Pages

2008-11-21

Үл бичигдмэлүүд

Монсудар хэвлэлийн газраас "Эрэлхийллийн уран зохиол" гэдэг нэрийн дор 2001 онд нэгэн уралдаан зарлагдаж, түүний шилдэгүүдийн тоонд багтсан, бяцхан мөртлөө час хийсэн энэ номны тухай тойм бичиж байгаадаа жоохоон эмээж л байна. Учир нь зохиогчийн сэтгэлгээний цэгц, философийнх нь цар хүрээг бишрэн шүтсээн. Энэ бол надад үнэхээр дутагддаг чанар болохоор тэр болов уу.
Яагаад Үл Бичигдмэлүүд гэж нэрлэсэн хийгээд олон зүйлийн тухай бичишгүй нь, юу ч гэсэн эхлээд номоос багахан хэсгийг хүргье.

Гайхагсад ба гайхахгүйгээр шийдэгсэд
Амьдралын утга учир гэж юу вэ? Хүмүүс янз бүрийн бодолтой байдаг. Амьдрал мэдэхгүй хүүхдүүд гэж ахмаджуу нэг нь хэлэх нь хааяа нэг сонсогддог л үг. Тэгвэл тэд юуг мэдсэндээ ингэж хэлдэг юм бол. Орчлон ертөнцийн дор хүн гэдэг ямар нөлөөгөөр бий болсон, хүн болон амьтад энэ дэлхий дээр амьдарсанаараа ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг тэд мэддэг юм болов уу? Ерөнхийдөө хүмүүс бол гайхсаар л байгаа. Энэ дэлхий маань эзгүй, дур дураараа юу болсон ч болж л байдаг зөнгөөрөө орон уу? Үе залгамжлан зуун зууны туршид гайхсаар л... Харин зарим нь болохоор энэхүү ээдрээтэй нарийн зүйлийн тухай бодохоо ч больж гайхахгүйгээр шийдээд хөнгөн зүйлээр өөрийгөө зугаацуулж хялбар бүдүүлэгхэн амьдрах юм. Нөгөө нэг хэсэг нь худал үнэн номлож өөр юуг ч хэрэгсэлгүй өөрөөсөө холдуулж, өөрийн гэсэн нэгэн амархан системтэй болоод стресс энээ тэрээгээ зохицуулан амар амгалангийн үүдээр орох буй заа. (Шашин шүтлэг, сүсэг бишрэл)
Үнэндээ амьдралын утга учир болон энэ түвшний олон нарийн асуудлуудад ямарваа нэгэн хариулт өгөх нь адгийн муу новшоос авахуулаад алдаг цуутай хэнд ч болов байдаг хэрэгцээ болно...
...Ерөнхийдөө бол бүхэл нийгэмд олон мянган жилийн туршид хааяа нэг гайхчихаас өөр юмгүй хөнгөн амьдралтанууд байсан бөгөөд мөн ч олон хүн ингэж өнгөц хялбараар өөрсдийн амьдралаа өнгөрөөцгөөсөн юм. Харин харамсалтай нь гэвэл тэд цөм л үхэцгээсэн бөгөөд тэднээс хойшдын нийгэмд үлдсэн олигтой хувь нэмэр гэж үгүй. Шинжлэх ухаан нийгмийн ухаан, нийгмийн хөгжилд хувь нэмэрээ оруулсан хүмүүсийн тоо хүн төрөлхтөний түүхэнд амьдарч өнгөрсөн хүмүүсийн дэргэд өчүүхэн бага хувийг эзэлнэ....
...Эцэст нь хүмүүс минь амьдралын аливаа асуудлыг гайхсаар явах уу? Амьдралын утга учрыг олохын төлөө тэмцэж, бурханаас хүнд л заяасан оюун ухаанаараа бодол эргэцүүлэлтэй байж, зорилготойгоор амьдарцгаах уу?

Энэ бол номны төгсгөл хэсэг нь биш шүү, эхлэл нь. Ер нь зохиогчийн өмнөтгөлдөө хэлсэнчлэн номыг энд тэндээс нь бус яг дарааллаар нь уншиж байж хэлэх гэсэн санаанд нь нэвтрэхээр бөгөөд хэсэглэн оруулах гэж бичээд байвал нь уг номоо бүгдийг нь шивж оруулах шинжтэй. Гэсэн хэдий боловч дахин нэг багахаан хэсгийг мөн л оруулмаар байна.

Хүлээгчдийн тухай
Эд бол амьдралыг хүлээгчид. Жаргалтай сайхан, хангалуун амьдралыг мөрөөдөн сууж, амар цаг ирэхийг хүлээгчид. Мөнхүү өөрийг нь хэн нэгэн сайхан хүн хайрлахыг хүлээгчид. Ийм хүмүүс амьдрал бол хүлээлт юм гэж хэлээд өөрийгөө хэн болохыг амархан хэлээд өгчихдөг. Эдний 50иас илүү хувийг эмэгтэйчүүд эзэлдэг шиг байгаа юм. Эд сэтгэл санаагаа илэрхийлэх үнэн мөн төрхөө ил гарган илэрхийлэхээс айдаг улс. Харин хэн нэгэн өөрийг нь хязгааргүй ихээр, үлгэрийн мэт хайрлахыг мөрөөдөн хүлээн суух авай. Амьдрал тэдний бодсон хүссэнээс их хол өнгөрөх бий. Хүлээсээр суух уу? Амьдралын төлөө тэмцэж өөрөө үүнийгээ зохиох уу?

