Pages

2007-11-30

Хэрэгтэй сайт

Massachusetts Institute of Technology. 150 гаран жилийн түүхтэй энэхүү сургууль Америкт инженерын сургуулиуд дундаа нэгт ордог. Сургуулийг төгссөн нэгний дуртгалт "At MIT it manifests itself in various ways -in the "IHTFP" (I hate this fucking place) written on the desks in lecture halls and bathroom walls and printed on T-shirts; in the annual "Institute Screw" contest, wherein a professor is singled out as the most inhuman; in the too- frequent occurence of suicide" гэсэн байв. Сургуулийн нэрийг муугаар гаргадаг нэг зүйл нь жил болгон нэг оюутан амиа хорлодог гэсэн статистик бөгөөд дээрх номын зохиогч анх сургуульд ороод шинэхэн оюутанууд бие биерүүгээ бидний хэн нь эхэлж амиа хорлох вэ гэсэн харцаар харж байлаа гэсэн байв. Тэр номыг уншсаны дараа Египитын пирамидын хажууд зогссон хэн ч өөрийгөө хэн ч биш юм байна гэж мэдэрдэг шиг юм болохын билээ.
Тэгвэл дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг оюутанууд "how to think" гэдгийг сурхаар
үхэн хатан өрсөлддөг энэ алдартай сургууль 2001 оноос эхлэн "MIT OPEN COURSEWARE" хэмээх хөтөлбөр гаргаж бүх хичээлүүдээ ҮНЭГҮЙ-гээр онлайнд видео, pdf файлаар нь тавьж эхлээд өнөөдрийн байдлаар 1800 орчим болсон юм байна. 25 орчим Нобелийн шагналтантай, олон мундаг эрдэмтэд, зохион бүтээгчид, доктор профессоруудтай энэ сургуулийн хичээлүүд ингээд open and free болчоод байхад яаж зүгээр суухав MIT-н дипломыг авахгүй ч номын дууг нь сонсоцгооё гээд нэг уриалчъя.

P.S: Менежментийн сургуулийнх нь хичээлүүд бас байна лээ шүү. Мөн энэ талаар монголын нэг сонин дээр гарсан байсан.

Линк:
America's Best Graduate Schools 2008

2007-11-28

Таны уншсан 3н сайн ном юу вэ?

Хэзээ ч билээ нэг номонд Хэн нэгэн сонирхол татсан хүнтэй уулзсан тохиолдолд ялих шалихгүй юм ярьж цаг нөхцөөснөөс тэр хүний амьдралд хамгийн их нөлөөлсөн, мөн хамгийн сайн гэж үзэж буй 3н номных нь талаар ярилцаж байгаарай. гэсэн байж билээ. Блог дээрээ би бас иймэрхүү сэдэв нээе гэж бодлоо. Хэрэв танд үнэхээр их нөлөөлсөн, мөн хамгийн сайн гэж та үзэж байгаа 3н номоо {энд ямарч номны тухай бичиж болно.} нэр устай нь бичнэ үү. Мөн яагаад тэр ном хамгийн сайн гэдэг талаараа товч дурдах юм бол бусад хүмүүст болон надад тэр номыг унших эсэх талаар шийдвэр гаргахад гүн туслалцаа үзүүлэх бөлгөө.
Уншсан номоо бусдад {найзууддаа} танилцуулж уншуулах нь үзэл бодлоо тэдэнтэй хуваалцах хамгийн сайн аргуудын нэг... Баттөр

2006-05-16 нд бичиж байсан энтрийг дахин шинэчлэв.

2007-11-24

Зөрчилтэй бичлэг

Зөө ойрд блогуудыг iGoogle дээрээс шагайх төдий нэг сар шахам болох нь... Харин өнөөдрийг блогуудаар нэг бүрчлэн тэнэж өнгөрүүлэхээр, энд тэндээс шинэ содон өөр мэдрэмжүүдийг олж scan-дахаар шийдчихээд сууж байна даа гэж. Гэхдээ юу ч гэсэн эхлээд өөрөө нэг пост оруулаад амьд мэнд гэдгээ мэдэгдчихье. :D

