Pages

2006-10-21

Цагдааг цагдах гэж үү.

Миний нэг нагац ах цагдаа байлаа. Байлаа гэсний учир нь ах маань албан ажлаа гүйцэтгэж яваад бусдад зодуулж хүнд гэмтэл авсаны улмаас энэ хорвоог цэл залуу 25 насандаа орхин одсон билээ. Тийм болохоор би цагдаа нарыг ер нь хайрлаж хүндэлж явдаг юм. Эрийн муу нь цагдаа болдог гэж хэлсэн нэг нөхрийн нармайг нээж явсан удаа ч бий... Гэтэл гэтэл...

Өчигдөр орой гэр лүүгээ харихаар микронд суугаад явж байтал нэг цагдаа дохиураараа дохиод зогсоолоо. Мөнгө хураагч нь энэ муу шидэт дохиуртай ... гээд гайхтал хараадаг гэжийшд. Яаж байгаа юм бол доо гээд харж байтал цагдаа жолоочийн хажууд хүрч ирээд цонхоор:

- Хоёр мянгыг өгөөд яв гэдийн байна. Би бүүр гайхаж хоцорлоо хөөрхий. Нөгөө авилга гэдэг хачин үг чинь арай миний хажууд...

Жолооч мөнгө өгөөд явуулчихлаа. Цагдаа ах ч хээв нэг эргээд дараагийн микро руу дохилоо. Бид ч хөдлөөд явлаа. Манай жолооч мэнчийтлээ уурлаад мөнгө хураагчаа бас л нөгөө үгээр харааж хүмүүсээ хойш нь суулгахад яадаг ... бэ гээд л бухимдахын.

Арай энэ замын цагдаа нар чинь авилга... ??!! Дээрэм гэвэл арай дөхөх ч юм уу... Мэдэхгүй. Ямарч гэсэн зүй бус зүйлийн гэрч болчвоо хөөрхий.

Манай автобус дүрэм зөрчөөд “нугасандаа” хүн ачиж явсан л гэнэ. Тэрийг харсан цагдаа баярлаад л шидэт дохиураараа дохиод л 2000 төгрөг тэнгэрээс унасан нь тэр л гэнэ…

Тэр цагдаа дүрэм зөрчсөнийг тэгвэл хоёр мянгахан төгрөгөөр хараагүй болж худалдагдсан хэрэг үү… “Нугасанд” сууж яваа хоёр хүн нийлээд хоёр мянган төгрөгний золиос болж байгаа хэрэг үү. Ер нь юу л болоод байна даа. Энд нэг гажиг юм болоод л байна... тэгээд жолооч нар битгий хэл хажуугийн зорчигчоос ч санаа зовохгүй мөнгө нэхэх Цагдааг цагдах гэж үү...???

7 comments:

Г.Ганбат said...

Үүнтэй холбоотой онигоо ч юм уу даа нэг юм байдаг гэж байгаа.
Хөдөөний нэг хөгшин цагдаа замын цагдаад орж амьдралаа дээшлүүлье гэж өргөдөл бичээд замын цагдаа болж л дээ. Тэгээд хоёр гурван сар ажилласан хирнээ ер цалингаа авахгүй байна гэнэ. Тэгэхээр нь нягтлан нь дуудаад яагаад цалингаа авахгүй байгаа юм бэ? гэсэн чинь өө бас цалин өгдөг юм уу гэсэн гэдэг шүү, нөгөөх чинь.

Mongolia. said...
This comment has been removed by the author.
Unknown said...

Хэ хэ Тэгвэл тэр хөгшин цагдаа л надтай дайралдчихсан бололтойдогоо.

Док said...

Oird Zamiin tsagdaagiin oi bolj baigaa yum baina l da, Zuragtaar 1 surhii reklam garch baigaag sayahan sonsson yum l da. Tend, "... chin shudarga..." ene ter geed zunduu yum helsen bolovch bi ter l ugiig ni barij sonsson yum. Hezee ch hun unemshiheergui tiim teneg yum yarij yavaa tedniig tegeed niiteeree haraad uzeed sonsood baiga her ni, chihe bugluj, nudee aniad l hajuugaar ni unguruud l...
Gol ni ene baidal arilah bolov uu gedeg l sonin baina l da.
Tsagdaa bugdeeree muu bish, ahiig chin hundelj bn. Chamtai jishih yum bol ih sain hun baisan baih shu. Haramsaltai yum, ajlaa hiij yavaad ami aldana gedeg.

Gehde to'riin huvtsasnii gol bolson yumnuud zunduu l baih yum bn shd ee.

Unknown said...

Баярлалаа Док ...

Оюунбодол said...

БЛОГ БИЧИГЧИД ЭЭ ...

http://oyunbodol.blogspot.com/2006/10/blog-post.html

Miss lummom said...

Би хоосон цаасныхаа АТМ картыг хэрхэн яаж авав, хэрхэн жинтэй болсон бэ ...

Би Жаназ Расс, би нөхөр бид хоёр хэрхэн ашигладаг талаар гэрчлэхээр ирсэн
Shawn Pablo АТМ-ийн хар картыг мөнгө хийхээс гадна өөрийн гэсэн бизнес эрхэлдэг
өнөөдөр. Өнөөдөр хоосон АТМ картаа аваад азтай хүмүүсийн нэг болоорой. Энэ байна
PROGRAMMED хоосон АТМ карт нь ямар ч АТМ машин руу хакердах боломжтой,
дэлхийн хаана ч байсан Энэ нь бидний амьдралыг үнэхээр сайн болгож өөрчилсөн бөгөөд одоо бид
бид хэзээ ч ядуу байх болно гэж хэлж чадна. Та татан авах боломжтой
өдөр бүр дээд тал нь $ 10,000 Бид бизнесээ сайн хийж байгаа гэж бахархалтайгаар хэлж чадна
бид 20,000 000 хүртэл (бидний дансанд 20 сая доллар) тийм биш юм
хууль бус, програмчлагдсан тул баригдах эрсдэлгүй
Энэ нь ул мөргүй мөшгиж болох арга, бас үүнийг хийдэг техниктэй
CCTV таныг илрүүлэх боломжгүй юм .. Хэрхэн авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл болон зардал
Өнөөдөр таных, хакеруудад: rickatmcardoffer@gmail.com хаягаар имэйл илгээнэ үү
эсвэл whatsapp +2348061639317 утсаар холбогдоорой.