Дээрх хоёр хэсгийг уншаад ихэнхдээ хүний тухай л бичсэн ном бололтой гэж тааварлахгүй байхыг хүсье. Энэ хоёр хэсэг бол ердөө нэгдүгээр бүлэг эхлэхээс ч өмнө номын оршил хэсэг төдийгөөс хэсэглэн авсан нь юм.

Орчлонг танин мэдэхээр, хүчээ үзэхээр, үр дүн гаргахаар шийдэгсдэд цэгцтэй гарын авлага болохуйц ном гэж би бодсон. Танин мэдэхийн тулд хэмжил зүйн, юмсын ангилал зүйн, өөрийн сэтгэл зүйн, гэх мэт ойлголтуудыг эгээ л өөр ертөнцийн хүн биднийг ажиглаж байгаад хэлж өгөх мэт хурц тод утгаар хэлж өгөх ном. Харамсалтай нь энэ ном номын дэлгүүрүүдэд харагдахгүй л байгаа бөгөөд надад сонирхуулан өгч уншуулсан блог анд Баясумд баярлалаа.

14 comments:

Anonymous said...

Үнэхээр сайн ном. 2000 оны шилдэг 10 номд орж байсан. "Өөрийнхөө хөдөлмөрийг зарж зарж борлуулахад их арга эв хэрэгтэй. Ялангуяа оюун ухааныхаа нөөцөөс худалдана гэдэг ихээхэн эв шаардах юм. Энэхүү өөцөөс зарлаа гээд өөрийнх хорогддоггүй нь хамгийн их гайхамшигтай давуу тал ч баланс тэнцвэрээ олох шиг энэхүү нөөцийг зарах борлуулах нь их хэцүү. Өмнөх үеийн олон эрдэмтэд шинжлэх ухааны эцгүүд ихийг бүтээсэн ч оюуны хөдөлмөрөө наймаалцаж мөнгөтэй орооцолдоод байсан нь юу л бол. Харин тэд ихээхэн хөрөнгөтөн мэт түүнийгээ бусдад үнэгүй хүртээсэн байх. Нэг борлуулчихвал нэлээд өндөр үнэ хүрч мэдэх болохоор оюуны хөдөлмөр гэгчийг хүчтэйд тооцох нь зүйтэй биз ээ" Х.Хурметбек "Үл бичигдмэлүүд" 123 тал

A.Амарсайхан said...

Хүлээгч хүмүүсийн бүлгэмд элсчихсэн явж байсан үе надад байна шүү. Одоо ч гэсэн энэ шинжийн бяцхан үлдэгдэл оршсоор байна уу даа. Юм бодох хэрэгтэй юм байна шүү.

Anonymous said...

гоё ном бололтой. Танд байгаа юу? Болдоогоор дамжуулж ганц хоног хэрэглэвэл....?

Unknown said...

Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.

@Ганга: -Тэр үед Мементог бүтээхүй гээд ном түрүүллээ гэж мэдээлж байсныг санаж байна. Энэ номыг сая номын яармаг дээрээс олоод авчлаа.

@A.Амарсайхан: -Та уншиж үзээгүй бол заавал олж уншаарай.

@Anon: -Хүнээс авч уншсан юм л даа. Номыг хүчин чармайлт гаргаж байгаад олж унших, тэр ном нь таалагдах ч сайхан шүү.

ganga said...

Shildeg aravd orson, negdugeer bairt ter D.Batbayariin Memonto orson baih aa. Manaihaar orooroi, barilga architecture geed baahan yum bichchihlee.

erkhembayar said...

Sonirholtoi nom shig sanagdlaa.Daraa neg nomiin delguur orohooroo avnaa. Inter nomiin delguurt baigaa bolov uu

Unknown said...

@ganga tnx ornoo

@Erhembayar: haragdahgui l bna lee. asuugaad suraglaad yavuul oldoh bh

Anonymous said...

unshmaar sanagdchlaa,,,
ter huleegch bulgemiin neg gishuun n bi yum shig bodogdood,,, buuur... kkk

XChuluun said...

Сайхан зүйл бичсэн байна ш дэ. Энийг олж авнаа. мөн найзынхаа блогоор зочилж байгаарай урьж байна

Anonymous said...

Za bi ch uheh hurtlee taivan huleegeed baij baiya doo, daraa ni bi songolt hiih , bas tesverleh ch hereggui bolno, haha

Pearle Deppsu said...

гоё юм ааа.

Unknown said...

@anonymous: хүн болгонд л тийм шинж бага ч атугай байдым шиг байна. Надад ч бас тэгж санагдаж байсан.

@XCuluun: Баярлалаа, блог_г чинь reader-тээ бүртгээд авнаа.

@anonymous: дараа нь л харамсахгүй бол болышд.

@Дэрсү: tnx

Anonymous said...

Ganbaa, bi odoo mongol yavlaa shdee, haana chamtai bolzoh yum be ?

Unknown said...

яагаад гэвэл энэ бүхний тухай бичигддэггүйд л байгаа юм.