Өглөө гараад ирсэн дахиад цас орсон байна. Гадаа бүүдгэр хөнгөн гуниг төрмөөр хэн нэгнийг санаад ийш тийш гүймээр сэтгэгдэл төрж байхын... Тэгээд цасан дээгүүр нааш цааш хэсэг алхаж, мөрөө харж энэ тэр бодлогшров. Харсан хүн байвал хөөөөрхий зайлуул мэдрэл муутай залуу байна гэж бодохоор... (үнэндээ яг тийм ч байж мэдэх л юм)

Тракторын мөр гаргаж маргаа л...(нэг алхахдаа өргөсөн хөлийнхөө өсгийг нөгөө хөлийн дунд хавьд хажууд нь 5 см-ын зайтай перпиндикуляр гишгээд гэх мэт үргэлжлүүлээд явахаар тийм мөр гардийшд)...

Жоохон байхад найзууд Ганбаа гэдэг нэрийг маань гамбанз (гурил элддэг гавтгай мод, яаагаав), гамбанз нь нэг мэдсэн Салга гамбан(тракторыг манай нутагт тэгж нэрлэдэг байсан бололтой юм билээ), тэгсэнээ болиод трактор, трактор нь хэлэхэд хэцүү байсымуу яасийн бүүр солиороод Тараахай болж хэ хэ, найр тараадаг хүн юмуу хаашайм, тэгээд хүмүүс цасан дээгүүр тийм мөр гаргаж намайг шоолдог, тэрэнд нь учиргүй уурлаж энэ тэр сүйд болдог байсан маань санаанд ороод ганцаараа инээд алдсан шиээг хэсэг зогсов.

Энийг энд биччихдэг нь одоо буруу л юм байгаамшд уул нь гэхдээ яах вээ блог бичилгүй удсан болохоор нэг сайхан хамаа замбараагүй бичээтий л гэж бодсийм, намайг дооглож мооглуул одоо ч уурлаж энэ тэр сүйд болж мэдийшүү.

Зиа тэгээд ойрд чинь ажил ажил гэсээр яваад өвөл болсоныг ч анзаарсангүй, гэх нь ч хаашайм. Eclipse гээд програм бичдэг нэг эдитор байх... сүүлийн үед хамгийн ойр дотно байсан зүйл гэвэл энэ л eclipse шив дээ. Ууг нь өчигдөр блогтоо биччихмээр ганц хоёр санаа толгойд эргэлдсэн боловч одоо бичих гэхээр нээх утгагүй зүйлүүд шиг бодогдоод болдгүй, болилоо.

Бичсэн бичлэгээ эргээ харсан чинь өнөө боловсрол моловсролгүй л байгаа хэрэг л дээ гэдэг онигоо санаанд оров. Онигоо: Гадаадын нэг сэтгүүлч монголын ерөнхийлөгчөөс: -танай орны хүмүүс яриандаа үг болгоноо шахуу явж маваал, инэээж минээгээл гээд байх юм. Энэ тухай та тайлбарлаад өгөөч гэсэн чинь, ерөнхийлөгч: -Аан тэр ч боловсрол моловсролгүй л байгаа хэрэг л дээ, гэж хариулжээ.

Заа за энэ онигооноос болоод хэлээ хазаж “ярьдаг” хэдэн блогчин андуудадыг маань “шүүмжлэл” гэдэг сумаар битгий харваад унаарай даа хүмүүс минь. Үнэхээр эмзэглээд байгаа бол өөрөө л хичээгээд үлгэр дуурайлал үзүүлүүл хүмс даган дуурайх нь дамжиггүй гэж ном сударт бичсэн байх чинь билээ.

Миний муусайн найз нар гээд найрагчид өөрсдийгөө өмөөрч бичсэн шүлэг байдаг билүү юу билээ байз, тэрэн шиг блогчдыг өмөөрөхнүү дээ би чинь хэ хэ. Энэ хэдэн блогчид чинь өгүүлэх гэсэн утгаа л эмоцтой нь гаргаж бичих гээд хичээгээд байгаам шд. Байгаа юм шүү дээ гэж бичих гэсээр байтал ар талд нь жагсчихсан утга санаа толгой тархинаас үргэчих гээд байдагт л хамаг буруу байгаам болуу даа тэ?. Гэхдээ олны өмнөөс дүгнэлт хариулт энэ тэр бичээд байх ч бас дундуур бодолтойн маань шинж биздээ бодуул. Ямарч байсан миний хувьд л лав тийм. Аяндаа засрах талаар бодож үзнээ гсн.

