Pages

2009-01-17

Алхимич

Залууг Сантяго гэдэг. Хоньчин бас мөрөөдлөө биелүүлэгч. Зохиолчийг нь Пауло Коэльо гэдэг. Тэр хоньчин биш зохиолч бас их ухаантай. Намайг харин Ганбаатар гэдэг, би ч бас хоньчин биш. Харин мөрөөдлөө заавал биелүүлэх урам зориг орсон. Зүрхээ сонсож сурна гэдэгт итгэсэн. Магтуб.

2009-01-16

Хэрхэн сэтгэл зовохгүй амьдарч эхлэх вэ?

Сурах гэсэн тэсгэлгүй их эрмэлзлэлээ
орхиод амьдарч эхэл
... [номоос]

Амьдрал баян юм хойно сэтгэл зовоох зүйл бишгүй л гардаг шүү дээ. Тэгвэл тэр их сэтгэлийн зовлонг үүрэхүү яахуу гэдэг чинь бидний удирдлаганд байдаг юм байна. Ө.х асуудал байна уу байна, харин сэтгэл зовох уу эсвэл тайван байх уу гэдгээ хүн шийдэх бололцоотой.

Маш хэцүү зүйл дээр ингэж чадахгүй л дээ. Гэхдээ өдөр тутмын аахар шаахархан мөртлөө сэтгэл зовоогоод байдаг зүйлс бол биднийг туйлдуулдаг гол стрессор бололтой.

Жишээ нь: орой 7н цаг гээд гарвал замын түгжрэл ихтэй байх болов уу ямар байх бол, гэж бодох бол энгийн боддог л зүйлсийн нэг. Гэтэл бид үргэлжлүүлээд ...новш гэж түгжрэлд орчвол мөд харихгүй, гүүүмөн лайтай шүү... гэж ирээд л хэзээ нэгтээ түгжрээнд бухимдаж байснаа санан өөрийгөө зовоогоод эхлэх нь болоогүй зүйлд сэтгэл зовж байгаа буруу бодол гэж энэ номноос ойлгосоон.

Бага зэрэг интернэт ухаж байгаад 30 минутийн дараа гараад явахад түгжрэл гайгүй болчихсон байдаг, за түгжирлээ гэхэд англи хэлнийхээ сонсголыг эсвэл өнөөдөр татсан шинэ дуугаа сонссон шигээ явна даа. Гээд урам зориг орох өөр талаас нь харах боломж байж л байна.

Хүн сэтгэл зовоод л яваад байвал эрүүл мэндэд нь ч хортой гэдгийг олон судалгаа нотолсон, эмч нар ч хэлж л байдаг.

Ямар нэг юм хийх гээд чадахгүйгээ мэдэх үед их хүчтэй бухимдал үүсдэг. Гэтэл энэ ч бас өөрийгөө зовоож байгаа асуудал байжээ. Чадал хүрэхгүйгээ мэдсэн гэдэг чинь бухимдаж дээр нь өөрийгөө зовоох хэрэг юу байна? Чадалтай болохоороо хийх зүйл бол чадалтай болохдоо л анхаарна биз, тэ? Үнэхээр яагаад ч чадахгүйм бол эртхэн эвлэрсэн нь л өлзийтэй дэг.

Бас чадах байсан зүйлээ хийлгүй өнгөрсөнөөс болж араас нь харамсаж сэтгэлээ зовоодог. Боломжийг алдчихвал харамсана даа гэж бодсон зүйлдээ бууж өгөхгүй заавал амжилтанд хүрэхээр өөрийгөө дайчлах бол дараа нь амжилт авчрах гол хүчлүүр аж, зүтгээд зүтгээд алдсан ч бай чадлаараа л мачийсанаа мэдэж байгаа болохоор өөрийгөө зөвтгөж сэтгэл амар байх боломж ажээ.

Бурхан минь ээ, Үнэхээр чадахгүй зүйлтэйгээ эвлэрэх зүрх хийгээд чадах зүйлээ бол заавал чаддаг хүч, энэ хоёрыг ялгаж ойлгох ухаан хайрла гэсэн утгатай өгүүлбэр эл номд бий.

