Pages

2012-09-02

The Shawshank Redemption

Imdb 250-г 9.2 оноогоор (яг одоо) тэргүүлэгч киноны тухай бүх хүн мэднэ бизээ. Ном нь Монголоор орчуулагдан гарсан байдаг юм байна. Киног нь үзсэний дараа номыг нь уншиж үзсэн Hunger Games-ын төрүүлсэн сэтгэгдэлээс үүдэн уг номыг уншихаар барьж авсан нь ямар ч байсан алдсангүй.

Миний хувьд нотлох баримтууд ямар түвшинд байхыг хангалттай гэж үзээд ял оноодог тухай юу ч хэлж мэдэхгүй. Гэхдээ л гэмгүй хүнийг гэмтэн хэмээн үзэх, хийгээгүй хэргийнх нь төлөө яллахад хүргэж болно гэдгийг зохиолоос харлаа. 
Цаазаар авах ял оноодоггүй муж байсан нь Эндийгийн хувьд зол болж, зохиол үргэлжлэх нь хэрэв уг хэрэг өөр мужид гарсан бол хууль гэмгүй хүнийг нөгөө ертөнцөд илгээж болох байсан шүү гэсэн мессежийг өгч байна. Үүгээрээ зохиолч буруугүй хүнийг яллаж болох ямар нэгэн магадлал байгаа л бол цаазаар авах ялаас татгалзах бодлыг олон хүнд төрүүлсэн байх гэж бодлоо. Жишээлбэл цаазалбал зохих хэрэг хийсэн хорин хүний дотор аль нэг нь буруугүй нь тодорхой, мөн түүнийг хэн нь вэ гэдгийг олох боломжгүй байвал ихэнх нь хэрэг хийсэн юм чинь гээд бүгдийг нь цаазлах шүүгч арай гарахгүй биз дээ? Буруу яллах магадлал байгааг хүлээн зөвшөөрч л байгаа бол цаазаар авахаас өөр арга олох нь хүнлэг юм байна.

Зөвхөн цаазаар авах ялын тухай хэлэлцэх сэдэл төрүүлсэн зохиолч ч биш л дээ. Шоронд олон жил хоригдсон хүмүүсийн сэтгэл зүй, амьдрах хэв маяг ихэнхдээ л наранд гараад эргэж дасахааргүй эвдэрдэг тухай хэлэлцүүлэг хийвэл зохих чухал бас нэг сэдэв байна. 
Түүнчлэн яг үнэндээ аль нь хууль сахиулах ёстой "хуяг", аль нь хүмүүжих ёстой "ялтан" бэ гэдгийг ялгахад хэцүү өрнөл ч уг зохиолд бий. 

Сайн зохиол гэдэг бол уншигч, үзэгчдэд, юм бол ийм байдаг гэж сургахаасаа илүү ийм байж болох юм шүү гэсэн хувилбар санал болгодог юм шигээ. Байж болох хувилбарыг нотолгоотой, үндэслэлтэй нь гаргаж тавьсанаараа бидний олж хардаггүй зөрчлийг харуулж улмаар бидний дотор өөрчлөлтийг өдөөж, хөгжил рүү чиглүүлэх, тэмүүлэх хүч хайрлаж байдаг юм байна гэж бодогдлоо.

4 comments:

Док said...

Гайхалтай кино шүү.

bbatzorig said...

Энийг бас сая зун амрах үеэр бороо ороод хийх юмгүй байж байгаад уншсан юм байна. Надад бол epub хувилбар дайралдсан. Би Aldiko гээд reader дээр уншдаг. Ном нь дажгүй. Гэхдээ кино нь илүү агуу бүтээл гэж бодож байна. Яг загалмайлсан эцэг ном нь сайн, кино нь агуу гэдэг шиг. Найруулагч төдийгүй Тим Роббинс, Морган Фрийман 2 өөгүй тоглолт хийсэн. Угаасаа ч супер жүжигчид болохоор дүрүүдээ сэтгэлд хоногшуулж чадсан. Номыг уншихад киноны дүрээр нь л төсөөлөх юм билээ.

bbatzorig said...

Морган Фрийман ядаж байхад амнаас нь унасан үг болгон ухаалаг сонсогдохоор мундаг хоолойтой хүн шүү.

Unknown said...

Aldiko гэж андройд рийдэр үү? Би киндэлтэй. бас л epub хувилбартай нь "дайралдсан" kkk

Хулгайн програмаас болж монголд програмын салбарын үнэлгээ унаад, сэхэхэд хүнд байгаатай мэргэжлийн хүмүүс санал нийлэх байх, цахим боломжууд нэмэгдэхийн хирээр энэ ололтыг дагаад цахимжсан ном сэтгүүлийн бизнес бас үнэгүйдээд унах вий дээ? Ер нь цахимжсан юм болгоны үнэлгээ унах вий дээ гэж гэнэт бодогдов.