Заа за энэ удаа ийгээд өндөрлөсү, сайхан баярлаарай хүмүүсээ... нэгдэх өдөр амарна, бөх үзээд гэртээ гэдсээ илээд гэвтэнэ гэхээс инээд хүрээ л байшүү, тусгаар улсын жаргалтай мангар бацкаанаа ай хө зээ юу. :D

2007-11-09

Эрдмийг эрхэмлэх ухаан

Япон, Мэйжигийн шинэчлэлийн үеийн Фүкүзава Юкичи (1835-1901) хэмээх энэ самурай уг номоо эхлээд захидал хэлбэрээр бичиж нэгэн бүлгээр төгсгөе гэж бодож байсан боловч хүмүүсийн сонирхлыг ихэд татсанд урамшин 17 бүлэг болгон үргэлжлүүлсэн гэнэ.

Энэ номны сургийг анх орчуулагдсаных нь дараахан сонсож байсан боловч Тулгат андын бичсэн танилцуулгыг үзэх хүртэлээ мартсан байжээ. Номын дэлгүүрүүдээр өнгөрсөн хойно нь хэдэнтээ бэдэрсэн боловч олсонгүй нь харамсалтай. Харин энэ зуны нэг өдөр блоггер анд Ганбат: - ganbaa.blogspot.com мөн үү, ganbat.blogspot.com байнаа гэсээр мэссэнжэрээр орж ирээд Аристотелийн Дээд суртахууныг надаас авч уншмаар байгаагаа хэлсэн юм. Би ч яахав хариуд нь ямар ном өгөх вэ гэж ирээд л наймаачин зангаараа олзуурхан хүлээж авсан нь сургаар нь шохоорхоод байсан өнөөх номоо олж унших боломжтой болов оо хөөрхий.

Энэ номоос тусгаж авсан зүйлүүдээсээ хоёрхоныг энд сонирхуулая гэж бодлоо.

Эхнийх нь: - Сурах чигийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтноо гэж. Энэ япон хүн яг ингэж хэлсэн юм биш л дээ гэхдээ үзэл санаа нь явж явж манай өвөг дээдсийн хэлсэн дээрх сургаальд яв цав дүйж байна. Гэхдээ энэ япон хүн хуурай сургааль айлдаад өнгөрөөгүй байна.

Ер нь миний ажиглаж бас энэ номонд дурдсан ёсоор бол ард түмнээ удирдан залахад зүгээр нэг ийм байдаг тийм байдаг гэх мэт сургааль үглэх замаар биш, хөрөнгө мөнгө, эрх хүчээр дагуулахдаа ч биш, ө.х зүгээр нэг хөндлөнгөөс нөлөөлөхдөө бус харин өөрийн үйл хэрэг, бахархан дуурайхуйц ухаалаг амьдрал, зарчмуудаасаа ухрахгүй ямагт зарчимч байх, аливаа учир зүйг шинжлэн эрүүл саруул урт настай дүгнэлтүүдээ түгээн дэлгэрүүлэх нь жинхэнэ удирдахуй, жинхэнэ залахуй юм байнаа гэж.

Энэ хүн насан туршдаа Кэйо их сургуульдаа ажиллаж эрдэм номд шамдан суралцаж, зааж сургаж ном зохиол бүтээлүүдээрээ төрөлх япон улсаа өдий зэрэгт хүрэхэд маш хүчтэй нөлөө үзүүлсэнийхээ төлөө 10 мянгатын еэн дээр заларсан япончуудын бахархалт нэгэн хөвгүүн нь болон мөнхөрсөн юм байна.

Удаах нь: Хууль эрхэмсэг болох тухай, Төр засгийн газар ард түмний төлөөлөл болохын хувьд ажил хэргийн эрх мэдлийг атгаж буй тул, засгийн явуулж буй хэрэг шууд л иргэдийн тусын тулд байх ёстой бөгөөд үүний учир ард иргэд засгийн хуулийг дагахгүй бол болохгүй. Энэ ч бас засаг, иргэд хоёрын гэрээ юмаа гэж энэ номд дурдсан буй. Үүнээс ургуулан бодохул: - Дээрх өгүүлбэрт зөвхөн ард иргэд л хууль мөрдөх ёстой гэсэн утга өгүүлээгүй юм. Засаг төрийг бүрэлдүүлэгч нар иргэдээс сонгогдож тэдний итгэлийг хүлээж, төлөөлөл нь байхын тулд өөрөө хууль ёсыг ягштал сахин мөрдөж үлгэрлэн дуурайхуйц хүн байх хэрэгтэй. Юун түрүүнд үүнд анхаарлаа хандуулаад бодоод үзэхэд өнөөгийн манай Монголын улс төрчид, төрийн албан хаагчид дунд сахин хамгаалах ёстой хуулиа завхаруулагчид захаас аван олдоод байх нь нэн эмгэнэлтэй.

