Pages

2006-06-06

Javapassion болон багш Sang Shin-ы тухай.

Энэ хүн Сан Микросистемсийн Технологийн архитекторч, энд тэнд Яава болон Соларисийн шинэ технологуудыг сурталчилж энэ талаар сургалт явуулдаг юм байна. Яава пасшионы хичээлийг энэ хүн [ SangSchedule ] багийнхаа гишүүдийн хамт бэлтгэн явуулж буй бөгөөд миний бодлоор [үзэж буйгаар] энд байгаа хичээлүүд, гэрийн даалгаварууд нь шинээр эхэлж буй болон илүү мэргэших гэсэн хэнд ч гэсэн хэрэг болох үнэхээр даацтай цар хүрээ сайтай материал болжээ. Би одоогоор Netbeans ашиглан жишээ гэрийн даалгаварыг ажлын хажуугаар хийж үзэж байна. Мөн AJAX -ын үндсийг заасан хэсгийг сонирхож үзсэн. Ер нь дажгүй шүү... AJAX -ын талаар цухас дурьдахад ирээдүйн нэгэн хүчирхэг технологийн нэгдэл [AJAX нь өөрөө олон технологуудын нэгдэлээс бүрддэг юм. Javascript, DOM, CSS, Servlet гэх мэт] дэлхий даяарын анхаарлыг татан улам улам хүчирхэгжиж байна шүү. Хэдүүлээ энэ зааг дээрээс л хоцорчихгүй юмсан. Програмист болохыг хүсэгчид урагшаа. -> www.javapassion.com

No comments: