухай уншихад нилээн сонирхолтой.
Ханддорж ноён урдаас Богд хаанд бэлэг сэлт явуулсны дотор усны аврах хийлдэг бүс байсныг сонирхон үзээд үнэхээр уснаас хүн аварч чадах эсэхийг үзэхийн тулд нэгэн ламд зүүлгээд Туул гол руу шидэж үзсэн гэнэ. Мэдээж ламтан хөвөөд гараад ирээ байлгүй, мөн машины хамрыг кунляторт нь холбож байгаад хүмүүсийг илээд үз гэж, илсэн хүмүүс жирс хийхээр айсандаа дахин ойртож чаддаггүй байж. Тэгээд Богд хааныг машинаараа явахыг хараад, яаж ийм юман дотор сууж чаддаг байнаа гээд биширдэг байсан тухай хөгжилтэй өгүүлсэн нь бий.
Энэ хүн Монголд маш элэгтэй байсан юм байна даа гэж бодогдуулахаар зүйлс тун их бий, за тэгээд тэр үед амьдарч байсан өвөг дээдсийнхээ тухай бага ч гэсэн ойлголт авахыг хүсдэг хүмүүс уг дурдатгал номыг уншаад үзээрэй.

4 comments:

Soronzon said...

Сонирхолтой ном. Сайн эх сурвалж. Та хэрвээ энэ номыг уншаад дууссан бол би бас нэг ном санал болгомоор байна. Хью Кемп "Түүхийн балархай жимээр"/зуун зууныг өртөөлсөн монголын христ итгэлтнүүд/ УБ.2009
энэ номноос Монголын гүн бөгөөд "майхан хийгч" Франс Август Ларсоны тухай бүр ч илүү их дэлгэрэнгүй уншиж болох байх аа, хэрвээ сонирхвол...

Unknown said...

Баярлалаа, сонирхоё, Христийн номлогчид аль эртнээс л ингээд орон дэлхийгээр хэрэн хэсээд шашинаа дэлгэрүүлдэг байсан байгаа юм, энэ нь эргээд манайх шиг даруухан орнуудын түүхийг хойч үед нь үлдээхэд хувь нэмрээ их оруулсан байдаг байх даа.

BB said...

bi bol ene huniig neeh mongold hairtai durtaidaa tgd yavaad bsan gej bodohgui bga. tuhain ueiin nuhtsul baidal haashaa irgesen tiishee l yavsan hun bh.

Unknown said...

@BB тийм, анх ирсэн шалтгаан бол Христийн байгууллагын ажил байсан. Ирээд Монголд тэр ажил нь олигтой яваагүй, хоёрт манайхны амьдрал сонин сайхан санагдсанаас ийм олон жил амьдарсан байх.