Төрийн гурван өндөрлөг нь хүртэл замын хөдөлгөөний дүрмийг үл мөрдөн, өглөө бүр улаан гэрлээр давхин өнгөрдөг нь тэднийг огт эмзэглүүлдэггүй бололтой юм. Ерөнхийлөгч бол биднийг төлөөлөгч төдий болохоос хэн нэгэн уруу яарагч түргэний тэргийг хүртэл түгжрүүлэн байж ордон уруугаа очиж байх ёстой өөр ангилалын бурханлаг зүйл биш билээ.

Аа гэхдээ нэгэнт бидний төлөөлөл тул хэн нэгэн согтуу жолооч давхиж ирээд осолдуулах, эсвэл түгжрэл дунд хараал урсган сууж байхуйц хямдхан үнэлэмжтэй хүн биш нь ч бас ойлгомжтой л доо.

Хууль ёс гэдэг нийт хүмүүс бүгд мөрдөж байна уу үгүй юу гэдгээрээ үнэ цэнэ, хүч чадал нь тогтоогддог бололтой юм. Гэтэл хэн нэгэнд эсвэл ард түмний ямар нэгхэн хэсэгт үйлчилдэг, эсвэл үйлчилдэггүй хуулиудтай болоод ирэхээр бүх шударга зүйл самууран будилж эх захгүй, замбараагүй байдал ноёлоод ирэх бололтой юм. Саяхан Бүгдээрээ.мн дээр блогчдын орон зай бол улс төрөөр буртаглагдаагүй үлдсэн гэх маягийн гарчигтай бичлэг харагдсан нь хууль ёс үүсгэгч, мөрдүүлэгч давхрагынхан оролцсон бүгдээ буртагладаг гэсэн сэтгэхүй их бага хэмжээгээр байгааг илэрхийлнэм.

Надад болохоор, Эх орныхоо төлөө өглөө эртхэн босоод замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хамгаалалтын машинуудаараа хамгаалуулаад л ажилдаа ирчихээд байх боломж бий мэт сэтгэгдээд байна.

За нэг мэдсэн номын тойм бус хууль зүйн тойм болоод шал далийж орхижээ. (хэ хэ энийг яг бичиж суутал хажууд телевизээр засгийн газрыг огцруулах тухай Парламентийн санал асуулга гарч байна. Огцруулахгүй гэж санал өгсөн эрхэм гишүүн Сономпил гэгчээс сурвалжлагч: -та яагаад огцруулах асуудалд эсрэг санал өгсөнөө бидэнд тайлбарлахгүй юу? Гэтэл өөдөөс нь юу гэсэн гээч? Инээмсэлгэж байгаад “Би коноф андуурсан байна лээ” гээд хээв нэг яваад өглөө шүү дээ. Ийм хүнийг чинь одоо үнэхээр “Wow Cool!” гэж хэлэхээс өөр яахав дээ тэ?

Бүх түвшинд энэ мэт аймшигтай хариуцлагагүй байгаа байдал маань сэтгүүлч хүнийг “аааан тэгвэл та уг нь дэмжсэн юм байна, тийм үү” гэж асуулгах дээр нь тулгажээ. Цаадах нь ч толгой дохиод одов. Монгол улсыг бурхан ивээг, Таны андуурсан конофны цаана ард түмний хувь заяа явж байгаа гэдэгт та итгэдэг үү гээд асуучихсан бол юу гэх байсан бол.. ) За за цааш нь үргэлжлүүлээд бичих ямарч сонирхолгүй болчихлоо.

Эрдмийг эрхэмлэх ухаан гэх энэ ном дахин хэвлэгдвэл заавал унших ёстой номын жагсаалтдаа оруулаарай гэж та бүхнээс хүсье.