Pages

2008-01-14

Өөртөө туслах ухаан

Самуэл Смайлс хэмээх эмчийн 1800-гаад оны үед бичсэн энэ номыг орчуулагч О.Жаргалсайхан 2001 онд монгол хэлэнд хөрвүүлжээ. Эндээс харахад цаг хугацааны уртыг даван туулж чадсан чансаатай бүтээл гэдэг нь илт.

Бурхан гагцхүү өөртөө тусладаг хүнд л тусладаг

Эл номд хүний түмэн чанарууд дундаас Тэвчээр, ажилсаг чанар, амьдрах хүч, цаг хугацааны тухай ойлголт, мөнгөний ухаан, мэдлэг чадвар, хүний чанар чансаа гэх мэт сэдвүүдийг сонгон авч арвин баялаг бодитой жишээгээр хүчжүүлэн маргах аргагүй чамбай бичжээ.

  • Хүний махруу хичээнгүй чанар хичээл зүтгэлгүй хүний их авьяасыг даван гардаг тухай
  • Ертөнцийн зөв ухаанд өөдрөг сэтгэлээр хандаж, хатуу чанга тэвчээрээр хичээн зүтгэж амжилтанд хүрэх тухай
  • Ялах ялагдахын түлхүүр болох тогтвортой үргэлжлүүлэх хүчний тухай.
  • Сургаалийг хүлээн авагчид олон ч гэлээ хэрэгжүүлж байгаа нь цөөн байдаг тухай

г.м олон сонирхолтой үнэн санаануудыг баримт нотолгоогоор баяжуулан бичсэн байна лээ.

Энд нэг хэсгийг зориуд хуулж бичмээр болоод болдоггүй. Ном унших тухай л даа.

Жинхэнэ мэдлэг ба хуурамч мэдлэг

...Оюун ухаан болон танин мэдэх хүч нь ном уншихаас нилээд өндөр хэмжээний дасгал сургуулийг дамжиж байж олддог зүйл билээ. Нөгөө талаар ном, бичгээс мэдлэгийг хурааж сорж авах нь бусдын үзэл санааг тэр хэвээр нь уутлаж байгаагаас ялгаагүй бөгөөд өөрийн санаа бодлоо идэвхтэй хөгжүүлье гэсэн оролдлогоос том ялгаатай.

Ө.х хичнээн мянган боть ном зохиол уншъя гэвч тэр нь архийг бага багаар шимэж уухтай адтл оюуны зугаанаас хэтрэхгүй. Тэр үед аятайхан хөлчүүхэн мэдрэмжийг амталдаг авч жаахан атугай сэтгэлийн тэжээл болдоггүй, хүний авир араншинг өөд нь татахад хэрэг болдоггүй юм.

Ном зохиол уншихыг өөрийгөө хөгжүүлэх арга зам гэж бодож яваа хүн олон байдаг. Угтаа бол ном унших нь цаг нөхцөөх төдий хэрэг юм. Энэхүү цаг өнгөрөөлтөд ямар нэг ашигтай тал байгаа гэж үзвэл тэр нь муу үйл хийх бололцоог хаах төдий юм уу даа.

Бас нэг мартаж болохгүй зүйл бол, номноос хэчнээн чухал туршлага суралцаж мэдлээ гээд эцсийн дүнд сургаар мэдэхийн хаалтыг давж чадахгүй л байдаг. Харин бодит амьдралаас олсон туршлага бол жинхэнэ ухаан болдог. Өчүүхэн бага тийм ухаан сургаас мэдсэн их хэмжээний мэдлэгээс үнэ цэнийн хувьд хавьгүй их билээ...

... Сайн ном зохиол мэдээж хэрэг ашиг тустай, суралцах зүйл их байдаг. Гэлээ ч тэр нь оюун санааг цэвэршүүлэн дээшлүүлэх нэг л арга юм. Хүний зан араншингийн төлөвшилтөнд бодитоор өөрийн биеээр турших гайхалтай арга барилд суралцах нь үр дүн ихтэй байдаг.

Жаргахыг хүсвэл хөлсөө гарга

...Мөнгө бол энэ хүнд амьдралыг давж гарах ухаан байна уу үгүй юу гэдгийг нь шалгадаг хамгийн том сорьц чулуу юм. ... Угтаа бол хүний эрхэм чанаруудаас нилээд хэд нь мөнгөний зөв хэрэглээтэй нягт холбоотой билээ... гэж ирээд л үнэхээр сайхан бичигдсэн номыг уншуулсан блоггэр анд Ганбатад баярласанаа илэрхийлье ээ

15 comments:

Anonymous said...

ene zaid daraa zavaaraa tuhtai bulterye gsn :D

Ulmedex

ganga said...

Ном унших нь оюуны зугаа төдий бол өөрийн санаа бодлоо болон танин мэдэх хүчээ идэвхтэй хөгжүүлэх талаар энэ номонд юу өгүүлсэн байна?

Unknown said...

Ном уншихийг бүүр үгүйсгэсэн хэрэг биш, харин ч өөрийгөө хөгжүүлэх нэг арга гэж байсан. Харин зөвхөн ном унших төдийгөөр л өөрийгөө хөгжүүлж байна гэж үзэх нь буруу, бодит амьдрал дээрээс, практикаас олж авсан туршлага илүү үнэ цэнэтэй шүү гэж хэлэх гээд байгаа хэрэг.