Дейл Карнегийн энэ номыг хүнээс авч уншаад таалагдсан. Бүүр MAP зураад тэмдэглээд авчихсан. Сүүлд бүүр олж авмаар бодогдоод номын дэлгүүрээр хайсан боловч олдсонгүй. Сураглаж явтал нэг худалдагч ах, тэр ном дээхнэ үед моодонд орж байсан ном. Одоо ч моодноос гараад дахиж хэвлэгдэхгүй байхөө дөө гэцэн сууж байсан. Тэр ахад хүний сэтгэл зүйн мөн чанар орвонгоороо өөрчлөгдчихдөггүй л юм бол энэ ном моодноос гарч хэрэггүй болно гэж байхгүй гэж хэлчиж чадаагүй л дээ. :)

2009-01-13

Нохой ба би

Саяхан гарсан энэ хөөрхөн киног хулгайлж үзэв. Marley & Me гээд нэгэн сэтгүүлч болон түүний гэр бүлийн нохойтойгоо өнгөрүүлсэн 13н жилийн амьдралыг харуулсан кино байлаа. Нийтийн жишгээр энэ кино ч бодит амьдралаас бичсэн номоор хийж. Сэтгүүлч эр ерээд оны эхээр дөнгөж гэрлэчээд байхдаа нэгэн гөлөг авч л дээ. Тухайн үед ямар блог млог байх биш. Өдөр тутмынхаа амьдралаа бичээд ажилладаг сониндоо хэвлүүлдэг байж л дээ. Ингэхдээ нохой нь "ер бусын" сахилгагүй, хүмүүжилгүй, замбараагүй нэгэн байж түүний тарьсан хэрэг болгон нь нийтлэлийн гол хэсэг нь болдог. Тэгээд 13н жилийн дараа нохой нь ч өнгөрч ном нь ч хэвлэгдэж бэстселлэр болжээ. Ерөнхийдөө нэгэн сэтгүүлч гуай арав гаруй жил хөтөлсөн блогоо ном болгоод хэвлүүлээд мөнгө олоод алдаршсан гэсэн үг. Онцлог нь гол баатар нь нохой. Хаа очиж нохойнд тэнэг юм шиг хайртай хүмүүс олон юм даа. Надаас авхуулаад. Үүнийг үзсэний дараа ганц хайртай байсан нохой минь оройжин бодогддийн байна. Арваад жилийн өмнө аав маань нэг бүлтгэр, мангар урт чихтэй, дөрвөн нүдтэй банхар шиг гөлөг авчирдийн байна. Их санамсаргүй манай гэрт нэгэн гишүүн нэмэгдэж билээ. Багаас нь хэт эрхлүүлцэн учраас байнга орон дээр минь хөлд наалдаж унтана. Зарим өглөө найз гүайн ass нүүрэн дээр л явжийна. Маш урт чихтэй, бүлтгэр учраас хүмүүс гудамжинд гөлөг байхад нь явуулдаггүй байж билээ. Энэ яг чихээ дэвээд нисэхнээ нэсэх нь, Дамбоо гээл оролдоод байхад найз гүай тоохгүй шүү дээ. Анч үүлдрийн жижиг нохой байсан ч биенээсээ том дуутай, зоригтой. Нохойгоо салхилуулах болгонд байнга л сонор сэрэмжтэй байдалд шилжинэ. Аль булангаас ямар нохой гараад ирэх бол гээд л тагнуултай кинонд тоглож байгаам шиг хэдэн тийшээгээ аймар огцом огцом харах шаардлагатай. Бас газар ямар идчихмээр юм харагдажийна гээд л нохойноосоо түрүүлж хавийн газрыг сканнердана. Манай найз том жижиг хэнийг ч ялгалгүй нохой л гараад ирүүл зодоон, идэж болох л юм байвал аман дотор. Зодооныг нь дунд нь хамт орж байж салгадаг ажилтай. Нохойгоо чи ийм жижиг биетэй гэж толинд харуулах гэж мөн ч олон удаа оролдсон доо. Ухаарахгүйн байна лээ. Харин нэг удаа тугал шиг биетэй нохойруу гүйж очиж зодуулчаад ирсэнээсээ хойш намба суусан. Харин хог олж иддэгээ ерөөсөө болиогүй. Нэг удаа бүр аргаа бараад аймар хушуувч зүүлгээд ингээд чи юм идээрээ гээд гаргасан чинь хавийн хүмүүс зуудаг нохой явжийна гээд шоолоод явуулдаггүй. Аргагүй л дээ нээх жижигхэн нохойнд мангар том хушуувч зүүлгэцэн нөгөөдөх нь явж байхдаа чихэн дээрээ гишгэж тээглэх гээд. Би хаашаа л явна нохой маань хамт. Оройхон сургууль орохдоо ангийнхантайга нийлж байгаад нохойгоо юманд ороогоод дундаа хийгээд, хавчаад ангидаа орчихоно. Жижүүрээ олон ч мунхруулсан даа. Нэг хэсэг ч нохой судлаач болдог дээрээ тулаад гацсан л даа. Бүр их сургуульд орчоод нэг харилцааны билүү хичээл дээр таван минут чөлөөт сэдвээр юм ярь гэхэд нь нохойны тухай бараг л лекцэрхүү юм ярьж билээ....