Pages

2008-01-22

The Universe

Энэ зууны эхэнд билүү дээ яаг оныг нь санахгүй байна, цагаан сар болж байсан юм даг. Хамаатныдаа гэрээрээ оччихсон дайлуулж суутал мэдээгээр Сансар огторгуйн Хар нүх (black hole) гэдэг зүйлийг Оросын эрдэмтэд байдаг гэдгийг нь баталлаа гэж гарсан юм. Тухайн үедээ хоёр галактик мөргөлдөөд хоёуланг нь хар нүх сороод авчихсан тухай график зургаар үзүүлэхэд инээлдэж хөхрөлдөж суусан манайхан бүгдээрээ л чих тавин чагнаж билээ. Түүнээс хойш хар нүх гэдэг нэг “цоорхой” ертөнцийн хаа нэгтээгээс тоос сорогч шиг сорж байдаг гэсэн ойлголттой явсаар 2007 оныг угтжээ.
Internet-ээр тэнэж яваад Brief history of Time гэж нэг сүрхий ном байдгыг мэдээд энд тэндгүй нэгжиж самнаж явжийж олж авсан боловч эхлүүлэх төдий болгоод орхисон юм. Нээх удалгүй монгол хэл дээр Цаг хугацааны товч түүх гээд орчуулагдсаныг дуулаад бас л аваад “хадгалчихсан”.
Бас ч үгүй хамтад нь үзнэ гээд Эхлэлийн эхлэл гэх Айзек Азимов автортай бас нэг номыг авчихсан гэжугаа. Нэгэнт энэ цаг үед төрсөн болохоор хүн төрөлхтөнийхөө олж мэдсэн нээсэн гайхамшигуудад нэмэр болдоггүй юм гэхэд ойлгож баясахаар шийдсэн маань энээ.
Энэ 2 номоор би тоймлож төсөөлөх ч аргагүй цаг хугацааны тэнхлэгээр туйлж, атом молекулаас өгсүүлээд гариг эрхэс, орчлон ертөнцийн тогтолцоо хүртэл асссар том аялал хийгээд ирвэй.
Ямар нэгэн онцгой халуун абсолют цэг дээрээс маш их хүчтэй тэсрэлт (big bang) болж орчлон ертөнц үүссэн бөгөөд яг тийм онцгой цэгт хумигдан мөхнө гэсэн төсөөлөл миний толгойд үлдсэн. Гэхдээ энэ өгүүлбэрийн эхлэл төгсгөл хоёрын хооронд хэдий хэр хугацаа байгааг төсөөлөх ч аргагүй тул хумигдаад эхлэх вий гэж айх хэрэггүй гэсэн шүү :P.
Орчлон ертөнц тасралтгүй тэлж байгааг гэрлийн спектрийн тусламжтай олж тогтоосоноос, мөн таталцалын орны нөлөөгөөр тооцоолж “хар нүх” хэмээх одод байдаг гэдгийг баталсанаас үүдэн дээрх их тэсрэлт хийгээд их хаагдалт явагдана гэж үзсэн бололтой юм. Олон баталгаа баримтууд байдаг хэдий ч дээрх 2 бол гол үндэслэл болтой. Энэ 2 ном бичигдсэнээс хойш онол хэрхэн өөрчлөгдсөнийг мэдэхгүй юм. Ямар ч байсан гол алдаагүй яваа бий вий гэсэндээ энэ бичлэгийг ичихгүй тоншиж суухтий.
