Pages

2006-06-08

Outsourcing-ын Мэдээлэл

Өнөөдөр IT Park -д Outsourcing – ын талаар төр , сургууль, компаниудын гурвалсан уулзалт болж төрөөс барьж буй бодлого болон IT Park-ын энэ талын зорилтын талаар мэдээлэл өглөө. “Bridge Company” – сонгон шалгаруулсан байна. Энд шалгарсан компани нь:
- Гадаад зах зээлээс ажил авч боловсруулаад өөрийн сонгосон туслан гүйцэтгэгч компаниар уг outsourcing-ын ажлыг гүйцэтгүүлэх
- Гадны зах зээлд гарахад нь туслан гүйцэтгэгч компанид гүүр болж өгөх гэсэн 2 үндсэн үүрэгтэй оролцох юм гэсэн ойлголтыг өгч байна. Энд гадаад зах зээл гэдэгт эхний удаа Япон улсыг сонгосон гэнэ. Учир нь:Дэлхийд Outsourcing – ын 3н том зах зээл байдаг.
1. Америк
2. Европ
3. Япон
Энэ 3-аас монголчууд арай илүү давуу талтай өрсөлдөж чадахуйц нь Япон улсын зах зээл гэж үзжээ. Наад 2т нь англи хэлээр бэлтгэгдсэн олон хүчирхэг өрсөлдөгчид байдаг, мөн япон хэлний хувьд тэдгээр өрсөлдөгчид сул талтай зэргээс үзэхэд, мөн энэ мэт олон хүчин зүйлийг тооцоолж үзэхэд энэ зах зээлд өрсөлдөх боломж монголчууд бидэнд харьцангуй бий нь эргэлзээгүй юм. IT Park- энэ талаар монгол компаниудаа дэмжих бодлого явуулж Бриж болон Туслан гүйцэтгэгч гэсэн оролцоотойгоор анхны алхамыг хийж буй бөгөөд энэ статусыг олгох шалгаруулалтыг явуулжээ. Эхний Бриж компаниар USI шалгасан бөгөөд IT park-аас удахгүй бридж компанитай хамтран ажиллах туршилтын компаниудыг сонгон шалгаруулах гэж байна.

3 comments:

Зэлмэ said...
This comment has been removed by a blog administrator.
Зэлмэ said...
This comment has been removed by a blog administrator.
Зэлмэ said...

huurhii it parkiinhan outsourcing gej neg yum yariad l baigaa yum. Deer baigaa humuusiinhen ni dund chadvarlag, it meddeg hun baihgui. Dandaa huuhnuud baigaa bolohoor yaj outsourcing hugjuuleh geed baigaagiin unendee oiglohgui biana