Pages

2012-08-31

Hunger games

Манайхан ч бас гадаадад хит болж байгаа зохиолуудыг удалгүй орчуулаад гаргачдаг болжээ. Amazon.com дээр нэг хэсэг шуугиулаад байсан Суззан Коллинсийн энэ зохиолоор хийсэн киног нь өвөл Өргөөд үзсэн юм. Олон жил кино үзээд ирэхээр киноны өрнөлийг үзэж байхдаа тааварлаад, түүнийгээ батлагдахаар өөрийгөө тоогоод додигор байдаг хүн чинь энэ киног үзэж байхдаа юу ч тааварлаж чадсангүй. Эхэн хэсэгтээ бол зөгнөлт кино гэдгийг нь ч ойлгоогүй хэсэг үзэж байгаад ойлгосон гэжугаа. Таашгүй өрнөлтэй сонирхолтой кино байсан болохоор
номыг нь бас л mobi хэлбэрээр олдохоор нь сонирхоод хадгалаад авсан юм. Энэ зун уншсан анхны ном байлаа. Яг кино шигээ ном юм, үгүй ээ, ном шигээ хийгдсэн кино юм гэвэл зөв юм байна. Гэхдээ киног бол хялбарчилаад цаг хугацаанд баригдаад зарим зүйлийг цомхон болгосон байна лээ.
Тэгсэн энэ зохиол чинь trilogy байсан юм байна. Catching Fire, Mocking Jay гээд үргэлжлэл хоёрыг нь ч Монголоор орчуулаад гаргасан байж, гурав дөрвөн өдөр шөнө нойроо солигдтол (амарч байгаа болохоор л) уншиж дуусгав. Нэгдүгээр боть дээрээ бөөн таавраар дуусдаг зохиолын үргэлжлэл ботиуд нь бас л гоё санагдсан хэрэг л дээ. "Happy Hunger Game" гээд л кинон дээрх хөтлөгчийн цуурайтуулан хэлж буй нь чихэнд сонсогдох шиг санагдаад, киног нь үзсэн номоо унших бас сонирхолтой л юм билээ.
Гол хэлж буй санаа нь бас л одоогийн дэлхий нийтээр зөв гэж үнэлээд судлаад, сурталчлаад, итгээд байгаа чөлөөт эдийн засгийн тогтолцооны ирээдүй ийм байвал яах вэ? гэж зохиолч асуусан. Манай нийгэм зохиол дээр гардаг шиг хэлбэрт хэзээ ч орохгүй ээ гэж хэлэх хүн гарахгүй л болов уу. Гэхдээ зохиолч бидний ирээдүйд ийм нэг хувилбар байж болно гэдгийгээ л бичсэн болохоос уг нь ийм байвал найдвартай даа гэсэн гаргалгаа бол байхгүй, байх ч хэрэггүй гэж үзсэн байлгүй.
Энэ зохиол шиг уран гоё зураглал огт алга, шууд л өрнөөд л өрнөөд л явчихна. Маасд хүрч мөнгө хийх зохиол иймэрхүү хэлбэрээр бичигддэг болсон эсэхийг мэдэхгүй ч энэ ном маш их борлогдсон болохоор амжилттай загвар юм байна даа гэж бодов.

2 comments:

bbatzorig said...

Same experience болсон юм байна. Өнгөрсөн зун хэд хоног амрахдаа 3 номыг нь гар утсан дээрээ уншсан. Эхний ном нь хамгийн сайн нь санагдсан. Гэхдээ нийт зохиол нь мэдээж сонирхолтой. Би номыг нь уншчихаад киног нь дахиж нэг үзсэн. Бүтэн гурвалаар уншчихсан болохоор илүү их утга учир харагдаж байна лээ.

Unknown said...

Дараагийн ангиуд нь гарвал дахиж үзэхээс буцахгүй л болсон доо би .