Хар нүх
Өнгөрсөн зуунд Энэтхэгийн эрдэмтэн Чандрасекар нарнаас хэдэн зуу дахин том одод түлшээ (ихэвчлэн ус төрөгч байдаг гэнэ) баран мөхөх үедээ таталцалын хүч нь бодисын түлхэлтийн хүчийг дарангуйлсанаас үүдэн мөнхөд хумигдаж эхлэнэ гэсэн таамаглалыг дэвшүүлж байжээ. Хар нүх гэдэг ойлголт бол миний ойлгож байсан шиг Нүх бус асар хүчтэй таталцалын орон бүхий од болж таарав. Гэрлийн цацраг хүртэл таталцалын нөлөөнөөс нь давж гардаггүй болохоор бид тэдгээр хар нүхнүүдийг хардаггүй гэнэ. Гэвч байдаг гэдгийг нь таталцалынх нь нөлөөг тооцоолох замаар батлажээ.
Манай галактикын төвд асар том хар нүх байх магадлалтай гэж уг номонд дуржээ. Учир нь галактикт байгаа бүх оддын масс иймэрхүү дайны галактикийг “барьж” хүчрэхгүй гэж тооцолсоноос гэнэ.
Их тэсрэлт
Ертөнцийн үүсэл болсон хүчтэй тэсрэлт иймэрхүү хар нүхнүүдийн нийлбэрээс үүссэн гэж үзэж болох талтай ч энэ бол одоохондоо хүн төрөлхтөний хувьд батлахад арай л ахадсан онол болно. Аа гэхдээ их тэсрэлт үнэхээр болсон гэх баталгаа олныг олж илрүүлсэн байна.
Цэнхэр гаригаасаа төдийлөн холдож үзээгүй хүн төрөлхтөн ийм даацтай шинжлэж ухаж чадсан нь нэн гайхамшигтай.
Ингэхэд бид хэн юм бэ?
Одоогоор хамгийн эртний бичиг соёлын дурсгал болох Шумерын үе хүртэлх түүхийг чадлаараа тодорхойлжээ. Энэ нь ойролцоогоор 5000 гаруй жилийн өмнө хүн бичиж байсан гэдэг нотолгоо. Эртний хотын туурьнаас мал маллаж газар тариалан эрхэлж байсны баталгааг илрүүлээд шалгахад түүний нас МЭӨ 9000 гаруй жил гэсэн гайхалтай тоо гарчээ. Нүүрстөрөгч 14 гэдэг нэг төрлийн цацраг идэвхт нүүрстөрөгчийн задрал яаг тогтмол 5700 жилд явагддагаас үүдэн эртний олдворын насыг нарийн тогтоодог байна. Гайхмаар юм шүү.
Энэ их урт хугацаанд тодорхой хэмжээгээр хөгжиж ирсэн боловч сүүлийн хоёр гуравхан зууны дотор, яг нарийндаа бол өнгөрсөн зууны дунд үеээс хүн төрөлхтөний хөгжил асар эрчтэй хурдтай болж санаанд багтамгүй амжилтанд хүрчээ. Цаашид ч төсөөлөх аргагүй урагшлах нь дамжиггүй.
Шинэ эриний монгол хүмүүс нэгийг бодож хоёрыг сэтгэж гурвын дайтай хичээж явахгүй бол горьгүй нээ. Цаана чинь талийж өглөө хөгжил дэвшил...

