Хаос дизайн, хаос, хаос гэж энд тэнд дайралдаад яаг юуг юу гэж хэлээд байгааг нь гайхаад гоогле гуайгаас асуусан чинь Хүн төрөлхтөний олсон гайхалтай онолуудын нэгийг мэддэггүй юм уу чи гэж загнуулаад... Тэхээр нь тэгүүд тэгээд юу юм бэ гэсэн чинь: Шугаман бус функцүүдийн онол гэнэв. Асуусан харцаар харсан чинь, өөрөөр хэлбэл жижиг оролтын өөрчлөлтөөс асар том төсөөлөгдөшгүй үр дүн гардагыг тайлбарладаг эд гэнээ. Бас нэг нөхөр жишээ гаргаж тэр нь: Хадаас байхгүй бол тах хадаж болохгүй. Үүнээс болж морь дайнд эзнээ авч зугатааж чадаагүйгээс цэрэг эр амь үрэгдэх боломжтой. Ердөө л хадаас байгаагүйн улмаас хүний амь үрэгдэх магадлалтай гэх шив...
Учир замбараагүй бужигнасан ертөнцийн энэ их хөдөлгөөний шалтгааныг л хэлээд байгаа юм байлгүй...
Учир замбараагүй бужигнасан ертөнцийн энэ их хөдөлгөөний шалтгааныг л хэлээд байгаа юм байлгүй...
1 comment:
Оюутан байхад сургууль дээр Лувсандэндэв гэдэг багш ирээд шугаман бус үзэгдэлийн тухай яриж байсан санаанд орчлоо.
Хорвоо дээр шугаман юм огт үгүй гээд л яриж байж билээ. Бодлогын шийд олж чадахгүй болохоороо хүмүүс хүчээр шугаманжуулж идеал хий, нэгэн төрлийн хатуу биет гэж боддог байсан юм билээ л дээ. Мань мэтийн математикийн ангийн оюутан бол шугаман бодлогыг л машиндаад байхаас шугаман бус руу тэгтлээ ороогүй байсан юм билэээ л дээ.
Post a Comment