Pages

2007-06-14

Umbrella

Сайхан бороо ороод гоё байшү, дунд дүү амраад явчихсан чинь гэрийн хаана юу байгааг бага дүү бид хоёр мэддэггүй ээ (манай гэрийн мэнэжэр юм л даа гсн), шүхэр хаана байгаан бүү мэд, өглөө хайгаад олсонгүй, хоёулаа бороо намдахыг хүлээж байгаад жоохон гайгүй болонгуут гараад л гүйчихлээ. Төв зам орох замын талд явж байтал айхтар ширүүн бороо орчлоо шдээ. Ёстой баларсан юм боллоо шүү хэ хэ. Одоо ажил дээрээ суугаад “хатаж” байна :D

Ойрд блог бичээгүй болохоор шүхэр мүхэрхэн ч хамаагүй нэг бичлэг оруулж байгаа маань энэ. Хожим шүхэр хаана байгаагаа мэдэж байхгүй бол энэ мэт балардаг л юм байна шүү хүүхдүүдээ.

Шүхэр гэснээс өнгөрсөн зун шүхэрээ хаана байгааг мэддэг байлаа л даа, нэг бороотой өглөө ажилдаа ирж явтал урд нэг дажгүй бүсгүй алхаж явна шүү, даанч шүхэр нь нугалаасаараа гарын хир ороод тэр нь нороод айхтар тод харагдаж байнаа, ах дотроо ийм дажгүй бүсгүй байжыж шүхэрээ угаачихгүй дээ ухааны юм бодоод л өнгөрсөн. Ажил дээрээ ирээд шүхэрээ хатаах гээд дэлгээстэй чигээр нь тавиад харсан чинь миний шүхэр яг тийм хиртэй байсан байна лээ шд... хэ хэ Шүхэрээ гэж...

8 comments:

Anonymous said...

hi. yasan huurhun yum bichdegiin. he he

Anonymous said...

uu boljiin sh de gesen. chamaig umbrellag tataad oruulchij gej bodson chini chinii umbrella bsiin muu?
he he . ugaa ugaa uuriinhuu shuhriig.

Ганхуяг said...

ongorson jiliin dursamj,borootoi odor, shuher barisan dajgui busgui geed saihan yavj baisan chini yagaad hir burtag ruu orchiv doo. oilgosongui 2 unshlaa shd. hehe

db said...

Umbrella gesnees Linux deer ajilladag UML Modelling hiideg Open Source Tool "Umbrella" baidgiig medeh l baih l daa.

Unknown said...

Сэтгэгдэл үлдээсэнд гялайлаа найзуудаа.
------
Нэгдүгээрт шүхэрээ олохоороо зүгээр гаргаад бороонд барина. Угаах шаардлагагүй, намар далд хийхдээ савандчихсан л даа. Харин хөөсрөөд байх болов уу гэж жаахан санаа зовжийн. Шүхэр нь хөөсөрсөн хүн явж байвал тэр чинь би байж мэднэ.
------
Хоёрдугаарт Ганаа минь заавал ойлгох гээд өөрийгөө хүчлээд л дахин дахин уншиж яахнуу дээ... Сүртэйм зүгээр :D Сайн уу?
------
Гуравдугаарт deutsch bank ахаа Umbrella гэж UML tool мэдэхгүй шд, ArgoUML-с хир юм бол?

Unknown said...

аан би гэж нэг юм монгол хэлээрээ ч зөв биччиж чаддаггүй болохоороо амарчилаад дуудлагаараа биччихдэг нөхөр л дөө.
Тийм юм чинь германаар ч яаж зөв бичихэв :P deutsche bank юм байна шүү хүүхдүүдээ. (DZman-s ish tatav)

A.Амарсайхан said...

umbrella
Гэдэг үгийг сонсохоор их гоё. Монгол ч үг юм шиг сонсогдоод байдгийм.

Умбарал гэж юу байдаг билээ гээд л бодохор санаанд юм орж ирэхгүй.

Unknown said...

Сайн уу? Умбарал гэж торгонд умбаад л, тосонд хөлбөрөөд л гэж байгаам шиг утга буугаад байна... :D