Зэрэглээгийн блогыг уншиж яваад Амарсайхан ахын сэтгэгдэлээс сэдэвлээд ер нь энэ сэдвээр бодож явдаг зүйлээ бичье гэж шийдэв.
Саяхан gym бэлтгэл дээр хэдэн ах нар ярилцаж байна. Удахгүй тарвага гарахаар боодог ч сайхан даа, ах нь ноднин боодогыг яг гаргахдаа дээр нь архи хийж үзсэн ёстой янзын, ... Нөгөөх нь тэр чинь гайгүй, дөнгөж агнасан гөрөөсний цусыг тэр доор нь 400гр-ыг нь 200гр архитай холиод уухаар яадаг гээч? Яадаг? Тэр дороо мансуураад л явчина, Чалх сайжирна гэж жигтэйхэн. Бэлтгэл хийж байгаа маниуст ч ёстой эм дээ тэр чинь... Танайхан өнгөрсөн жил загасанд явсан уу? Явсан Ийм том [мөр хавьцаа заав] тул барьсан...
Тэд нар яриандаа өөрсдөө бүүр хөөрчихсөн нэг л их ид хав болгосон нүгэлт хар гөрөөчид, тойроод зогссон хэдэн банди нарын шүлс нь гоожих янзтай, хэлсэн үгээр нь замнах шинжтэй.
Эндээс намайг юу гэх гээд байгааг та гадарлаа биз дээ... Монгол оронд ан амьтан араатан жигүүртэн тэр тусмаа нэн ховор амьтад устаж үгүй болж байна, хамгаална, үржүүлнэ гээд л байх, нутагт цагаан зээр үзэгдэхээ байлаа гэх хөгшид, огт тарвагагүй болсон олон газрууд, машины дугуйнд сүйтгэгдсэн, гал түймэрт хуйхлуулсан сая сая га газрууд, ой модууд. Хэрэглээд хаясан уурхайн газрууд...
Ер нь юу болоод байгаан бэ? Бид нар хэтэрхий жижиг мөрөөдөж хэтэрхий жижиг сэтгэж байна.
...Эцсийн мод тайруулж, эцсийн загас шаруулж, сүүлийн цэцэг хатаж, сүүлчийн гол ширгэхэд хүмүүс та нар мөнгийг идэж болдоггүйг ойлгоно. [unknown source]
12 comments:
Би өчигдөр Батзаяагийн блогийг уншлаа. Үнэхээр өрөвдөлтэй юм. Тэрээр одоо хүнд өвчинтэй байгаа. Түүндээ шаналан зовж байгаа ....... Та бүхэн түүнд туслахыг хүсвэл http://lovelife.delhii.net/ руу ороорой. Д.Цогбадрах
hi. Ganbaa chi ene amidrah huslen blogiin ohind tuslahgui yum uu.
ajliinhdaa heleed buyan uildehiig bodooroi. chamaig buyan uildene gedegt itgej bna. olnii huch olomgui dalai.
hi, blog-g ni uzlee. uruvdultei yum. Yaj tuslaj boloh talaar hicheenguilen bodoj uzie.
teer bi heleegui yu tusalnaa gej. tegeerei. bodood uzeerei. handiviin hairtsag ene ter hiihgesen er hunii huch dutaad bgaa shuu busguichuud bidend. http://blogmn.net/molor/ gedeg hayag ruu orj uzeerei. tend bas zohion bguulj bgaa gol gol humuus bgaa shuu.
Би өөр блогт боодогны тухай бичсэн юм байна.
Тэр үл мэдэгдэх эх сурвалжийн үг сайн үг байна шүү.
Би өчигдөрхөн л энэ тухай бодож хэвтсийм ...Нутагтаа очоод амьтан руу буу шагайхгүй, камерийн дуран л шагайна гэж. Нээрээ яасан ч зэрлэг байсан юм. Хөөрхий муу тарвагыг буудаж унагаад л, боодог хийгээд л. Нутаг руугаа явсангүй 4 жил болчихжээ.
Соорий. Нээрээ тийм байна. Маралын блогт бас ангийн тухай ам цуурсан аж.
Надад ангийн үнэмлэх байхгүй, 2004 онд наашаа УБ шилжихдээ буугаа зарчихсан. Ангийн хутгаар маань авгай хааяа нэг чөмөг ташиж байгаа харагддаг юм.
Гэхдээ ах нь харснаа харвадаг харваснаа унагадаг нүгэлт хар гөрөөчин байгаагүй. Хааяа нэг найз нөхдөдөө боодог хийж өгдөг, онохоосоо алдах нь их /"пий алдчихлаа, гүй мөн ойрхон туслаа шүү"/ анчин байсан. Загас жараахай, хотил шар хацархан л хүчирдэг "Рааш" байжээ. Би нутагтаа очилгүй 3 жил болж байгаа юм байна. Бас 4 гэж ташаарчээ.
Амарсайхан ахаа таны ярианаас зөвхөн сэдэвлээд бичсэн юм шүү, нийтлэг хүмүүсийг л ингэж terminator сэтгэлгээтэй байгааг нь л жаахан муулсан юм... Өмнө нь бичнэ гэж бодож явсан зүйлүүдийн нэг л дээ... Нарийндаа бол би ч гэсэн тарвага буудаж үзсэн толгой л доо.
www.dulaan.blogspot.com
Chingis khaanii nuuts tuuhiin talaar temdeglel hotolson shuu
...Эцсийн мод тайруулж, эцсийн загас шаруулж, сүүлийн цэцэг хатаж, сүүлчийн гол ширгэхэд хүмүүс та нар мөнгийг идэж болдоггүйг ойлгоно.
-- Indian proverb --
Нээрэн тийм шүү, хүн бүр зөвхөн өнөөдрөө л харсан энэ сэтгэхүйгээс салахгүй бол тун удахгүй Монгол улс сүүлчийн мод, тарвага, загас, цэцэг, гол...- доо хүрэх байх шүү. Энэ бас л санаа зовж явдаг л асуудлын нэг байна.
to Dulaan: Уншсан, гоё бичсэн байна лээ. Номны рэвюү бичиж сурах юмсан.
to Dolugen: tnx, би хаанаас сонссоноо санахгүй болохоор нь тэгээд биччихсэн юм. Яг үг нь арай өөр байсан байж мэднэ. Хэлэх гэсэн санаа нь тиймэрхүү утгатай байсан.
to Dok: Сайн уу? санаа зоволгүй яахав.
жич:
Харангын "Хамгийн сүүлчийн..." гэдэг дуунд бас эдгээр мөр байдаг юм байна.
Post a Comment