Anonymous said...

bichleg deerees chini bol nom myanga unshaad nemergui l gsn shuu uhaanii ym oilgogdloo

An

gegeen said...

zarim ishlel ni taalagdlaa. haaya orj irj bnaa. hogshniihoo www.gegeen.com -g linknuuddee nemeerei. cheers

Bayasum said...

Номыг зөвхөн мэдлэг авах, хөгжих зорилгоор, ер нь амьдралдаа тийм зорилгоор хандах үед л санал нийлэх юм байна.

A.Амарсайхан said...

Надад хэл тэгвэл би мартана.
Надад үзүүл тэгвэл би тогтооно.
Надаар хийлгэ тэгвэл би ойлгоно.
Күнз гуай

Хэвлэлийн хүрээлэнгийн дадлага давамгайлсан сургалтын туг дарцаг лоозон уриа болсон үг дээ.

Anonymous said...

Saihan nom minii bodoloor hun bolgon unshaad uzeh heregtei yum shig.Sain nom on tsag hugatsaag davan garch chaddagiig ene nom haruulah baih.
Bodol sanaa uzel ni odoog hurtel uheegui amid nom.
Tanii bichlegiig unshaad magad iluu olon hun ene nomiig unshina gej naidaj baina.

Unknown said...

to Anonymous: Буруу л ойлгоод байх шиг...
to gegeen: таны блог олон хүнд хэрэг болж байгаа байх аа. Линкийг чинь нэмчихлээ.
to bayasum: тэг тэг
to Amarsaihan: Оюутан байхад манай сургуулийн Сүхбаатар багш энэ үгийг бидэнд бичиж өгч байж билээ.
I hear and I forget
I see and I remember
I do and I understand гэж... Күнз гуайн үг байжээ дээ.
to Anonymous: Номын тойм оруулаад байгаа маань чухамдаа тийм л бодолтой байгаагаас минь юм... Уншсан мэдсэн номууд дундаас олигтой гэж үзсэнүүдийг нь блогтоо бичиж хүмүүст хүргэж байхыг хичээх болноо. баярлалаа.

Anonymous said...

http://www.medeelel.com/index.php?option=com_content&task=view&id=201&Itemid=273

saya anh udaa mongol hel deerh nomiig sonsoj uzeed uhtlee ineelee shd. Yamar ch uran, uyangalag unshdiin, haha
Yooyoo, heden on be?

Ulmedex

Nana said...

urgelj une tsenetei bichleg oruuldag ganbaadaa bayarlasnaa ilerhiileed hairtai shuu gej helii,hehe, setgel ikh hoorood gsn,hehe.
... номноос хэчнээн чухал туршлага суралцаж мэдлээ гээд эцсийн дүнд сургаар мэдэхийн хаалтыг давж чадахгүй л байдаг. uchraaas l nom unshihiig oyunii zugaa todii gej helsen baihaa gej... ganbaatai boloodavtortai sanaa niiljeennn, nom unshihiig uguisgej bgaa hereg bish.ooroo mederch oilgoh neg oor, nom bol zovhon sanaa l ogoh todii bdag sht, harin ooriin ogt medehgui, tosoolj ch chadahgui zuiliig hun unshaad ch snaa setgeld ni ulddegguim doo, za za dahiad deenk you gej helii, goyo goyo bichleguudee hurdan hurdan oruulaad bgaarai, komment bichkui garsan ch unshihgui baina gej bol no shuu dee, aguu blogchin mini.

Unknown said...

Хүүшээ Ulmedex ee, юу нь инээдтэй байнаа. Харин ч олзуурхууштай эд байна шүү дээ. Энэ мэдээлэл ком чинь харин сонирхол татчихлаа.
To nana: баярлалаа :| quээ нээрээ чи минь намайгаа мөн ч айхтар магтах юм аа, би бүүр иччихлээ. Юуных нь мундаг байхав дээ.
Гэснээс Номын дэлгүүрүүд борлуулалт нэмэгдэж байна гэж өглөө мэдээгээр гарч байна лээ.
Бодохгүйгээр бясалгахгүйгээр, амьдралдаа тусгахгүйгээр уншаад л байх нь жажлахгүй залгиад байх ходоодонд аюултайгаас хамаагүй илүү аюултай эд. 3,86 дээр XP суулгацан юм шиг л хүнийг гацааж орхино гэж бодож байна.

Medeelel.com Өөртөө туслах ухаан номыг эндээс сонсоорой хүмүүсээ.

Anonymous said...

bolj baina geed userch devhreed ch yahav, bolohgui baina geed zargaldaad ch yahav, ooroo ooriinhooroo amidraliin uneniig neej amidrah bolno mun hend ch handaj unen gesen yumiig nomlohgui yum bna,hehe

Ulmedex

Anonymous said...

Orshil ene ter deer yoronhiilogch ene ter ug heldeg ni mgliin arga baril yum baih daa ? hehe

Ulmedex

Anonymous said...

Minii bodloor buhniig ooriin turshlagaas suraltsana gevel bas uchir dutagdaltai. Nom gedeg zohiogchtoi baidag. Bid zohiogchiin oyun sanaa, turshlagiig nomnoos ni unshij olj meddeg. Tuund unen zov unelelt dugnelt ogch surah, anhaaran hyanan shalgah, uchir shaltgaanii uhaanaar shinjleh ni chuhal gej bagsh nar maani bainga heldeg l dee. Bi ch sanal niildeg. Tegeheer yug medleg bolgoh ve gedeg ni bidnees oorsdoos shaltgaalna.
Tiim uu?
Ene nomiig olj unshina aa. Blog chini ih sonirholtoi yum baina. Orj irj baina aa.