17 comments:

Unknown said...

Сониноос: МЭӨ гэдэг тэмдэглэгээ англиар B.C. гэдэг нь Before Christ гэсэн үгнээс гаралтай юм байна. Христээс жийрхэгч хүмүүс B.C.E. буюу Before of Common Era үгчилбэл нийтийн эринээс өмнө гэж тэмдэглэдэг гэнээ.

Bayasum said...

Хокингийн номны тухай байна гээл унших гэсэн чинь шинэ эриний Монгол хүмүүсийн тухай байсиймуу.. хэ хэ..

сэтгэгдэл маань дээрийнх шиг урт болчих гээд байна. Блогтой болсных аазгайгаа дарнаа..

Anonymous said...

onoodoroos ovoo sergej bsan bhgui setgeleer unagaad hayachihiinmaa chi odoo.

Och Oyuntugs said...

Good*2
Долгион илгээхээр буцаж ирдэггүйн гэсэн тэ, тээл ямар нэг долгион сордог юм байна гэсэн таамаг гарсан гэнлээ.
Ертөнцийн үүслийн тал дээр би өөр бодолтой байдаг

Жаагий said...

Хар нүх, их тэсрэлт эдэр бол дэлхийн олон эрдэмтдийн нэгдсэн нэг шийдэл, тодорхой онолд хүрч чадаагүй "учир битүүлэг" төсөөллүүд юм л даа. Яг батлагдаагүй учир одоохондоо төсөөлөл гэе л дээ. Гэхдээ бол энэ хоёр зүйл байх нь байдаг. Хар нүхний хувьд цаг хугацаа гэсэн ойлголт бараг л үгүй. Хар нүх рүү хэн нэгэн нь ороод 2,3 секунд гэмээр хугацааг өнгөрүүлэх нь манай дэлхий дээр 2 тэрбум жил болоод өнгөрөхтэй адил гэлцдэг юм билээ. Одоогийн бидний мэдэх физикийн тулгуур онолуудаар тайлбарлагдахгүй үзэгдэл юмс болж байдаг бөгөөд тухайлбал гэрлийн хурдаас илүү хурдтай хөдөлдөг гравитон гэх мэтийн бөөмүүд бийг тогтоочоод байгаа. Энэ бөөмийн хувьд Эйнштейний харьцангуй онол биелэдэггүй.
Сонирхолтой сэдвийн талаар хөнджээ :-).

Bayasum said...

Масстай биесүүдийн хоорондох харилцан үйлчлэлийг ямар нэг юм дамжуулж таарна гээд түүнийгээ гравитон гэж нэрлэсийн бишүү? Тэрнээс яг энэ бол гравитон байна гэж нээгээгүй байхаа.. Хар нүх бол батлагдсан, олдсон зүйл шүү дээ.. Мэдээж турших боломжгүй. Хар нүхэн дээр очиж дээж авах зоригтой сансрын нисгэгч олдохгүй байгаа гэсэн. Учир нь жаахан ойртох л юм бол ховх сороод дахиж хэзээ ч гарахгүй юм чинь.. Гэхдээ Хокины нээсэн онолоор бол нисгэгчийн ганц нэг бөөм нь гарч ирж чадна гэжуга..
Эйнштэйний харьцангуй онол асар том орон зайн хувьд яригддаг бол хар нүх атомын цөмтэй ижил нөхцөлтэй учраас цөмийн физикийн онолууд хэрэглэгдэх болдог. Харин энэ хоёрыг нэгтгэсэн онолыг гаргаж амжаагүй байна..

Unknown said...

Бүх орчлон ертөнцөд тохирох Физикийн нэгдмэл онолыг манай нэг эрдэмтэн нээчихээд удаж байгаа шдэ мэдээгүймуу? хэхэ.

Anonymous said...

ке нин ке ыреу еа кврыври мявкч

Anonymous said...

har nuh bol amidarch bgaad tsag ni duusanguut uhtsen odnii uldegdel yum geed ali divangalavt baga angid zaaj bsan shdee , medeeguimuu huuhduudee :D

Ulmedex

Anonymous said...

Ulmedex balairaxaa bolitson bai daa,

Anonymous said...

anon hen be, Ganbaa yu?

Ulmedex

Unknown said...

Би биш шүү, үлмэдэхээ дураараа дурги дурги

Anonymous said...

Bayarlalaa. :)

Ganbaa- daa zoriulaad odoo unshij bgaa neg nomiin ner bichyu gej bodloo.

Robert B. Cialdini’s Influence: The Psychology of Persuasion

Ulmedex

Barimalch said...

Google-ees mash aytaihan olon angit Universe gesen barimtat kinonuud haij uzej bolno. Ogtorguin sain medlegiig hedhen tsagiin dotor olgoj baina lee.

Anonymous said...

Сар шинэдээ сайхан шинэлсэн үү. Танайхаар ойрд ороогүй байж байгаад орж хальт харсан чинь гадаад айлд орчихов уу гэж андуурах шахлаа, хэ хэ.
Энэ маш сонирхолтой сэдэв шүү. Би бас энэ талаар өөр блог дээрээс уншиж байсан.
Өөр мэдээлэл олдвол тавиарай(аминдаа бэлэнчлэх гээд байгаам шүү дээ )
Чиний блог их сонирхолтой,урд нь орж уншчихаад л гардаг байсан, энэ удаа зориг гарган мэндлэхээр шийдэв.

Arsun said...

Ih sonirholtoi medeelel baina.

Unknown said...

сэтгэгдэл үлдээсэн та бүхэндээ ихэд баярлалаа.